Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2022/02740

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О аймаг, 1 тоотод оршин суух, Э овогт Б.Б /РД:*******/,

Нэхэмжлэгч: О аймаг, 1 тоотод оршин суух, Э овогт Б.Б /РД:********/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 7 тоотод оршин суух, Б овогт Э.У /РД:*********/,

Хариуцагч: Х дүүрэг, 7 тоотод оршин суух, Э овогт Б.А /РД:*********/ нарт холбогдох

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Э.У , Б.А нарыг өмчлөгчөөс хасуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 7 тоотод оршин суух, Б овогт Э.У /РД:********/,

Хариуцагч: Х дүүрэг, 7 тоотод оршин суух, Э овогт Б.А /РД:********/ нарын,

Нэхэмжлэч: О аймаг, 1 тоотод оршин суух, Э овогт Б.Б /РД:*********/,

Нэхэмжлэгч: О аймаг, 1 тоотод оршин суух, Э овогт Б.Б /РД:********/ нарт холбогдох

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууц болон бусад өмчийг тогтоолгох, ногдох хэсэг болох 117 119 830 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж ,

Нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Хариуцагч Б.А-ийн төлөөлөгч Э.У ,

Хариуцагч Э.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Гэрч Д.Э, Б.А, Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б , Б.Б нар нь хариуцагч Э.У , Б.А  нарт холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Э.У , Б.А нарыг өмчлөгчөөс хасуулах  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б.Б би Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 4*6 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Б.А-ийг эх Э.У-ын асрамжид үлдээж, эцэг надаас сар бүр тэтгэлэг гаргуулах, дундын өмч болох Х дүүргийн 07 тоот хаягт оршин байрлах Ү-22*****0101 улсын бүртгэлийн дугаартай 79.05 м.кв орон сууцны өмчлөгчөөс Э.У татгалзаж шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэр, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2169 тоот захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 244 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож хүсэлт гаргагч Э.У-ын хүсэлтийг хангаж 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэсэн юм. Уг захирамжид гомдол гаргахад 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШТ2021/00123 тоот шүүхийн тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн болно. Миний бие 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Х дүүргийн 07 тоот хаягт оршин байрлах Ү-2206*****01 улсын бүртгэлийн дугаартай 79.05 м.кв орон сууцыг иргэн Ц.Б-д худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдсан. Э.У нь нотариатын газар гэрээ байгуулах гэж байгаад өөрийн эцэг н.Э-ны хамт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон холбогдох баримтыг авч зугтаасан үйл явдал болсон. Улмаар Э.У  нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд охин Б.А-ийн өмнөөс нэхэмжлэл гаргаж худалдан авагч Ц.Б-ыг орон сууцнаас албадан гаргуулж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж шийдвэрлүүлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу орон сууцыг өөрийн эзэмшилдээ авсан үйл явдал 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдрүүдэд  болж өрнөлөө. Орон сууцны өмчлөгч худалдан авагч нь миний төрсөн эцэг Б.Б  бөгөөд орон сууцыг худалдан авахад Э.У-ын зүгээс хамтран оролцож алив хэлбэрээр хувь нэмэр оруулаагүй, миний төрсөн эцэг Б.Б  нь орон сууцны үнийг төлж холбогдох гэрээний үндсэн дээр өөрөө худалдан авсныхаа дараа буюу намайг Э.У-тай хуримаа хийж байх үеэр хамтран өмчлөгчөөр хүү Б.Б намайг, эхнэр Э.У, охин Б.А нарын хамт эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авахдаа нэмж бүртгүүлсэн юм. Э.У бид хоёр хамтран амьдрах хугацаандаа ажиллаж хөдөлмөрлөж өөрсдийн мөнгөөр орон сууц худалдан авсан зүйл огтхон ч байхгүй. Орон сууц нь гэрлэлтээ цуцлуулсан Б.Б , Э.У , охин Б.А нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тодорхойлох үндэслэлгүй гэж үзэж байна. Бид нэгэнт таарч тохирч амьдрах боломжгүй болоод гэрлэлтээ цуцлуулахдаа дундын өмчийн маргааныг бүрэн гүйцэт тодорхойлуулж шийдвэрлүүлж чадаагүйн улмаас маргаан үүсч өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Иймд шүүхээс Х дүүрэг, 07 тоот хаягт оршин байрлах, Ү-220******101 улсын бүртгэлийн дугаартай 79.05 мкв орон сууцны өмчлөгч Б.Б, Б.Б нар мөн болохыг тогтоолгож, орон сууцыг Б.Б, Б.Б нарын өмчлөлд үлдээж Э.У, Б.А  нарыг өмчлөгчөөс хасуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Э.У  нарын гэрлэлтийг Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 4*6  дугаар шийдвэрээр цуцласан, гэрлэлт цуцлахдаа Х дүүргийн 07 тоот хаягт оршин байрлах Ү-220******101 улсын дугаартай 79.05 мкв орон сууцны өмчлөгчөөс Э.У өөрөө татгалзаж шийдвэрлүүлсэн. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа. Уг орон сууц нь хэрэгт авагдсан баримтаар Б.Б-ын хөрөнгө юм. Гэхдээ хүүхдүүдийг гэрлэхэд нь орон сууцны өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн талаар маргахгүй. Гэтэл хариуцагч Э.У  нь орон сууцны өмчлөгчөөс хасуулсан байж охиныг төлөөлөн нэхэмжлэл гаргаж уг орон сууцыг худалдсан иргэн Ц.Б-той байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулчихсан. Орон сууцыг худалдахдаа Э.У д энэ талаар мэдэгдэж, орон сууцны үнээс түүнд өгөхөөр харилцан тохиролцсон байсан боловч өөрөө үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж уурлаж, нотариатын газар гэрээ байгуулах гэж байгаад өөрийн эцэг Э-ны хамт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон холбогдох баримтыг авч зугтаасан үйл явдал болсон. Дараа нь Э.У  нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрийгөө хүчинд давтаж арга буюу өмчлөх эрхээсээ татгалзсан мэтээр ойлгуулж, нэхэмжлэл гаргаж орон сууцны худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгоод худалдан авагч Ц.Б-оос орон сууцыг чөлөөлүүлсэн, нэхэмжлэгчид орон сууцны үнийг буцаан төлөх зэргээр хохирол учруулсан. Нэхэмжлэгч нь уг орон сууцнаас ашиг орлого олсон гээд байгаа зүйл байхгүй, 2012 онд гэрлэлтээ цуцлуулахад өөрөө өмчлөгчөөс татгалзсан, дараа нь худалдах худалдан авах гэрээ байгуулахад 2014 онд түүнд мэдэгдсэн, гэвч маргаад орон сууцнаас худалдан авсан иргэнийг гаргаад хэдэн шатны шүүхээр явсан үйл явдал л болсон. Арга ядаад нэхэмжлэгч нар охиноо буюу ач охиноо өмчлөгчөөс хасуулна гэсэн нэхэмжлэл гаргасан боловч ярилцаж үзээд манайх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч нарын ногдох хэсгээ гаргуулах шаардлагын хүрээнд эвлэрч шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаа. Уг орон сууцыг Б.Б  анх авсан, түүний өмчлөлийн хөрөнгө юм. Б.Б , Э.У  нарыг хотод амьдрахад нь уг орон сууцанд амьдраг гээд нэрийг нь өмчлөгчөөр оруулж бүртгүүлсэн. Орон сууцыг худалдах, худалдан авахдаа түүнд хэлсэн, гэтэл өөрөө л үнэ дээрээ зөвшөөрөөгүй. Түүний орон сууцны үнийг тодорхойлсныг маргахгүй, зөвшөөрч байна, маргааныг эвийн журмаар шийдвэрлэхэд татгалзахгүй. Орон сууцнаас ногдох хэсэг болох хариуцагчийн шаардсан мөнгийг төлж болно, харин бусад шаардлага үндэслэлгүй зөвшөөрөхгүй гэв.  

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Э.У  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.Б, Э.У  бид хоёр Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ‘‘Э " дунд сургуульд 6-р ангиасаа нэг ангид хамт суралцаж байсан ба дунд сургуульд байхаасаа Б надад хайртай дуртайгаа илэрхийлдэг бид 1 жил үерхэж байсан юм. 2005 оноос бид уулзаж дахин үерхэж эхлээд 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хоёр талын ойрын садан төрөл аав ээж ах дүү, найз нөхөд болох нийт 250 хүнийг урьж хуримлаж гэр бүл болсноо зарласан юм. Энэхүү хуримыг хийхтэй холбоотой гарсан нийт зардлыг бидний ээж аав хуваан төлж өөрсдийн хөлс хөдөлмөр цаг хугацааг багагүй гаргасан байдаг. Биднийг анх гэр бүл болоход хурим дээр хадам аав Б.Б  нь Б.Б , Э.У , Б.А бид 3-ийн гэр бүлийн хэрэгцээнд зориулан Х дүүргийн 07 тоот орон сууцыг бэлэглэж түлхүүрийг 250 зочны өмнө бидэнд гардуулж бэлэг болгон өгч байсан. Миний аав, ээж, ах, эгч нар тухайн орон сууцыг бүрэн тавилгажуулж бүх цахилгаан хэрэгслийг бидэнд бэлэглэсэн юм.

Гэтэл Б.Б нь 2009-2011 оны хооронд Сингапур улсад сурч байх үедээ биеэ үнэлдэг Монгол эмэгтэйчүүдтэй хамт амьдран гэр бүлийн ариун нандин харилцааг уландаа гишгэж бусад эмэгтэйчүүдтэй гэр бүлээс гадуур харилцаатай байдаг байсан нь түүний хувьд энгийн үзэгдэл болсныг гэрчлэх хэд хэдэн эмэгтэйчүүдтэй бичсэн мессеж, яриа зэргийг санамсаргүйгээр 2010 оноос би олж мэдсэн юм. Тухайн үед Б.Б бид 2 дундаа хэрэглэдэг зөөврийн компьютер ашигладаг байсан. Б.Б өөр компьютероос өөрийн FB messenger, gmail-ийг шалгаж цахим мессеж илгээхэд миний компьютер дээр автоматаар гарч ирсэн. Уг мессеж харилцааг уншихад Б.Б өөр эмэгтэйтэй нэлээд дотно бичиж Эрдэнэт хотод ирж хамт уулзахыг санал болгосон  байсан. Мөн намайг нялх биетэй охиноо ганцаараа гэртээ харж байх үед Б.Б нь бидний банкин дахь мөнгөн хуримтлалыг надаас асуулгүйгээр өөрийн найз ах гэх Ж-д өгч, тэр ах нь Сингапурт бидний хуримтлалын мөнгийг казинод мөрийтэй тогтоом тоглож үрэн таран хийж үгүй болгож байсан юм. Энэ мэтчилэн Б нь Сингапур болон Монголд байхдаа өөр бусад эмэгтэйчүүдтэй өмнө нь уулзаж байснаа гэрчлэх зөндөө FB мессенжер харилцсаныг би нүдээрээ харсан юм. Үүгээр барахгүй Сингапур улсад танил болон бусад аялагчдыг хүлээн авч зуучлахдаа Б.Б нь Сингапурын ягаан гудамжинд Монгол жуулчидтай хамт биеэ үнэлэгч авдаг байсан юм билээ. Мөн Б.Б нь Сингапурт ганцаараа байхдаа нэг орон сууцанд хажуу өрөө хөлслөн амьдардаг байсан биеэ үнэлэгч Монгол эмэгтэйн хамт 2-уулахнаа Улаанбаатар хотод уулзаж архи хамт ууж байхыг миний найз нар болон миний төрсөн дүү С-той санамсаргүй тааралдахад Б.Б нь “У-гийн таньдаг эмэгтэй миний найз” хэмээн ичих ч үгүй намайг байхгүйд худал хэлсэн байдаг юм. Мөн Б.Б нь Сингапур улсад балакаврын зэргээр 5 жил суралцаад хичээлээ мөд дуусгахгүй их удсан тул түүний ээж аав нь санаа зовж хурдан ирэхийг хэлдэг байсан, гэвч Б.Б нь ганцаараа суралцахад сэтгэл санаа тогтворгүй уруу татагдах зүйл их байгаа учир намайг Сингапур улсад ирэхийг тулгасан. Би дөнгөж 1 ой хүрч байгаа охиноо ганцаараа харж байсан хэдий ч нөхрөө хурдан сургуулийг нь төгсгөн ирүүлэхийн тулд охиноо Монголд өөрийн ээж болон Б.Б-ийн аав ээжид үлдээн 1.5 жилийн хугацаатай явж байсан. Би СЭЗИС-ийг 2007 онд амжилттай дүүргэсэн байсан тул надад Сингапур явах шаардлага тухайн үед огт байгаагүй ба миний эцэг эх охиноо орхиод явахад дургүйцэж байсан юм. Энэ хугацаанд би үнэхээр ганцаардаж, охиноо маш их санахын зэрэгцээ Б.Б-ийг хичээлдээ явах, даалгавраа хийх тал дээр гойд анхаарч гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэг байдлыг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлж хаяа гайхан асууж би үнэхээр туйлдаж сэтгэл гутралд орсон байсан, гэсэн хэдий ч Б.Б-ийн хувьд бахь байдгаараа сургуулиа дүүргээгүй бид 2011 онд Монгол буцсан юм. Монголд ирээд хамт амьдарч байсан хэдий ч мөн л бидний харилцаа сайжраагүй Б.Б аавыгаа Улаанбаатарт асарч байгаа нэрийдлээр өөрийн найз нөхдийн хамт шөнө орой тэнүүчилж ил задгай бусад эмэгтэйчүүдтэй дотно харилцаа үүсгээд байсан.

Үүнээс гадна, тухайн үед бага настай байсан охин Б.А-ийг Б.Б тэй хамт гэртээ үлдээгээд гараад орж ирэхэд Б.Б өөрөө РС тогтоом тоглож, охин Б.А-ийг компьютерын урд суулган порно кино үзүүлсэн байдалтай сууж байсан. Иймэрхүү жишээтэйгээр бидний гэр бүлийн өдөр тутмын харилцаа 5 жил үргэлжилсэн бөгөөд миний хувьд сэтгэл санааны гүн хямралд орж хэнтэй ч ярих хүсэлгүй болсон байсан. Б.Б ий энэхүү эхнэр хүүхдээ хүндэлдэггүй, хариуцлагагүй байдал нь удаан үргэлжилбэл охин бид 2-ын хувьд үнэхээр эрүүл бус аз жаргалгүй орчинд, байнгын хэрүүлтэй, гэр бүлийн дотно уур амьсгал байхгүй сэтгэл санаа эрүүл мэндийн хувьд хохирч намайг гомдоож туйлдуулж байсан тул охин бид хоёр Б.Б ий ээж аавын гэрээс үндсэндээ зугтаж ямар ч эргэлзээгүйгээр би гэр бүлээ 2012 онд цуцлуулж байсан юм. Миний хувьд Б болон түүний ээж аавын хэлж зөвлөсөн бүхнийг дагаж Улаанбаатараас ирж Эрдэнэт хотод хадмын гэрт амьдарч сайн ээж үнэнч шударга эхнэр байсан хэдий ч миний өөртөө итгэх итгэл, сэргэлэн цовоо байдал, нүдний галыг минь хэдхэн жилийн дотор үгүй хийж намайг гэрийн мануухай ганцаардалд умбасан нэгэн болгосон тул хамт амьдрах үнэхээр боломжгүй болгосон. Б.Б ий хариуцлагагүй байдал гэр бүлийн нандин холбоог тасалж эхнэр хүүхдээ гомдоосноос болж би өрх толгойлсон ганц бие хүчирхэг ээж болж охиноо харж ганцаараа өсгөх сонголтыг надад олгосон юм. Б.Б , түүний гэр бүл охин бид 2-ыг туйлдуулж гадуурхан дээрэлхэж дорд үзэж гомдоосон бөгөөд биднийг дээрэлхэж гомдоох болсон шалтгааныг охин бид 2 өнөөдрийг хүртэл ойлгоогүй ээ. Б.Б ий гэр бүлээ хайрлаж нандигнаагүй энэхүү доромжлолыг ямар ч эмэгтэй эрэгтэй хүн үл тэвчих биз ээ. Х дүүргийн 07 тоот орон сууцны гэрчилгээг анх улсын бүртгэлд бүртгүүлэхэд хадам аав Б.Б  нь Б.Б , хадам ээж Б.А-ийн дэргэд “аав нь та 3-ын орон сууцны гэрчилгээн дээр нэрээ нэмээд оруулчих уу” гэж надаас асууж байсан ба тухайн үед миний хувьд гэнэн цагаахнаар зөвшөөрч 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Б, Б.Б, Э.У, Б.А нарын дөрвөн хүний өмчлөлтэйгөөр Ү-220******101 дугаартай орон сууцны гэрчилгээг бидэнд анх олгож байсан. Өнөөдөр ч гэсэн энэ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эдгээр дөрвөн хүний өмчлөлтэй хэвээр байгаа болно. 2012 онд гэр бүл цуцлуулахад дээрх орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр Б.Б бусадтай түрээсийн гэрээ байгуулж бидний орон сууцанд амьдруулсан байсан. Энэхүү хугацаанд охин Б.А бид 2 өөрийн орон сууцанд амьдарч чадаагүй бөгөөд түрээсийн орлогыг Б.Б өөрийн ээж болон аавын банкны дансаар хүлээн авч охин бид 2-ын тус орон сууцыг эзэмших, захиран зарцуулах эрхийг зориуд хязгаарлаж аав ээжийнхээ хамт намайг байнга дээрэлхдэг байсан. Аргагүйн эрхэнд би охиноо дагуулан өөрийн төрсөн дүү н.Ж-ийн гэрт буюу Баянзүрх дүүрэгт охиноо ганцаараа өсгөн хүмүүжүүлж байсан. Энэ хугацаанд улсын цэцэрлэг сургууль харьяаллын дагуу бүртгэн хүлээн авдаг байсан тул би хувийн цэцэрлэг сургуульд охин Э.А-ээ бүртгүүлэн төлбөрийг 100% ганцаараа төлж байсан. Б.Б түүний эцэг эх нь хууль ёсны асран хамгаалагч нь Э.У  чи учраас цэцэрлэг сургуулийн төлбөрийг намайг ганцаараа төл гэж хэлээд охин бид 2-ын орон сууцыг түрээсэлсэн орлогын оногдох хувийг огт өгөөгүй дээрэлхэж харьцдаг байсан юм. Ийнхүү Б.Б , Б.Б  нар нь Б.А бид 2-ын зөвшөөрөлгүйгээр орон сууцыг бусдад түрээслэх, худалдах худалдан авах гэрээ байгуулж охин бид 2-ын орон сууцандаа амьдрах эрх, эрх ашгийг 10 жилийн хугацаанд санаатайгаар зөрчиж зөрчиж сэтгэл санаа, бие махбод, эдийн засгийн хувьд дарамж үзүүлсээр ирлээ.

  Мөн 2014 онд Б Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бидний орон сууцны өмчлөлөөс Б.А-ийн нэрийг хасаж орон сууцыг миний зөвшөөрөлгүйгээр худалдахын тулд намайг “өөрийн гэсэн орон гэргүй, олсон орлогогүй” гэж худал нэхэмжлэлийн шаардлага гаргаж Дээд шүүх хүртэл заргалдаж ганц бие ээж намайг охиноо асран хамгаалах, ажлыг минь тайван хийлгэлгүй, хууль өмгөөллийн зөвлөгөө авах, төлбөр төлөх зэргээр чирэгдэл учруулж санхүү болон сэтгэл санаагаар унагаж байсан удаатай. 2014 онд миний зөвшөөрөлгүйгээр тус орон сууцыг Б.Б нь н.Б гэх хүнтэй орон сууц худалдах худалдах авах гэрээ байгуулж 55 000 000 төгрөгийг байрны урьдчилгаа болгон авсан байсан. Дээрх гэр бүлийн дундын өмчлөлтэй орон сууцыг Б.А бид 2-оос асуулгүйгээр гэрээ байгуулсан тул Хан-Уул дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар хүлээн аваагүй бөгөөд 2019 онд тус орон сууц худалдах худалдан авах хэлцлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулсан. Энэхүү хууль бус хэлцлийн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахтай холбоотой хуулийн зөвлөгөө, өмгөөллийн төлбөрийг төлөх, ажлаасаа чөлөө авах зэргээр надад санхүү болон сэтгэл санааны хувьд Б.Б нь амаараа болон үйлдлээрээ дарамт учруулж хохироосоор байсан.

Миний охин Б.А Хан-Уул дүүргийн хажууд Кембриджийн хөтөлбөртэй О Х дунд сургуульд бага ангиасаа 8-р ангиа төгстөл 5 жил суралцсан хэдий ч түүний сургуулиас 10 минутын зайтай өөрийн өмчлөлтэй орон сууцанд амьдарч бас эзэмшиж чадаагүй ба холоос сургууль руугаа ирэх явах зэргээр түүний эцэг Б.Б нь охин бид 2-т хаалт хийж хохироож байсан. Мөн миний ажил тухайн үед бидний орон сууцнаас маш ойрхон байрладаг байсан хэдий ч өөрийн өмчлөлтэй орон сууцандаа амьдраагүй ба өглөө орой ажилдаа холоос явах охиноо хүргэж өгөх авах зэргээр цаг хугацаа, унааны зардалд харьцангуй их мөнгө төлдөг байсан. Миний хувьд ирээдүйн чадавхтай иргэнийг бэлдэх, хариуцлагатай ээж байж өөрийн бүхий л цаг хугацаа болон ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон цалингаараа охиноо өсгөн хүмүүжүүлж сурлага боловсрол, хүмүүжилд нь 100% анхаарч ирсэн. Харин Б.Б , Б.Б  нарын хувьд эмэгтэйчүүдийн сул дорой, хүүхдийн насанд хүрээгүй байгааг овжиноор ашиглан дээрэлхэн зөвхөн өөрсдийн эрх ашгийн хангахаас гадна охин бид 2-ын эрх ашгийн зөрчиж ирсэн. Б.А, Э.У  бид 2 ямар нэгэн байдлаар Б.Б , Б.Б нарт Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийг нь огт хязгаарлаж, зөрчиж чирэгдэл учруулж байгаагүй юм. Эсрэгээрээ Б.А охин бидний хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хязгаарлаж үг үйлдлээрээ орон сууц өмчлөх, эзэмших эрхийг бүдүүлгээр тэд зөрчиж байна. 2014 онд Б.Б , Б.Б  нар нь гэр бүлийн хамтран өмчлөлтэй орон сууцыг н.Б гэгчтэй гэрээ байгуулан худалдаж Б /Б-ийн ах/ түүний гэр бүлийг бидний орон сууцанд охин бид 2-ын зөвшөөрөлгүйгээр оруулж амьдруулсан. Хэдий тэдний хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг шүүхээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулсан ч н.Б түүний гэр бүл бидний орон сууцанд амьдарсаар байсан тул Б.А бид хоёр 2020 оны 9-р сард Б-ын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж 2021 оны 10 дугаар сард тус шийдвэр шүүхийн хүчин төгөлдөр болсон юм. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр НШШГГ-ийн ажиллагаа хийгдэж н.Б болон түүний гэр бүлийг бидний орон сууцнаас албан чөлөөлүүлэхээр очиход төлбөр төлөгч н.Б нь Б.Б-тэй үгсэн хуйвалдаж н.Б нь орон сууцыг бүрэн чөлөөлсөн гэсэн тайлбарыг бичгээр өгч орон сууцны түлхүүрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт надад гардуулан хүлээлгэн өгсөн юм. Гэвч маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би орон сууцандаа орохоор хаалганы түлхүүрийг эргүүлэх гэтэл хаалганы голыг миний зөвшөөрөлгүй сольж н.Б, түүний эхнэр н.Ж 2 хүүхдийн хамт гэрт минь орсон байсан. Мөн н.Б н.Ж нар хаалганы түлхүүрийг солих гэтэл надад саад болж миний гэрт намайг зодож хамраас цус гарган нүүрэн дээр минь гэмтэл учруулж, үснээс минь зулгааж том өрөөнд намайг газраар чирч зодон надад хөнгөн гэмтэл учруулж Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсэж тэд шалгагдаж байна. Б.Б нь н.Б болон түүний эхнэр н.Ж нартай хуйвалдан намайг орон гэрт маань зохион байгуулалттай зодож нүүр болон биед маань гэмтэл учруулж хохироосон юм.

   Иймд Б.Б , Б.Б  удаа дараа 10 жилийн хугацаанд Б.А бид 2-ын гэр бүлийн дундын өмчлөлтэй орон сууцыг өмчлөх, эзэмших эрхэд халдан сэтгэл санаа, бие эрхтэн, санхүүгийн хувьд чирэгдэл учруулсан байдаг тул үүнтэй холбоотой гаргасан хуулийн зөвлөгөө, өмгөөлөгчийн төлбөр, 2012 оны 01 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарыг дуустал түрээсэлж байсан болон түрээслэх байсан түрээсийн орлогын Б.А-т бид 2-т ноогдох хувийг Б.Б , Б.Б  нар гаргаж өгөх үүрэг хүлээсэн байгаа юм. Энэхүү хугацаанд Б.Б , Б.Б  нар Б.А бид 2-ын орон сууцыг өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийг үл ойшоож бидний зөвшөөрөлгүйгээр түрээсийн гэрээ, худалдах худалдан авах гэрээг бусадтай байгуулж бусдыг орон сууцанд амьдруулж улмаар зөвхөн өөрсдийн болон бусдын эрх ашгийг хангаж миний биед хүртэл ноцтойгоор халдуулж Б.А бид 2-г хохироож байна. Мөн дээрх орон сууцанд 10 жилийн хугацаанд бусдыг бидний зөвшөөрөлгүйгээр түрээслэн амьдруулж бидний цоо шинэ орон сууцыг элэгдүүлж, маш муухай эдэлж хуучруулж үнэ цэнийг нь бууруулахын зэрэгцээ их засвар хийж нэмэлт төлбөр төлөхөөр болгож хохироосон байна. Бид орон сууцандаа амьдрах эрхтэй бөгөөд Б.А-ийн сургуультай 5 минутын зайтай ойрхон, мөн Улаанбаатар хотын цэвэр агаартай бүст байрладаг тул хүүхдээ орон байраар хангаж эрүүл өсгөн бойжуулах тал дээр эцэг эх тэнцүү хариуцлага хүлээдэг тул охин Б.А-ийг бага наснаас буюу цэцэрлэгийн наснаас шилжилтийн нас буюу 9-р анги хүртэлх бидний зөрчигдсөн орон сууц өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхээ сэргээн эдэлж энэхүү хугацаанд гарсан хохирлыг Б.Б , Б.Б  нар нөхөн төлөх үүрэг, хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Б.А бид хоёр бүрэн эс зөвшөөрч байгаа тул хэрэгсэхгүй болгож өгч тусална уу.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай охиныг өсөж торниход зориулагдсан байшин гэтэл арван жилийн хугацаанд бид хоёрыг оруулахгүй, сэтгэл санааны дарамт үүсгэн төвөгтэй байдлаар 10 жил амьдруулсан.  Арван жил Б.А бид хоёр орон сууцандаа амьдраагүй энэ хооронд Б.Б худалдах худалдан авах гэрээ хийж байгаа, түрээслэх гэрээ байгуулаад 55 000 000 төгрөгийг аваад нэг ширхэг мөнгө надад өгөөгүй. Миний охинд хадгаламж ч нээж өгөөгүй. Өөрөө эзэмших захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлээд явж байгаа иймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.Б , Б.Б нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр хамтран амьдарч байгаад хоорондоо таарч тохирохгүй болоод гэр бүлүүд салж байдаг. Гэхдээ өнөөдөр өөрийн төрсөн охиныг өмчлөгчөөс нь хасуулах гэсэн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссан. Э.У  болон Б.А нарыг хасах боломжгүй гээд 2021 оны улсын бүртгэлийн гэрчилгээ гараад нотлох баримтын шаардлага хангаад хэрэгт авагдсан байхад Э.У-г хасна гэсэн нэхмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 65* дүгээр шийдвэр гарсан. 2013 онд хууль бусаар хамтран өмчлөгчөөс Э.У-ыг хасаад Б.А-ийн өмнөөс хуурамчаар гарын үсгийг нь зурж худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг бусдад зарж борлуулсан. 2013-2019 оны хооронд хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Хүний өмчлөх эрхэд дураараа халдаад өнөөдөр ийм байдал үүсгээд явж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Э.У тай холбоотой өмчлөгчөөс хасуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байхад дахиад нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номинг гайхаж байна. Нэхэмжлэгч Б.Б-ын төрсөн охин Б.Б-ийн төрсөн дүү ааваараа итгэмжлэл хийлгээд ахынхаа төрсөн охин болох Б.А-ийг өмчлөгчөөс хасуулж ганц байгаа өмчийг булааж авах гээд явж байгаа гэж үзэж байна.

 Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуулиар эхнэр, хүүхдийн эрх ашгийг нь хамгаалаад явж байхад хуульгүй, дүрэмгүй юм шиг дахин нэхэмжлэлийг шүүхэд гаргаад хууль зөрчөөд байна. Нэхэмжлэгч Б.Б-ийн хэрэгт авагдсан банкны хуулгуудыг харахад маш их хэмжээний доллар дансанд нь эргэлддэг өндөр санхүүгийн чадамжтай хүн байхад охиныгоо ганц өмчлөлөөс хасуулах гээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг дэмжихгүй байна. Э.У-ыг бас энэ өмчлөлөөс хасуулах асуудал нь шийдэгдсэн, хасах боломжгүй гэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй байгаа. Охин Б.А-ийн өмчлөгчөөс хасуулах гэж байгаа нь үндэслэлгүй, Гэр бүлийн тухай хуулинд хүүхдийг эрхийг хамгаална гэж заагдсан байгаа, мөн Иргэний хуульд ч заагдсан байгаа. Гэр бүл болсноосоо хойш бий болсон энэ хөрөнгийг дундын эд хөрөнгө гэж үздэг. Тийм болохоор өнөөдөр хуулийн дагуу шийдвэрлэж, охин болон хариуцагч нарыг өмчлөгчөөс хасах боломжгүй. Хэрэгт шүүхийн шийдвэрүүд байгаа, шийдвэр болгон дээр та бүхэн ялагдаж байгаа. Тийм учраас хариуцагч Э.У болон Б.А нар өнөөдөр цэг тавих гээд дундын өмч, хамтын өмчөө хуваагаад өөрт ногдох хэсгээ авъя гэж сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Шүүхийн шийдвэрээр Э.У-ыг өмчлөгчөөр эргүүлээд тогтоосон үүнийг зөвшөөрөхгүй гэж хяналтын шат хүртэл заргалдсан байхад дахин энэ асуудлаар маргахгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Э.У, Б.А нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Х дүүргийн 7 тоотод орших орон сууцны зориулалттай 79.5 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-220******101 тоот дугаартай, 3 өрөө байрны хууль ёсны өмчлөгч бөгөөд Б овогт Э.У нь өөрт ногдох 25%-ийг, Э овогт Б.А-т ногдох 25%-ийг тус тус гаргуулах, мөн гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болох 3 өрөө байрны тавилга бусад хуваарьт өмчөө тогтоолгох нэхэмжлэлийг хариуцагч Б.Б  болон хариуцагч Б.Б нарт холбогдуулан гаргаж байна.

Миний бие Э.У  нь 2004 оноос өөрийн нөхөр болох Б.Б-тэй нэг ангид суралцаж байх үед үерхэж байгаад сургуулиа төгсөж, улмаар 2007 оны 1 сараас хамтран амьдарч эхэлсэн ба 2007 оны 2 сард миний нөхөр болох Б.Б болон түүний аав, ээж нь ойрын хамаатан садангуудтайгаа ирж миний эмээ болон төрүүлж өсгөсөн аав ээж, авга болон нагац талын ах эгч нарын дэргэд Э.У  намайг бэр гуйж, хадаг тавин ураг барилдаж байсан. Хариуцагч Б.Б нэхэмжлэгч Э.У  бидний дундаас 20** оны 10 дугаар сарын **-ны өдөр Б.А охин төрсөн. Ингээд бид 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, “С” ресторанд 280 хүний хүлээн авалт хийн хуримлаж, хуримын ёслолын болон бусад бүх зардлыг миний аав, ээж гаргасан гэр бүл болсон. Гэтэл нөхөр болох Б.Б нь 2008 оноос эхлэн Сингапур улсад сурна гэж очсон байх үеэсээ л эхлэн бусад эмэгтэйчүүдтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх, архи уух, гадуур тэнэх зэргээр зүй бус аашилж, гэр бүлийн ариун нандин холбоог уландаа гишгэж байсан. Ингээд Э.У  нь 2012 онд Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган Б.Б ээс гэр бүлээ цуцлуулж, охин Б.А-ийг өөрийн асрамжид авч үлдсэн. Үүнээс хойш Э.У нь 5 настай охиноо асран тэтгэх, цэцэрлэг сургуульд нь явуулж ирээдүйн зөв, шударга иргэн болон төлөвшихөд ихээхэн анхаарч, ганцаараа энэ бүх хүнд ачааг үүрч 10-аад жилийг ардаа үдлээ. Гэтэл хариуцагч Б.Б нь охин Э.А-хээ сурлага, хүмүүжилд огт анхаардаггүй, түүнд шүүхээс тогтоосон тэтгэлгээс өөр ямар ч санхүүгийн дэмжлэгийг энэ хугацаанд үзүүлж байгаагүй атлаа, зөвхөн өөрийн амин хувиа хичээн охин бид 2-ыг олон удаа Хан-Уул болон бусад Иргэний шүүхүүдэд нэхэмжлэл гарган хариуцагч болгон бидний амьдрах гол үндэс болсон орон байр, зайлшгүй хэрэгцээтэй эд хөрөнгүүдийг ганцаараа дур мэдэн “Панда” нүүлгэлтийн компаниар дуудан нүүлгэн авч явах, мөн 2014 оноос эхлэн аав, ээжийн хамт 3 өрөө орон сууцыг бусдад түрээслэн их хэмжээний орлого олж, үүнээсээ охин бид 2-т ногдох хувийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулах, бусдад түрээслэх зэргээр зохисгүй аашилсаар даруй 8 жил гаруй боллоо. Эцэст нь Х дүүргийн 3 өрөө байрыг өөрийн аав болох Б.Б-аас бусдад зарж борлуулахыг зөвшөөрч байгаа итгэмжлэл хийлгэн хууль бусаар охин бид 2-т мэдэгдэлгүйгээр худалдах худалдан авах гэрээ хийж иргэн Ц.Б-д 150 000 000 төгрөгөөр зарж борлуулахаар гэрээ хийсэн байсан. Түүний удаа дараалан 10 жилийн хугацаанд гаргасан энэ мэт зүй бус, гэр бүлийн гишүүдийнхээ эрх ашгийг хохироосон, сэтгэл санаа болон эд материалын хохирол, дарамт үзүүлсэн үйлдэл нь хэрээс хэтэрч иргэн Э.У  миний бие нь удаа дараагаар шүүхэд хандан хууль ёсны эрхээ хамгаалсаар өнөөдрийг хүрч байна. Маш хүнд нөхцөл, айдас хүйдэс дунд өнөөдөр өөрийн охины хамт амьдарч байна. Хариуцагч Б.Б болон хариуцагч Б.Б  нарын хийсэн хууль бус гэрээ, хэлцлүүдийг хэрэгсэхгүй болгож шүүхээр явсаар арайхийн 3 өрөө байрныхаа хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон шүүхийн шийдвэр гарч, түүнийг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт биелүүлэхийг үүрэг болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Э.У-д байрных нь түлхүүрийг албан ёсоор шүүхийн шийдвэрийн дагуу гардуулан өгсний маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 3 өрөө гэрийн тавилгыг Б.Б нь дур мэдэн ачиж явсан байсан. Нэхэмжлэгч Э.У  нь өнөөдрийн байдлаар охин Б.А-ийн хамт хоосон хөндий байранд гэр бүлийн хэрэгцээнийхээ наад захын хэрэглээний эд зүйлс болох гал тогооны тавилга, ор дэр, тавилга эд хогшилгүй амьдарч байна. Маш их гомдолтой байна. Хариуцагч Б.Б болон түүний аав Б.Б  нар нь гэр бүлийн болон хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны гишүүн болох Э.У , Б.А бидний гэр бүлийн хуулиар олгосон эрхүүдэд маш ноцтой халдаад зогсохгүй, сэтгэл санаа эд материалын хохирол дарамтыг үзүүлж байна. Үүнээс гадна 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Б.Б .Б.Б  нар нь 6 дахь удаагаа шүүхэд хандаад байгаа ба өөрийн төрсөн охин болох Б.Ариундэлгэр, уг байрны хууль ёсны өмчлөгч болох Э.У  бид нарыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу орон сууцны өмчлөгчөөс хасуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргалаа.

Иймээс миний бие Э.У  нь өөрийн болон өөрийн төрсөн охин Б.А-ийн хууль ёсны асран хамгаалагчийн хувьд хуулиар олгогдсон эрхээ хамгаалан, арга буюу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө тодорхойлуулах, мөн эд хөрөнгийнхөө өөрт ногдох болон охин Э.А-ийн ногдох хувийг гаргуулан авах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч насанд хүрээгүй бага насны охин Б.А, түүнийг асран хамгаалж буй түүний ээж Э.У  миний хууль ёсны эрх ашгийг хамгаалан хэрэг хэрэг маргааныг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль зэрэг хуулиудыг удирдлага болгон үнэн зөвөөр шийдвэрлэж, Монгол Улсын жирийн нэгэн ээж, охин 2-ын эрхийг бүрнээ хамгаална гэдэгт итгэн энэхүү сөрөг нэхэмжлэлээ гаргалаа. Нэхэмжлэгч нарын эвлэрэх саналыг сонслоо, орон сууцыг авах юм бол ногдох хэсгийг нэхэмжлэгч нарт өгөхийг зөвшөөрөхгүй, харин орон сууцанд завсар хийх, хүүхдийн өрөөнд тавилга тавих ёстой, учир нь хүүхдийн амьдрах орчин хэцүү байгаа гэв.

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Хариуцагч нар нь нэхэмжлэгч нарт холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууц болон бусад өмчийг тогтоолгох буюу Х дүүргийн 7 тоот хаягт байршилтай 79,5 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул уг орон сууцнаас өөрт болон охинд ногдох хэсгийг гаргуулах, 3 өрөө байрны тавилга бусад хуваарьт өмчөө тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нь Х дүүргийн 7 тоот 3 өрөө байр 79,5 м.кв орон сууцны өнөөдрийн зах зээлийн ханш нь 189 000 000 төгрөг бөгөөд үүнээс 2 гишүүнд ногдох хувь нь 47 250 000 х2=94 500 000 төгрөг гаргуулах, уг орон сууцанд байсан тавилга эд хогшил болон хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүргээ биелүүлж завсар үйлчилгээний зардал 22 619 880 төгрөг, нийт 117 119 880 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Бид нэхэмжлэлийн шаардлагаа уг орон сууцыг түрээслэж олсон орлого болох 96 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэмээр байсан боловч одоогоор шаардаагүй, шүүх хуралдааныг орно гэж бодоогүй. Нэхэмжлэгч нарыг үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлэхэд татгалзахгүй, орон сууцыг манай өмчлөлд үлдээхэд зөвшөөрнө, харин ногдох хэсгийг нэхэмжлэгч нарт гаргаж өгөх боломжгүй, харин ч манайх нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй байгаа, энэ мөнгийг өгөх боломжгүй гэв.

4.Нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

            2007 оны 3 дугаар сард Х дүүрэг, 7 тоот орон сууцны захиалгын гэрээ хийж 9 сард төлбөрийг 100% төлж энэхүү байрыг Б.Б  би худалдаж авсан. Хүү Б.Б Э.У  нарыг гэр бүл болоход Улаанбаатар хотод амьдрах бол орон сууцтай тухтай байгаасай гэсэн үүднээс энэхүү орон сууцны түлхүүрийн ашиглалтад ороход түлхүүрийг хуримын өдөр өгсөн боловч энэ 2 хүн энэ байранд огт амьдраагүй. Гэр бүл салахад эд хөрөнгийн маргаангүй гэж үл хөдлөх хөрөнгө өмчлөхөөс татгалзан шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр нэрийг хасуулж байсан. Сингапур улсад сурч байх хугацаанд нь Б.Б болон Э.У  нарын сургалтын төлбөр болон амьдрах зардлыг эхнэр бид хоёр 100% төлдөг байсан. Сар болгон амьжиргааны төлбөр 1000$ явуулдаг байсан. Энэ байрыг тухайн үед түрээсэлсэн мөнгөн дээр нь мөнгө нэмээд шилжүүлдэг байсан. Мөн хуримын зардлыг манай тал буюу эхнэр бид хоёр 100% төлсөн Э.У-ын эцэг, эх нийлээд энэхүү орон сууцны цахилгаан хэрэгсэл тавилгыг хуримын бэлэг болгон өгсөн. Сингапурт байхдаа мөнгө хэрэгтэй гээд зарим тавилгаа заруулаад мөнгийг нь авсан. Монголд ирээд гэр бүлээ цуцлуулсны дараа байранд байсан бүх үлдсэн тавилга болон цахилгаан барааг машинтай ирээд Э.У  бүгдийг ачаад аваад явсан. Мөн бусад хүмүүсийн бэлэг болгон өгсөн сувинер болон мөнгөн аянга зэргийг бүгдийг Э.У  аваад явсан. Бид Э.У-ыг ёс төртэйгөөр бэр гуйж хурим хийж авсан. Б.Б Э.У  2 өөрсдөө хоорондоо ярилцаад Сингапур улс руу сургуульд сурах болсон гэдгээ хэлсэн. Бид тэдний шийдвэрийг зөвшөөрч бүх амьдрах зардал болон сургалтын төлбөрийг хийдэг байсан. Мөн Б.А-ийг эхнэр бид 2 асарч өсгөсөн. Сургуульд байх хугацаанд нь жилдээ 1-2 удаа Сингапур явж хүүхэдтэй нь уулзуулдаг байсан. Манай гэрт хамт амьдарч байх хугацаандаа Э.У  нь биднийг ээж, аав ч гэж дууддаггүй бидэнтэй бараг харьцдаггүй байсан. Бид Б.А-ийг Орос цэцэрлэг төгөлдөр хуур гээд хүүхдийг зөв боловсон хүмүүжүүлэх бүхий л боломжтой нөхцөлөөр хайрлан хамгаалж өсгөсөн. Б.А-ийг 5 сартай байхаас Э.У  нь нягтлан болох сургалтад сууж 5 сартайгаас нь л охиноо хараагүй, сургалтаа дуусаад Сингапур руу дахин сурахаар явсан. 2011 онд Э.У  нь охиноо санаад ирсэн гэсэн боловч охиныг бид цэцэрлэгт нь өгч авч асран халамжилсаар байсан. 2012 онд Б.А-ийг гадаа тоглож байхад нь гэнэт хэлэхгүй УБ хот руу авч яваад маш их ядрааж турааж орондоо шээдэг болгоод харж чадахгүй болсон гээд.буцаагаад авчирч өгсөн. Эхнэр бид хоёр Б.А-ийг 1 сар эмчилгээ хийлгэж эрүүл болгосон. Энэ хугацаанд бид сэтгэл санааны гүн хямралд орсон. Б.А-ийг 7 настай өөрөө бие даах чадвартай болсных нь дараа авсан. Охиноо аваад асарч эрүүл саруул харж хандаагүй байсан учир Б.А-ийг бид өөрсөд дээрээ авах хүсэлт гаргасан. Дээд шүүх хүртэл шүүх хурал болсон боловч шүүх Э.У-ын талд шийдвэрлэсэн. Өөрийн байрны гэрчилгээг авахад би Э.У ас зөвшөөрөл авах шаардлагагүй. Э.У  нь энэ орон сууцыг худалдан авахад нэг ч төгрөгийн хувь нэмэр оруулаагүй байж өөрт ногдох хувь авна, амьдрах газаргүй мэт дүр эсгэж шүүхэд худал тайлбар өгч байна. 2012 онд орон сууцыг худалдахад Э.У д мэдэгдсэн бөгөөд 50% ийг нь өгөхөөр тохиролцсон боловч У нь илүү их хувийг авахыг хүссэн бөгөөд үүнийг бид зөвшөөрөөгүй. Худалдах, худалдан авах гэрээг хийх үед Э.У-ын аав н.Э-тай машинтай гэрчилгээг булаан авч хулгайлсан. Үүнээс болж худалдаж чадаагүй. Тухайн үед Э.У, Б.А хоёр 13-р хороололд амьдардаг байсан бөгөөд тэр байраа өрөнд алдаад Э.У-ын аав болох н.Э-д амьдарч байсан. Бид энэ хүмүүсийн дээрэлхэх дээрэлхүү зантай хүмүүс огтхон ч биш харин Э.У бидэнд маш аймшигтай муухай хандаж байсан ч бид Б.А-ийн хэрэгтэй зүйлсээр нь байнга хангасаар ирсэн.

         Бид энэхүү орон сууцыг худалдаж Б.А-ийн хувийг өөрийнх нь нэр дээр хадгаламж үүсгэж Б.А-т өвлүүлэхийг хүссэн боловч Э.У нь зөвхөн өөрийн эрх ашгийг бодож илүү ихийг авахыг завдах өөрийн аавтай нийлж орон сууцны гэрчилгээг хулгайлж, утсаар байнга мессеж бичиж дарамталж, заналхийлж сэтгэл санаагаар хохироосоор өдийг хүрч байна. А-ийн сургалтын төлбөрийг талыг Б.Б төлдөг байсан. 2020 онд жил жилээр нь ээлжлээд төлөх санал гаргахад зөвшөөрөөгүй бүр их мөнгө нэхэмжлэн шүүхэд өгч байсан. 2012 оноос хойш энэхүү орон сууцыг Э.У-тай ярилцах тохиролцох боломжгүй байсаар өдийг хүрсэн. Энэхүү орон сууцыг худалдаад 50% урьдчилгаа өгөөд 2 өрөө байр захиалаад өгье үлдсэнийг нь өөрөө төлөөд яв гэсэн боловч мөн л зөвшөөрөөгүй. Худалдан авах хүсэлтэй байсан Б, Ж нарыг амьдарч байхад дайрч орж зодоон хийж цагдаа нартай ирээд тэдгээр хүмүүсийг хөөж гаргаж одоо миний байранд амьдарч байна. Э.У, Б.А нарын Ү-220******101 3 өрөө орон сууцны Э.У-25, Б.А-25 хувь ногдох хувийг гаргуулах, 3 өрөө байрны тавилга бусад хуваарьт хөрөнгийг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид Б.А болон Э.У-д хангалттай их сэтгэл гаргаж шаардлагатай бүхий зүйлээр ханган ирсэн байхад биднээс байр болон бусад мөнгөн тэтгэмж авах гэж шүүхэд байнга гомдол гаргаж, хэл амаар доромжилж манай эхнэрийг зодсон ч тохиолдол гаргасан учир нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ одоо эвлэрч маргаанаа шийдвэрлэхэд татгалзахгүй, хариуцагч нь уг орон сууцанд амьдрана гэвэл орон сууцыг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлээд ногдох хэсгийг бидэнд өгчихвөл эвлэрье гэсэн.

4.1.Нэхэмжлэгч Б.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж  шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:  

Б.Б ий хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.  Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө  болох орон сууцыг өөрийн эцэг болох Б.Б  худалдан авч өгсөн. Орон сууцтай гэрээ байгуулсан. Мөн О ХХК-д гэрээний дагуу төлбөр төлсөн байдаг. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуваарьт эд хөрөнгө тогтоолгоно гэж байна энэ орон сууцанд байгаа засварын  ажил хийлгэх мөнгө дүнг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэхэд татгалзахгүй гэсэн, орон сууцныг авна гэвэл хариуцагч нарын өмчлөлд шилжүүлээд ногдох хэсгийг нэхэмжлэгч нарт өгнө гэвэл эвлэрч болно гэсэн. Харин тавилга болон бусад шаардлагыг нь зөвшөөрөх боломжгүй, түрээслээд ашиг олоод байсан зүйл байхгүй, хэрэв ногдох хэсгийг өгөхгүй гэвэл эвлэрлэх боломжгүй юм байна гэв.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б.Б-ээс Б.Ж-д олгосон итгэмжлэл, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б.Б аас Б.Номинд олгосон итгэмжлэл, Б.Б-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Ү-220******101 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, №1110*******14 дугаарт бүртгэлтэй Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа, 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Монгол шуудангийн баримт, орлогын баримт, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2021/008**8 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00***54 дүгээр шийдвэр, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2021/0**57 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШТ2021/001*3 дугаар “Гомдол хянан шийдвэрлэх тухай” шүүхийн тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШЗ2021/149**5 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Б.Б ын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бичиг гэрчилсэн баримт, 2008 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Б.Б ын Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт Гэрчилгээ олгохыг хүсэх тухай хүсэлт, 2008 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн О ХХК-ийн гаргасан тодорхойлолт, 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хавсралт, Ү-220******101 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б.Б ий Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2/900 тоот Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны “Шийдвэр биелүүлэх тухай” албан бичиг, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4*6  дугаар шийдвэр, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21*9 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, Ү-220******101 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Э.У-ын гаргасан хүсэлт, Орхон аймаг дахь Сум дундын 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2169 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, 244 дүгээр Гүйцэтгэх хуудас, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 732 дугаар “Лавлагаа олгох тухай” албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар гэсэн баримтыг /1хх-ийн 3-47, 124-125-р хуудас/,

Хариуцагчаас хариу тайлбар, 115 дугаар сургуулийн тодорхойлолт, О сургуулийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 тоот Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 25/21 дүгээр тогтоолын “Шинээр байгуулах хороодын жагсаалт”, гэрэл зургууд, №610124******436 дугаарт бүртгэлтэй Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ү-220******101 дугаарт бүртгэлтэй Э.У , Б.А, Б.Б , Б.Б  нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.А-ийн төрсний бүртгэлийн гэрчилгээ, Э.У-ын иргэний үнэмлэхний хуулбар, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эл хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Э.Б-аас Б.Б д олгосон итгэмжлэл, Т.Ж-ийн гаргасан хүсэлт, Т.Ж-ийн иргэний үнэмлэхний хуулбар, А ӨЭМТ-ийн тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Э.У-аас Э.Эрдэнэчимэгт олгосон итгэмжлэл, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тооцоолол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.У-д ирсэн нэхэмжлэхүүд, гэрэл зургууд, Ёслолын батламж, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Ц.Б-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаар “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоол, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1128 дугаар “Гомдлын хариу” гэх албан бичиг, Монгол шуудангийн баримт гэсэн баримтыг /1хх-ийн 56-81, 86-87, 92-106, 111-119, 2хх-ийн 54-61-р хуудас/,

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас нэхэмжлэгч Б.Б-ийн 2012 оноос хойших хугацааны дансны гүйлгээний талаарх дэлгэрэнгүй хуулга, Худалдаа хөгжлийн банк ХХК-иас нэхэмжлэгч Б.Б-ийн 2012 оноос хойших хугацааны дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Б.А-ийг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас З-8428 дугаартай Зөрчлийн хэргийн материал, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс З-8428 дугаарт бүртгэлтэй хэргийн материалыг  /1хх-ийн 128-241, 2хх-ийн 1-52, 73-79, 81-89, 100-113-р хуудас/ шүүх бүрдүүлсэн байна.

 

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б , Б.Б нарын хариуцагч Э.У , Б.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Э.У , Б.А нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууц, тавилгаас ногдох хэсэг 98 612 815 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18 507 065 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Б.Б , Б.Б нар нь хариуцагч Э.У , Б.А нарт холбогдуулан шүүхийн журмаар Э.У-аас гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлт цуцлаж шийдвэрлэхэд орон сууцны өмчлөлөөс нэрээ хасуулахыг Э.У  нь хүлээн зөвшөөрч хасуулсан, гэтэл охин Б.А-ийг төлөөлөн орон сууцтай холбоотой маргаан үүсгээд байгаа тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоолгож, хариуцагч нарыг уг орон сууцны өмчлөгчөөс хасуулж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч Э.У , Б.А нар нь нэхэмжлэгч Б.Б-тэй шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлт цуцлуулахад орон сууцны өмчлөлөөс татгалзсан боловч дараа нь шүүхээр өмчлөгчөөр тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууц нь гэр бүлийн гишүүдийн өмч тул нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоох, мөн биднийг өмчлөгчөөс хасахыг зөвшөөрөхгүй, хуулиар насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалах ёстой гэж үгүйсгэсэн.

 

4.Хариуцагч нар нь нэхэмжлэгч Б.Б , Б.Б нарт холбогдуулан хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцнаас ногдох хэсэг 94 500 000 төгрөгийг гаргуулах, мөн дундын өмчлөлийн хөрөнгө болох 3 өрөө байрны тавилга, бусад хуваарьт өмчөө тогтоолгох, тавилга эд хогшил завсар үйлчилгээний зардал 22 619 880 төгрөг, нийт 117 119 880 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Э.У, Б.А нарын сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, уг орон сууц нь нэхэмжлэгч Б.Б ын өмчлөлийн хөрөнгө, тавилга, бусад эд зүйлсийг гэрлэлтээ цуцлуулсны дараа Э.У  нь өөрөө аваад явсан гэж няцаасан.

 

            6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Э.У  нар нь 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдарч байгаад тэдний дундаас 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр охин Б.А төрсөн боловч цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж, шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №4*6  дугаар шийдвэр, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №4*6  шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Э овгийн Б.Б, Б овгийн Э.У нарын гэрлэлтийг цуцлаж, Гэр  бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Б.А-ийг эх Э.У-ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүүхдийн тэтгэлэгийг сар бүр эцэг Б.Б ээс гаргуулж, охин Б.А-ийг тэжээн тэтгүүлж, Улаанбаатар хотын Х дүүргийн 7 тоот /Улсын бүртгэлийн дугаар Ү-220*******01/ орон сууцны хамтран өмчлөгчөөс Э.У  татгалзсан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

7.Талуудын маргааны зүйл нь орон сууц нь хамтран өмчлөх дундын хөрөнгө болох эсэх, уг орон сууцны хамтран өмчлөгчөөс татгалзсан эсэх талаар болон хамтран өмчлөх дундын хөрөнгө болох тавилга, эд хогшлийн ногдох хэсгийг болон охин Б.А-ийн амьдрах орчин нөхцлийг хангахад зориулан засварын зардал гаргуулах талаар байна, гэрлэлт дуусгавар болсон талаар маргаагүй байна.

8. Дээрх Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №4*6  шийдвэрийг үндэслэн тус шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2169 дугаартай шүүгчийн захирамж, 244 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хамтран өмчлөгчөөс Э.У-ыг хасаж, өмчлөгчөөр Б.Б , Б.Б , Б.А нарыг бүртгэсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсаар тогтоогдож байна.

Гэвч Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 01957 дугаартай захирамжаар хүсэлт гаргагч Э.У-ын 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2169 дугаартай шүүгчийн захирамж, 244 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хянаад захирамж, гүйцэтгэх хуудсыг хүчингүй болгож, Э.У-ын гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна. Уг захирамжид гарсан Б.Б-ийн гомдлыг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 00123 дугаар  тогтоолоор хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1, 171.1.1-д зааснаар захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ. 

Мөн хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Нийслэлийн Х дүүргийн 7 тоот хаягт байршилтай 79,5 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай Ү-220******101 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Э.У , Б.А, Б.Б , Б.Б  нарыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх хөрөнгийн лавлагаа болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүхээс гэрлэлтийг цуцлахад хариуцагч Э.У  нь хамтран өмчлөх дундын хөрөнгө болох орон сууцны өмчлөлөөс татгалзсан гэж тайлбарласан боловч уг орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хариуцагч Э.У  нь бүртгэгдсэн байгаа болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нар нь уг орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Б  бөгөөд хэрэгт авагдсан 2007 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр О ХХК-тай Б.Б  нь гэрээ байгуулж, орон сууцны үнэ 49 687,5 ам.долларыг төлсөн болох нь төлбөр төлсөн баримт, захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоогдож байгаа, Б.Б, Э.У  нарыг хуримаа хийхэд тэднийг болон охин Б.А-ийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн гэсэн боловч Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №4*6  шийдвэр, шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрэл зургаар орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь тогтоогдож байна гэж дүгнэв.

Учир нь хэрэгт авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Б, Б.Б , Э.У, Б.А нарыг Х дүүргийн 7 тоот байршилтай орон сууцны зориулалттай 79,5 м.кв талбайтай Ү-220******101 дугаарт бүртгэлтэй  гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Энхтайван “...Б.Б ий аав Б.Б  нь ирээд байр захиалж байгаа гэсэн, анх бэлэглэсэн байрандаа Б.Б , Э.У  нар амьдарч байсан, хурим дээр байр бэлэглэж байна гээд хүмүүст зарлаад байсан”, гэрч Г.Г “...хурим дээр Э.У-ын хадам нь байр бэлэглэсэн, бэлэглэсэн байранд нь хуримын дараа очиж байсан”, гэрч Б.А “...хуримд нь оролцсон, хурим дээр нь байрны түлхүүр гаргаж ирээд бэлэглэсэн, Э.У-ын аав нь цахилгаан бараа, тавилга өгч байсан, дараа нь байранд нь очиж байсан” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд хэрэгт байрны түлхүүр гардуулан өгч байгаа гэх хуримын гэрэл зураг авагдсан байгаа болно.

Хариуцагчийн төлөөлөгч нь орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоохыг хүлээн зөвшөөрөхгүй, төрсөн охиноо өмчлөгчөөс хасуулах гэж байгаа нь үндэслэлгүй, Э.У-ыг өмчлөгчөөс хасах боломжгүй гэсэн шүүхийн шийдвэр гарч, гурван шатны шүүхээр хүчин төгөлдөр болсон гэж тайлбарласан.

Хариуцагч Б.А нь 20** оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн Б.Б, Э.У  нарын охин болох нь төрсний бүртгэлийн №000******297 гэрчилгээ тогтоогдож байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлнө” гэж зааснаар түүнийг эх Э.У  нь төлөөлж байгаа болно.

Э.У-ыг өмчлөгчөөр тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд гарсан байгаа гэж тайлбарласан боловч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний 183/ШШ2021/00808 дугаар шийдвэрээр Б.А-ийн хууль ёсны төлөөлөгч Э.У-ын нэхэмжлэлтэй Ц.Б, Ц.Б, Б.Б-д холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ц.Б, Б.Б нарт холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар Б.А-ийн хариуцагч Б.Б-ын хууль бус эзэмшлээс Х дүүргийн 7 тоот орон сууцыг чөлөөлжээ.

Хан-Уул дүүргийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00654 дүгээр шийдвэрээр Э.У-ын нэхэмжлэлтэй Б.Б , Б.Б , Ц.Б нарт холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Б.Б, Б.Б, Б.А, Ц.Б нарын хооронд байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулсан.

Дээрх шүүхийн шийдвэрүүд нь Э.У-ыг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шийдвэр биш боловч Э.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд охин Б.А-ийг төлөөлөн оролцож  байжээ.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Нийслэлийн Х дүүргийн 7 тоот хаягт байршилтай 79,5 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай Ү-220******101 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь Э.У , Б.А, Б.Б , Б.Б  нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул нэхэмжлэгч Б.Б , Б.Б  нарыг өмчлөгчөөр тогтоох, хариуцагч Б.А, Э.У нарыг өмчлөгчөөс хасах үндэслэлгүй юм.

9.Гэвч хариуцагч нар нь нэхэмжлэгч нарт холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох орон сууц болон бусад өмчийг тогтоолгох буюу Х дүүргийн 7 тоот хаягт байршилтай 79,5 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул уг орон сууцнаас өөрт болон охинд ногдох хэсгийг гаргуулах, 3 өрөө байрны тавилга бусад хуваарьт өмчөө тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нар нь сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, орон сууц нь нэхэмжлэгч Б.Б-ын өмч, орон сууцанд байсан тавилга, хуваарьт хөрөнгөө хариуцагч Э.У  өөрөө аваад явсан гэж маргасан.

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно” гэж зааснаар хэдийгээр гэрлэлт цуцласан боловч хариуцагч нар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар шаардах эрхтэй байна гэж үзэв.

Хариуцагч нар нь Х дүүргийн 7 тоот 3 өрөө байр 79,5 м.кв орон сууцны өнөөдрийн зах зээлийн ханш нь 189 000 000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд үүнээс 2 гишүүнд ногдох хувь нь 47 250 000 х2=94 500 000 төгрөг гаргуулах, уг орон сууцанд байсан тавилга эд хогшилын үнэ, хүүхдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүргээ биелүүлж завсар үйлчилгээний зардал 22 619 880 төгрөг, нийт 117 119 880 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д “гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд орон сууцыг хамтран өмчлөх дундын хөрөнгө болох нь тогтоогдож байх тул орон сууцнаас хариуцагч нарт ногдох хэсгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Х дүүргийн7 тоот 3 өрөө байр 79,5 м.кв орон сууцны үнийг хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа 189 000 000 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд орон сууцны үнэлгээний талаар нэхэмжлэгч нар маргаагүй тул ногдох хэсгийг тодорхойлохдоо хариуцагч Э.У , Б.А нарт 25 хувь, 25 хувь буюу нийт 50 хувь болох 94 500 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Харин хариуцагч нараас орон сууцанд хамтран өмчлөх дундын хөрөнгө болох тавилга болон хуваарьт өмч болох эд хөрөнгөө орхиод явсан 2014-2021 он хүртэл орон сууцанд амьдраагүй, орон сууцанд хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдруулах хуульд заасан үүргээ биелүүлж засвар хийх зардалд нийт 22 619 880 төгрөгийг гаргуулна гэсэн боловч  Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна”, 127.1.2-д “өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь тавилга, гэрийн эд хогшил нь гэрлэснээс хойш би болсон тохижуулсан эд зүйлсүүд бөгөөд хариуцагч нь гэрлэлт дуусгавар болоход өөрөө аваад явсан, орон сууцанд байсан тавилга нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан иргэнийх байсан гэж мэтгэлцсэн.

Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар гэрч нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Б болон хариуцагч Э.У  нарт хурим дээр нь бэлэглэлийн журмаар эд хөрөнгө бэлэглэсэн, гэр бүлийн тавилга эд хогшил нь гэр бүл болсны дараа үүссэн талаар талууд маргаагүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаарлагад тодорхойсон гэрийн тавилга, эд хогшил нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахаар байна гэж үзэв.

Хариуцагч нь гал тогооны өрөөний тавилга 2 917 800 төгрөг, ванны өрөөний тавилга эд зүйлс 1 920 600 төгрөг, 00 өрөөний тавилга, эд зүйлс 1 062 600 төгрөг, том өрөөнд 8 740 830 төгрөг нийт 14 641 830 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд орон сууцанд эдгээр эд хогшил байсан, уг эд хогшлийг Б.Б нь зөөж явсан болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримт буюу зөрчлийн хэргийн баримтууд, үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно гэсэн.

Шүүх хуралдаанд гэрч Б.А “...Э.У гэрлэлтээ цуцлуулсны дараа эд зүйлсээ аваад явсан, одоо манайд хоолны ширээ, 6 сандал л байгаа бүгдийг нь
Э.У  өөрөө аваад явсан“ гэж мэдүүлсэн, нэхэмжлэгч нар нь орон сууцанд байсан эд хогшил нь У.Баттогтохын хөрөнгө байсан гэсэн боловч хэрэгт авадсан 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 808 дугаар шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд Б.Б нь “ ...Бүхий л эд хөрөнгө эд хогшил миний өмч хөрөнгө У.Б-ын гэх зүйл байхгүй гэсэн болохыг тэмдэглэв” гэжээ.

Иймд хамтран өмчлөх орон сууцанд байсан тавилга, эд хогшил болох плитканы тавцан 999 900 төгрөг, цахилгаан зуух 1 499 900 төгрөг, ор болдог буйдан 1 999 920 төгрөг, цэвэр модон ширээ 3 122 910 төгрөг, модон сандал 603 000 төгрөг, нийт 8 225 630 төгрөг байх ба дээрх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байх тул эдгээр хөрөнгийн үнээс 50 хувь буюу 4 112 815 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б ээс гаргуулан хариуцагч Э.У-д олгохоор шийдвэрлэв.

Харин хүүхдийн өрөөнд завсарын ажилд 7 978 000 гаргуулахаар шаардсан бөгөөд хүүхдийн эрүүл орчинд өсөж торних эрхийг нь хангаж, энэ үүргээ биелүүлэхэд шаардлагатай завсар хийх зардлыг гаргуулна, орон сууцыг ашиглах, эзэмших боломжгүй болгох муутгасан гэж хариуцагчийн төлөөлөгч нь тайлбарласан.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ”, 26.2.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” үүрэгтэй боловч хариуцагч нар нь хамтран өмчлөх орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан байж орон сууцны завсарын зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.  

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч, орон сууцыг хариуцагч нарын өмчлөлд шилжүүлж, ногдох хэсгийг гаргуулахад татгалзахгүй гэсэн боловч хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч нар нь орон сууцыг өөрсдийн өмчлөлдөө авахыг зөвшөөрсөн боловч нэхэмжлэгч нарт орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулахыг зөвшөөрөхгүй, орон сууцыг 10 жилийн хугацаанд дангаар эзэмшиж байхдаа ашиг олсон, худалдах худалдан авах гэрээний үнээс хамтран өмчлөгч нарт өгөөгүй, орон сууцанд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдруулахын тулд засвар хийлгүүлнэ, хүүхдийн өрөөний тавилга авахуулна гэснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь зөвшөөрөөгүй болно.

Иймд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-д “маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно” гэж зааснаар шүүхээс талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, Х дүүргийн 7 тоот хаягт байршилтай 79,5 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай Ү-220******101 дугаартай орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, хариуцагч нь уг орон сууцнаас ногдох хэсгээ гаргуулах шаардлага гаргасан тул нэхэмжлэгч нарыг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, хариуцагч нарыг өмчлөлөөс хасаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцнаас ногдох хэсэгт 94 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж хариуцагч нарт олгож, хамтран өмчлөх дундын хөрөнгө болох тавилгын үнэд 4 112 815 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох буюу 18 507 065 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцыг түрээслэж орлого олж байсан гэж 96 000 000 төгрөгөөр ихэсгэх байсан гэж тайлбарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргах, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, эвлэрэх хуульд заасан эрхтэй боловч эрхээ хэрэгжүүлээгүй, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргах тухай тодруулгадаа “...Б.Б ий дансны хуулгыг судалсны дараа сөрөг нэхэмжлэлээ ихэсгэнэ өөрчлөлт оруулна” гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа ихэсгэж хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг төлж шүүхэд ирүүлээгүй болно.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шинээр нотлох баримт шаардлагатай буюу хариуцагчийн төлөөлөгч нь бичлэгт авагдсан Панда машины эзэмшигч тодруулах, уг нүүлгэлтийн компаниас хэдний өдөр хэн үйлчилгээ авсан эсэх, ямар эд зүйлс нүүлгэсэн талаар албан бичиг авах, Ниссан маркийн машины эзэмшигчийг тодруулах, мөн 5 цагийн бичлэг байгаа гэсэн нь энэ бичлэг мөн үү гэдэг талаар прокурорын газраас лавлагаа авах хүсэлтийг гаргасан боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь бичлэгт байгаа машин бол Жавхлан болон Баттогтохын эд хогшил зөөсөн машин гэж тайлбарласан, уг бичлэг нь хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Зөрчлийн З-8**8 дугаартай материалаас ирсэн тул ИХШХШТХ-ийн 38.9-д зааснаар шүүхийн шийдвэр үндэслэл бүхий буюу хууль ёсны байх зарчмыг хангахаар шинээр нотлох баримт гаргуулах боломжтой боловч шаардлагагүй гэж үзсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 992 700 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 743 550 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 992 700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нараас 651 014 төгрөг гаргуулж, хариуцагч нарт олгохоор шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

   

                                                               ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б , Б.Б нарыг Нийслэлийн Х дүүргийн 7 тоот хаягт байршилтай 79,5 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай Ү-220******101 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Э.У, Б.А нарыг орон сууцны өмчлөгчөөс хасч, нэхэмжлэгч Б.Б , Б.Б нараас орон сууцны ногдох хэсэгт 94 500 000 төгрөг, тавилга үнэ 4 112 815 төгрөг, нийт 98 612 815 төгрөгийг гаргуулж,  хариуцагч Э.У, Б.А нарт олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хуваарьт хөрөнгө тогтоох, 18 507 065 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б , Б.Б  нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 992 700 төгрөг, хариуцагч Э.У , Б.А нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 743 550 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.У , Б.А нараас 992 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б , Б.Б  нарт олгож, нэхэмжлэгч Б.Б , Б.Б  нараас 651 014 төгрөгийг гаргуулж, хариуцагч Э.У , Б.А нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН