Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2022/00506

 

 

 

 

 

2022 оны ************** сарын 25 өдөр

Дугаар *******03/ШШ2022/0050*******

хот



 

 

 

2022 ************** 25 *******03/ШШ2022/0050*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******97******* оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр аймгийн суманд төрсөн, 4******* настай, эмэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ам бүл *******, нөхөр хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, , дугаар байрны *******2 тоотод оршин суух, бодогч ажилтай овгийн ,

Хариуцагч: *******9 оны 0******* дугаар сарын 0*******-ний өдөр хотод төрсөн, 4******* настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, ******* ХК-д ажилтай, ******* дүүргийн ******* дүгээр хороо, , дугаар байрны *******2 тоотод оршин суух, овгийн нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 35,9,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны *******0 дугаар сарын *******4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхбаяр, Хариуцагч: Ж., А.

Нарийн бичгийн дарга: Ж.сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ж., А. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд *******2,000,000 төгрөг, хүүд **************,995,000 төгрөг, алдангид **************,997,500 төгрөг нийт 35,9,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

*******.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ж., А. нар нь ******* ******* ******* ХХК-иас 20*******9 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр 553 тоот зээлийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Мazda Tribute маркийн, *******-*******7 улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж *******2.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч зээлээ хаах боломжгүй байгаа тул зээлийн гэрээг сунгах хүсэлтийн дагуу талууд хоорондоо харилцан тохиролцож 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 202******* оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл *******2 сарын сунгалт хийсэн. Мөн дахин 202******* оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан. Зээлдэгч зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу 2 дахь төлөлтөөсөө л төлбөрөө тасалдуулж эхэлсэн. Шалтгаанаа нөхрийн ажил доголдсон учир цаг тухайд нь төлбөрөө төлж чадахгүй байсан гэж тайлбарласан ба 202******* оны 7 дугаар сараас тасралтгүй төлөх талаар манай байгуулагад гаргасан хүсэлт, өргөдөлдөө дурьдсан. Одоо зээлдэгч ажил хийж байгаа ба Facebook messenger-р сар бүрийн 20-ны өдөр тасралтгүй шилжүүлнэ гэж бичнэ, цалин буунгуут шилжүүлнэ, маргааш шилжүүлнэ гэх зэргээр хэлсэн амандаа хүрэхгүй худал хэлж өдийг хүрсэн. Хоёр тал харилцан тохиролцож 20*******9 оны 09 дүгээр сарын *******9-ний өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид эвлэрлийн шугамаар шийдвэрлэхээр болсон боловч хариуцагч нар нь ирээгүй учир зээлийн гэрээний 3.4-т заасны дагуу Иргэний хуулийн дагуу шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болж байна. Хариуцагч нар нь 20*******9 оны ************** дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын *******9 хүртэлх хугацаанд 2,405,000 төгрөг төлсөн. Зээлийн хугацаанд 20*******9 оны ************** дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэл нийт төлөх ёстой байсан хүүгийн хэмжээ 30 сар x 4*******0,000= *******4,400,000 төгрөг үүнээс зээлдэгч нар 2,405,000 төлсөн ба зөрүү **************,995,000 төгрөг болж байна. Зээлийн гэрээний *******.*******-д зааснаар хугацаа дууссан тохиолдолд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги хоног тутам төлөхөөр тохирсон. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр гэрээ дуусгавар болсон гэж үзэн хуулийн дагуу биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 23,995,000 x 50 хувь нь **************,997,500 төгрөгийн алданги төлүүлэхээр байна. Иймээс Ж., А. нараас *******2,000,000 /үндсэн зээл/+ **************,995,000 төгрөг /хүү/+ **************,997,500 төгрөг /алданги/ нийт 35,9,500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Манай байгууллага барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг, барьцаанд тавьсан машиныг зарж борлуулах гэхээр шүүхийн шийдвэрээ авчраад зараарай гээд байсан. Тэгээд ч машин одоо үнэ хүрэхээргүй муудсан байгаа. Ковидын үед нөхөр нь ажлаа хийж байсан, зээлээ хугацаанд нь графикын дагуу төлөх боломж эд нарт байсан боловч үүргээ биелүүлээгүй, 35,9,500 төгрөгөө сард 700,000 төгрөгөөр 2025 он хүртэл төл гэсэн санал тавьсан боловч зөвшөөрөөгүй. Ж., А. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурал болон цар тахалын үеийн хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан тул хойшлуулсан хугацаан дахь хүү, алдангийг төлөхөөс татгалзаж, чөлөөлөгдөх үндэслэлтэй байна гэсэн байсан. Тус хуулийг дагаж мөрдөх журмын ******* дүгээр зүйлд зээлдэгч болон зээлдүүлэгчийн хооронд байгуулсан гэрээний 2020 оны *******2 дугаар сарын 22-ны өдрөөс 202******* оны ******* дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарна гэж заасан байна. Иймд зээлдэгч нартай 20*******9 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан тул энэхүү хууль үйлчлэхгүй гэж бодож байна гэв.

2.Хариуцагч Ж., А. нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж., А. бид нар ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 20*******9 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр *******2,000,000 төгрөгийг ******* сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй авсан нь үнэн бөгөөд Дэлхий нийтэд илэрхий бий болсон цар тахалын улмаас эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байсан тул зээлийн эргэн төлөлтийг 2022 оны 04 дүгээр сарын 20 хүртэл хойшлуулсан байсан. Бид 20*******9 оны *******0 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн хүүд 2,**************0,000 төгрөг төлөх үүрэгтэй ба зээлийн хүүнээс 2,405,000 төгрөгийг төлж зээлийн хүү 475,000 төгрөг, үндсэн зээл *******2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Бид Монгол Улсын Засгийн Газар, Улсын Их Хурал болон цар тахалын үеийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан тул хойшлуулсан хугацаан дахь хүү, алдангийг төлөхөөс татгалзаж, чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь зээлийн үндсэн үүрэг *******2,000,000 төгрөгөөс алданги тооцох хуулийн зохицуулалттай байтал хуримтлагдсан хүү, алдангийн нийлбэрээс алданги тооцож шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Нэхэмжлэлд дурьдагдсан зээлийн хүүгийн хэмжээ хэт өндөр байгаагаас зээлдэгч бидэнд эдийн засгийн дарамтад оруулж илт хохиролтой байгаа тул шүүх зээлийн хүүг багасгаж өгөхийг хүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 35,9,500 төгрөгөөс 23,5*******7,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Ж. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сард төлөх төлөлтийн дүн хэт өндөр байна. Бидний зүгээс арай бага дүнгээр сар бүр төлөх талаар ******* ******* ******* ХХК-иас гуйсан. Хэрэв энэ талаас сар бүр бага дүнгээр төлөөд явахыг зөвшөөрөх юм бол эвлэрэх хүсэлтэй байсан. Гол нь бидний хувьд эдний нэхэмжлээд байгаа үнийн дүнгээс алданги төлөхгүй байх хүсэлтэй байгаа. Би зээлээ сард 700,000 төгрөгөөр төлөх графикыг байгуулсан. Графикаа байгуулчихаад нөхөртөө очоод хэлтэл нөхөр маань сар бүр цалингийн зээл төлнө, ипотекийн зээл төлнө, нийтдээ нэг сард *******,*******00,000 төгрөгийн зээл төлнө, дээрээс нь чиний өөрийн чинь цалингийн зээл гэж байгаа. Ийм байхад өндөр дүнгээр зээлээ төлөхөөр чинь ямар юмаараа идэж, уух юм бэ, зээлийн төлөлтөө арай багаар төлнө гэж тохирвол болох юм гээд зөвшөөрөөгүй. Би өөрөө ковидын үед ажилгүй байсан, нөхрийн маань ажил нь цалгардсан байдалтай байсан. Ажилд орсноосоо хойш би ******* ******* ******* ХХК руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед ковидын нөхцөл байдлын улмаас улс орон даяараа орлогогүй болж зогсож байгааг хүн бүр мэдэж байсан болохоор цар тахлын хуулиараа зээлийн төлөлтийг цаанаасаа зогсоосон гэж бодож байсан, одоо үндсэн зээлээ, нэхэмжлэээд байгаа хүүгийн 50 хувийг төлөх саналтай байна гэв.

4.Хариуцагч А. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би өөрөө ипотекийн зээл, цалингийн зээл гээд өндөр дүнгээр зээл төлдөг учраас эдний нэхэмжлээд байгаа мөнгийг төлнө гэхээр боломжгүй болчихоод байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа мөнгөн дүн арай өндөр байна. Миний хувьд ийм их мөнгийг төлөх боломжгүй, өөрийн авсан үндсэн зээл болох *******2,000,000 төгрөг, түүний хүүгийн 50 хувийг төлөх хүсэлтэй байна. Ковидын үед ажил муу, мөн машин маань эвдэрч, би нийт цалингийнхаа *******0 хувиар цалинжиж байсан. Цалин багассан тул мөнгийг нь сар бүр төлж чадаагүй. Нэхэмжлэлийн үнийн дүн хэтэрхий өндөр байгаа тул төлж чадахгүй байдалд ороод байна. Зээлийн гэрээ байгуулсан, гэрээг сунгасан, 2,405,000 төгрөг буцаан төлсөн гэдэгт маргаан байхгүй, ковидын үед машин маань эвдрээд цалингаа бүтнээр нь авч чадахгүй ажилгүй шахуу байсан эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд хүүг багасгаж өгөөч гэж хүсэх байна. Барьцаанд тавьсан гээд байгаа машин бол яг энэ зээлийн гэрээг байгуулах үед тавьсан машин биш, 20*******9 оноос өмнө зээл аваад 5,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Энэ зээлээ төлж чадахгүй хуримтлагдаад 20*******9 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр дахин шинээр гэрээ байгуулсан. 20*******9 оноос хойш машин маань муудаад одоо кроп нь эвдрээд байгаа, зах зээлийн ханш нь 5,000,000 төгрөг хүрэхтэй үгүйтэй болоод байна гэв.

5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэл, 20*******9 оны *******0 дугаар сарын 20-ны өдрийн 553 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 0******* дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, Ж.ийн ******* ******* ******* ХХК-д гаргасан хүсэлт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ж., А. нарын төлбөр төлсөн жагсаалт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч нарын зүгээс шүүхэд бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

*******.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-иас хариуцагч Ж., А. нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 35,9,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шаардлагын үндэслэлээ: 20*******9 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээг Ж., А. нартай бичгээр байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******-*******7 дугаартай Mazda tribute маркийн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх гэрээ хийж, гэрээгээр *******2,000,000 төгрөгийг ******* сарын хугацаатай, сард 4 хувийн хүү төлөх, гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд 0.5 хувиар алданги төлүүлэхээр тохиролцсон, гэрээг 2 удаа сунгасан, хариуцагч нар хүүд 2,405,000 төгрөг төлснөөс өөр төлбөр хийгээгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Ж., А. нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээ: Дэлхий нийтэд илэрхий бий болсон цар тахлын улмаас эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байсан, Ж. нь ажилгүй, А. нь *******0 хувиар цалинжиж, цалингийн болон ипотекийн зээлтэй байсан, нэхэмжилсэн төлбөр хэт өндөр, Цар тахлын үеийн хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлийн хүү, алдангиас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж тодорхойлжээ.

4.Хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд 20*******9 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр 553 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, *******2,000,000 төгрөгийг ******* сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр, гэрээнд заасан хугацаанд үндсэн зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар, гэрээний хугацаа дууссан тохиолдолд 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулсан. Мөн өдөр уг гэрээний төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан гэрээгээр *******-*******7 дугаартай Mazda tribute маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд гэрээний *******.3-т зааснаар машиныг үүрэг гүйцэтгэгч нарын эзэмшилд үлдээсэн байна. Гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нарын хүсэлтээр гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 202******* оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, 202******* оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20 хүртэл нийт 2 удаа сунгасан, хариуцагч нар зээлийн төлбөрөөс 2,405,000 төгрөг төлжээ.

5.Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 2************** дүгээр зүйлийн 2**************.*******, 235 дугаар зүйлийн 235.*******, 2************** дугаар зүйлийн 2**************.*******-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь хариуцагч нараас хуулийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй байна.

*******.Зохигчдын хооронд байгуулсан Фидуци-ийн гэрээгээр Ж., А. нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд ******* ******* ******* ХХК нь өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болох байсан боловч уг эд хөрөнгө чанарын хувьд үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсноор тухайн гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бий болжээ.

7.Түүнчлэн нөгөөтэйгүүр ******* ******* ******* ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь 000*******2*******4************** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа бөгөөд тэрээр Иргэний хуулийн 2************** дугаар зүйлийн 2**************.3-д Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш *******0 хоногийн дотор зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Талууд гэрээндээ алданги төлөхөөр тохиролцсон хэдий ч хуульд заасан энэ заалтын дагуу барьцаалан зээлдүүлэх газар нь алданги шаардах эрхгүй юм.

*******.Зээлдүүлэгч 20*******9 оны *******0 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 30 сарын хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, гэхдээ хүүг нэхэмжлэхдээ Ковид-*******9-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хууль-ийн *******4*******.*******-т барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0,2 хувиас хэтрүүлэхгүй тооцно, *******4*******.2-т барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн *******4*******.*******-д заасны дагуу гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй гэснийг, ... ...хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдрийн хууль-ийн 2 дугаар зүйлд ... *******4*******.2 дахь хэсэг нь 2020 оны *******2 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2020 оны ************** дүгээр сарын *******2-ны өдрөөс хойш байгуулсан барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгчийн зээлийн гэрээнд хамаарах бөгөөд 202******* оны 0******* дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлчилнэ гэснийг тус тус харгалзан үзээгүй нь учир дутагдалтай.

9.Зохигчдын хооронд 20*******9 оны *******0 дугаар сарын 20-ны өдөр анх гэрээ байгуулагдсан хэдий ч гэрээний хугацааг 2 удаа сунгасан нэмэлт гэрээнүүд нь уг хуулийн үйлчлэлийн хугацаанд хамаарна. Зээлдэгч нараас төлөх зээлийн хүүг 20*******9 оны *******0 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны *******2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 202******* оны 0******* дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тус тус 4 хувиар, 202******* оны 0******* дүгээр сарын 20-ны өдрөөс 0******* дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 хувиар тооцоход 4*******0,000 төгрөг х 24 сар, 3*******0,000 төгрөг х ******* сар, нийт төлөх хүүгийн хэмжээ *******3,**************0,000 төгрөг, үүнээс зээлдэгч нарын төлсөн 2,405,000 төгрөгийг хасвал хүүд **************,275,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

*******0.Нэхэмжлэгч байгууллага нь барьцаалан зээлдэх үйл ажиллагааныхаа хуульд заасан журмыг баримтлаагүй, гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болоход Иргэний хуулийн 235, 2************** дугаар зүйлийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх боломжтой байхад хэрэгжүүлээгүй, 20*******9 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ байгуулагдахаас өмнө зээлдэгч нарын өмчлөлийн Mazda tribute маркийн автомашиныг 5,000,000 төгрөгийн барьцаанд авч зээл олгосон, тухайн гэрээ биелэгдээгүй, зээлдэгч нар зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл үүсэх эрсдэлтэй байгааг мэдсээр байж дахин гэрээг шинээр хийж нэмж зээл олгосон, гэрээг урт хугацаагаар сунгаснаас зээлдэгч нарын төлөх хүү, алдангийн хэмжээ нэмэгдсэн, зээлдэгч нар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсан хөрөнгийнхөө чанарыг алдагдуулснаас зээлдэгч байгууллага барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.*******-д заасныг баримтлан зээлдэгч нараар нэхэмжилсэн алдангийн тодорхой хувь буюу 30 хувийг төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

**************.Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.2-т Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заажээ. Зээлдэгч нар зээлийн 4 хувийн хүүг багасгах хүсэлт гаргасныг дээрх хуульд заасан нөхцөл тогтоогдоогүй үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

*******2.Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нараас үндсэн зээлд *******2,000,000 төгрөг, хүүд **************,275,000 төгрөг, алдангид зээлдүүлэгчийн нэхэмжилсэн алдангийн /**************,997,500/ 30 хувь буюу 3,599,250 төгрөг нийт 2*******,*******,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдэх 9,*********************,250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

*******3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.*******, 40 дүгээр зүйлийн 40.*******-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримт мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлэв.

*******4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 307,9*******3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2*******,*******,250 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.2, *********************, ********************* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Иргэний хуулийн 2************** дүгээр зүйлийн 2**************.*******, 2************** дугаар зүйлийн 2**************.*******, 2**************.3, 232 дугаар зүйлийн 232.******* дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч овгийн , овгийн нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2*******,*******,250 /хорин зургаан сая, найман зуун далан дөрвөн мянга, хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,*********************,250 /есөн сая, нэг зуун арван найман мянга, хоёр зуун тавин/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 307,9*******3 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж., А. нараас 2*******,*******,250 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 2,32******* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ