| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0102/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1985 |
| Огноо | 2025-08-18 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1985
2025 08 18 2025/ШЦТ/1985
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Т.Нансалмаа /томилолтоор/,
шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********т холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч **********нь Хан-Уул дүүргийн 3-р хорооны үйлдвэрийн гудамжны 15Д тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг **********маркетингийн менежерээр ажиллаж байхдаа 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн зүгээс өөрт нь итгэмжлэн хариуцуулж буюу ажлын хэрэгцээнд ашиглуулахаар хүлээлгэн өгсөн 1 ширхэг Dell latitude i5-1335U CPU 1.3 Ghz Ram-16gb SSD-250 загварын нөүтбүүкийг компанийн ажлын байрнаас авч явж, ломбардад барьцаанд тавьж, компанийн хөрөнгийг завшиж, 2.100.000 төгрөгийн,
- мөн 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн ажлын байранд нэвтэрч, ажлын өрөөнд байсан Dell intel i7-1185G7 CPU 3.0QGhz Ram-8gb SSD-500 загварын нүөтбүүк 1 ширхэг, Nvidia GeForce RTX4070 загварын график карт 1 ширхэг, Reel хийдэг жижиг камер 1 ширхэг, Sony А7загварын зургийн аппарат 1 ширхэг, SanDisk Extreme icroSDX UHS-I Card-512gb загварын мемори карт 1 ширхэг, Kingston 128gb SD Memory cards загварын мемори карт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, 10.039.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **********мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **********:
“...Манай маркетингийн менежер **********нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр компанийн 12.139.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг мэдэгдэлгүйгээр авч явсан. Манай ********** нь Хан-Уул дүүргийн 3-р хорооны Үйлдвэрийн гудамж 15Д байранд үйл ажиллагаа эрхэлдэг юм. УИ98031399 регистрийн дугаартай Дэнсмаагийн Анар нь 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай **********-тай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулж, улмаар захирлын тушаал гарч маркетингийн менежер албан тушаалд туршилтаар ажиллаж эхэлсэн байдаг. Улмаар **********нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр буюу баасан гарагт ажлаасаа гарахдаа түүнд хариуцуулан хүлээлгэж өгсөн байсан Dell latitude i5-1335U CPU 1.3 Ghz Ram-16gb SSD-250 загварын 1 ширхэг Нөүтбүүкийг ажлын байрнаас авч явсан байдаг, үүний дараа 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу бүтэн сайн өдөр ажил дээр ирээд хамт суудаг өрөөнийхөө ахлах маркетингийн менежерийн ашигладаг манай ажлын Dell intel i7-1185G7 CPU 3.00Ghz Ram-8gb SSD-500 загварын нүөтбүүк 1 ширхэг, Nvidia GeForce RTX4070 загварын график карт 1 ширхэг, Reel хийдэг жижиг камер 1 ширхэг, Sony А7загварын зургийн аппарат 1 ширхэг, SanDisk Extreme icroSDX UHS-I Card-512gb загварын мемори карт 1 ширхэг, Kingston 128gb SD Memory cards загварын мемори карт 1 ширхгийг тус тус бидэнд хэлэлгүйгээр авч явсан байдаг. Энэхүү үйлдэл нь хяналтын камерын бичлэгт 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажил дээр ирсэн бичлэгээр тогтоогдоод байгаа юм. Сүүлд сонсоход **********нь манай ажлын дээрх хэлсэн эд зүйлсийг ломбардад тавьж мөнгийг нь өөртөө ашигласан байсан юм. **********нь ажлын байр руу чөлөөтэй нэвтрэх боломжтой, ажлын байрны түлхүүр байдаг юм. **********нь нэг өрөөнд хоёулхнаа ахлах ажилтантайгаа суудаг юм. Сүүлд ажлын өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлаас гарч явсан. Дараа нь ажлын бус өдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр буюу бүтэн сайн өдөр ирээд эд зүйлс хулгайлаад явсан байсан. Ингээд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр буюу даваа гарагт **********нь ажилдаа ирээгүй, утас руу нь залгахаар утсаа авдаггүй юм. Хяналтын камер маань цаг хугацааны хувьд нэг өдрийн зөрүүтэй явдаг юм. 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэдэг нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн бичлэгийг харуулж байгаа болно...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
Гэрч **********:
“...********** ажил үүргийн холбоотой, манай байгууллагад 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажилд орсон юм. 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр **********нь Dell intel i7-1185G7 загварын нөүтбүүк 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2.860.000 төгрөгөөр худалдаж авсан, dell latitude i5-13350 загварын нөүтбүүк 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2.290.000 төгрөгөөр худалдаж авсан, Nvidia GeForce RTX4070 загварын график карт 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2.490.000 төгрөгөөр худалдаж авсан, жижиг камер (рийл хийдэг) 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1.950.000 төгрөгөөр худалдаж авсан, Sony А7 зургийн аппарат 2023 оны 04 дүгээр сарны 13-ны өдөр 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан, 512 gb багтаамжтай sandisk extreme загварын мемори карт 2025 оны 06 дугаар сарны 16-ны өдөр 312.000 төгрөгөөр худалдаж авсан, Kingston загварын 128 gb багтаамжтай мемори картыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 57.000 төгрөгөөр худалдаж авсан эд зүйлсийг авч явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
“Гранд Ассет Валью” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ тогтоосон 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-70 дахь тал/,
**********гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай” тушаал, мөн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, /туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ/, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээний хуулбар /хавтаст хэргийн 10-20 дахь тал/,
Шүүгдэгч **********мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Энэхүү тогтоолд санал хүсэлт байхгүй, өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч, гэм бурууг ойлгож байна. Би **********-нд учруулсан хохирлыг ажил хийж мөнгө олоод ломбардаас эд зүйлсийг авч хүлээлгэн өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч **********нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч **********холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч **********нь:
Хан-Уул дүүргийн 3-р хорооны үйлдвэрийн гудамжны 15Д тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг **********маркетингийн менежерээр ажиллаж байхдаа 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус компанийн зүгээс өөрт нь итгэмжлэн хариуцуулж буюу ажлын хэрэгцээнд ашиглуулахаар хүлээлгэн өгсөн 1 ширхэг Dell latitude i5-1335U CPU 1.3 Ghz Ram-16gb SSD-250 загварын нөүтбүүкийг компанийн ажлын байрнаас авч явж, ломбардад барьцаанд тавьж, компанийн хөрөнгийг завшиж, 2.100.000 төгрөгийн,
- мөн 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн ажлын байранд нэвтэрч, ажлын өрөөнд байсан Dell intel i7-1185G7 CPU 3.0QGhz Ram-8gb SSD-500 загварын нүөтбүүк 1 ширхэг, Nvidia GeForce RTX4070 загварын график карт 1 ширхэг, Reel хийдэг жижиг камер 1 ширхэг, Sony А7загварын зургийн аппарат 1 ширхэг, SanDisk Extreme icroSDX UHS-I Card-512gb загварын мемори карт 1 ширхэг, Kingston 128gb SD Memory cards загварын мемори карт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, 10.039.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Золзаяа, гэрч М.Солонго нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Гранд Ассет Валью” ХХК-ны эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, **********гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Туршилтын хугацаагаар ажиллуулах тухай” тушаал, мөн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, /туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ/, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээний хуулбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд туст тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас **********-д нийт 12.139.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд ************* гаргуулж, **********-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, дээрх хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох”, харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 705 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Анарт оногдуулсан 2.800.000 төгрөгөөр торгох ялыг төлж барагдуулах хугацаа дуусаагүй байх тул энэ тогтоолоороо оногдуулах хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч **********гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар *******************урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд туст тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч ******* 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч **********биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 705 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Анарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.800.000 төгрөгөөр торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялаас тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нийт 2.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч **********-д олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч **********нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ