Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/423

 

 

 

   2025           08           13                                          2025/ШЦТ/423

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0385/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* овогт *******ын *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000515 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, дүү, хүүхдүүдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1*******, *******,******* тоотод оршин суух, урьд

Дархан хот дахь сум дундын шүүхийн 1993 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 210 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* 

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1*******,******* тоотод Б.ын нүүрэн тус газар гараараа цохин зодож, хамар ясны хугарал, дээд уруулд язарсан шарх, 2 зовхи, баруун нүдний алимны салст, баруун хацар, цээж, нуруу, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.ын: “...2025 оны 06 сарын 25-ны өдөр би гэртээ байж байтал 20-21 цагийн орчимд хуурай дүү гэрт хүрээд ирээч гэж дуудсан. Тэгэхээр нь би яваад очтол гийн гэрт миний танихгүй хоёр эмэгтэй хүн, бас , , нар байсан юм. Архи нэлээд уучихсан согтуу байсан. Би уугаагүй эрүүл байсан. Надад Хараа нэртэй архинаас 2 удаа хундгалж өгөхөд нь би уусан. Тухайн үед гэх залуу миний хажууд сандал дээр сууж байсан юм. Тэгээд бид нар зүгээр юм ярьж сууж байтал ямар ч хэрүүл уруул хийгээгүй байхад гэв гэнэт миний нүүр рүү гараараа 5-6 удаа цохиод унасан. Би сандал дээр сууж байсан болохоор сандлаасаа унаад нуруу хэсэг хөхөрсөн байгаа. Мөн цээжний баруун хэсэг рүү цохисон юм шиг байгаа юм, хөхний дээд хэсэг хөхөрчихсөн байгаа. Тэгсэн ыг болиулаад “та яаж байгаа юм болиоч ээ” гэж хэлээд тэр хүнийг надаас салгасан. Миний хамраас маш их хэмжээний цус гараад тогтохгүй байсан тул түргэн дуудсан. Тухайн үед сандраад цагдаад дуудлага өгөөгүй юм. миний цусыг арчиж өгөөд байж байх хооронд гараад явсан байх, сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,

Гэрч Б.ы: “...хэсэг зүүрмэглэсэн байсан чинь хажууд хүмүүс хоорондоо маргалдаад сэрсэн чинь ыг ******* зодчихсон байсан Чи яаж байгаа юм бэ гэтэл энэ чинь намайг зүгээр байхад миний толгой руу гараараа цохиод байсан. Тэгэхээр нь би тэсэлгүй цохичихсон гэж ******* хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,

Гэрч Ч.н: “...Ах маань тухайн үед бас намайг өмнө зодсон учраас дүргүй нь хүрээд зодсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,

Яллагдагч *******ын: “...Бид нар нийлээд архи ууж байтал 22 цагийн орчимд гэх эмэгтэй ирсэн юм. ...өмнө нь энэ  оны 4 сард манай төрсөн дүү болох г нь зодож биед нь гэмтэл учруулж байсан. Би дүүгээсээ энэ талаар сонссон юм. Тэгээд ер нь жоохон дургүй хүрээд байсан юм. Тухайн үед тэрийгээ гаргасан байж магадгүй, согтуу байсан болохоор сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18, 44/,

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 627 дугаартай: “...1. Б.ын биед хамар ясны хугарал, дээд уруулд язарсан шарх, 2 зовхи, баруун нүдний алимны салст, баруун хацар, цээж, нуруу, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1,1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27/,

№ 41 дугаартай түргэн тусламжийн дуудлагын хуудас, эмнэлгийн бичиг баримтууд /хавтаст хэргийн 32-39/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч *******ын үйлдэл нь үл ялих шалтгаанаар, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэж болохыг мэдсэн атлаа зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.ад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Мөн хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 292,572 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь шүүхийн өмнөх шатанд уг төлбөрийг төлж барагдуулсан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар бүр 233,333 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид эрүүл мэндтэй холбогдон гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД