| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/03042/И |
| Дугаар | 183/ШШ2022/02975 |
| Огноо | 2022-10-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 183/ШШ2022/02975
| 2022 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2022/02975 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Т-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 54.085.200 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Г.Т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 54.085.200 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Г.Т нь тус компанитай 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр В16021022602 тоот зээлийн гэрээ, F16021022602 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулж, 45.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар авсан. Уг зээлийн барьцаанд 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд Монгол Улсад орж ирсэн, JTMHY7AJ8D00000 аралын дугаартай, 0000 УНН улсын дугаартай, Тоёота ланд крузер маркийн автомашиныг барьцаалсан. Г.Т зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийх үүрэгтэй боловч 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн аливаа зээлийн төлбөрийг төлөхгүй, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.11-т заасныг зөрчиж байна. Зээлдүүлэгч зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2, 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд зээлдүүлэгчээс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар В16021022602 тоот зээлийн гэрээг цуцалж, уг гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл 39.391.200 төгрөг, зээлийн хүү 14.055.700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 623.800 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 54.085.200 төгрөгийг зээлдэгч Г. нэхэмжилж байна. Иймд Г.Т зээлийн гэрээний үүрэгт 54.085.200 төгрөгийг гаргуулж И ХК-д олгож, шүүхийн шийдвэрийн сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж 428.376 төгрөг, 70.200 төгрөг тус тус төлсөн баримт, И ХК-иас Э.Б олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан В16021022602 тоот зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн F16021022602 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, зээлийн дансны хуулга, нотариатын төлбөр 14.500 төгрөг төлсөн тасалбар, Г.Т зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл, зээл хүсэгчийн анкет, Г.Т иргэний үнэмлэхний болон жолооны үнэмлэхний хуулбар, Я.Х болон Г.Т нарын хооронд 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний хуулбар, И ХК-д Г.Т гаргасан өргөдөл, 06-09 УНН улсын дугаартай, Тоёота ланд крузер маркийн, JTMHY7AJ8D0000 аралын дугаартай, суудлын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, И ХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч Г.Т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 54.085.200 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч И ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Хариуцагч Г.Т нь нэхэмжлэгч И ББСБ ХК-тай 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр В16021022602 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн F16021022602 тоот Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж, 45.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан, мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 000 УНН улсын дугаартай, Тоёота ланд крузер маркийн, JTMHY7AJ8D0000 аралын дугаартай, суудлын автомашиныг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлжээ.
3. Өөрөөр хэлбэл, И ХК болон Г.Т нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа тус тус үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргийн гүйцэтгэл шаардах эрхтэй байна.
Түүнчлэн зээлийн гэрээний хугацаа 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч хариуцагч нь гэрээний үүргээ 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээг дангаар цуцалж, үүрэг шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.
4. Хариуцагч Г.Т 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, танилцуулсан боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
5. Нэхэмжлэгч нь шүүхэд хандахаар баримтуудыг нотариатаар баталгаажуулсны зардалд 14.500 төгрөг төлсөн нь нотариатын тасалбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгчид учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагчаас уг төлбөрийг нэмж гаргуулах нь зүйтэй байна.
6. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Т үндсэн зээлийн үлдэгдэл 39.391.200 төгрөг, зээлийн хүү 14.055.700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 623.800 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 54.085.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХК-д олгож шийдвэрлэлээ.
7. Түүнчлэн хариуцагч нь дээрх мөнгөн төлбөрийн үүргээ бүхэлд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу фидуцийн зүйл болох автомашиныг хариуцагчийн эзэмшлээс бодитойгоор гаргуулан нэхэмжлэгчид олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Учир нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар үүргийн гүйцэтгэл нь фидуцийн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн авснаар хангагдах ба нэхэмжлэгч өөрөө хөрөнгийг биетээр авах эрхтэй боловч уг автомашиныг хариуцагч шилжүүлж өгөөгүй болох нь тогтоогдож байх тул фидуцийн зүйл болох автомашиныг шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428.376+70.200=498.576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т 498.576 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Т үндсэн зээлийн үлдэгдэл 39.391.200 төгрөг, зээлийн хүү 14.055.700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 623.800 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 54.085.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 06-09 УНН улсын дугаартай, Тоёота ланд крузер маркийн, JTMHY7AJ8D00000 аралын дугаартай, суудлын автомашинаар хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498.576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Т 498.576 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА