Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 221/MA2017/0114

 

   

 

 

 

 

 

 

 

 

С.Зояа, Д.Кулия нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн , О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, С.Зояа, Д.Кулия нарын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дүгээр шийдвэрээр:  Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.2., 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 60 дугаар зүйлийн 60.2, Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хазына” ХХК-ийн захирал С.Зояа, иргэн Д.Кулия нараас аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын  2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/51 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалж нийтийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргажээ. Шийдвэрт Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тушаалаар “Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм” БНбД 21-07-14 барилгын норм, дүрмийг зөрчөөгүй гэсэн нь огт үндэслэлгүй байна. Үүнд: Хүчингүй болсон 1998 оны MNS 4628:1998 “Шатахуун түгээх станцын галын аюулгүйн норм стандарт”-д шатахуун түгээх станцад зэргэлдээ баригдах барилга байгууламжийг түгээгүүрээс Ж:50м гэж заасан бол  шинээр батлагдсан стандартад /MNS4628:2013 оны/ шатахуун түгээх станцаас Ж:25 метр гэж заажээ. Үүнийг шатахуун түгээх станцын нутаг дэвсгэрээс гэж ойлгох хэрэгтэй. Шатахуун түгээх станцын нутаг дэвсгэрт түүнд оршдог шатахууны сав, түгээгүүр, түгээгчийн байр, шатахуун ачих, буулгах газар, зам гэх мэт орно. Шүүгчийн захирамжаар комисс байгуулагдан 240 м.кв олгосон газарт үзлэг хийсэн нь туйлын хангалтгүй болсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт иргэн Ш.Ержан, Х.Жардем нарт олгосон газар Шатахуун түгээх станцаас 31,20 метр байна гэжээ. Энэ хэмжилтийг яаж хэмжсэнийг ойлгоход маш бэрхшээлтэй байна. Үүгээр шинэ, хуучин шатахуун түгээх станцын дүрмийн аль дүрмийг баримталсан нь тодорхой бус бөөрөнхий дүгнэлт байна. Улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрм, норм, стандартын хэрэгжилтэнд хяналт тавьдаг төрийн байгууллагууд байдаг. Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар гэх мэт. Нэхэмжлэгч бид нар дээрх байгууллагуудаар аймгийн Засаг даргын 2016 оны А/51 дүгээр захирамжаар иргэн Ш.Ержан, Х.Жардем нарт гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон газар Шатахуун түгээх станцын галын аюулгүй дүрмийг зөрчсөн эсэх, улмаар хүний амь нас, эд хөрөнгөд аюул учруулах эсвэл үгүй талаар дүгнэлт гаргуулах Үндсэн хуульд зааснаар бүрэн эрхтэй. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.7 дахь хэсэгт заасныг баримталсан байх боловч Барилгын тухай хуульд 3.1.5, 3.1.7 дахь заалт байхгүй учраас шүүгч хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Газар олгох тухай Засаг дарга шийдвэр гаргахдаа техникийн нөхцөл холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг харгалзах ёстой боловч шууд захирамж гарган хууль зөрчсөн. ...Иймд давж заалдах үндсэн дээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны журмаар дахин хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Зояа, Д.Кулия нар нь “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/51 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “иргэн Ш.Ержан, Х.Жардем нарт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 240 м.кв газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, уг газарт нийтийн орон сууц барих гэж байгаа нь гал түймрийн аюул учрах, хүний амь нас хохирох эрсдэлтэй бөгөөд “Хазына” ХХК-ийн шатахуун түгээх станцтай зэргэлдээ олгогдсон нь Шатахуун түгээх станцын галын аюулгүй байдлын норм, дүрмийг зөрчсөн” гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчиж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг цуглуулаагүй, тусгай мэдлэг шаардагдах асуудалд шинжээчийн дүгнэлт гаргуулалгүй шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцэхгүй байна. Тодруулбал,

 Шүүх иргэн С.Зояа, Д.Кулия нарын нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн атлаа маргаан бүхий захирамжаар иргэн Ш.Ержан, Х.Жардем нарт олгосон газарт баригдах орон сууцны барилга болон “Хазына” ХХК-ийн шатахуун түгээх станц хоорондын зай холбогдох норм, стандартыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасныг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тодруулаагүй, хэрэгт авагдсан баримтаар “Хазына” ХХК-ийн захирал С.Зояа болох нь тогтоогдож байгаа ч тэрээр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “Хазына” ХХК-ийн өмнөөс гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч Д.Кулиягийн эрх ашиг хэрхэн яаж хөндөгдөж байгаа талаар дүгнэлт хийгээгүй.

Мөн маргаан бүхий захирамжаар олгох газарт гуравдагч этгээдүүд нийтийн орон сууц барихаар төлөвлөсөн, энэ барилгыг барьсанаар нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөнө гэж маргаж байгаа тохиолдолд тухайн газарт баригдах объектын талаар холбогдох баримтыг бүрдүүлээгүй байна.

Зүй нь тухайн газарт ямар объект баригдахаас шалтгаалж нэхэмжлэлийн гол үндэслэл болох Шатахуун түгээх станцын галын аюулгүй байдлын норм, дүрэм зөрчигдсөн эсэхийг тогтооход ач холбогдолтой.

 Барилга хот байгуулалтын сайдын 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаар тушаалаар батлагдсан “Шатахуун түгээх станц, галын аюулгүйн норм” /БНБД 21-07-14/-ын 5-д “Шатахууны хадгалах ба ослын савны хананаас, шатахуун, түүний уурыг агуулсан далд болон ил байрлалтай тоног төхөөрөмж, түгээгүүрийн их биенээс, буулгах технологийн худгийн хананаас, цэвэрлэх байгууламжийн технологийн тоног төхөөрөмжийн хананаас, түгээх талбайн захаас ба ШТС-ын барилгын гадна талын хана болон бүтээцээс”, “Сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, хэвтэж эмчлүүлдэг эмчилгээний байгууллагуудын эдэлбэр газрын хил, орон сууц, олон нийтийн барилгын цонхноос /хаалганаас/”, “Төрөл бүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламжийн хамгийн ойр орших хананаас” гэж шатахуун түгээх станц болон зэргэлдээ орших объект хоорондын зайг хэмжих аргачлалыг, “Орон сууц, олон нийтийн барилга, газар доор байрлах савтай шатахуун түгээх станцаас 25 метр” гэж хэмжээг зааж өгсөн байх бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар Ш.Ержан, Х.Жардем нарт олгогдсон газар, “Хазына” ХХК-ийн шатахуун түгээх станц хоорондын зайг шүүх өөрөө үзлэг хийж тодорхойлсон, уг үзлэгийн тэмдэглэлээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, ...хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна” гэж зааснаар шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлийг газрын хэмжээ, барилга хоорондын зайг хэмжихэд тусгай мэдлэг шаардагдах нөхцөл байдлыг тогтоох нотлох баримт гэж үзэх боломжгүй юм.

Хэдийгээр нэхэмжлэгч нар тухайн газар дээр баригдах барилга байгууламжтай бус газар эзэмших эрх олгосон захиргааны акттай маргаж байгаа ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь уг газарт барилга баригдсанаар эрх ашиг зөрчигдөнө гэж тайлбарлаж байх тул дээрх нөхцөл байдлыг тодруулж хэргийг шийдвэрлэх нь захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах шүүхийн үндсэн чиг үүрэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Дурьдсан нөхцөл байдлын улмаас энэхүү захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч нарын гомдлыг ханган шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин  хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3  дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                              

                                 ШҮҮГЧ                                          Э.ЗОРИГТБААТАР

                                     ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН  

                                     ШҮҮГЧ                                                  О.НОМУУЛИН аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дүгээр