Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/04011

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/04011

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, ... байрны ... тоотод оршин суух Ч.Б /РД:ххх/

Хариуцагч: Баянгол дүүрэг,... дугаар хороо, .... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Г.М /РД: ...., утас:..../-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 337,462,025 төгрөг гаргуулах, пум, булан, ингел, дэгээ (богино), дэгээ (урт), шат, сапуд зэрэг барилгын туслах материалыг буцаан өгөхийг даалгах тухай иргэний хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Урансайхан

 

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ Нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б нь Г.М-т холбогдуулан пум, булан, ингел, дэгээ (богино), дэгээ (урт), шат, сапуд зэрэг барилгын туслах материалыг буцаан өгөхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ч.Б нь Г.М-тай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр барилгын хэв хашмал түрээслэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Ч.Б нь 520 ширхэг 120*60 пум, 120 ширхэг 120*50 пум, 68 ширхэг 120*45 пум, 370 ширхэг 120*40 пум, 350 ширхэг 120*30 пум, 7 ширхэг 120*20 пум, 120 ширхэг 10*10 булан, 94 ширхэг 10*15 булан 10*20, 56 ширхэг 2.4 ингел, 110 ширхэг дэгээ (богино), 200 ширхэг дэгээ (урт), 10 ширхэг шат, 500 ширхэг ВЗ (VЗ) сапуд, 894 ширхэг В4 (V4) сапуд, 12 ширхэг В5 (V5) сапуд зэрэг өгөх, Г.М нь түрээсийн төлбөрт сар бүр 21,765,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Түрээслэгч Г.М нь түрээсийн гэрээгээр олж авсан барилгын материалыг ашиглаж байгаа бөгөөд түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн гэрээгээр шилжүүлж өгсөн эд хөрөнгийг буцаан өгөх тухай мэдэгдлийг удаа дараа өгч байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Г.М нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөр нь 337,462,025 төгрөг болж хуримтлагдсан.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Б, Г.М нарын хооронд байгуулагдсан барилгын хэв хашмал түрээслүүлэх гэрээ, Г.М-ын төлбөр төлөх тухай хүсэлт, Ч.Б, Г.М нарын хооронд тооцоо нийлсэн акт, пум, сапуд түрээсийн тооцоо, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай албан бичиг, Ч.Б-аас У.Т-д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас гаргасан баримтгүй.

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Г.М нь түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр төлөх, түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ гүйцэтгээгүй.

 

3. Хариуцагч Г.М-т шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг өөрийнх нь мэдүүлсэн хаягаар хүргүүлсэн ба шуудангаас түүнийг тухайн хаягт байхгүй талаар магадлагаа ирсэн, мөн хариуцагчийн шүүхэд мэдүүлсэн утас холбогдох боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.8 дах хэсэгт зааснаар хариуцагч хаяг өөрчлөгдсөн бол шүүхэд мэдэгдэх, шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 77.8 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн гэж үзэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нь тайлбараа шүүхээс тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэг талаас Ч.Б, нөгөө талаас Г.М нар 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр барилгын хэв хашмал түрээслэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч тал болох Ч.Б нь барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж 5645 ширхэг пум, булан, труба, ингель, сапуд, дэгээ зэрэг барилгын туслах материалыг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 30 хоногийн хугацаатай ашиглуулах, түрээслэгч тал болох Г.М нь 30 хоногийн түрээсийн төлбөрт 21,765,000 төгрөгийг төлж, барилгын туслах материалыг актын дагуу буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

4.2. Дээрх гэрээний дагуу талууд түрээсийн төлбөрийн талаар тооцоо нийлж акт үйлдсэн /хэргийн 11 тал/ байх тул түрээслүүлэгч Ч.Б нь гэрээний зүйл болох барилгын туслах материалыг 2021 оны оны 4 дүгээр сарын 01-ний өдөр түрээслэгч Г.М-д шилжүүлсэн гэж үзэхээр байна. Харин түрээслэгч Г.М нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.1-т зааснаар 1 сарын хугацаатай гэрээ байгуулагдсан байх боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 296 дугаар зүйлийн 296.1-т зааснаар хариуцагч эд хөрөнгийг гэрээний хугацаа дууссан боловч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг нэхэмжлэгч татгалзаагүй байх тул гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.

 

7. Хариуцагч Г.М нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрт 258,517,795 төгрөг төлөхөөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байх ба тооцоо нийлсэн цаг хугацаанаас хойш буюу 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг гэрээний 5.1-т зааснаар 30 хоногийн 21,765,000 төгрөгөөр тооцоход 65,295,000 төгрөг байна.

 

8. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Б гэрээнд заасан эд хөрөнгийг хариуцагч Г.М-т хүлээлгэн өгсөн тул хариуцагчаас түрээсийн төлбөр шаардах эрхтэй. Хариуцагч Г.М-аас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 323,812,795 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-т олгож, түрээсийн төлбөрт илүү нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх 13,649,230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

9. Түрээсийн гэрээний зүйл болох барилгын туслах материалыг буцаан гаргуулах шаардлагын хувьд, Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-т “түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй.” гэж заасан.

 

10. Хариуцагч гэрээний хугацаа дуусахад 520 ширхэг 120*60 пум, 120 ширхэг 120*50 пум, 68 ширхэг 120*45 пум, 370 ширхэг 120*40 пум, 350 ширхэг 120*30 пум, 7 ширхэг 120*20 пум, 120 ширхэг 10*10 булан, 94 ширхэг 10*15 булан 10*20, 56 ширхэг 2.4 ингел, 110 ширхэг дэгээ (богино), 200 ширхэг дэгээ (урт), 10 ширхэг шат, 500 ширхэг ВЗ (VЗ) сапуд, 894 ширхэг В4 (V4) сапуд, 12 ширхэг В5 (V5) сапуд зэргийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Г.М-аас дээрх барилгын туслах материалыг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-т олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

 

11. Дээрх үндэслэлээр хариуцагч Г.М-аас 323,812,795 төгрөг, 520 ширхэг 120*60 пум, 120 ширхэг 120*50 пум, 68 ширхэг 120*45 пум, 370 ширхэг 120*40 пум, 350 ширхэг 120*30 пум, 7 ширхэг 120*20 пум, 120 ширхэг 10*10 булан, 94 ширхэг 10*15 булан 10*20, 56 ширхэг 2.4 ингел, 110 ширхэг дэгээ (богино), 200 ширхэг дэгээ (урт), 10 ширхэг шат, 500 ширхэг ВЗ (VЗ) сапуд, 894 ширхэг В4 (V4) сапуд, 12 ширхэг В5 (V5) сапуд зэрэг барилгын туслах материалыг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,649,230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үнэдслэлтэй байна.

 

            12. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тэр хэмжээгээр хариуцагч, нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.М-аас 323,812,795 /гурван зуун хорин гурван сая найман зуун арван хоёр мянга долоон зуун ерэн тав/ төгрөг, 520 ширхэг 120*60 пум, 120 ширхэг 120*50 пум, 68 ширхэг 120*45 пум, 370 ширхэг 120*40 пум, 350 ширхэг 120*30 пум, 7 ширхэг 120*20 пум, 120 ширхэг 10*10 булан, 94 ширхэг 10*15 булан 10*20, 56 ширхэг 2.4 ингел, 110 ширхэг дэгээ (богино), 200 ширхэг дэгээ (урт), 10 ширхэг шат, 500 ширхэг ВЗ (VЗ) сапуд, 894 ширхэг В4 (V4) сапуд, 12 ширхэг В5 (V5) сапуд зэрэг барилгын туслах материалыг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.Б-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,649,230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т нэхэмжлэгч Ч.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,915,470  төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мө-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,847,214 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Б-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ч.БАТЧИМЭГ