Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 123/ШШ2022/0034

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х” ХХК,

Хариуцагч: Төв З Д,

Гуравдагч этгээд:  “М” ХХК нарын хоорондын “Хны нэр дээр Төв аймаг, Зуунмод сум 6-р баг, Баруун Зуунмод хаягт орших нэгж талбарын 4110060669 дугаар бүхий 2877 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэхийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Төв аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2877 м.кв газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Арманбек /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, Г.Ганбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 9 сарын 22-ны өдөр тодруулан “Хны нэр дээр Төв аймаг, Зуунмод сум 6-р баг, Баруун Зуунмод сум хаягт орших нэгж талбарын 4110060669 дугаар бүхий 2877 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэхийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа Төв аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2877 м.кв газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах”-аар маргаж байна.

2. “Х” ХХК нь “М” ХХК-тай 2007 оны 05 сарын 04-ний өдөр 89 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан 1.000.000 /нэг сая/ ам.долларыг “М” ХХК-д олгож, тус компанийн Төв аймгийн Зуунмод сумын 6-р багт байршилтай үйлдвэрлэлийн 2592 м2 талбайтай 3 давхар барилга, архины үйлдвэрийн тоног төхөөрөмж, архи, ус ундааны үйлдвэрийн шугам... зэрэг хөрөнгийг барьцаалсан бөгөөд нийт 3 удаа зээл олгосон. “М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс “Х”, “М” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2010 оны 01 сарын 25-ны өдрийн 44 дугаартай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, 2010 оны 10 сарын 06-ны өдрийн 1859 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, 289 дугаартай  гүйцэтгэх хуудсыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн. Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2014 оны 3 сарын 25-ны өдрийн 16 тоот тогтоолоор “төлбөр төлөгч ...төлбөрөө төлж дуусгасан” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 03 сарын 26-ны өдрийн 1/146 тоот “Зуунмод сум, 6 дугаар багт байрлалтай, Морьт хангай ХХК-ийн Ү-1427000002 дугаарт бүртгэлтэй үйлдвэрийн барилга, граж, хашаа зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг ...шүүхийн 2010 оны 44-р захирамжитай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар өмчлөгчийн хязгаарлалтыг тус албанаас цуцалсан бөгөөд дээрх хөрөнгүүд Хны эзэмшилд шилжсэн болохыг мэдэгдье” гэсэн албан бичгийг хүргүүлсэн.

3. Нэхэмжлэгчээс 2014 оны 4 сарын 14-ний өдрийн 5/1910, 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 5/8111, 2021 оны 5/9166 дугаартай албан бичгийг Төв аймгийн Газрын алба,******* нарт тус тус хүргүүлж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулахыг хүссэн, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 07/710 дугаартай бичгээр "...танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд “М” ХХК, "Х" ХХК хоёрын дунд үүссэн газар эзэмших эрхийн маргаанаа хуулийн дагуу эцэслэн шийдвэрлүүлсний дараа аймгийн Засаг даргад хандан асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй" гэж,******* 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 01/1659 дугаартай албан бичгээр "Танай 2021 оны 5/9166 албан бичгээр ирүүлсэн гомдлыг судлан үзэхэд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 07/710 тоот албан бичгээр өмнө нь тус асуудлаар хариу өгсөн байна” гэх хариуг тус тус өгсөн байна.

4. Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "М” ХХК нь Хтай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулаагүйн улмаас тус банкнаас шүүхэд хандаж, Төв аймгийн сум дундын 1-р шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 44 тоот шүүгчийн захирамжаар зээлийн төлбөрт 971,048.38 ам.доллар болон 1,139,933,722,91 төгрөгийг тус тус гаргуулж банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “М” ХХК дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1859 дугаартай "Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай" шүүгчийн захирамж болон "Гүйцэтгэх хуудас"-ны дагуу Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Тодруулбал, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь “М” ХХК-ийн хөрөнгө болох Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багт байршилтай 2592 м.кв талбайтай барилга болон Зуунмод сумын 6 дугаар багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 2879 м.кв талбайтай 18646287705939 нэгж талбарын дугаар бүхий эзэмших эрхтэй газар, граж, харуулын байр, хашааны хамт 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 86/02 дугаартай тогтоол үйлдэн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан авагч гараагүй хойшилсон. 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 86/01 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол" үйлдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан боловч мөн адил худалдан авагч гараагүй байдаг. Түүнээс хойш Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1147 дугаартай албан бичгээр төлбөртөө тооцож авах хүсэлт, Хнаас "М" ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №TDBM/84/2014-н тоот "Төлбөр барагдуулах гэрээ"-г байгуулсан ба 613,430,000.00 төгрөгийн зээлийн өр төлбөрт тооцон Ү-1427000002 дугаартай Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багт байршилтай 2592 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга болон Зуунмод сумын 6 дугаар багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 2879 м2 талбайтай 18646287705939 нэгж талбарын дугаар бүхий эзэмших эрхтэй газар, граж, харуулын байр, хашааны хамт банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлж авахаар харилцан тохиролцсон. Харин өр төлбөрт тооцож авсан хөрөнгүүдийн үнийг “М” ХХК-иас гэрээнд заасан хугацаанд банканд бүрэн төлсөн тохиолдолд буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдаг. Дээрх үндэслэлүүдээр Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 03 сарын 25-ны өдрийн 01 дугаартай “Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг шилжүүлсэн тухай” акт болон тухайн өдрийн 16 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Х нь Төв аймгийн Зуунмод сум дахь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5/1910 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" албан бичиг, шийдвэр гүйцэтгэх газрын албаны "Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт" болон холбогдох бусад баримт бичгийг хавсарган явуулж, нэгж талбарын 18646287705939 дугаартай, Зуунмод сумын 6 дугаар багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 2879 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг шилжүүлж авах хүсэлт гаргаж байсан боловч Төв аймгийн Газрын алба нь шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн авах тус банкны хүсэлтэд огт хариу өгөөгүй, эс үйлдэхүй гаргасан. Улмаар, Хнаас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 5/8111 дугаартай албан бичиг дахин явуулж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэх газрыг эзэмшүүлэхээр шийдвэр гаргуулахыг хүссэн боловч Төв аймгийн Газрын албаны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 07/710 дугаартай бичгээр "...танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд "М” ХХК, "Х" ХХК хоёрын дунд үүссэн газар эзэмших эрхийн маргаанаа хуулийн дагуу эцэслэн шийдвэрлүүлсний дараа аймгийн Засаг даргад хандан асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэйг зөвлөж байна." гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид зохих газрыг эзэмшүүлэхээс татгалзаж хууль бус эс үйлдэхүй гаргасан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.5-д зааснаар газар эзэмших тухай хүсэлтийг тухайн шатны Засаг даргад хуульд заасан журмын дагуу гаргахыг, харин тухайн Засаг дарга, Газрын алба нь газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг нягтлан хянаж, хуульд нийцүүлэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хуульчилсан. Гэтэл, Төв аймгийн Газрын алба нь шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн авах тус банкны хүсэлтэд огт хариу өгөөгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан байх бөгөөд энэ нь Хны өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглах эрхэд халдсан хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн, Төв аймгийн Засаг даргын агентлаг болох Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас маргаан бүхий газар битүүмжтэй байсныг үл харгалзан битүүмжээс чөлөөлсөн, газрын хүчин төгөлдөр хугацаа дууссан байхад хуучны эзэмшигчээс 2021 оны газрын төлбөрийг төлүүлсэн зэрэг хууль бус арга хэмжээ авсан байна. Энэ нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа. Тус газар эзэмших асуудлаар Х нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийн дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан хэдий ч зохих ёсоор хянан шийдвэрлээгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу "урьдчилан шийдвэрлүүлэх" арга хэмжээг авсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Иймд, Хны нэр дээр Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун Зуунмод сум хаягт орших Ү-1427000002 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө байрлах нэгж талбарын 18646287705939 дугаар бүхий 2,879 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэхийг хүсэж гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа Төв аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2,877 м.кв газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Арманбек шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"М” ХХК нь Хтай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулаагүйн улмаас тус банкнаас шүүхэд хандаж, Төв аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 44 тоот шүүгчийн захирамжаар зээлийн төлбөрт 971,048.38 ам.доллар болон 1,139,933,722,91 төгрөгийг тус тус гаргуулж банканд олгуулахаар шийдвэрлэсэн, 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1859 дугаар шүүгчийн захирамж, "Гүйцэтгэх хуудас"-ны дагуу Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь “М” ХХК-ийн хөрөнгө болох Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багт байршилтай 2592 м.кв талбайтай барилга болон  Зуунмод сумын 6 дугаар багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 2877 м.кв талбайтай 4110060669 нэгж талбарын дугаар бүхий эзэмших эрхтэй газар, граж, харуулын байр, хашааны хамт 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 86/02 дугаартай тогтоол үйлдэн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан авагч гараагүй хойшилсон, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 86/01 дугаартай тогтоол үйлдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан боловч худалдан авагч гараагүй. ...”М” ХХК-иас шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг хууль бус хүчингүй болгуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан, шүүхэд маргаад явж байгаад талууд эвлэрэхээр болсон. Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/1147 дугаартай албан бичгээр төлбөртөө тооцож авах хүсэлт гаргасан, Хнаас "М" ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №TDBM/84/2014-н тоот "Төлбөр барагдуулах гэрээ"-г байгуулсан ба 613,430,000.00 төгрөгийн зээлийн өр төлбөрт тооцон Ү-1427000002 дугаартай Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багт байршилтай 2592 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга болон 6 дугаар багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 2877 м2 талбайтай 4110060669 нэгж талбарын дугаар бүхий эзэмших эрхтэй газар, граж, харуулын байр, хашааны хамт банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлж авахаар харилцан тохиролцсон. Харин өр төлбөрт тооцож авсан хөрөнгүүдийн үнийг “М” ХХК-иас гэрээнд заасан хугацаанд банканд бүрэн төлсөн тохиолдолд буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдаг. Дээрх үндэслэлүүдээр Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 03 сарын 25-ны өдрийн 01 дугаартай “Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг шилжүүлсэн тухай” акт, 16 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Х нь Төв аймгийн Зуунмод сум дахь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2014 оны 04 сарын 14-ний өдрийн 5/1910 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" албан бичиг, холбогдох баримт бичгийг хавсарган, нэгж талбарын 4110060669 дугаартай, Зуунмод сумын 6 дугаар багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 2877 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг шилжүүлж авах хүсэлт гаргаж байсан боловч Төв аймгийн Газрын алба нь хүсэлтэд огт хариу өгөөгүй, эс үйлдэхүй гаргасан. Үл хөдлөх хөрөнгө нь Улсын бүртгэлд Хны нэр дээр бүртгэгдэж гарсан байгаа. Гэтэл төлбөр барагдуулах гэрээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын актанд газар нь Хны нэр дээр шилжихээр байсан боловч шилжээгүй 7-8 жилийн хугацаа өнгөрсөн. ...Газрын албаны төлөөлөгчийн хэлж байгаагаар энэ бичиг нь ирээгүй, албан бичиг аваагүй юм шиг ийм тайлбар ирүүлсэн байгааг шүүх анхаарч үзнэ үү... Хнаас 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 5/8111 дугаар албан бичиг дахин явуулж, шийдвэр гүйцэтгэлийн журмаар газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулахыг хүссэн боловч Төв аймгийн Газрын албаны 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 07/710 дугаартай хариу бичгээр "...танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд "М ХХК, "Х" ХХК хоёрын дунд үүссэн газар эзэмших эрхийн маргаанаа хуулийн дагуу эцэслэн шийдвэрлүүлсний дараа аймгийн Засаг даргад хандан асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэйг зөвлөж байна." гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид зохих газрыг эзэмшүүлэхээс татгалзаж хууль бус эс үйлдэхүй гаргасан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар******* нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэр гаргах эрхтэй этгээд юм.  Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.5-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтийг тухайн шатны Засаг даргад хуульд заасан журмын дагуу гаргахыг, харин тухайн Засаг дарга, газрын алба нь газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг нягтлан хянаж, хуульд нийцүүлэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хуульчилсан. Гэтэл газрын албанаас “М” ХХК-тай маргаантай байна гэдэг үндэслэлээр эс үйлдэхүйгээр татгалзсан. Өөрөөр хэлбэл 2014 оны гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр орхигдуулснаар 2021 онд мөн адил маргаантай учраас шийдвэрлэхгүй гэсэн маягаар эс үйлдэхүй гаргаж байна гэж Хнаас маргаж байна. Төв аймгийн Газрын алба нь тус банкны хүсэлтэд огт хариу өгөөгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан байх бөгөөд энэ нь Хны өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглах эрхэд халдсан хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна. Төв аймаг дахь Газрын харилцаа, хот байгуулалтын газраас маргаан бүхий газар битүүмжтэй байсныг үл харгалзан битүүмжээс чөлөөлсөн, газрын хүчин төгөлдөр хугацаа дууссан байхад хуучны эзэмшигчээс 2021 оны газрын төлбөрийг төлүүлсэн зэрэг хууль бус арга хэмжээ авсан байна. Энэ нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа. ...Маргаан бүхий газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Хны нэр дээр байгаа. Энэ дээр ямар нэгэн худалдан борлуулсан, шилжүүлсэн, “М” ХХК-иас буцаагаад авсан нөхцөл байдал байхгүй байгаа. Банкнаас ирээдүйн эрсдлээ харна. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх гэрчилгээ авч байгаа бол үл хөдлөх хөрөнгө тухайн газар дээр байдаг тул тухайн газрыг нь авч байж үл хөдлөх хөрөнгийн хувьд худалдагдан борлогдож банкны өр төлбөр хаагдах байдлаар эрсдлийг тооцдог. Гэтэл банк зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авчихаад газрыг нь авахгүй гэсэн зүйл байж болохгүй. ...”М” ХХК-тай байгуулсан төлбөр барагдуулах гэрээ маань аль хэдийн дуусгавар болсон учраас энэ гэрээний дагуу ямар нэгэн шаардлага гаргах боломжгүй тул иргэний журмаар шийдвэрлүүлэх маргаан биш юм. Энэ нь захиргааны эрх зүйн журмаар шийдвэрлэж байгаа маргаан гэдгийг тодруулж хэлье.*******, түүний харъяалах нэгж болох Газрын алба нь мэдээлэлд шаардахад байхгүй гэсэн хариу тайлбар өгдөг. Газрын алба нь ажлаа хийдэггүй юм байна, нэг бол ажлаа хагас дутуу хийдэг гэж ойлгогдож байна. Маргаан бүхий газрын хугацаа нь дуусах болоогүй, “М” ХХК-ийн  нэр дээр хэвээрээ байна гэсэн тайлбар гаргаж байна. Гэтэл 2014 онд газар эзэмших эрх нь аль хэдийнээ дуусгавар болчихсон байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээг 1 жилээр олгосон байгаа. Газрын тухай хуулийн дагуу 30 хоногийн дотор сунгуулах хүсэлтээ гаргаагүй бол газар маань дуусгавар болоод******* өөр этгээдэд шинээр олгох процесс явагдах ёстой... “М” ХХК болон Хны хооронд төлбөр барагдуулах нэмэлт гэрээний дагуу Иргэний эрх зүйн маргаан үүсэж хандаж байгаа зүйл нэг ч байхгүй. Энэ маргаан үүсэх юм бол газар, үл хөдлөх хөрөнгийг Х “М” ХХК-д төлсөн үү гэдэг маргааны журмаар явах байх. Гэтэл ийм маргаан байхгүй, энэ маргаан нь захиргааны шүүхийн харъяалалын маргаан гэж үзэж байгаа учраас үүнийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Тухайн үед “М” ХХК нь шилжүүлэх ёсгүй байсан, хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэвэл 2014 онд гомдлоо Иргэний хэргийн шүүхэд гаргаад явах ёстой байсан. Гэтэл ингэж маргаагүй байж энэ газар шилжих ёсгүй гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд, Хны нэр дээр Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун Зуунмод сум хаягт орших нэгж талбарын 4110060669 дугаар бүхий 2,877 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэхийг хүсэж гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа Төв аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2,877 м.кв газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор даалгаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр, Б.Батбаяр нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг барагдуулахаа илэрхийлсний дагуу Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2020 оны 01 сарын 25-ны өдрийн 44 тоот захирамжийн 3 дахь хэсэгт хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Тус шүүхийн шүүгчийн 1859 дугаар захирамжаар хариуцагч төлбөрийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгүүлэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна. Шүүгчийн захирамжийг үндэслэн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасны дагуу барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулалгүй тухайн газрыг дуудлага худалдаанд оруулсан байна. “Х” ХХК, “М” ХХК нарын байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №ЗБ/226 тоот Зээлийн барьцааны гэрээ 3.1 дэх заалт, “М” ХХК-иас Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирүүлсэн 01/09 дүгээр албан бичигт дурдсанаар “М” ХХК нь Төв аймгийн Зуунмод сумын 6 багт байрлах 18646287705929 нэгж талбарын дугаар бүхий 2.879 м.кв газрын эзэмших эрхийг барьцаалаагүй байна. “М” ХХК нь 18646287705929 нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийн 000304085 дугаартай гэрчилгээгээр 2879 м2 газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж байсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон байдаг. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ ирүүлээгүй. Төв аймгийн Зуунмод сумын 6 багт байрлах 18646287705929 нэгж талбарын дугаар бүхий 2.879 м2 газрын эзэмших эрхийг барьцаалаагүй, тус газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болсон байх тул хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд хариуг аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 01/1659 дутаар албан бичгээр хүргүүлсэн. Иймд Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэл, тодруулсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2021 оны 9 дүгээр сард “М” ХХК-ийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар хүсэлт ирүүлсэн.*******ас тухайн газрыг албадан шилжүүлэх ямар нэгэн шийдвэр гараагүй байна, хэрэв Х руу “М” ХХК нь шилжүүлэх асуудлаар хүлээн зөвшөөрч байгаа бол эрх шилжүүлэх гэрээний дагуу гэрээгээ хийгээд ирвэл газрыг шилжүүлж өгөх боломжтой гэсэн хариуг хүргүүлсэн болохоос ямар нэгэн Шүүхийн шийдвэр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрийг биелүүлэхгүй, эс үйлдэхүй гаргасан тохиолдол байхгүй. Маргаан бүхий газрыг түдгэлзүүлэх эрх нь тухайн маргааныг шийдвэрлэх шийдвэрлэгч эрх бүхий байгууллага байдаг. Шүүхийн шийдвэр дээр ирэхээс өмнө тухайн маргаан бүхий газар дээр маргаантай гэх асуудлыг******* болон Газрын харилцаа бодлого зохицуулалтын газрын хувьд тухайн газрыг маргаантай гэж үзэж байсан учраас тухайн асуудлыг шийдвэрлэхгүй, уг газар нь маргаантай байна, эцсийн байдлаар “М” ХХК-тай асуудлаар шийдвэрлэсний дараа хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэдэг байдлаар хариуг өгсөн байгаа гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК болон Х 2-ын хооронд нэмэлт гэрээг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан бөгөөд хүчин төгөлдөр гэрээ үйлчилж байгаа. Гэрээгээр 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “М” ХХК нь Хны дансанд үлдэгдэл төлбөр болох 160.000.000 төгрөг шилжүүлэх ёстой. Тухайн гэрээний 2.5 дахь заалтад гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд биелүүлэхийг шаардаж 30 хоногийн хугацаа тогтооно гэж заасан байна. Тэгэхээр 2 талын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа тул ямар нэгэн байдлаар аймгийн Засаг дарга дээр эрх шилжүүлэх үүрэг үүсээгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа тул аймгийн Засаг даргаас Х руу тухайн газрыг шилжүүлэх болон ямар нэгэн хууль бус эс үйлдэхүй гаргаагүй. Тийм үүрэг хүлээхгүй. Тийм учраас нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Гуравдагч этгээд “М” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай "М" ХХК нь Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 44 дүгээр захирамжийн дагуу "Х"-нд зээл, зээлийн хүүгийн төлбөрт 971.048.38 ам доллар, 1.139.933.722.91 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөх үүрэг хүлээсэн, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил барьцааны хөрөнгөөр албадан гүйцэтгэхийг шүүгчийн захирамжаар хамтатган шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийн агуулга зохицуулалт нь талуудын дунд 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №3ЭГ/226 дугаартай "Зээлийн эрх нээх гэрээ"-нд үндэслэсэн бөгөөд тус гэрээгээр манай "М” ХХК нь "Х"-наас 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авч "Х"-тай 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №3БД/226 дугаартай "Зээлийн батлан даалтын гэрээ", 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр №3Б/226 дугаартай "Зээлийн барьцааны гэрээ", 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдөр №3БД/226/1 дугаартай "Зээлийн батлан даалтын гэрээ" тус тус байгуулан зээлийн гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг нарийвчлан тодорхойлсон. Тодруулбал: "М" ХХК-ийн зүгээс талуудын дунд байгуулсан №3ЭГ/226 дугаартай Зээлийн эрх нээх гэрээ"-ний дагуу 1.000.000.000 /нэг тэрбум төгрөгийн зээлийн барьцаа болгож 36/226 дугаартай Зээлийн барьцааны гэрээ"-гээр Төв аймгийн Зуунмод сумын  6-р багийн нутагт орших 2592 м2 талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай 3 давхар барилга, Зуунмод сумын 1 дугаар багийн нутагт орших үйлдвэрийн барилгад байх архины үйлдвэрийн тоног төхөөрөмж, 3-рт: Зуунмод сумын 6-р багийн нутагт орших үйлдвэрийн барилгад байх архи, ус ундааны үйлдвэрлэлийн шугам, Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутагт орших 1000 м2 талбай бүхий уурхайн үйлдвэрийн барилга, газар тоног төхөөрөмж, цагаан тугалганы уурхай ашиглалтын тусгай зөвшөөрөл, зээлийн хөрөнгөөр худалдаж авах ачааны автомашин, бараа материалын үлдэгдэл, "Х" болон бусад арилжааны банкин дахь дансны орлого, авлага болон касс дахь мөнгөн хөрөнгүүдийг зээлийн барьцаа болгож, 2007 оны 11 сарын 23-ны өдрийн №3БД/226 дугаартай "Зээлийн батлан даалтын гэрээ"-гээр: Ц.Эрдэнээгийн өмчлөлийн Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Токиогийн гудамж-14 "Роял Кэстл” цогцолборын 103 дугаар байрны тоотод орших 240 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг, 2009 оны 02 сарын 17-ны өдрийн №3БД/226/1 дугаартай "Зээлийн батлан даалтын гэрээ"-гээр: Ц.Эрдэнээгийн өмчлөлийн Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо "Шарга морь" /14080/ 1 дүгээр хэсэг тоотод орших 140 м2 талбайтай хувийн орон сууц,  Ц.Эрдэнээгийн эзэмшлийн Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо "Шарга морь" /14080/ 1 дүгээр хэсэг тоотод орших 700 м2 талбай бүхий эзэмшил газар, Ц.Эрдэнээгийн өмчлөлийн Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Токиогийн гудамж-14 "Роял Кэстл" цогцолборын 103 дугаар байрны тоотод орших 240 м2 талбайтай 4 өрөө орон сууцнуудаар зээлийн батлан даалт гаргасан. Маргаан бүхий асуудлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлүүлсэн 2010 оны 01 дүгээр сараас хойш талууд зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих 971.048.38 ам доллар, 1.139.933.722.91 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар 1.300.000 ам долларын төлбөрийг төлж барагдуулан үлдэгдэл 150.000 ам.доллар, 465.763,537.56 төгрөгийг төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд талууд 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоо нийлж эцсийн үлдэгдлийг 610.578.600 төгрөг болохыг баталж үүнээс 450.000.000 төгрөгийн төлбөрийг "М" ХХК-ийн зүгээс 2022 оны 03 сарын 31-ны өдөр төлж барагдуулан одоо 160.578.600 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Дээрхи 160.578.600 төгрөгийн төлбөрийг "М" ХХК талуудын 2022 оны 03 сарын 31-ны өдөр байгуулсан TDB/134/2022 дугаар гэрээнд заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон төлж дуусгах үүрэг хүлээсэн. 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №3ЭГ/26 дугаартай "Зээлийн эрх нээх гэрээ"-ний дагуу байгуулсан 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн № 36/226 дугаартай "Зээлийн барьцааны гэрээ"-нд заасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Гэтэл 2021 оны 08 дугаар сараас хойш "М" ХХК болон "Х"-ны хооронд 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан №3ЭГ/26 дугаартай "Зээлийн эрх нээх гэрээ", №36/226 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ"-нд хамааралгүй тус компанийн эзэмшил дэх Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт орших 2879 м2 газрыг Зээлийн барьцаа хөрөнгө мэтээр хууль бус тайлбарлаж, газар эзэмшүүлэх эрхийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар шилжүүлэх тухай илт үндэслэлгүй, хууль бус хүсэлтийг "Х"-наас гаргаж эхэлсэн. Манай "М” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах, гэрээг шинэчлэн батлуулах ажлын хүрээнд дээрхи хууль бус нөхцөл байдал үүсээд байгааг олж мэдсэн бөгөөд 2.879 м2 хэмжээ бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай тус газрыг компанийн зүгээс "Х"-нд зээлийн барьцаа болгож улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байсан зүйлгүй бөгөөд дээрхи нөхцөл байдлыг талуудын дунд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүдээс тодорхой харж дүгнэж болно... 2007 оны 11 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Тийм ч учраас талууд зээлийн гэрээтэй холбоотойгоор 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт гэрээ байгуулаад өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байгаа. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд гэрээг талууд хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. 2007 оны 11 сарын 23-ны өдөр талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа сайн дурын үндсэн дээр өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлээд байгуулсан гэрээ. Энэ зүйл дээр барьцааны хөрөнгө байх ёстой ёсгүй гэсэн ямар нэгэн маргаан байхгүй. Ямар эд хөрөнгө барьцаалж байгаа гэдэг дээрээ талууд Иргэний хуульд заасан эрх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн. Барьцааны гэрээн дээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа газар байгаа эсэхэд дүгнэлт хийх ёстой. Гэтэл тухайн барьцааны гэрээнд яг маргаад байгаа гэрээнд газар гэсэн барьцааны хөрөнгө байхгүй учраас барьцааны биш хөрөнгөтэй холбогдуулж Х нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Манай компани “Х”-наас өөр банкинд үйлдвэрлэлийн барилгыг барьцаалаагүй. Хариу тайлбарт дурдсан дээрхи үйл баримтуудын хүрээнд талуудын дунд байгуулагдсан удаа дараагийн "Зээлийн барьцаа"-ны болон "Зээлийн батлан даалтын"-гэрээнүүдэд барьцаа хөрөнгөөр тусгагдаагүй, барьцааны бус газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар шаардаж буй нэхэмжлэгч "Х"-ны нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль зүйн үр дагаврын хувьд нэхэмжлэгч "Х"-нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар "Х-ны нэхэмжлэлтэй*******д холбогдох “...Хны өмчлөлийн Төв аймаг Зуун мод сум 6 дугаар баг Баруун Зуунмод сум хаягт орших Y-142000002 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө байрлах нэгж талбарын 18646287705939 дугаар бүхий 2.879 м2 газар эзэмших эрхийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэхийг хүсэж гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа Төв аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож 2879 м2 газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах..." тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр  нэхэмжлэгчийн Хны нэр дээр Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун Зуунмод хаягт орших нэгж талбарын 4110060669 дугаар бүхий 2,877 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэхийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа Төв аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2,877 м.кв газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Хоёр. Нэхэмжлэгч тал дараахь үндэслэлээр маргасан байна. Үүнд:

1/ М” ХХК нь “Х” ХХК-тай байгуулсан 2007 оны 08 сарын 04-ний өдрийн 89 тоот Зээлийн гэрээ, 2007 оны 11 сарын 23-ны өдрийн ЗЭГ/226 тоот Зээлийн эрх нээх гэрээ, 2008 оны 06 сарын 30-ны өдрийн ЗГ/150 тоот Зээлийн гэрээ байгуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 44 тоот шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж авсан зээлийг зээлдэгчээс гаргуулж, банканд олгуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхээр “М” ХХК-ийн Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багт байршилтай 2592 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга болон Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 2877 м.кв талбай бүхий нэгж талбарын 4110060669 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, граж, харуулын байр, хашааны хамт 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 86/02 дугаартай тогтоол үйлдэн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан авагч гараагүй, дахин хоёр дахь удаагаа албадан дуудлага худалдаанд оруулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан боловч худалдан авагч гараагүй. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 11 сарын 18-ны өдрийн 1/1147 дугаартай албан бичгээр төлбөртөө тооцож авах хүсэлт, “Х” ХХК-иас "М" ХХК-тай байгуулсан 2014 оны 02 сарын 02-ны өдрийн №TDBM/84/2014-н тоот "Төлбөр барагдуулах гэрээ"-гээр зээлийн өр төлбөрт Ү-1427000002 дугаартай Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багт байршилтай 2592 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга болон Зуунмод сумын 6 дүгээр багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 2879 м.кв талбай бүхий нэгж талбарын 18646287705939 дугаар бүхий эзэмших эрхтэй газар, граж, харуулын байр, хашааны хамт “Х” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, “Х” ХХК-иас “М” ХХК-д төлбөрөө төлөх хугацаа олгон хөрөнгөө буцаан авахаар тохиролцсон. Төв аймгийн Улсын бүртгэлийн газар Ү-1427000002 дугаартай Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багт байршилтай 2592 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилгыг “Х”-ны өмчлөлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон.

2/ Х нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5/1910 дугаартай "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" албан бичиг, шийдвэр гүйцэтгэх газрын албаны "Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт" болон холбогдох бусад шийдвэр гүйцэтгэлийн баримт бичгийн дагуу "Төв аймгийн Зуунмод сум дахь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар”-аар дамжуулан өр төлбөрт тооцон газар эзэмших эрхийг шилжүүлж авах хүсэлт гаргасан боловч******* нь тус банкны хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт хариу өгөөгүй, газар эзэмшүүлэх арга хэмжээ аваагүй бөгөөд мөн шийдвэр гаргах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үйлдэл хийгээгүй.

3/ Хнаас 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 5/8111 дугаартай албан бичгээр шийдвэр гүйцэтгэлийн журмаар газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргуулахыг дахин хүссэн боловч Төв аймгийн Газрын албаны 2021 оны 09 сарын 27-ны өдрийн 07/710 дугаартай хариу бичгээр "...танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд “М” ХХК, "Х" ХХК хоёрын дунд үүссэн газар эзэмших эрхийн маргаанаа хуулийн дагуу эцэслэн шийдвэрлүүлсний дараа аймгийн Засаг даргад хандан асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй" гэж, Төв аймгийн Засаг дарга 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01/1659 дугаартай албан бичгээр "Танай 2021 оны 5/9166 албан бичгээр ирүүлсэн гомдлыг судлан үзэхэд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 07/710 тоот албан бичгээр өмнө нь тус асуудлаар хариу өгсөн" гэж албан бичиг өгөх замаар нэхэмжлэгчид газрыг эзэмшүүлэхээс татгалзсан буюу асуудлыг шийдвэрлэхгүй орхисон хууль бус эс үйлдэхүй гаргасан. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1-д тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтийг тухайн шатны Засаг даргад хуульд заасан журмын дагуу гаргахыг, харин тухайн Засаг дарга, Газрын алба нь газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг нягтлан хянаж, хуульд нийцүүлэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хуульчилсан. Гэтэл,******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэн авах тухай тус банкны хүсэлтэд огт хариу өгөөгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан байх бөгөөд энэ нь Хны өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлах газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглах эрхэд халдсан хууль бус эс үйлдэхүй,

4/ Төв аймгийн Засаг даргын агентлаг болох Төв аймаг дахь Газрын харилцаа, хот байгуулалтын газраас маргаан бүхий газар битүүмжтэй байсныг үл харгалзан битүүмжээс чөлөөлсөн, газрын хүчин төгөлдөр хугацаа дууссан байхад хуучны эзэмшигчээс 2021 оны газрын төлбөрийг төлүүлсэн зэрэг хууль бус арга хэмжээ авсан байна. Энэ нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа хэмээн маргасан байна.

Гурав. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд,

1/ Х” ХХК нь “М” ХХК-тай 2007 оны 5 сарын 04-ний өдөр 89 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1.000.000 /нэг сая/ ам.долларыг 31 сарын хугацаатай сарын 1.2 хувийн хүүтэй зээлээр олгож[1], “Морьт хангай” ХХК-ийн Зуунмод сумын 1-р багт байршилтай үйлдвэрлэлийн 2592 м2  талбайтай 3 давхар барилга, архины үйлдвэрийн тоног төхөөрөмж, архи, ус ундааны үйлдвэрийн шугам, ...бараа материал үлдэгдэл, Х, бусад арилжааны банкин дахь дансны орлого болон касс дахь мөнгөн хөрөнгө...” зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан[2] бөгөөд үүнээс хойш 2007 оны 11 сарын 23, 2008 оны 6 сарын 30-ны өдрүүдэд гэрээ байгуулан 2 удаа нэмж зээл олгосон,

2/ “М” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс “Х”-наас “М” ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2010 оны 01 сарын 25-ны өдрийн 44 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар "Хны нэхэмжлэлтэй “М” ХХК-д холбогдох зээл, зээлийн хүүгийн төлбөр 971,048,38 ам доллар,1,139,933,722.91 төгрөг, улсын тэмдэгтийн 12,830,572.46 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил барьцааны хөрөнгөөр албадан гүйцэтгэхийг мэдэгдэж”[3]  шийдвэрлэсэн. Тус шүүхийн шүүгчийн 2010 оны 10 сарын 06-ны өдрийн 1859 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж[4], 10 сарын 06-ны өдрийн 289 дугаартай гүйцэтгэх хуудасыг[5] Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.

3/ Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 11 сарын 18-ны өдрийн 01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх акт”-аар “2592 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, Баянзүрх дүүрэгт байрлах орон сууцыг битүүмжилж,[6] уг хөрөнгийг 2011 оны 5 сарын 17-ны өдрийн 01 тоот актаар хураасан[7],

4/ Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 8 сарын 30-ны өдрийн 1/1153 тоот албан бичигт “...төлбөр авагч Хтай хийх тооцоог хийлгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тул 2013 оны 4 сарын 15-ны 1/410 албан тоотоор битүүмжилсэн төлбөр төлөгч “М” ХХК-ийн газрыг битүүмжлэлээс чөлөөлсөн, эрхийг сэргээж өгнө үү”[8] гэсэн,

5/ Шүүхээс 2022 оны 09 сарын 13-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хийсэн үзлэгээр Газрын кадастрын мэдээллийн санд “нэгж талбарын 18646287705939, ХААн банкны барьцаанд байгаа тул хөдөлгөөн хийхгүй” гэсэн бүртгэл хийсэн,

6/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 8 сарын 26-ны өдрийн 86/02, 10 сарын 14-ний өдрийн 86/01 тоот “Үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолд[9] ...”М” ХХК-аас хураагдсан үйлдвэрийн барилга, склад агуулах, хашаа, газрын хамт үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн” гэсэн,

7/ “Х” ХХК-наас Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан 2013 оны 11 сарын 18-ны өдрийн 5/4369 тоот албан бичигт “...М” ХХК-иас манай банкинд төлөх төлбөрийн үлдэгдэл төлбөрт тооцон улсын бүртгэлийн Ү-1427000002 дугаарт бүртгэгдсэн 2592 м2 талбайтай 3-н давхар үйлдвэрийн барилгын өмчлөх эрхийг газрын хамт манай банкны нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэсэн[10],

8/ “Х” ХХК-наас Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан 2013 оны 11 сарын 21-ний өдрийн 5/4400 тоот албан бичигт  “М” ХХК-иас манай банкинд төлөх төлбөрийн үлдэгдэл төлбөрт тооцон улсын бүртгэлийн Ү-1427000002 дугаарт бүртгэгдсэн 2592 м2 талбайтай 3-н давхар үйлдвэрийн барилгын өмчлөх эрхийг газрын хамт манай банкны нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэсэн хүсэлт[11],

9/ “Х”-аас "М" ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №TDBM/84/2014-н тоот "Төлбөр барагдуулах гэрээ"-г байгуулж[12], “613,430,000.00 төгрөгийн зээлийн өр төлбөрт тооцон Ү-1427000002 дугаартай Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багт байршилтай 2592 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга болон Зуунмод сумын 6 дугаар багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 2879 м2 талбайтай 18646287705939  нэгж талбарын дугаар бүхий эзэмших эрхтэй газар, граж, харуулын байр, хашааны хамт банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлж авах, өр төлбөрт тооцож авсан хөрөнгүүдийн үнийг “М” ХХК-иас гэрээнд заасан хугацаанд банкинд бүрэн төлсөн тохиолдолд буцаан шилжүүлэх”-ээр тохиролцсон.

10/ Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 03 сарын 25-ны өдрийн №01 тоот “Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн тухай актад “Үйлдвэрийн барилга, граж, хашаа, газар-2879 мкв” гэсэн[13],

11/ Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол“-д “төлбөр төлөгч ...төлбөрөө төлж дуусгасан... “М” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгасугай”. гэсэн,

12/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2014 оны 03 сарын 26-ны өдрийн 1/146 тоот албан бичигт “Зуунмод сум, 6 дугаар багт байрлалтай, “М” ХХК-ийн Ү-1427000002 дугаарт бүртгэлтэй үйлдвэрийн барилга, граж, хашаа зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг Төв аймаг дахь... шүүхийн 2010 оны 44-р захирамжтай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар өмчлөгчийн хязгаарлалтыг тус албанаас цуцалсан бөгөөд дээрх хөрөнгүүд Хны эзэмшилд шилжсэн болохыг мэдэгдье”[14] гэсэн,

13/ Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  2014 оны 04 сарын 04-ний өдрийн 26000208894 дугаартай гэрчилгээнд[15] “Х”-нд Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар багт байршилтай үйлдвэрлэлийн 2592 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-1427000002 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгов”[16] гэсэн,

14/  Газар эзэмших эрхийн 000304085 дугаартай гэрчилгээнд “М ХХК-д Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 12 сарын 29-ны өдрийн 25-р шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 18646287705939 дугаартай, 2879 мкв газрыг 1 жилийн хугацаатай үйлдвэрлэл зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгов”[17] гэсэн,

15/ Зуунмод сумын Засаг даргын 1997 оны 12 сарын 31-ний өдрийн 205-р захирамжид “хавсралтад заасан газрыг  тухайн байгууллагуудад олгосугай” гэсэн, Төв аймгийн Архивын тасгийн 2022 оны 9 сарын 13-ны өдрийн хуулбарт “жич захирамжийн хавсралт төрийн архивт шилжиж ирээгүй”[18] гэж тэмдэглэсэн,

16/ Нэгж талбарын 18646287705939 дугаартай  газрын кадастрын зурагт “хаяг: Зуунмод 1-р баг, Морьт хангай, талбайн хэмжээ: 2879 мкв[19] гэсэн,/

17/ Маргаан бүхий газар байршиж буй 1 дүгээр багийн дугаарыг Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчийн Хурлын 2005 оны 2 сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор "6" өөрчилсөн. Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2022 оны 10 сарын 06-ны өдрийн 07/878 тоот албан бичигт "...Газрын кадастрын мэдээллийг Газрын мэдээллийн шинэ санд хөрвүүлэн оруулснаар маргаан бүхий нэгж талбарын 18646287705939 дугаартай 2879 мкв газар нь нэгж талбарын 4110060669 дугаарт 2877 мкв-аар бүртгэгдсэн, газрын хэмжээ, байршил бодит байдлаар өөрчлөгдөөгүй" гэсэн,

18/ Х” ХХК-иас Төв аймгийн Газрын албанд гаргасан 2014 оны 04 сарын 14-ний өдрийн 5/1910 тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” албан бичигт “Зуунмод сумын, 1-р багт байрлалтай 2,879 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газрыг Хны нэр дээр гаргаж өгнө үү” гэсэн[20],

19/ Х” ХХК-иас Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гаргасан 2021 оны 9 сарын 21-ний өдрийн 5/811 тоот албан бичигт “...Зуунмод сумын, 6-р багт байрлалтай ...2,879 мкв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар хөрөнгүүдийг манай эзэмшилд шилжүүлээгүй байх тул  шийдвэрүүдийг үндэслэн...газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгнө үү”[21] гэсэн,

20/ Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Хинд өгсөн 2021 оны 9 сарын 27-ны өдрийн 07/709 тоот албан бичигт “...танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, “М” ХХК, “Х” ХХК хоёрын дунд үүссэн газар эзэмших эрхийн маргаанаа хуулийн дагуу эцэслэн шийдвэрлүүлсэний дараа аймгийн Засаг даргад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй байна...”[22] гэсэн,

21/ Төв аймгийн  Засаг даргаас “Х”-д хүргүүлсэн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 01/1659 тоот албан бичигт “танай 2021 оны 5/9166 тоот бичгээр ирүүлсэн хүсэлтийг судлан үзэхэд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 07/710 тоот албан бичгээр өмнө нь хариу өгсөн... 2879 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2015 оны 4 сарын 10-ны өдөр дуусгавар болсон, танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...”[23] гэсэн

22/ Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн 2021 оны 08 сарын 30-ны өдрийн 1/1153 тоот албан бичигт “...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тул 2013 оны 04 сарын 15-ны өдрийн 1/140 албан тоотоор битүүмжилсэн төлбөр төлөгч “М” ХХК-ийн газрыг битүүмжлэлээс чөлөөлсөн. Эрхийг сэргээж өгнө үү...”[24] гэсэн,

23/ Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 1/1719 тоот албан бичигт “...Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байршилтай 2879 м.кв талбай бүхий нэгж талбарын 18646287705939 дугаар бүхий эзэмшлийн газар эзэмших эрхийг “Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх албан бичиг 2014 оны 04 дүгээр сард өгч байгаагүй тухайн үед “М” ХХК нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад бусдад төлөх төлбөрийн өөр гүйцэтгэх баримт бичгүүд байсан. Төлбөр төлөгч “М” ХХК, төлбөр авагч “Х” ХХК нь хоорондоо харилцан тохиролцож тус газарт шийдвэр гуйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2014 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Тус газарт 2021 онд төлбөр төлөгч “М” ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичиг байхгүй байсан тул манай байгууллага битүүмжлэгдсэн байсан дээрх газрыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1/1153 дугаартай албан тоотоор битүүмжлэлээс чөлөөлж эрхийг сэргээсэн болно...” гэсэн[25] зэрэг баримтуудаар “Х” болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээнд “М” ХХК-ийн Зуунмод сумын 1-р багт байршилтай үйлдвэрлэлийн 2592 м2  талбайтай 3 давхар барилга, архины үйлдвэрийн тоног төхөөрөмж...” зэрэг хөрөнгийг барьцаалсан тухай тодорхой бичсэн.

Харин “М” ХХК-ийн  эзэмшлийн Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт /6-р багт байршилтай, нэгж талбарын 18646287705939 дугаар бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай, 2879 мкв газрыг барьцаалсан тухай бичээгүй нь нотлогдож байна.

Үүнээс гадна, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2010 оны 01 сарын 25-ны өдрийн 44 дугаартай “хариуцагчийн зөвшөөрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болох тухай” захирамж, 2010 оны 10 сарын 06-ны өдрийн 1859 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжуудад “зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “М” ХХК-ийн эзэмшлийн Зуунмод сумын 1-р багт /6-р/ багт байршилтай, нэгж талбарын 18646287705939 /4110060669 дугаар бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай, 2879 мкв /2877/ газраар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх” тухай заагаагүй.

Мөн Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас******* болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Х” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх тухай тогтоол, мэдэгдэл, шаардлага зэрэг албан бичиг хүргүүлээгүй нь нотлогдож байна.

Дөрөв: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.1.2-т “хуульд үндэслэх” гэж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1. нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3. албан татвар, хураамж төлсөн тухай баримт. 38.2.4. татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт”, 38.3-т “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1. энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх, 38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх” гэж, 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар 20.1-д “Гүйцэтгэх баримт бичиг дараахь шаардлагыг хангасан байна: ...20.1.5.төлбөр авагчид олговол зохих төлбөрийн хэмжээ, 20.1.6. төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журам” гэж,  20.3-т “Гүйцэтгэх баримт бичиг энэ хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч түүнийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тогтоол гарган гүйцэтгэх баримт бичиг олгосон шүүхэд буцаана” гэж, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна.” гэж  тус тус заажээ.

Тав. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2007 оны 5 сарын 04-ний өдөр 89 тоот зээлийн гэрээгээр 1,000,000,00 /нэг сая/ ам долларыг “М” ХХК-д зээлээр олгохдоо 89 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан “М” ХХК-ийн “Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай, 2592 м2  талбай бүхий 3 давхар барилга, архины үйлдвэрийн тоног төхөөрөмж...” зэрэг хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.

Харин дээр дурдсан гэрээнүүдэд “М” ХХК-ийн эзэмшлийн “Зуунмод сумын 1-р багт байршилтай, нэгж талбарын 18646287705939 дугаар бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай, 2879 мкв газрыг барьцаалсан” тухай тэмдэглээгүй, мөн Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2010 оны 44, 1859 дүгээр захирамж, 289 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэгт Зуунмод сумын 1-р багт байршилтай, нэгж талбарын 18646287705939 дугаар бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай, 2879 мкв газраар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх” тухай заагаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул маргаан бүхий газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар 20.1, 20.1.6-т заасан “төлбөр гаргуулах хөрөнгө”-д хамааралгүй гэж дүгнэлээ. 

Тодруулбал, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2010 оны 01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх акт”-аар “2592 м.кв талбайтай үйлдвэрийн барилгыг битүүмжлэн, 2011 оны тоот актаар уг эд хөрөнгийг хурааж, 2013 оны 86/02, 86/01 тоот тогтоолоор албадан дуудлага худалдаанд оруулах” зэрэг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх үйл ажиллагаа явуулсан.

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ”Х” нь "М" ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 02-ны өдөр №TDBM/84/2014-н тоот "Төлбөр барагдуулах гэрээ"-г байгуулан “613,430,000.00 төгрөгийн зээлийн өр төлбөрт тооцон Ү-1427000002 дугаартай Зуунмод сум, 1 дугаар багт байршилтай 2592 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга болон тус сумын 1 дугаар багт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 2879 м2 талбайтай 18646287705939  нэгж талбарын дугаар бүхий эзэмших эрхтэй газар, граж, харуулын байр, хашааны хамт банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлж авах, өр төлбөрт тооцож авсан хөрөнгүүдийг “М” ХХК-иас гэрээнд заасан хугацаанд банкинд бүрэн төлсөн тохиолдолд буцаан шилжүүлэх”-ээр тохиролцсон бөгөөд уг гэрээг үндэслэн тус албаны 2014 оны 01 тоот “Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлэх актаар “Морьт хангай” ХХК-ийн Үйлдвэрийн барилга, граж, хашаа, 2879 мкв газрыг “Х”-ны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байна.

2. Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас маргаан бүхий Зуунмод сумын 1-р багт /6-р/ багт байршилтай, нэгж талбарын 18646287705939 дугаар бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай, 2879 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Х” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэх тухай тогтоол, мэдэгдэл зэрэг албан бичиг хүргүүлээгүй нь хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс хариуцагчид хандан “М” ХХК-ийн эзэмшлийн 2879 м.кв газрын эзэмших эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр төлөгчид шилжүүлсэн акт, шийдвэр гүйцэтгэлийн бусад баримт бичгийн дагуу өр төлбөрт тооцон эзэмших эрхийг шилжүүлж авахаар хүсэлтүүд гаргасан байх тул түүнийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан журмаар “нэгж талбарын 18646287705939 дугаартай 2879 м.кв газрыг эзэмших” тухай хүсэлт гаргасан” гэж, мөн түүний эзэмшихийг хүссэн газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан” гэж дүгнэх үндэслэлгүй болно.

“Х” ХХК-ний “Зуунмод сумын 6-р багт байршилтай, нэгж талбарын 18646287705939 дугаар бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай, 2879 мкв газрын эзэмших эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар  банкны нэр дээр шилжүүлэх” тухай хүсэлтэд Төв аймгийн  Засаг дарга 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 01/1659 тоот “...2879 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2015 оны 4 сарын 10-ны өдөр дуусгавар болсон, танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн албан бичгээр хариу өгч, маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзэхэд маргаан бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан гэх, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэ тухай мэдэгдэл, тогтоол шийдвэр гаргасан гэх, энэ тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн гэх, эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшлийн газартай давхцаагүй, маргаагүй байсан гэх зэрэг байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн “М” ХХК-иас маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Х”-ны нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн “маргаан бүхий... 2879 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Хны нэр дээр шилжүүлэх” хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцсэн байна  гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн “маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах тухай” хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн байх тул түүнд маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлж, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 8 сарын 30-ны өдрийн 1/1153 тоот “...төлбөр авагч Хтай хийх тооцоог хийлгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тул 2013 оны 4 сарын 15-ны 1/410 албан тоотоор битүүмжилсэн төлбөр төлөгч “М” ХХК-ийн газрыг битүүмжлэлээс чөлөөлсөн, эрхийг өгнө үү” гэх албан бичгийг Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн.

Шүүхээс хийсэн үзлэгээр “Газрын мэдээллийн шинэ санд “регистрийн дугаар 2031698 /”М” ХХК/ нэгж талбар 4110060669, газрын төлбөрийн мэдээлэл: 2021 оны газрын төлбөр төлөгдсөн, газар эзэмших хугацаа: 2015 онд дуусах байсан, төлөв: хүчинтэй, гэрээний хугацаа: дууссан” гэж бүртгэсэн зэргээс үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосны дараа маргаан бүхий газрыг битүүмжлэлээс чөлөөлсөн, хүчин төгөлдөр гэрчилгээгээр газар эзэмшиж буй этгээдээс газрын төлбөр төлүүлсэн, мөн маргаан бүхий газрын эзэмших эрхийг дуусгавар болгосон шийдвэр гаргаагүй хариуцагч болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйлдлүүд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн “Төв аймаг дахь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас маргаан бүхий газар битүүмжтэй байсныг үл харгалзан битүүмжээс чөлөөлсөн, газрын хүчин төгөлдөр хугацаа дууссан байхад хуучны эзэмшигчээс 2021 оны газрын төлбөрийг төлүүлсэн зэрэг хууль бус арга хэмжээ авсан. Энэ нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.” гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д “...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Хны нэр дээр Төв аймаг, Зуунмод сум 6-р баг, Баруун Зуунмод сум хаягт орших нэгж талбарын 4110060669 дугаар бүхий 2877 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар шилжүүлэхийг хүсч гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй байгаа Төв аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2877 м.кв газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОДСҮРЭН

 

 

[1] Хавтас хэрэг 1, 11-15 дахь тал

[2] Хавтас хэрэг 1, 16-18 дахь тал

[3] Хавтас хэрэг 1, 31 дэх тал,

[4] Хавтас хэрэг 1, 32 дахь тал,

[5] 1хх-ийн 33 дугаар тал

[6] Хавтас хэрэг 1, 134 дэр тал,

[7] Хавтас хэрэг 1, 135 дахь тал,

[8] Хавтас хэрэг 1, 187 дахь тал,

[9] Хавтас хэрэг 1, 34-35 дахь тал

[10] Хавтас хэрэг 1, 36 дахь тал

[11] Хавтас хэрэг 1, 37 дахь тал

[12] Хавтас хэрэг 1, 46-47 дахь тал,

[13] Хавтас хэрэг 1, 142 дахь тал,

[14] Хавтас хэрэг 1, 143 дахь тал,

[15] Хавтас хэрэг 1, 43 дахь тал

[16] Хавтас хэрэг 1, 43 дахь тал,

[17] Хавтас хэрэг 1, 44 дэх тал

[18] Хавтас хэрэг 1, 198 дахь тал,

[19] 1хх-ийн 45 дугаар тал

[20] 1хх-ийн 41 дүгээр тал

[21] Хавтас хэрэг 2, 68 дахь тал,

[22] Хавтас хэрэг 1, 153 дахь тал

[23] Хавтас хэрэг 1, 51 дэх тал,

[24] Хавтас хэрэгт1, 187 дахь тал,

[25] 2хх-ийн 149 дүгээр тал