| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/00518/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1981 |
| Огноо | 2025-08-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1981
2025 08 18 2025/ШЦТ/1981
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Б.Ундрах,
хохирогч Г.***********,
шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********т холбогдох эрүүгийн *********** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч М.О нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 22 цагийн үед М.О тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.***********тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар газарт унагаан гараараа нүүрэнд нь удаа дараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “зүүн зовхи, зүүн тохой, сарвуунд цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: “...Тухайн үед хүүхдээ булаацалдсан. *********** нь өөрөө хүүхдээ хувцаслаж өгч явуулчхаад араас ирж хэрүүл маргаан үүсгэсэн. Улмаар миний нүүрэнд ч гэсэн гэмтэл учруулсан. Одоо миний бие гэм буруу дээр маргахгүй. Хохирогчоос уучлал хүсч байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэв.
Шүүх хуралдаанд хохирогч Г.*********** мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Тухайн үед өөрийгөө хамгаалахдаа шүүгдэгчид гэмтэл учруулсан байж магадгүй юм. Энэ гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд одоо био гоо сайхны мэс заслын эмнэлэгт хамрын хагалгаанд ороход 4.000.000 төгрөгийн төлбөр гарна гэсэн тэрийгээ болон дүрс оношилгоо хийлгэсэн 150.000 төгрөг, нийт 4.150.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,
Хохирогч Г.***********ын:
“...2025 оны 04 дүгээр сарын 21-ний орой миний хамтран амьдрагч гэх Отгонбаяр нь миний хүү болох Эрдэмбилэгийг авч явна гээд маргаан болоод Дэнжий мянгад байх манай гэрээс аваад явсан би тухайн орой хаашаа авч явсан талаар мэдэхгүй хүргэн ахтай нь холбогдоод манайд байна гэхээр нь гэрийг нь заалгаж байгаад очиж уулзаад хүүгээ авах гээд хоорондоо маргалдаж хэрүүл болоод Отгонбаяр намайг 3 удаа нүүр рүү алгадаж байгаад хэрүүл маргаан улам их болоод намайг газарт түлхэж унагаагаад дээрээс хөлөөрөө дарж байгаад хамар хэсэгт хэд хэдэн удаа гараа атгаж цохисон тэгээд би тухайн оройдоо цагдаад дуудлага өгсөн. Гэрлэлтийн баталгаа байхгүй дундаасаа нэг ой 6 сартай хүүхэдтэй. Өмнө маргалдах асуудал болон зодох асуудал гарч байсан тухайн үедээ цагдаад хандаж байгаагүй... хуулийн дагуу шийдэж өгнө үү, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ СХД0725/055 дугаартай:
“..Г.***********ын биед зүүн зовхи, зүүн тохой, сарвуунд цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
Шүүгдэгч ***********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой холбоотой хохирлыг бүрэн барагдуулна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 43-44 дэх та
Хохирогч Г.***********аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Био гоо сайхны мэс заслын эмнэлэгт хамрын хагалгаанд ороход 4.000.000 төгрөгийн төлбөр гарна гэсэн үнийн санал, дүрс оношилгоо хийлгэсэн 150.000 төгрөгийн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч М.О нь хохирогч Г.***********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч М.Онь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч М.О нь:
2025 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө 22 цагийн үед М.О тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.***********тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар газарт унагаан гараараа нүүрэнд нь удаа дараа цохиж, зодон эрүүл мэндэд нь “зүүн зовхи, зүүн тохой, сарвуунд цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны хуудас, хохирогч Г.***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ СХД0725/055 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.***********ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой “Био гоо сайхны мэс заслын эмнэлэгт хамрын хагалгаанд ороход 4.000.000 төгрөг, дүрс оношилгоо хийлгэсэн 150.000 төгрөг, нийт 4.150.000 төгрөгийн хохирол төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах хүсэлттэй байна” гэсэн нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хохирол төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Отгонбаяраас 150.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.***********д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 341 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч ***********гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар *************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Отгонбаяраас 150.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.***********д олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ********** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ