| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 102/2022/02995/И |
| Дугаар | 102/ШШ2022/03708 |
| Огноо | 2022-10-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2022/03708
| 2022 оны 10 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2022/03708 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ... дүгээр хороо, ... гудамж, .... байрлах, “М” ХХК /РД: ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, .... дугаар хороо, .... гудамж, ... байр, ... тоот хаягт оршин суух, Б овогт Ж-ийн Ч /РД: ..../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,267,063 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “М” ХХК нь Ж.Ч-т холбогдуулан 1,267,063 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Хариуцагч Ж.Ч нь “М” ХХК-ийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган .... тоот үйлчилгээний гэрээ болон гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулан .... дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Samsung galaxy А72 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас үйлчилгээний гэрээ болон гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 112,888 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,049,250 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 104,925 төгрөг нийт 1,267,063 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.
3.Нэхэмжлэгчээс “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үйлчилгээний гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн .... дугаартай гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ, хэрэглэгчийн хувийн мэдээлэл, харилцагчийн гүйлгээний баримт зэргийг нотлох баримтаар гаргасан. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаагүй.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагч Ж.Ч-той байгуулсан гэрээний дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 112,888 төгрөг, гар утасны үнэ 1,049,250 төгрөг, торгууль 104,925 төгрөг, нийт 1,267,063 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй гэжээ.
3. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж танилцуулсан байна. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Нэхэмжлэгч “М” ХХК нь мэдээлэл сүлжээний ашиглалт, үйлчилгээ эрхлэх, улс хоорондын телефон холбооны үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагджээ. Нэхэмжлэгч нь үйл ажиллагааныхаа хүрээнд хариуцагч Ж.Ч-ой 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаартай гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээгээр Samsung galaxy А72 маркийн гар утсыг 1,399,000 төгрөгөөр, урьдчилаа төлбөр 139,900 төгрөг, 12 сарын хугацаатай, сард 104,925 төгрөгөөр төлөх нөхцөлтэй, үүрэн холбооны үйлчилгээний төлбөрт сард 34,800 төгрөг төлөх гэрээ байгуулжээ.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.
6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Samsung galaxy А72 маркийн гар утсыг 1,399,000 төгрөгөөр, 12 сарын хугацаатай, урьдчилаа төлбөрт 139,900 төгрөг, сард 104,925 төгрөгөөр төлөх, сарын 34,800 төгрөгийн үүрэн холбооны үйлчилгээний багц ашиглах нөхцөлөөр худалдах, хариуцагч нь гэрээгээр хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
8. Гэрээний дагуу нэхэмжлэгч гар утас болон үүрэн холбооны үйлчилгээг нийлүүлсэн, харин хариуцагч хүлээн авсан бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон энэ үйл баримтын талаар маргаагүй.
9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ж.Г-оос үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 112,888 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,049,250 төгрөг, нийт 1,162,138 төгрөгийг шаардах эрхтэй байна.
10. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 232.5-д үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.
11.Талуудын хооронд байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн .... дугаартай гар утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээнд худалдан авагч үүргээ гүйцэтгээгүй бол гэрээний үнийн дүнгийн 10 хувийн торгууль төлөхөөр харилцан тохиролцсон байна.
12. Худалдан авагч Ж.Г-оос торгууль 104,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгох үндэслэлтэй байна.
13. Дээрх үндэслэлээр хариуцагч Ж.Г-оос үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 112,888 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,049,250 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 104,925 төгрөг, нийт 1,267,063 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
14. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч Ж.Ч-оос 1,267,063 төгрөг гаргуулж “М” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ж.Ч-гоос 34,960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ