Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 205

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0219/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,  
Хохирогч ***, 
Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 201709000350 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***/, 1991 оны 12 дугаар сарын 17-ны өдөр *** төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** тоотод оршин суух оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 
-2012 оны 4  дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр *** тоотод оршин суух ***гийн хашаанаас кабель утас хулгайлж 570000 төгрөгийн хохирол, 
-2017 оны 5 сарын 20-ны өдрийн орчим *** тоотод оршин суух ***ын хашаанаас кабель утас, шрупп мастер хулгайлж 325000 төгрөгийн хохирол, 
-2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт баригдаж  байгаа иргэн ***ын барилгаас кабель утас хулгайлж 350400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/


D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\7.3\shiitgel togtool-Enhcooj 145.2.docx

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:
    
Шүүгдэгч *** нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дархан Уул аймгийн *** тоотод оршин суух ***гийн хашаанаас кабель утас хулгайлж 570000 төгрөгийн хохирол, 
-2017 оны 5 сарын 20-ны өдрийн орчим *** тоотод оршин суух ***ын хашаанаас кабель утас, шрупп мастер хулгайлж 325000 төгрөгийн хохирол, 
-2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт баригдаж  байгаа иргэн ***ын барилгаас кабель утас хулгайлж 350400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би хамгийн эхлээд хаягыг нь тодорхой сайн санахгүй байна, очих юм бол зааж чадна ШУТИС –н цаад талд 2017 оны 5 дугаа сарын 20-ны орчим эзэнгүй хашаан дотроос контейнерийн гадна байсан ороолттой хар өнгийн бүрээстэй зэс голтой кабель утас байхаар нь аваад антентай толгойн дээр утсыг шатааж зэсийг нь гаргаад биржийн ард 376000 төгрөгөөр зараад тэр мөнгөө хоол унд, ойр зуурын хэрэглээнд хэрэглэсэн. Дараа нь Хөдөө аж ахуйн сургуулийн урд 2 давхар байшингийн  хажууд байрлах гражийн хаалгыг эвдэж ороод дотроос нь шрупны дрилл, кабель утас зэрэг эд зүйл хулгайлж аваад антентай уулан дээр кабель утсыг шатааж байгаад зэсийг нь аваад биржийн ард 56000 төгрөгөөр зарсан. Шрупны дриллийг нь буцааж өгсөн байгаа.  Хамгийн сүүлд Хүмүүнлэгийн ухааны сургуулийн хажууд байрлах баригдаж байгаа барилгаас мөн кабель утас хулгайлаад утсыг шатаагаад зэсийг нь 90000 төгрөгөөр зарсан Хулгай хийж үзье гэж бодоод мөнгөнийн хэрэг гараад хулгай хийсэн юм. 
…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлыг ажил хийгээд төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хэргийн 66-67/, 

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Шүүгдэгч *** нь Их сургуулийн хажууд баригдаж байсан барилгын цахилгааны монтаж хийгээд сүвлэгдсэн утсыг эвдээд авсан байсан. 2 төрлийн кабелийн утас хулгайлсан. Нийт 864400 төгрөгний хохирол учирсан. Энэ хохирлоо нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

-Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 19-20/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 21/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 22-25/, 

-Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манай хашаа Даран сумын 15 дугаар баг ШУТИС-ийн урд талын *** тоотод байдаг юм. Тэгтэл 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр цагдаагаас ярьж байна гэж нэг хүн ярихаар нь хашаандаа очоод үзтэл 380-ын хүчдэл татах гээд кабель утас хадгалсан байсан чинь кабель утас алга болсон байсан. Хэзээ алдагдсаныг тодорхой сайн мэдэхгүй байгаа юм, хааяа очиход байдаг байсан. 2017 оны 5 дугаар сарын 20-ны орчим алга болсон юм шиг байгаа юм. 15 орчим метр кабель утас байсан юм. Алдагдсан кабель утасны үнийг, үнэлгээ гаргуулсан 10000 төгрөгтэй нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 26-27/,

-Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манай хашаа Дархан сумын *** тоотод байрладаг юм. Манай хашаанд байрлах гражид 2017 оны 5 дугаар сарын 20-ны орчим хулгай орж эд зүйл алдагдсан юм. Яг хэдний өдөр алдагдсаныг мэдэхгүй байгаа юм. Гагнуурын держатель буюу утас, шрупп мастер, зэс голтой 220вт-ын 38 метр утас алдагдсан. Эд зүйл хулгайлахдаа бүргэд хаалга болон компрессорын агаар шүүгчийг эвдсэн байсан. 
…би шрупп мастераа хүлээн авлаа, гагнуурын держатель буюу утас 100000 төгрөг, зэс голтой утасны 95000 төгрөг, нийт 195000 төгрөг, бүргэд хаалга эвдэрсэн 150000 төгрөг, 2 ширхэг агаар шүүгч 12000 төгрөг зэргийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 38-39/, 

-“…Дархан сумын *** тоотод байрлах иргэн ***гийн хашаанаас алдагдсан 4 жийлтэй 35-ын диаметртэй зэс голтой кабель утас 15.0м эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 6 дугаар сарын 24-ний байдлаар 570000 төгрөг байна” гэх 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /хэргийн 34-35/,

-“…***ын эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг ХААИСургулийн урд талын ¹15 тоот хашаанаас 220вт-ын компрессорын зэс голтой кабель 38.0м, гагнуурын кабель /16.0м/, держатель /1ш/, төгсгөвч /2ш/ 1 ком, шрупп мастер 1 ком зэрэг эд зүйл алдагдсан, бүргэд хаалга 1ш, компрессорын агаар шүүгч 2ш эд зүйл эвдэрсэн зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн  зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 487000  төгрөгөөр тогтоосон болно.” гэх 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /хэргийн 42-43/, 

-“…Дархан сумын 12 дугаар баг  Хүмүүнлэгийн их сургуулийн хажууд баригдаж байгаа иргэн ***ын барилгаас цахилгааны кабель /ПВ31х6/ 64.0м, цахилгааны кабель /ПВ31х4/ 300.0м зэрэг эд зүйл алдагдсан, хар парамер /20л/ 1ш, монтажны төмөр кроп /Солонгос/ 8ш зэрэг эд зүйл эвдэрсэн, цахилгааны монтаж, угсралтын ажлын хөлс, шавардлагын материал болон ажлын хөлсний зардал зэргийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйл болон ажлын хөлсний зардлын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 860400 төгрөгөөр тогтоосон болно.” гэх 2017 оны 6 дугаар сарын  24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /хэргийн 51-52/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манай “Космус маржин” ХХК нь Дархан сумын 12 дугаар баг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбарын ард орон сууцны зориулалтаар барилга барьж байгаа бөгөөд зоорийн давхарт цахилгааны монтаж хийсэн байсан. 2017 оны 5 дугаар сарын 20-ны орчим ПВ-31х6 загварын зэс голтой 64 метр утас, ПВ 31х4 загварын зэс голтой 300 метр утас алдагдсан байсан энэ асуудал дээр манай эхнэр *** хохирогчоор оролцож байгаа. Эд зүйл хулгайлахдаа утасны далдлагч зэрэг эд зүйлийг эвдсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 59/, 

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…өчигдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зах дээр түүхий эд авдаг газраа байж байтал цагдаа нар нэг хүн дагуулж ирээд “энэ хүн танайд зэс тушааж байсан уу?” гэж асуусан. Тэр залууг харахад манай түүхий эд авах цэгт миний санаж байгаагаар 3 удаа хэсэг зэс тушааж байсан. Би нарийн санахгүй байна, ер нь бол их хэмжээгээр авч ирдэг байсан.  Би хулгайлсан гэдгийг мэдээгүй, утсыг шатаагаад зэсийг гаргасан бололтой байсан. Би ямар учиртай зэс болохыг асуугаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 60/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.*** нь хохирогч ***д 570000 төгрөгийн, хохирогч ***д 860400 төгрөгийн хохирол учруулснаас төлж барагдуулаагүй байна.
Мөн хохирогч ***ад 487000 төгрөгийн хохирол учруулснаас 130000 төгрөгийн үнэтэй шрупп мастерыг буцааж өгсөн байх тул үлдэх 357000 төгрөгийг шүүгдэгч Г.*** төлөх үүрэгтэй.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.*** нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр *** тоотод оршин суух ***гийн хашаанаас кабель утас хулгайлж 570000 төгрөгийн хохирол, 2017 оны 5 сарын 20-ны өдрийн орчим Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух ***ын хашаанаас кабель утас, шрупп мастер хулгайлж хохиролд 325000 төгрөгийн, иргэний нэхэмжлэлд 162000 төгрөгийн буюу хохирогч ***ад нийт 487000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт баригдаж  байгаа иргэн ***ын барилгаас кабель утас хулгайлж хохиролд 350400 төгрөгийн, иргэний нэхэмжлэлд 510000 төгрөгийн буюу хохирогч ***д нийт 860400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 19-20/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 21/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 22-25/, 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /хэргийн 34-35/, 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /хэргийн 42-43/, 2017 оны 6 дугаар сарын  24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний жагсаалт /хэргийн 51-52/, гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 5 дугаар сарын 20-ны орчим ПВ-31х6 загварын зэс голтой 64 метр утас, ПВ 31х4 загварын зэс голтой 300 метр утас алдагдсан байсан. ... эд зүйл хулгайлахдаа утасны далдлагч зэрэг эд зүйлийг эвдсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 59/, гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тэр залууг харахад манай түүхий эд авах цэгт миний санаж байгаагаар 3 удаа хэсэг зэс тушааж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 60/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байгаа тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.*** нь 2012 оны 4  дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан боловч хянан харгалзсан хугацаа дууссан байна. 

Шүүгдэгч Г.***ид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч түүний ар гэрийн амьдрал, эдийн засгийн нөхцлийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.***оос нь 570000 төгрөг гаргуулж хохирогч ***д, 860400 төгрөг гаргуулж хохирогч ***д, 357000 төгрөг гаргуулж хохирогч ***ад тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** ***ид 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч ***ид анхааруулсугай. 
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ***оос 357000 /гурван зуун тавин долоон мянга/ төгрөг гаргуулж хохирогч *** тоотод оршин суух *** /РД:***/, 570000 /таван зуун далан мянга/ төгрөг гаргуулж хохирогч *** тоотод оршин суух *** /РД:***/, 860400 /найман зуун жаран мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч *** тоотод оршин суух бүртгэлтэй *** /РД:***/ нарт тус тус олгосугай. 
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нарт хохирол төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 1-ний дотор төлж барагдуулахыг шүүгдэгч ***ид үүрэг болгосугай. 
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ