Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/79

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Галцацрах,

            Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                               Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ******* багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жил, 07 сарын хугацаагаар тэнссэн, **** регистрийн дугаартай, ****.

                                     Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч **** нь урд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жил, 07 сарын хугацаагаар тэнссэн байх хугацаандаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин 2,86%-ийн согтолттой байх үедээ Өвөрхангай аймгийн **** багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд: 

            Шүүгдэгч **** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Цаашид гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөх эрхээр минь хангаж, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

            Гэрч ***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр цахилгааны дриллийг нь авч гэртээ юм хийх гээд *** рүү 21 цагийн орчимд залгатал *** сургуулийн дээд талд байна ирээд авчих гэсэн. Тэгэхээр нь яваад очтол Улаанбаатар хотоос ирсэн гээд нэг танихгүй залуутай машин дотроо архи уугаад сууж байсан. Намайг очих үед архи нь дуусаж байсан. Би тухайн үед ямар нэртэй архи ууж байсныг нь хараагүй багажаа аваад эргээд явсан. Намайг явах үед *** ч бас ажил руу явлаа гээд машинаа унаад хөдөлсөн. Би тэндээсээ шууд гэртээ харьсан. Тухайн машиных нь улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Мөнгөлөг саарал өнгийн *** маркийн тээврийн хэрэгсэлд тухайн залуутай архи ууж сууж байгаад машинаа унаад хөдөлсөн. Тэрнээс хойш *** уулзаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12 хуудас/,

            Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад *** хамт “Уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээний хүрээнд *** суманд эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэсэн бөгөөд *** багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай, “***” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан. Тэгтэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй, ярьж буй үг нь мэдэгдэхгүй, хөл дээрээ тогтож чадахгүй байхаар нь согтуурал хэмжигч “Аlkotest-6820” загварын багажаар үлээлгэн, согтолтын зэргийг шалгахад 2.86 хувийн согтолт илэрсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14 хуудас/

            Өвөрхангай  аймгийн Хужир сумын цагдаагийн тасгийн эргүүлийн цагдаа, ахлагч **** согтуурлыг багажаар шалгасан тухай “...**** регистрийн дугаартай *** 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ...согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор Alkotest 6820 багажаар шалгахад 2,86 тоон үзүүлэлт илэрч...” гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 8, 9 хуудас/,

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн **** дугаартай шийтгэврийн хуулбар /1-р хх-ийн 40-43 хуудас/,

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн **** дугаартай албан бичиг /1-р хх-ийн 224 дүгээр хуудас/,

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 30-36 хуудас/,

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас гаргаж өгсөн тэнссэн хугацаанд хяналт тавьсан **** дугаартай хувийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 158-176 хуудас/,

            *** ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаартай тодорхойлолт /1-р хх-ийн 96 хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч **** холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч ***** загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн 12 хуудас/, гэрч *** мэдүүлэг /1-р хх-ийн 14 хуудас/, *** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Тус зүйл хэсгийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч **** загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна. 

 Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар маргаагүй болно.

   Иймд шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

  Иймд шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...****...” гэсэн дүгнэлтийг,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галцацрах “...****...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

                        Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

              Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Бусад асуудлаар:

            Шүүгдэгч ** нь урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 07 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч **** анх үйлдсэн гэмт хэрэгт нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг дахин үйлджээ. Нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа шүүгдэгчийн үйлдлийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 07 сарын хугацаагаар тэнссэн хугацаа нь дуусгавар болоогүй болох нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 30-35  дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн **** дугаартай “...****-ийн ялын тооцоо 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын үлдэгдэл 404 хоног, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааны үлдэгдэл 249 хоног байсан байна.” гэсэн албан бичгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч **** цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 02 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.                                                                                        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 07 сарын хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч **** цагдан хоригдсон 34 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7.  Шүүгдэгч **** нь хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 02 жил 01 сар 09 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч **** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН