| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0382/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/426 |
| Огноо | 2025-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/426
2025 08 13 2025/ШЦТ/426
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0382/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000513 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******, тоотод оршин суух, улсын бүртгэлийн лавлагаагаар хаягийн бүртгэлтэй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,
Дархан-Уул аймгийн шүүхийн 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 186б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Дархан-Уул аймгийн шүүхийн 1985 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 73а, 169а-д зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн *******
Монгол Улсын иргэн, 1980 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын , тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, ******* овогт *******гийн ******* ,
*******,******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч******* нь согтуурсан үедээ 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ийн нутаг дэвсгэр, “ ” захын авто зогсоол дээр хохирогч *******тэй шалтгаангүйгээр хэрүүл маргаан үүсгэж улмаар толгой тус газар чулуугаар цохиж зүүн чамархай хэсгийн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь мөн согтуурсан үедээ М.******* чулуугаар цохиход нь буцаан уг чулуугаар*******ы толгойн тус газар цохиж зүүн эрүүл мэндэд нь зулай хэсгийн хуйханд язарсан шарх, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/,
М.*******ы хохирогчоор өгсөн: “...Би 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ганцаараа Дархан захын орчимд 0,5 литрийн Хараа нэртэй архи уусан... Тэгээд согтсон байсан. Би эмнэлэг дээр толгойдоо оёдол тавиулж байхдаа л ухаан орсон. Түүнээс өмнөх үйл явдлыг санахгүй байна... Миний толгойн оройн хэсэгт 3 билүү 4 оёдол тавьсан гэсэн. Хагарсан юм шиг байна лээ. Бас зүүн шанаа хэсэгт бага зэрэг зулгарсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4/,
*******гийн хохирогчоор өгсөн: “...Би 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд Дархан сумын 4 дүгээр баг, Төмөр замын 15 дугаар байрны ард танихгүй 3 хүнтэй таараад тэндээ бид нар 0,75 литрийн хэмжээтэй 1 шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал хамт байсан 1 залуу дэлгүүрээс дахин 2 лааз пиво авсан. Түүнийг бас бид 4 хувааж уусан. Тэгээд би Дархан захын зүг рүү явсан. Би захын урд газар сууж байтал танихгүй согтуу эрэгтэй хүн над дээр ирээд юу хийж байгаа юм бэ гэж асуусан. Би түүнд хандан нөхрөө хүлээж байна гэж хэлсэн. Тэгтэл тэр танихгүй согтуу хүн “чам шиг гичийд ямар юмны нөхөр байдаг юм, чи энэ хавийн янхнуудын нэг л биз” гэж хэлсэн. Тэгээд би тэр согтуу эрэгтэй хүнтэй маргалдсан. Тэгтэл тэр согтуу залуу газраас 1 чулуу аваад миний духны зүүн дээд хэсэгт цохисон. Миний духны хэсгээс маш их цус гарсан. Би цусаа харж уур хүрээд чулуу аваад тэр залуугийн толгойн хэсэгт цохиж хагалсан... надад цохиулсан тэр залуу ухаантай байсан мөртөө газарт хэвтээд босохгүй байсан... Миний духны зүүн хэсэгт арьс язарч 4 оёдол тавиулсан. Миний толгойн зүүн хэсгээр өвдөж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7/,
Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн зогсоол дээр ирэхэд зогсоолын голд нэг эрэгтэй хүн нүүр хэсэг нь цус болчихсон хэвтэж байсан. Мөн хэвтэж байсан газрынх нь толгойн хэсэгт цус урссан маягтай байсан ба тухайн хүн рүү ойртож хараагүй. Тухайн залуугийн хажууханд нь нэг эмэгтэй сууж байсан, тухайн эмэгтэйн нүүр, дээгүүрээ нүцгэн лэвчиктэй энгэр хэсэг нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн
2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 639 дугаартай: “...*******гийн биед зүүн
чамархай хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо
хүчин зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 638 дугаартай: “...М.*******ы биед зулай хэсгийн хуйханд язарсан шарх, зүүн шанаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зулай хэсгийн хуйханд язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг, зүүн шанаанд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч *******,******* нар нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэж болохыг мэдсэн атлаа зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хоорондын шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
М.*******, ******* нар нь “харилцан бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Иргэний хуулийн 513.1 дахь хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй ба Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 13/99, 13/100 дугаартай албан тоотоор хохирогч*******, ******* нарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нийгмийн даатгалын сангаас гарсан зардал тус бүр 105,462 төгрөгийг нэхэмжилсэн, шүүгдэгч нар уг зардлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч нараас тус бүр 105,462 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.*******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.*******, ******* нарын үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, харилцан эвлэрсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж буй байдал, сарын орлогын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарт тус тус оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 513.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нараас тус бүр 105,462 /нэг зуун таван мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаарын дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД