| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 102/2022/00986/И/Т |
| Дугаар | 183/ШШ2022/02880 |
| Огноо | 2022-10-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2022/02880
| 2022 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2022/02880 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, с ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: о.а холбогдох,
Орон сууц чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон алданги, ашиглалт, орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 18.248.964 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б , гэрч О.Б , С.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч О.А холбогдуулан Орон сууц чөлөөлүүлж, орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон алданги, орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 18.248.964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 С компанийн зүгээс орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 21.563.000 төгрөгийг нэхэмжилж, мөн орон сууц албадан чөлөөлөх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул ван 29 дүгээр байр, 214 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг О.Б нь 1.190.000 төгрөгөөр 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулж, түрээсэлсэн. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс дахин нэг жилийн хугацаагаар түрээсийн гэрээг сунгасан. Гэвч О.Баяржаргал нь уг байранд С ХХК-тай түрээсийн гэрээ байгуулаагүй О.А амьдруулсан. Нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түрээсийн гэрээний үүрэгт 14.110.000 төгрөг, алданги 7.055.000 төгрөг, ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 398.964 төгрөг, нийт 21.563.964 төгрөг гаргуулж, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Харин хариуцагч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа би уг байранд амьдарч байгаагүй. Э.С гэдэг хүний гуйлтаар түрээсийн гэрээг байгуулсан. Уг хаягт амьдарч байгаа хүн уг түрээсийн төлбөр болон СӨХ-ны төлбөрийг төлөх ёстой байх гэсэн тайлбар өгсөн тул хариуцагч О.Б татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 18.248.964 төгрөг болгож багасгасан. Мөн уг байрыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч О.А хүлээлгэж өгсөн. Иймд хариуцагч О.А түрээсийн гэрээний үүрэгт 17.850.000 төгрөг, СӨХ-ны төлбөрт 398.964 төгрөг, нийт 18.248.964 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 302 дугаар зүйл зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй. О.А нь иргэн Ж.Б уг байрыг худалдан авахаар тохиролцож, 35.000.000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн. Байрны түлхүүрийг аваад байраа тохижуулж бай 7-14 хоногийн дотор гэрээгээ байгуулж, ноториатаар баталгаажуулъя гэж итгэл үнэмшил төрүүлсөн байсан. Үүнээс хойш гэрээгээ хийе гэсэн боловч байрны гэрчилгээ гараагүй удахгүй гэрээгээ байгуулна гэсээр өдийг хүрсэн байна. Мөн С ХХК-ийн борлуулалтын ажилтан Болормаагаас асуухад манайх нууцлалын гэрээ байгуулсан таньд хэлэх боломжгүй гэх хариу өгсөн байсан. Ийм учраас уг иргэний хэрэгт хариуцагчаар Ч.Б , Ж.Б нар оролцох нь зүйтэй. О.А уг байрыг хөлслөөгүй бөгөөд өөрийн худалдан авсан байрандаа амьдарч байгаа гэх ойлголттой байсан. Мөн О.А амьдарч байх хугацаандаа тог цахилгаан, СӨХ-ны төлбөрийг тухай бүрд нь төлж байсан. Мөн С ХХК-тай хариуцагч О.А нь түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд худалдаж авсан орон сууцандаа амьдарч байсан гэсэн ойлголтой байсан. Иймд түрээсийн төлбөр 17.850.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин амьдарч байх хугацаандаа ашишлалтын зардлаа бүрэн төлсөн гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 335.970 төгрөг төлсөн баримт, С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн А.С олгосон итгэмжлэл, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байр түрээслэх, түрээслүүлэх гэрээний хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байр түрээслэх, түрээслүүлэх гэрээний хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн мэдэгдэх хуудас, 2021 оны дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэх хуудас, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мэдэгдэх хуудас, Туул ван сууц өмчлөгчдийн холбооны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 28 тоот нэхэмжлэх, 214 тоот байрны түрээсийн төлбөр, алдангийн тооцоо, С ХХК-ийн өмчлөлийн байрны гэрчилгээний хуулбар зэргийг хавсарган ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Туул ван хотхоны 29 дүгээр байрны 214 тоотод байрлах орон сууцыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн актын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр О.А хүргүүлсэн мэдэгдэх хуудас, О.А тог, цахилгаанаар хангуулах тухай өргөдөл зэрэг баримт ирүүлсэн.
5. Хариуцагч О.А иргэн Ю.Б лгосон итгэмжлэл Төрийн банк, Хаан банкны дансы хуулгууд, Туул ван сууц өмчлөгчдийн холбооны 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 149 дүгээр тодорхойлолт зэргийг хавсарган ирүүлсэн байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 4/6276 дугаар албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокрорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2110005980330 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар, иргэн О.А хохирогчоор тогтоох тухай 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолын хуулбар зэрэг баримт авагдсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Манай компани нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны 214 тоотод байрлах, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд тухайн орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа О.А орон сууц чөлөөлүүлэх, орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон алданги, орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 18.248.964 төгрөг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч О. а иргэн Ж.Б уг байрыг худалдан авахаар тохиролцож, 35.000.000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн. ... Энэхүү маргаанд Ж.Б , Ч.Б нар хариуцагчаар оролцох нь зүйтэй гэж тус тус маргасан.
3. Нэхэмжлэгч С ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 0 дүгээр байрны 00 тоотод байрлах, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ү-2200000 тоотод бүртгэгдэж, өмчлөгч болсон, энэ талаар талууд маргаагүй.
4. Хариуцагч О.А нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр уг байрыг чөлөөлж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт, гэрч С.М мэдүүлгээр тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.
5. Харин нэхэмжлэгч талаас орон сууц хөлслөх гэрээний дагуу жишиг үнэлгээгээр тухайн байршилд бусад байруудыг нэг сарын 1.190.000 төгрөг гээд нийт 15 сарын хөлс 17.850.000 төгрөг, мөн орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 398.964 төгрөг, нийт 18.248.964 төгрөгийг хариуцагч О.А гаргуулахаар шаарджээ.
6. Гэтэл нэхэмжлэгч С ХХК нь тухайн орон сууцны өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэгдсэн, түүнээс өмнөх хугацаанд тухайн орон сууцны өмчлөгч, эзэмшигч байсан болохоо нотлоогүй, нөгөө талаар, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч О.А нарын хооронд аман болон бичгийн хэлбэрээр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч С ХХК нь орон сууц хөлслөх гэрээний жишиг үнэлгээгээр хөлс 17.850.000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй.
7. Түүнчлэн орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 398.964 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа дурдсан байгаа боловч тухайн зардал хэдийгээс хэдий хугацааны төлбөр болох нь тогтоогдоогүй, сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тухайн зардлыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй, ашиглалтын зардлыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн хэрэгт Туул ван сууц өмчлөгчдийн холбооны 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 149 дүгээр тодорхойлолт авагдсан ба уг тодорхойлолтод 29 дүгээр байрны 214 тоот айл нь ямар нэгэн өр төлбөргүй болохыг дурдсан.
8. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасныг баримтлан хариуцагч О.А холбогдох орон сууц хөлслөх гэрээний жишиг үнэлгээгээр хөлс 17.850.000 төгрөг, мөн орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 398.964 төгрөг, нийт 18.248.964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
9. Хариуцагч О.А нь Э.С Ж.Б нартай тохиролцон тухайн орон сууцыг худалдан авахаар мөнгө шилжүүлсэн бөгөөд энэхүү асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гээд холбогдох нотлох баримтыг Нийслэлийн Прокурорын газраас гаргуулсан ба уг баримтаас үзэхэд иргэн Ж.Б , Э.С нар О.А залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх бөгөөд О.А нь тухайн эрүүгийн журмаар өөрт учирсан хохирлоо гаргуулан авах боломжтой ба энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Синопийк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасныг баримтлан хариуцагч О.Анхчимэгт холбогдох орон сууц хөлслөх гэрээний жишиг үнэлгээгээр хөлс 17.850.000 төгрөг, мөн орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 398.964 төгрөг, нийт 18.248.964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Синопийк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Синопийк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 335.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Синопийк ХХК нь хариуцагч О.Анхчимэгт холбогдуулан гаргасан Орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА