2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1998

 

 

 

 

 

 

 

 

   2025         08          19                                     2025/ШЦТ/1998

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********т холбогдох эрүүгийн 2305036120206 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч ********* ын өмчлөлийн “Хувай пи-50” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хохирогчид 850.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ 2023 оны үйлдлийг өмнөх шийтгэх тогтоолоор нэгтгэн шийдвэрлэх боломжтой байхад мөрдөгчийн буруугаас болж миний эрх зүйн байдал дордож байгаад гомдолтой байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол “...Миний хүү ********* нь халааснаасаа “Хувай Пи 50” загварын гар утсаа алдсан байна. ...халааснаасаа унагах үйлдэл хийгээгүй байна, ...зөрж явсан хүмүүсийг шалгаж өгнө үү... ” гэсэн гомдол /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Гэрч *********гийн:  

“...камерт үзлэг хийгдэж, тухайн хэргийг Лхагвасүрэнгийн Зоригтбаатар гэж тогтоосон, ...бичлэгт харагдаж байгаа хүн гадаад харагдах байдал болон биеийн хэлмэж алхаа гишгээ нь ********* мөн байна. ...ганцаараа явж байгаа эмэгтэй хүний араас дагаж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг. ...Зоригтбаатарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан учраас уг хүний гадна биеийн төрхийг хараад таньж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

 

Хөрөнгө, хохирол, даатгалын үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн: “...Хуйвай Пи 50 загварын гар утсыг 850.000 төгрөгөөр үнэлэв...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

 

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл “...хяналтын камерын бичлэг дээр саарал өнгийн малгайтай цамц өмссөн цайвар өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн гуталтай. ...эрэгтэй хохирогчийн араас дагаад явж байгааг харуулав, 08 цаг 33 минутад. ...хохирогчийн гар утсыг аваад явж байгааг харуулав...” /хавтаст хэргийн 38-40 дахь тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч *********ын:

“...Би 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн “Хуавай Пи 50” загварын гар утсаа алдсан. ...Би “Голден паб”-ын гадна талын хяналтын камерыг шүүж үзэхэд 25-30 насны эрэгтэй цайвар цэнхэр өнгийн куртиктэй хүн миний баруун халааснаас гар утас авч байгаа бичлэг байсан. ...ээж Одгэрэлд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр миний гар утсыг хулгай хийсэн хүн 850.000 төгрөг бэлнээр өгч хохирол барагдуулсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 45-49 дэх тал/,

 

Гэрч *********ийн:

“...Миний хүү болох *********ын хохирлоос барагдуулах зорилгоор *********гэх хүнтэй холбогдож хорооллын арын байрны тэнд би очиж бэлнээр 850.000 төгрөг *********болон түүний хүүд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-52 дахь болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдэж насанд хүрээгүй хохирогч *********т 850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ********* болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *********ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ********* нь:

2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч *********ын өмчлөлийн “Хувай пи-50” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, хохирогчид 850.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, насанд хүрээгүй хохирогч *********, гэрч ********* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хөрөнгө, хохирол, даатгалын үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *********ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *********т 850.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *********ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *********т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 725 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 cap 21 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг даалгах” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр “ Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй. Харин энэ 2023 оны үйлдлийг өмнөх шийтгэх тогтоолоор нэгтгэн шийдвэрлэх боломжтой байхад нэгтгэн шийдвэрлээгүйгээс болж *********ын эрх зүйн байдал дордож байгааг шүүх анхаарч өгнө үү. Улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *********ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 664 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 664 /зургаан зуун жаран дөрвөн/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *********т энэ тогтоолоор оногдуулсан 664 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 725 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 cap 21 хоногийн хугацаагаар хорих ялаас тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын энэ хэрэгт 2025 оны 05 дугаар сарын 28-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 83 хоногийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, нийт 664 цаг буюу энэ тогтоолоор түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэнд тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *********т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ДАЛАЙХҮҮ