| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Давааноровын Сувд-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 194/2025/1136/Э/220/2025/0877 |
| Дугаар | 2025/ШЦТ/1360 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 13.5.1., 17.6.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1360
2025 5 21 2025/ШЦТ/1360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч М.Сүхчулуун,
шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Цд холбогдох эрүүгийн 2406 01848 0469 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Ц нь “...” гэх хуурамч мэдээлэл агуулсан фейсбүүк хаягийг кибер орчинд нээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед ... насанд хүрээгүй хохирогч Г.Нэтэй фейсбүүк хаягаа ашиглан хохирогчтой нас чацуу гэж түүнд өөрийгөө танилцуулж, улмаар насанд хүрээгүй хохирогч Г.Нээс өөрөө өгсөн, нүцгэн болон хагас нүцгэн гэрэл зурагнуудыг ашиглан гэр бүлийнхэнд нь болон олон нийтэд тараана гэж сүрдүүлж, бэлэн мөнгө шилжүүлэхийг шаардаж “Хаан банк дахь ... дугаартай өөрийн эзэмшлийн дансаар дамжуулан 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 2,677,000 төгрөгийг сүрдүүлж авсан,
насанд хүрээгүй хохирогчийн төрсөн эх Б.Жыг цагдаагийн байгууллагад өөрийнх нь эсрэг гомдол мэдээлэл гаргуулахгүй байх, насанд хүрээгүй хохирогчоор дамжуулан төрсөн эхийнх нь гаргах шийдвэрт нөлөөлөхийг оролдох, насанд хүрээгүй хохирогчийн нэр төр, алдар хүндийг түүний гэр бүл, ойр дотны хүмүүсийнх нь дунд унагаах, хохирогчийг бусдын дунд ичгэвтэр баидалд оруулах зорилгоор, хохирогч Б.Жын эзэмшлийн феисбүүк орчинд байрлах “Б.Жа” гэх нэртэй фейсбүүк хаяг руу түүнийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, захидал бичиж дарамтлах, сүрдүүлэх, насанд хүрээгүй хохирогчийн нүүр царай гарсан нүцгэн байгаа гэрэл зургийг хохирогч Б.Жа луу илгээх зэргээр хохирогч нарын нэр төр, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээллийг олон нийтэд тараахаар заналхийлж, сүрдүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц: “...Би гэм буруугаа хүлээж байгаа. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.
Нэг. Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Э.Ц нь “...” гэх хуурамч мэдээлэл агуулсан фейсбүүк хаягийг кибер орчинд нээж, гэмт хэрэг үйлдэгдэх үед ... насанд хүрээгүй хохирогч Г.Нэтэй фейсбүүк хаягаа ашиглан хохирогчтой нас чацуу гэж түүнд өөрийгөө танилцуулж, улмаар насанд хүрээгүй хохирогч Г.Нээс өөрөө өгсөн, нүцгэн болон хагас нүцгэн гэрэл зурагнуудыг ашиглан гэр бүлийнхэнд нь болон олон нийтэд тараана гэж сүрдүүлж, бэлэн мөнгө шилжүүлэхийг шаардаж “Хаан банк дахь ... дугаартай өөрийн эзэмшлийн дансаар дамжуулан 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 2,677,000 төгрөгийг сүрдүүлж авсан,
мөн насанд хүрээгүй хохирогчийн төрсөн эх Б.Жыг цагдаагийн байгууллагад өөрийнх нь эсрэг гомдол мэдээлэл гаргуулахгүй байх, насанд хүрээгүй хохирогчоор дамжуулан төрсөн эхийнх нь гаргах шийдвэрт нөлөөлөхийг оролдох, насанд хүрээгүй хохирогчийн нэр төр, алдар хүндийг түүний гэр бүл, ойр дотны хүмүүсийнх нь дунд унагаах, хохирогчийг бусдын дунд ичгэвтэр баидалд оруулах зорилгоор, хохирогч Б.Жын эзэмшлийн фейсбүүк орчинд байрлах “Б.Жа” гэх нэртэй фейсбүүк хаяг руу түүнийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, захидал бичиж дарамтлах, сүрдүүлэх, насанд хүрээгүй хохирогчийн нүүр царай гарсан нүцгэн байгаа гэрэл зургийг хохирогч Б.Ж луу илгээх зэргээр хохирогч нарын нэр төр, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээллийг олон нийтэд тараахаар заналхийлж, сүрдүүлсэн болох нь:
- Хохирогч Г.Нээс гаргасан гэмт хэргийн шинжгэй гомдол, мэдээлэл /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,
- “Хаан” банк дахь Г.Нийн эзэмшлийн ... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 10-15 дахь тал/,
- Хохирогч Б.Жын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Манай охин Г.Нэ 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр БНСУ-руу суралцахаар явахаасаа өмнө фейсбүүкээр “...” гэх хаягтай залуутай танилцсан байсан. Тэгээд БНСУ-руу явах үед нь би охин Г.Нийн дансанд 4,500,000 төгрөг өгсөн. Гэтэл “...” гэх хаягтай залуу нь манай охин Г.Нээс 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд нийтдээ олон удаа 2,677,000 төгрөгийг Э.Ц гэх хүний нэртэй “Хаан” банкны ... тоот дансаар авсан байсан. Манай охин 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 7 хоногийн хугацаатай ирсэн. Тэгээд би охин Г.Нийн фейсбүүк хаягыг үзэхэд “...” гэх хаягтай залуутай чатаар холбогдсоор байсан. Би өөрөө охин Г.Нээс маш олон удаа гуйж “битгий харилц, мөнгө битгий өг” гэсэн боловч манай охин харилцсаар байсан. Сүүлдээ манай охиныг мөнгө өгөхгүй болохоор фейсбүүк чатаар явуулсан нүцгэн зургийг нь олон тараана гэж айлгаж, сүрдүүлдэг байсныг охин маань надад хэлсэн. Одоо манай охин БНСУ-руу сургуульдаа явсан. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон шалтгаан нь би охиндоо мөнгө явуулж байхад миний мөнгөнөөс авсан байгаад нь гомдолтой байна. Би тэр залуутай нь чатаар холбогдож мөнгө авна гэхэд 2023 оны 12 дугаар сараас хойш 2024 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 150,000 төгрөгөөр өгсөөр байгаад 650,000 төгрөг буцааж өгсөн." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
- Хохирогч Б.Жс гаргасан “....” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан захидлууд, “...” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчээс ирүүлсэн захидлууд, “Э.Ц” гэх хаягтай хэрэглэгчтэй харилцсан захидлууд /хавтаст хэргийн 25-41 дэх тал/,
- Хохирогч Б.Жын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Манай охин Г.Нэ одоо 18 нас 8 сартай, төрсний гэрчилгээ нь надад байгаа, иргэний үнэмлэх нь өөрт нь байгаа, охин маань Бүгд найрамдах Солонгос улсад 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн Солонгос хэлний бэлтгэлд “...” гэх нэртэй коллежид суралцаж байгаа. Хэлний бэлтгэлээ төгсөөд дараагийн сургуульд суралцах талаар яригдах юм. Тухайн өргөдлийг би охиныхоо өмнөөс охиныхоо хэлсэн зүйлийг бичсэн ба 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр охин маань Солонгост суралцаж байгаад түр хугацаанд ирсэн байсан үе юм. Тэгээд 2, 3 хоноод л буцсан санагдаж байна, тухайн өргөдөл дээр охин маань өөрийнхөө гарын үсгийг зурсан байгаа. Тийм ээ, охин маань Солонгост суралцаад ажил хийдэггүй, өөрийн орлого байхгүй болохоор би л охиндоо мөнгө шилжүүлдэг юм. Дээрх мөнгийг би охины хэрэгцээнд зориулж өөрийнхөө “Хаан” банкны .... дугаарын данснаас 1 удаагийн гүйлгээгээр Солонгос руу явахад нь 3,000,000 төгрөг шилжүүлЖ байсан, мөн манай ах дүү, найз нөхдүүд гаргаж өгч байгаа гээд мөнгө шилжүүлцгээж байсан, тэд нарыг нь бол сайн мэдэхгүй байна.
Миний охиндоо явуулсан мөнгө их хурдан дуусаад байхаар нь гайхаад дансаа шалгатал болохгүй байгаад байхаар нь охиноосоо асууж байж мэдсэн. Ингээд охиндоо цагдаад хандъя гэсэн чинь охин маань битгий цагдаад өгөөч ээжээ манай найзыг Б гэдэг, тэр мөнгө шилжүүлдэг дансны эзэн нь Э.Ц гээд Бгийн ах нь байгаа юм. Б өөрөө насанд хүрээгүй болохоор данс ашиглаж болохгүй тэгээд ахынхаа дансыг ашигладаг гэж хэлж мөнгө авдаг байсан байгаа юм.
Би охин болон Э.Цгийн харилцааг мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаасаа хойш цагдаагаас ирсэн мессежийг авснаасаа хойш ингэж цагдаад мэдэгдлээ гэдэг байдлаар анх би өөрөө холбогдож чат бичиж байсан юм. Тухайн үед би одоо ашиглаж байгаа “Б.Жа" гэх хаягаар Э.Цгийн "..." гэх хаягаар нь холбогдож байсан. Би урьд өмнө нь Э.Цг таньдаггүй байсан, охин маань өөрөө надад фэйсбүүк хаягийг нь явуулж байсан юм. Тэгж л хаягийг нь мэдэж байсан. Би бичилсэн чатуудыг нь бол устгачихсан, одоо надад тухайн үед нь цаасан дээр буулгаж хэвлэж авсан баримтууд байгаа, би тэр баримтуудыг хэрэгт хавсаргуулахаар өгье. Архивт хадгалагдаж үлдсэн эсэхийг нь би мэдэхгүй.
"...." гэдэг хаяг нь манай охин энэ Э.Ц гэх хүний дарамтнаас гарахын тулд өөрийнхөө "Г.Н" гэх хаягийнхээ нэрийг өөрчилж "...." гэсэн нэртэй болгосон, гэтэл нөгөөх нь олоод мэдчихээр нь дахиад тэр хаягаа "..." гэдэг хаягтай болгож өөрчилсөн. "Охин" гэх хаяг нь би мессенжер чатаар охиныхоо хаягийг ингэж өөрчилж байсан ба тэгтэл нөгөө Э.Ц чинь охины хаяг руу нэвтэрч ордог болчихоод охины хаягнаас над руу охины нүцгэн зургийг явуулаад байсан. Тэр үед би гайхаад охин руугаа юу болоод байгаа талаар асуутал Э.Ц гэдэг нь миний хаяг руу нэвтэрч ороод ашиглаад байна гэсэн. Дээрх цээж нүцгэн болон бүтэн биеэрээ зогсож байгаа эмэгтэй хүний 5 ширхэг зураг нь манай охин Г.Нийн зурагнууд байгаа юм. Энэ зурагнуудыг тэр Э.Цгээс миний охины ашиглаж байсан хаягаар над рууявуулсан зурагнууд байгаа юм.
“..." гэх хаягнаас бичсэн чат нь манай охин руу бичсэн чатнууд байгаа юм. Тэр хаягнаасаа миний охин руу "Чиний хаягнаас ээж рүү чинь ч биш таньдаг мэддэг, төрөл садан руу чинь хүртэл явуулна" гэж хүртэл дарамталсан байгаа юм. Тэр “...” гэх хаягийг манай охины зурагтайгаар хэрэглэж надтай хуучин хамт ажиллаж байсан хүний хаягийг ашиглаж мөнгө нэхэхэд нь ажлын маань хүн маань манай охиныг гэж бодоод зургийг нь хараад л мөнгө шилжүүлчихсэн байсан.
Хамт ажилладаг байсан хүн маань ажпаасаа гарчихсан одоо ямар нэг холбоогүй байдаг болохоор хаана, юу хийдгийг нь мэдэхгүй байна. “Донтой групп” гэдэг нь нийтийн групп юм шиг байна лээ тэрийг нь мэдэхгүй байна, тэр группт нийтлэгдсэн постны дор охины зургийг ашигласан фэйсбүүкээрээ "Туслах дэмжих ах хайж байна" гэж сэтгэлдэл оруулсан байсан. Тэрийг нь би хүнээс сонсоод олж авсан юм. Энэ зурагнуудыг охиныг Солонгосоос ирэхэд нь охины өөрийнх нь утсан дээрээс би өөрийнхөө утсаар л зургийг нь дарсан санагдаж байна, одоо энэ зурагнуудын эх нь байхгүй байх, охин устгасан байх. Монголд ирэх үед нь харилцсан чат юм шиг байна. "..." гэх хаягийг нь бол мэдэхгүй байна. Тухайн чат нь Солонгост байхдаа харилцсан чатнууд юм шиг байна лээ. Тухайн үед 650,000 төгрөгийг буцааж өгсөн, үлдэгдлийг нь буцааж өгөөгүй. 2,027,000 төгрөг үлдсэн байна. Би сэтгэцэт учирсан гэм хорын хохирлын зэрэг гаргуулахгүй. Би гомдолтой байна, хуулийн дагуу холбогдох ялаа аваасай гэж хүсч байна, намайг цагдаад хэлснээс хойш охиныг маань "Чамайг алчихаад шоронд орно" гэх мэтээр дарамталсан байсан ба одоо охиныг маань харвал таних байх, тэгээд ямар нэг асуудал болох вий гэхээс айж байна, мөн би үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,
- Хохирогч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: "...Би Э.Ц гэх хүнийг анх таньдаггүй байсан, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр буюу миний 18 насны төрсөн өдрөөр анх “...” гэх хаягнаас танилцъя гэсэн чат ирэхээр нь би “Үгүй” гэж хариултал маргааш нь ..." гэсэн хаягнаас “танилцья, би 69 дүгээр сургуульд сурдаг" гэх мэтчилэн чат ирж байсан юм. Тэгээд бид 2 танилцаад удалгүй надаас фейсбүүкийн паспортыг нэхээд байсан, нэхсэн юм аа заавал авч байж салдаг тийм зантай юм байна лээ. Тухайн үед би танилцаад удаагүй би хөдөө яваад 3 сар болохдоо ямар ч холбоо байгаагүй, ингээд хотод буцаж ирээд 9 сараас эхлээд буцаж харилцаж эхэлсэн юм. Тухайн үед надаас миний фэйсбүүкийн кодыг завсаргүй нэхээд байсан болохоор нь би өгчихсан надад итгэж байгаа бол пассаа өг, заавал өг, өгөхгүй юм уу гэх мэтээр гуйгаад л чат бичээд байдаг байсан.
Надад өөрийгөө танилцуулахдаа миний сурдаг нийслэлийн 69 дүгээр сургуулийн 11а ангид суралцдаг гэж байсан, гэхдээ эхлээд надаас намайг хаана сурдаг, юу хийдэг, хэдэн настай гэх зэргээр бүгдийг нь асууж байсан юм. Би өөрийгөө танилцуулчихаад дараад нь өөрөөс нь асуутал надад нөгөө ангид сурдаг мэтээр танилцуулсан. Би тэрэнд нь итгээд манай сургууль юм байна гэж бодоод л харилцаад байсан юм.
Намайг 12 дугаар ангиа төгсдөг жил "Би тийм зураг авмаар байна, надад ийм байдлаар зургаа дарж явуулаарай" гэх мэтээр байнга шахаад байдаг байсан. Би хичнээн үгй гэж хэлж блоклодогч миний фэйсбүүкийн нууц үгийг мэддэг байсан болохоор өөрөө дураараа ороод гаргачихдаг байсан болохоор би харилцаад байдаг байсан. Надад 1 удаа зураг болон царайгаа харуулж байгаагүй ч бид 2 чатаар видео дуудлага хийсээр байгаад би хоолойнд дасчихсан байсан. Тэгээд л би нүцгэн болон хагас нүцгэн зургаа явуулдаг байсан. Өөрийгөө харуулаач гэхээр миний утасны камер задэрчихсэн гэх шалтаг хэлээд надад царайгаа харуулж байгаагүй, бас “1 сургууль юм чинь уулзья сургуулийн гадна гараад ирээч” гэх мэтээр харилцахаар “харьчихсан байна, сургууль дээр байхгүй байна гээд ерөөсөө уулздаггүй байсан. Ингээд би 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Солонгос руу сурахаар явсан ба намайг очоод удаагүй байхад "Манай аав өнгөрчихсөн, мөнгөний хэрэг байна, түр зээлээч чамд мөнгө байна уу? би тэгж байгаад чамд өгье" гэж хэлээд анх 100.000 төгрөг өгч байсан санагдаж байсан, тэрнээс хойш надаас байж байгаад л мөнгө явуул гэнэ, өгөхгүй гэхээр чиний шалдан зурагнуудыг чинь ээж руу чинь явуулна, найзууд руу чинь явуулна, ангийн чинь группэд тавина гэх мэтээр байнга дарамтлаад манай ээж рүү хүртэл мөнгө явуулсан байсан. Тзрнээс хойш миний зургийг олон хүнд тараачих байх гэж айгаад нэхсэн мөнгийг нь өгдөг болсон. Энэ талаар би ээжид хэлээд 2024 оны 3 дугаар сард Монголд ирээд ээжтэй хамт өргөдөл бичиж цагдаагийн байгууллагад өгч байсан тэр болтол Э.Ц намайг дарамталсаар л байсан. Би өөрөө Согонгост байх болохоор өөрийнхөө өмнөөс ээж Б.Жаар мэдүүлэг өгүүлэхээр болж өргөдпөө өгч байсан юм. Б.Ж нь миний төрсөн ээж байгаа юм. Би Баянзүрх дүүрэгт байрлах нийслэлийн 69 дүгээр сургуулийг 2023 оны 6 дугаар сард бүрэн дунд боловсролтойгоор суралцан төгсөөд 2023 оны 9 дүгээр сараас эхлэн Бүгд найрамдах Солонгос улсад суралцаж байгаа, одоогоор хэлний бэлтгэлд суралцаж байгаа, 2025 оны 9 дүгээр сараас эхлэн үндсэн мэргэжил олгох сургалтад сурч эхлэх юм. Бй 2023 онд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, ээж маань надад мөнгө өгдөг байсан. Би Э.Цтэй анх “...” гэх фейсбүүк хаягаар нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийнхөө “Гүнсэнбямба Г.Нэ" гэх хаягаараа танилцаж байсан, бид 2 нэг ч удаа биечлэн уулзаж байгаагүй, бэлгийн харилцаанд орж байгаагүй. Надад Э.Цд төлөх өр төлбөр, зээл байгаагүй. Би “Хаан” банкинд .... дугаарын данс эзэмшдаг юм. Тухайн данс нь олон улсын данс гэж Солонгос улсад ашиглахаар нээлгэж байсан данс байгаа юм. Би өөрийнхөө данснаас Э.Цгийн эзэмшлийн ... дугаарын данс руу анх “аав нас барсан мөнгө эзэлээч” гэхээр нь 100,000 төгрөг ч билүү шилжүүлж байсан, тэрнээс хойш нэлээн хэдэн удаагийн гүйлгээгээр миний нүцгэн зургийг хүмүүст тараана гэж дарамтлаад айлгаад байхаар нь хэлсэн дүнгээр нь шилжүүлдэг байсан тухайн үед 2 сая гаран төгрөг болж байсан, яг хэдэн төгрөг болсон гэдгийг нь сайн санахгүй байна. Надад тухайн данс эзэмшигчийнхээ нэрийгманай төрсөн ахын данс байгаа юм, би өөрөө дансгүй байгаа гэх хэлдэг байсан. Тухайн мөнгө ххв, ээж 2 намайг Солонгос руу явахад өгсөн мөнгө байгаа юм. Ээжийн өгсөн мэдүүлэг үнэн зөв байна, би тухайн үед дөнгөж Солонгост оччихсон, ажил хийгээгүй, өөрийн гэсэн орлогогүй байсан тул аав, ээжээс мөнгө авдаг байсан юм. Тийм би Э.Цгийн дарамтад ороод л мөнгө шилжүүлж байсан, миний нүцгэн зургуудыг “ээж, аав руу чинь болон найз нөхөд рүү чинь явуулна” гэж дарамтлаад байсан, би өөрийнхөө нүцгэн зургийг өөр хүмүүс харчихвий гэхээс айсан.Тэр байдпаас болоод хүмүүс намайг буруугаар ойлгохвий гэж айж байсан. Намайг Солонгост очоод буруу зам руу орсон байна гэж ойлгох бий гэхээс айсан юм. Намайг зургаа явуул гэж байнга нэхээд байдаг байсан. эхний зургийг авснаасаа хойш намайг “дахиж зураг явуул гэж шахаж шаарддаг, өмнөх зургуудыг чинь хүн рүү явуулна шүү” гэж айлгадаг байсан мөн миний фейсбүүк хаягийг авчихсан болохоор холбоогоо тасалж болохгүй байсан болохоор би зургаа явуулдаг байсан, Э.Ц миний хагас нүцгэн болон бүтэн нүцгэн зургуудыг авахдаа зүгээр л чамайг хармаар байна гэхээр нь л явуулдаг байсан, тэрнээс би цааш нь бусдад тараах, бусад хэлбэрээр ашиглах зөвшөөрөл өгөөгүй. Би миний зурагнуудыг устгаарай гэхэд устгасан гэж л надад хэлдэг байсан. Одоо надад Э.Цтэй харилцаж байсан ямар баримт байхгүй Солонгост байхдаа утсаа эвдээд хаячихсан болохоор одоо надад ямар ч баримт байхгүй. Тухайн үед харилцаж байсан фэйсбүүкрүүгээ орж чадахгүй байгаа. Намайг цагдаад өргөдөл гаргасны дараа тамхины мөнгө өг, өгөхгүй бол би чамайг байга агазарт чинь алчихаад шорондоо орно, тэртэй тэргүй би шоронд орох нь тодорхой болсон гэх мэтээр айлгаж дарамталдаг байсан.
Би 1998 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ... суманд айлын 4 дэх буюу бага хүүхэд болон мэндэлсэн, бүрэн дунд боловсролтой, цахилгаан тоног төхөөрөмжийн техникч мэргэжлийг ...коллежид 2018-2019 оны хугацаанд суралцан төгссөн. Ам бүл 3, нагац эгч Ц, хүргэн ах Ж нарын хамт ... тоот хаягт оршин суудаг. Найз эмэгтэй болон эхнэр, хамтран амьдрагч байхгүй. Гэр бүл зохиож байгаагүй, хүүхэдгүй. Увс дулааны цахилгаан станцад 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байгаа, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Би Г.Нэ гэх охинтой 2017 билүү 2018 онд фэйсбүүкээр анх танилцаж 2023 оныг хүртэл хугацаанд харилцсан юм. Миний фэйсбүүк дээр Г.Нийн фэйсбүүк нь гараад ирэхээр нь зургийг нь харсан чинь хөөрхөн охин байхаар нь найзын хүсэлт явуулсан чинь миний хүсэлтийг авчихсан, тэгээд би өөрийгөө Б гэж танилцуулахад Г.Нэ өөрийгөө танилцуулаад бид тухайн хугацаанд эхэндээ найз гэж харилцаж байгаад сүүлдзэ үерхээд би зургийг нь үзье гэхээр над руу янз бүрийн байдпаар зураг явуулдаг байсан, тэгэхдээ над руу мөөмнийхөө зураг, доод талынхаа зураг буюу бэлэг эрхтнийхээ зургийг ихэвчлэн өөрийнхөө царайг оруулахгүйгээр явуулдаг байсан, 2 удаа өөрийнхөө царайг оруулсан нүцгэн буюу ямар нэг дотуур хувцасгүй зургаа явуулж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-58 дахь тал/,
- Шүүгдэгч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр мэдүүлсэн: “...Би Г.Нэ гэх охинтой 2017 билүү 2018 онд фэйсбүүкээр анх танилцаж, 2023 оныг хүртэл хугацаанд харилцсан юм. Миний фэйсбүүк дээр Г.Нийн фэйсбүүк нь гараад ирэхээр нь зургийг нь харсан чинь хөөрхөн охин байхаар нь найзын хүсэлт явуулсан чинь миний хүсэлтийг авчихсан. Тэгээд би өөрийгөө Б гэж танилцуулахад Г.Нэ өөрийгөө танилцуулаад бид тухайн хугацаанд эхэндээ найз гэж харилцаж байгаад сүүлдээ үерхээд би зургийг нь үзье гэхээр над руу янз бүрийн байдлаар зураг явуулдаг байсан. Тэгэхдээ над руу мөөмнийхөө зураг, доод талынхаа зураг буюу бэлэг эрхтнийхээ зургийг ихэвчлэн өөрийнхөө царайг оруулахгүйгээр явуулдаг байсан, 2 удаа өөрийнхөө царайг оруулсан нүцгэн буюу ямар нэг дотуур хувцасгүй зургаа явуулж байсан. Надад мөнгөний хэрэг болохоор нь би мөнгө байна уу гэж гуйгаад өөрийнхөө “Хаан” банкны ... дугаарын дансаар авдаг байсан. Нийтдээ 2 сая гаран төгрөг авсан байх, яг хэдэн төгрөг болсныг нь мэдэхгүй байна. Би тухайн хугацаанд Г.Нээс мөнгө асуухаар байхгүй гэхээр нь нүцгэн зургийг чинь ээж, аав руу чинь болон таньдаг хүмүүс рүү чинь явуулна гэхээр мөнгө өгдөг байсан юм. Би бага багаар олон удаа мөнгө авсан болохоор хэдэн удаа авснаа санахгүй байна. Мөн би Г.Нийн ээж рүү нь 2024 оны 3 дугаар сарын орчимд "Чаддаг юм бол олоорой, би охины чинь нүцгэн зургийг нийтэд тавина" гэсэн утгатай чатыг өөрийнхөө жинхэнэ хаяг буюу “...” гэх хаягаар бичиж явуулж байсан. Би өөрөө нээсэн "..." гэх хуурамч фэйсбүүк хаягаар харилццаг байсан. Г.Нэ болохоор “...” гэх фэйсбүүк хаягтай байсан, бид 2 хааяа утсаар ярьдаг байсан, би тэр үед 95499961 гэсэн дугаартай байсан, Г.Нийг ямар дугаартай байсныг нь санахгүй байна, эхэндээ фэйсбүүкээр харилцдаг байсан болохоор утасны дугаарыг нь сайн санахгүй байна. Би ойр зуурын тамхи, боорцог болон жижиг хэрэглээнд хэрэглэх гэж л мөнгө авдаг байсан ба тэр зүйлээ л авдаг байсан. Г.Нэ тухайн үед 16 настай байсан ба нийслэлийн 69 дүгээр сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг байсан гэж байсан. Би Г.Нэ царай орсон нүцгэн зургийг ээж рүү нь 1 удаа явуулж байсан. Ээж нь намайг мөнгө аваад байгааг мэдчихээд цагдаад өгнө гэхээр нь "Охины чинь нүцгэн зураг надад байгаа шүү” гэдэг байдлаар сүрдүүлэх гээд зургийг нь явуулж байсан. Хэрэв намайг цагдаад өгвөл олон нийтийн сүлжээгээр охины чинь нүцгэн зургийг тараана гэж сүрдүүлж зургийг нь явуулсан.
Г.Нэтэй харилцаж байх үедээ би Увс аймгийн Зүүнговь суманд ажил хийдэг байж байгаад тэнд байхдаа тухайн чатуудыг бичсэн юм. Би урьд өмнө нь 2020 онд билүү 1 удаа Улаанбаатар хотод ирж байсан, тэр үедээ Г.Нэ рүү ямар нэг чат бичиж байгаагүй. 2018 онд Дархан-Уул аймаг руу 1 удаа явж байсан. Өөрөөр би Увс аймгаас өөр газарт очиж үзэж байгаагүй. Надад хот руу ирэх мөнгөний боломж байгаагүй болохоор би ирж чадаагүй, мөн Увс аймгийн цагдаагийн газарт оч гэх үед нь айгаад очиж чадаагүй юм. Би өөрийнхөө гэм бурууг хүлээж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-70 дахь тал/,
- Шүүгдэгч Э.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би прокурорын гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа, би ял сонсгож яллагдагчаар татаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-70 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Э.Ц нь хохирогчийн нас, хүйсийн онцлог, түүний хангалтай хэмжээнд өөрийн биеэ хамгаалах чадваргүй, насанд хүрээгүй хохирогчийн зүгээс өөрийн тодорхой мэдээллийг сэжигтэнд сайн дурын үндсэн дээр өгсөн эмзэг байдал зэргийг нь ашиглаж, өөртөө эдийн засгийн хувьд ашиг олох, бусдын эд хөрөнгийг ямар нэгэн саад, хариу төлбөргүйгээр шилжүүлэн авах зорилгоор сүрдүүлэн заналхийлж эд хөрөнгийн ашиг олсон,
насанд хүрээгүй хохирогч болон түүний төрсөн эхийн гаргах шийдвэрт нөлөөлөх, хувь хүний гэмт халдлагаас хамгаалагдах, хууль зүйн туслалцаа авах, бие даан шийдвэр гаргах, сонголт хийх, бие хүний хувьд хувийн эрх, эрх чөлөөтэй байх боломжийг нь хязгаарлах, өөрийн хяналтанд байлгах зорилгоор хохирогчийн эмзэг байдал, биеийн онцлог, ганцаараа нүцгэн байгаа гэрэл зураг, мэдээллийг нь олон нийтэд тараахаар заналхийлж, сүрдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хохирогчийн өөрөө өгсөн нүцгэн болон хагас нүцгэн гэрэл зургуудыг ашиглан гэр бүлийнхэнд нь болон олон нийтэд тараана гэж хохирогчид удаа дараа хэлж, сануулж байгаа үйдэл нь хохирогчийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, эсхүл эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд тус гэмт хэрэг дээрх үйлдлийг хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Хүний хувийн эрх чөлөө, халдашгүй, чөлөөтэй байх эрх нь бусад хэн нэгний өөрийн хүслээ биелүүлэх санаа зорилгын арга, хэрэглэгдэхүүн байх ёсгүй.
Шүүгдэгч нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Цг үргэлжилсэн үйлдлээр бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн зүгээс “...шүүгдэгч Э.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” саналыг гаргав.
Шүүгдэгч Э.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүдрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа талуудын санал, хэргийн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоос тодорхой хэмжээнд төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг болон бусад асуулын талаар:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн гаргах бөгөөд хохирогч Г.Нэ, Б.Жа нарт 2,677,000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Э.Ц нь 650,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Э.Цгийн дансны хуулгаар тогтоогдож байна. Хохирогч Б.Жа нь үлдэх 2,027,000 төгрөгийн хохирлыг “буцаан авахгүй, улсын орлого болгож өгнө үү” гэсэн байх тул 2,027,000 төгрөгийг шүүгдэгч Э.Цгээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Ц-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг тус тус шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногт тооцон нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Цд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Э.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Цгээс 2,027,000 /хоёр сая хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуулгасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.СУВД-ЭРДЭНЭ