| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2022/00475/И |
| Дугаар | 103/ШШ2022/00474 |
| Огноо | 2022-11-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2022/00474
| 2022 оны ******* сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2022/ | *******баатар хот |
2022 ******* 10 103/ШШ2022/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19******* оны 01 дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* ******* тосгонд төрсөн, эмэгтэй, ******* настай, ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 5, хүүхдийн хамт, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, дүгээр байрны 0 тоотод оршин суух, ХХК-д ажилтай, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19******* оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн хотод төрсөн, эрэгтэй, ******* настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* аймгийн сумын багт оршин суух, овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ,
Хариуцагч:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Г. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2009 онд тай танилцан улмаар хамтран амьдраад дундаасаа 20******* оны 06 дугаар сарын 2-нд охин , 201 оны 01 дүгээр сарын 2-нд хүү , 2018 оны 01 дүгээр сарын 30-нд охин , хүү нар төрсөн. ыг өмнө нь 2020 онд шүүхэд өгч байсан боловч салахгүй засарна гэж гуйсаар буцаж эвлэрч байсан. Одоо хамтран амьдрах боломжгүй, байнга шахуу архи ууж байсан тул 2022 оны 05 дугаар сараас тус тусдаа амьдарч эхэлсэн. Би аавыг нь хүүхдүүдтэйгээ уулзуулахгүй, утсаар яриулахгүй гэж хэлээгүй, өөрсдийнх нь утас руу залгаад ярь гэж хэлдэг байсан. Хүүхдүүд өнгөрсөн зун манай аав, ээж дээр хөдөө байсан. Хөдөө гэрийн утасны дугаарыг солиод энэ хүнд дугаар сольсон талаараа хэлсэн. Энэ хүн өөрөө байнга архи уугаад байдаг. Би ирээд хүүхдүүдтэйгээ уулзаж болно, гэхдээ гэртээ хонуулахгүй гэж хэлдэг. Манай аав, ээж энэ хүнд анхнаасаа дургүй байсан, одоо ч дургүй. Тийм болохоор хөдөө гэр рүү хүүхдүүдтэйгээ ярих гээд залгахаар нь ээж, аав маань дугаарыг нь хараад яриулахгүй гэж дургүйцдэг байсан байж магадгүй. Анхнаасаа эцэг, эхээ дургүй байхад нь би өөрөө хүчээр энэ хүнтэй сууна, энэ хүнд хайртай гэсээр байгаад нийлсэн. Би энэ хүнд хүүхэд гаргаж өгөөд байхад ийм байдалтай байгаад нь маш их гомдож явдаг. Үнэхээр хүүхдүүддээ хайртай, гэр бүлээ, эцэг эхээ боддог байсан бол архи уугаад явахгүй байсан гэж бодож байна. Би өнөөдөр өдий зэрэгтэй, унах унаатай, орох оронтой байгаа маань бүгд манай аав, ээжийн ач. Учралын хувьд манай аав, ээжийн авч өгсөн байранд ирж амьдарсан хүн. Уг нь ******* аймагт байшин байдаг. Тэр байшинд бид анх амьдарч эхэлсэн боловч нэг удаа маргалдаад, бид 2 салаад би наашаа Багануурт ирж амьдрах болсон. Сүүлд шүүхэд хандаад дахиж архи уухгүй гээд амлаад, бид 2 эргэж нийлээд би 2 ихрээ олсон. 2 ихэр хүүхэд байсан тул гаргахаас өөр ямар ч арга байгаагүй. амьдралынхаа төлөө хийсэн зүйл байхгүй. Манай аав, ээжийн авч өгсөн байрнаас өөр байр аваад тусдаа гараад амьдрах боломж байсан гэж бодож байна. Тэгээд ч анхны ач нь байна, анхны ихрүүд нь байна. Яагаад энэ хүний ээж, аав ч гэсэн тусад нь гаргая гэж бодоогүй юм бэ? Гэхдээ бүх мөнгийг нь гаргаад тусад нь гарга гэж хэлээгүй, энд байгаа байраа зараад тэр мөнгөн дээрээ мөнгө нэмээд байраа томсгоод амьдрах боломж байсан шүү дээ. Гэтэл энэ хүн огт хүчин чармайлт гаргаагүй. Би өнөөдөр ийм байдалтай амьдарч байгаа нь манай аав, ээжийн буян учраас би аав, ээжийнхээ үгэнд орох ёстой. Аав, ээж ингэж хэлж байна гээд хэлэхээр эргээд манай аав, ээжийг энэ хүн үзэн яддаг. Манай аав, ээж 2 энэ хүнийг ажил хийхгүй, намайг жилдээ 1-2 удаа 5-7 хоногийн хугацаатай хот руу ажлаар явах үед хүүхдүүдээ харж үлдэхдээ архи уучихдаг, хүүхдүүдийн хажууд үргэлж л мансуурсан байдалтай байж байдаг. Би байнга л чи хүүхдүүдийн хажууд битгий архи ууж бай, чи 2 хүүтэй хүн, архи уух удамших байх гэж айж байна гээд хэлдэг. 2020 онд архинаас гарна гэж амлаад хэсэг гайгүй болж байгаад эргээд л архиа уусан. Иймээс хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох хүсэтэй байна гэв.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2009 оноос хойш хамтран амьдарч дундаасаа 2 хүү, 2 охинтой болсон. Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй. суманд эцэг, эхийн хамт мал маллаж амьдралаа залгуулж байна. Миний бие хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэг болон ахуйн хэрэглээний зардлыг боломжоороо шаардлагатай тохиолдолд мал борлуулж залгуулсаар ирсэн. Би өөрийн хүүхдүүдийн ахуйн хэрэглээний болон амьдралд хэрэгцээтэй мөнгөн тэтгэлгийг шаардлага гарсан үед өгнө. Гэхдээ тогтмол мөнгөн орлогогүй тул энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Мөн хүүхдүүдтэйгээ сургууль, цэцэрлэгийн амралтын үеэр уулзаж хамт байх хүсэлтэй байна. Сайн хань байж чадаагүй байж болно, харин өөрийгөө сайн аав байсан гэж бодож байна. Хамгийн гол нь хүүхдүүдтэйгээ уулзаж байх хүсэлтэй байна. Ноднин зун хүүхдүүдтэйгээ уулзах, утсаар ярих эрхгүй байсан болохоор маш хэцүү байсан. Би өөрөө ******* жил өдөр бүр хүүхдүүдээ хардаг, хүүхдүүдээ хамтдаа өсгөсөн учраас уулзахгүй байж чадахгүй. Энэ хүн салъя гэж байгаа бол салахаас өөр яах вэ. Миний аав, ээж өндөр настай, хөдөө амьдардаг, одоо бие нь муу байгаа. Би айлын ганц хүү учраас тэднийгээ асарч байгаа. уулзуулахгүй гэдэггүй, аав, ээж нь хүүхдүүдтэй минь уулзуулахгүй, утсаар яриулахгүй гэдэг. Ер нь бидний амьдралд байнга оролцдог. Би тэрэнд нь дургүй учраас надад дургүй байдаг байх. Би архи уудаг, гэхдээ хэзээ ч хүүхдүүдийнхээ дэргэд агсам согтуу тавьж үзээгүй. Би ажилгүй, гэртээ байдаг байсан болохоор хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг, ажлаа хийдэг байсан. Хааяа хүүхдүүдээ хүргэж өгчихөөд явж байхад найз нөхөд таараад ууя гэхээр нь би ажилгүй, гэртээ суудаг болохоор уудаг байсан. хүүхдүүдтэйгээ ярихыг минь зөвшөөрдөг байсан. Багануурт ирэхээр надад таних найз нөхөд, хамаатан садан байхгүй учраас хүүхдүүдтэйгээ уулзахад хэцүү байдаг. Өдрөөр ирээд хальт уулзана, буудалд хононо гэдэг хэцүү гэв.
3.Нэхэмжлэгчээс Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Хүний их эмч тодорхойлолтууд, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 103/ШЗ2020/0 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хэрэгт авагдсан хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Л. хариуцагч Л. холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан, зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2020 онд шүүхэд нэхэмжлэл өгөн эвлэрч хамт амьдарч байх хугацаанд байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг тул 2022 оны 5 дугаар сараас тусдаа амьдарч байгаа гэсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардах эрхээ тодорхойлсон байна.
3.Хариуцагч нь хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй, харин хүүхдүүдтэйгээ байнгын харилцаа холбоотой, уулзаж, амралтаар нь өөр дээрээ байлгах хүсэлтэй байна гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
.Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2009 оноос хамтран амьдарч, охин , , хүү , нар төрж, эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад 2022 оны 05 дугаар сараас хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч, хүүхдүүд эхийн асрамжинд одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж байгаа болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
5.ийн *******01000132, ын *******01000133, ийн 00, ын 0073993 төрсний бүртгэлүүдийн дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээг эцэг овоглон авсан байх тул Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар Энхмөнх, Сувд, Энх-Эрхэс, Маргад нарын эцэг болохыг захиргааны журмаар тогтоосон гэж үзнэ.
6.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү , , охин , нарыг төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.
7.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.1.1, 0.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг аас тэтгэлгийг гаргуулж хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
8.Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
9.Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа *******лэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
10.Талууд гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг эх тодорхой шалтгаанаар тус тусдаа амьдрах болсноор хүүхдийн эрх, ашиг сонирхол хамгийн ихээр хөндөгдөж, эцсийн үр дүнд хүүхэд хойд эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжих, төрсөн эцэг эхийн хайр халамжаар дутах, эцэг эхээ санагалзан бэтгэрэх, сэтгэл санааны хямралд орох, хичээл сурлагадаа муудах зэргээр хохирч үлддэгийг эцэг эх анхаарвал зохино.
*******.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг аас хүүхдүүдтэйгээ байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.
12.Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь хүүхдүүдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.
13.Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдүүдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч хариуцагч нь асрамжийн асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болно.
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 0 дүгээр зүйлийн 0.1.1, 0.1.2 дахь хэсгүүдэд зааснаар ыг 20******* оны 06 дугаар сарын 2-нд төрсөн охин 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, 201 оны 01 дүгээр сарын 2-нд төрсөн хүү , 2018 оны 01 дүгээр сарын 30-нд төрсөн охин , хүү нарыг ******* нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, ******* нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг овогт сар бүр хүүхэд тус бүрд гаргуулан эх т олгосугай.
2.Хариуцагч ыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүхдүүдтэйгээ хүссэн үедээ уулзах, тодорхой хугацаагаар хамтдаа байх эрхийг хориглох эрхгүй болохыг нэхэмжлэгч т анхааруулсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9., *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ