Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2022/00513

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 10*******/ШШ2022/0*******1*******

******* хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах, ******* ******* өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19******* оны ******* дугаар сарын 29-ний өдөр ******* хотод төрсөн, 4******* настай, эмэгтэй, ******* боловсролтой, мэргэжилтэй, ХХК-ийн ******* ажилтай, ******* дүүргийн ******* дугаар хороо, дугаар байрны 1******* тоотод оршин суух, овгийн холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,464,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ******* ******* өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч: ,

Гэрч: ,

Нарийн бичгийн дарга: нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* өмчлөгчдийн холбоо нь хариуцагч овгийн холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,464,450 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна.

1.Нэхэмжлэгч ******* ******* өмчлөгчдийн холбоо нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* дүүргийн ******* дугаар хороо, дугаар байрны 1******* тоотын сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлбөр зэрэгт зарцуулагдах төлбөрийг ******* өмчлөгчдийн холбооноос удаа дараа шаардсан боловч иргэний үүргээ биелүүлэхгүй бусад сууц өмчлөгчдийн төлбөрийн мөнгөөр үйлчилгээ авч байгаа нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байна. 1******* тоот сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлөгдөөгүй төлбөр 2015 оны 10-12 дугаар сар 49,*******0 төгрөг, 2016 оны 04-12 дугаар сар 147,150 төгрөг, 2018 оны 10-12 дугаар сар 49,*******0 төгрөг, 2019 оны 01-12 дугаар сар *******04,800 төгрөг, 2020 оны 01-12 дугаар сар *******04,800 төгрөг, 2021 оны 01-12 дугаар сар *******04,800 төгрөг, 2022 оны 01-12 дугаар сар *******04,800 төгрөг нийт 1,464,450 төгрөгийг ******* өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон бусад холбогдох хуулийг үндэслэн ээс гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: бол иргэдийн өөрсдийнх нь байгуулсан, төлөөллийн байгууллага юм. Манай байранд нийт *******6 айл оршин суудаг, эдгээр айлууд 2017 оноос хойш төлбөрөө төлөөгүй, авах авлагын хэмжээ 10,000,000 гаран төгрөг болсон байна. Тухайн байрны бүх айлууд сар сардаа төлбөрөө бүрэн төлөхөд 7,000,000 гаран төгрөг цуглардаг. Үүнээс бид ажилчдынхаа цалин хөлсийг тавих, өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах зэрэг нөхцөл бололцоогоо хангаж ажилладаг. Төлбөр нь бүрэн орж ирэхгүйгээс болж бид цалингаа тавьж чадахгүй, бусад төрийн байгууллагуудад өр үүсдэг. Оршин суугчид дугаар байрыг ашиглалтад орсон цагаасаа эхлээд ганц ч удаа засвар хийгдээгүй талаар ярьдаг. Энэ асуудал ганц энэ байр биш, уурхайн нийт 8 байранд бүгдэд нь яригддаг. Иргэд, оршин суугчдын зүгээс засвар үйлчилгээ хийхгүй байгаа учраас бид төлбөрийг нь төлөхгүй гэсэн зүйл ярьдаг. Засвар гэдэгт бүрэн засвар болон явцын жижиг хэмжээний засварууд багтдаг. Явцын жижиг засвар нь цахилгаан шат, орцны хаалга, үүдний засвар, цонхны засвар зэрэг жижиг хэмжээний завсар үйлчилгээнүүдийг хамааруулж ойлгох бөгөөд эдгээр засварыг тухай бүрт нь хийгээд явж байгаа нь оршин суугчдын нүдэнд харагддаггүй юм шиг байна. Манай 2019 онд бохирын шугам хоолойн засвар 1,000,000 гаран төгрөгөөр, гэрэлтүүлгийн ажлыг 240,000 төгрөгөөр, мөн байрны дээвэр, цахилгаан шатанд засвар үйлчилгээ хийсэн байна. Энэ бүх ажлыг иргэдийн төлсөн төлбөрөөс гаргаж хийдэг. гэдэг байгууллага нь ямар нэгэн байгууллагаас ч юм уу, төрөөс ч юм уу санхүүждэг байгууллага биш, зөвхөн иргэдийн төлсөн үйлчилгээний төлбөрөөс санхүүждэг байгууллага. -ны дундын өмчлөлийн засварын ажлыг -ны холбооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдэх ёстой, хурал зарлахаар цуглардаггүй, ирцэндээ хүрдэггүй. -ны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг Иргэний хуулиар тусгайлан зохицуулсан заалт байдаг. Тэгэхээр энэ хуулийн заалтаар -ны одоогийн төлбөрийг хэрхэн зохицуулах талаар тодорхойлсон байгаа. Хэрвээ оршин суугчдын хэлээд байгаа засвар үйлчилгээг хийх шаардлагатай болох юм бол их хэмжээний мөнгө төсөвлөгдөх болно. Жишээлбэл 5,000,000 төгрөгийн төсөвтэй засвар хийгдэх боллоо гэхэд энэ мөнгөн дүнг тухайн байрны нийт оршин суугчдын тоонд хувааж, мөнгийг нь айл өрхүүд гаргана гэсэн үг. дугаар байрны хувьд *******6 айлтай учраас нийт *******6 айлдаа хуваагаад, айл бүрээс тодорхой хэмжээний мөнгийг хураан авч байж дээрх засварын ажил хийгдэх боломжтой болно. Тэгээд ийм хэмжээний төсөвтэй засварын ажлыг хийх болсон, нэг айл төдий хэмжээний мөнгөн дүнг гаргах эсэх талаарх асуудлыг нийт оршин суугчдын хурлаар хэлэлцэж шийдвэрлэдэг. Бүх гишүүдийн хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналыг харгалзан тухайн засвар үйлчилгээг хийх эсэх шийдвэрийг гаргадаг. Манай оршин суугчдын хурлыг ******* удаа зарласан боловч хүмүүс тухайн хуралд ирээгүй. 2019 оноос өмнө -ны төлбөрийг тооцох үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байсан бөгөөд тухай бүр нэмэг*******, одоогийн байдлаар 420,000 төгрөг болсон байгаа. Үүнтэй уялдуулаад иргэдээс авах төлбөрөө нэмсэн. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн дагуу -нд ажиллаж байгаа ажилчдыг нийгмийн даатгалд хамруулахаар тусгасан байгаа бөгөөд үүнтэй холбоотой зардал ч нэмэгдэж орсон байгаа. Энэ төлбөр нэмэгдсэн асуудал бол хуулийн дагуу хийгдсэн асуудал гэж үзэж байна. Оршин суугчид Иргэний хуулийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.******* дахь хэсэгт зааснаар засвар үйчилгээний төлбөрийг төлөх үүрэгтэй. Төлбөрөө төлөхгүй бол бид үйл ажиллагаагаа явуулах ямар ч боломжгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

*******.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага болох 1,464,450 төгрөгөөс засвар, тохижилт, үйлчилгээтэй холбоотой төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, харин цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгаан шат, цахилгааны төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь: Би ******* ******* өмчлөгчдийн холбоог нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо гэж ойлгодог. Тиймдээ ч ******* -г үүсгэн байгуулагдсан үеэс эхлэн оршин суугчийнхаа үүргийг зохих ёсоор гүйцэтгэж -ны төлбөрийг тухай бүр нь төлж байсан. Гэтэл уг нь хууль болон дүрмээрээ хүлээсэн үүргээ биелүүлэхгүй буюу ******* дүүргийн ******* дугаар хороо, дугаар байранд ашиглалтанд орсон цагаас хойш засвар, тохижилт, үйлчилгээ хийж байгаагүй. Харин 2019 онд ******* ХК-ийн санхүүжилтээр уг орон сууцны гадна фасадыг засварласан. Гэтэл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ******* ******* өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хувиарлахдаа буюу -ны төлбөрөө дур мэдэн, үндэслэлгүйгээр нэмж нэг сарын 25,400 төгрөг болгосон. ******* өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт .... Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ... гэснийг зөрчсөн тул энэ талаар удаа дараа шаардлага тавихаар хүлээж аваагүй тул 2019 оноос хойшхи төлбөрийг төлөөгүй. Мөн хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.4-т засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан тул төлбөр нэмсэн асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа санал, шаардлага хэлж өнөөдрийг хүрсэн. Энэ үүсгэн байгуулагдсанаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдний үйл ажиллагаа 2016 оноос хойш эрс муудсан. Өмнө нь байрнуудын гадна фасаданд засвар хийхдээ манай байрыг тойруулаад л хийдэг байсан. Тэгээд яагаад манай байранд ийм засвар үйлчилгээ хийхгүй байгаа юм бэ гээд асуухаар танайх мөнгөө өгөхгүй байгаа учраас гэж хэлдэг байсан. нь дүүрэг, орон нутгийн байгууллагуудтай хамтран ажилладаггүй. Дүүргээс улсын төсвийн хөрөнгөөр бусад байрны засварын ажлыг хийгээд явдаг. Энэ талаар -ны удирдлагуудад миний бие хэлж байсан, мөн дүүргийн холбогдох удирдлагуудтай холбогдож яагаад манай байранд засвар үйлчилгээ хийхгүй байгаа талаар тодруулахад танай энэ талаар дэмжиж ажилладаггүй, засварын ажлын тодорхой хувийг манайхаас гаргаж үлдсэн хувийг -ноос гаргуулъя гэхэд дэмждэггүй гэж хэлсэн. Оршин суугчдын хурлын тухайд Ковид-19 өвчний улмаас олон хүн нэг дор цуглах боломжгүй, биечлэн хурлаа хийх боломжгүй байсан. Гэхдээ пэйж хуудас нээгээд онлайнаар оршин суугчдын хурлыг хийх боломжтой байсан. Гэтэл боломжит аргуудыг эрэлхийлээгүй, ажлаа зохих ёсоор хийгээгүй гэж үзэж байна. нь иргэдээс цугларсан мөнгийг зөв зохистой хэрэглэж, хийх ёстой ажиллагаандаа зарцуулж чадахгүй байна гэж харж болохоор байна. Энэ -ны үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамж хангалтгүй байсан учраас зөвхөн манай байрны хэмжээнд л гэхэд төлбөрөө төлөөгүй айлуудын төлбөр нийлээд 10,000,000 гаран төгрөг болсон байгаа гэж бодож байна. Манай 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үнээ нэмсэн. Манайх гэхэд 16,*******50 төгрөг төлдөг байж байгаад 25,400 төгрөг болсон. Тухайн үед бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байж байгаад 240,000 төгрөг болж нэмэгдсэн. Үүнтэй уялдуулаад үнээ нэмсэн байсан бол бид юм хэлэхгүй байсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж бодвол 20 хувиар нэмэх ёстой байхад хэт өндөр үнээр үнээ нэмчихээд үүнтэй жишээд байгааг ойлгохгүй байна. -ны төлбөрийг бүх гишүүдийн хурлаар шийддэг. Би бол энэ хурлаар үнээ тогтоосон гэж бодож байсан. Гэтэл үнээ нэмсэн энэ асуудлыг тухайн -ны удирдах зөвлөлийн хурлаасаа шийдвэрээ гаргачихаад иргэдээс шаардаж байгаа нь буруу гэж бодож байна. Хууль дүрэмдээ заасны дагуу мөнгөө шаардах ёстой байсан. Манайхтай адил 9 давхар байрны -ны төлбөр сая нэмэг******* 19,*******00 төгрөг болсон байна лээ. Энэ нь даруй манай төлбөрөөс 20 гаран хувиар бага байгаа юм. Тийм хэмжээний мөнгөөр тэр -нууд хэвийн горимоор үйл ажиллагаа явуулж болоод байхад манай тийм хэмжээний төлбөрөөр ингэж үйл ажиллагаа явуулж байгаа нь ажлаа хийж чадахгүй байгаа байдал эсвэл хувь хүний санхүүгийн болон үйл ажиллагаа удирдан зохион байгуулах чадвар муу байна гэдэг нь харагдаж байна. Миний хувьд 2018, 2019 онуудын төлбөрийг төлөхгүй. Уг -ны гэх хүн надтай 2021 онд холбогдоод таны 2019, 2020, 2021 онуудын төлбөр нийт 1,000,000 гаран төгрөг болсон байна, та төлбөрөө төлнө үү, төлөхгүй бол шүүхэд хандах хэрэгтэй байна гэж хэлсэн. Хэрэв манай ийм засвар үйлчилгээний ажил хийх гэж байна гээд тайлбар хэлэх юм бол миний хувьд одоо ч тэр төлбөрийг төлөхөд бэлэн байна, одоо юмны үнэ нэмэг******* нийгмийн байдал хэцүү байгаа ч гэсэн жаахан ч гэсэн ажил хийх юм бол тухайн төлбөрийг төлөхөд бэлэн байгаагаа хэлсэн. Өмнө нь 2015, 2016 онуудын төлбөрийг надаас нэг ч удаа нэхэмжилж байгаагүй. Сая л шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ онуудын төлбөрийг хамт нэхэмжилсэн байсан. Би тухайн үед төлбөрөө цахимаар төлдөг байсан юм. Одоо бол миний төлбөрөө төлдөг байсан нэг нь дампуурсан, нөгөөх нь гүйлгээний утга нь кодоор ордог байсан учраас яг манайх төлсөн гэдгийг шалгах боломжгүй байна. Би цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материалын төлбөр, цахилгааны төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа. Бусад төлбөрийг -ноос ажил хийвэл төлнө. Надад урд онуудын төлбөрийг төлсөн гээд үзүүлчих баримт байхгүй. 2022 оны төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, юмны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор 25,400 төгрөгөөр төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ******* ******* өмчлөгчдийн холбооны итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн тогтоол, Ажилд томилох тухай тогтоол, ******* ******* өмчлөгчдийн холбооны ийн тодорхойлолт, орон сууцны үйлчилгээний хөлсний өр авлагын тооцоо 2019-2022 он, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийн задаргаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас ямар нэгэн бичгийн баримт шүүхэд гаргаж өгөөгүй болно.

5.Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд гэрч оролцуулан тайлбар авахуулах хүсэлт гаргасныг хангаж, гэрч ээс гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* өмчлөгчдийн холбооны хариуцагч Л. холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч ******* ******* өмчлөгчдийн холбоо нь шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нь 2015-2022 оны төлбөр 1,464,450 төгрөгийг төлөөгүй болох нь санхүүгийн тайлан блансад авлагаар тусгагдсан, Иргэний хуульд зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.

*******.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа үндэслэлээ: нь засвар, тохижилт, үйлчилгээ хийдэггүй, 2019 оноос хойш дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаа сууц өмчлөгч нарт мэдэгдэлгүй дур мэдэн нэмсэн тул төлбөрийн зарим хэсгийг төлөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.******* ******* өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хурлын 0******* тоот тогтоолоор овогтой гүйцэтгэх захирлаар томилжээ. /хх-ийн 6 дугаар тал/

2.******* өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

*******.******* өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж, 4.1.*******-д сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1******* өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй гэж 148 дугаар зүйлийн 148.2.*******-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй гэж тус тус хуульчилснаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг шаардах эрхтэй, сууц өмчлөгч нь төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

4.Нэхэмжлэгч ******* Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл нь 2019 оны 1 дүгээр сарын 1*******-ны өдөр хуралдаж 02 дугаартай тогтоол гарган хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон цахилгааны үнэ тариф нэмэгдсэн, нийгмийн даатгалд бүх ажилчдыг хамруулах болсон зэргийг үндэслэн дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний төлбөр дээр цэвэрлэгээ үйлчилгээний үнийг *******,000 төгрөг, цахилгааны үнийг 1,000 төгрөг, айл өрхийн сууцны 1 м.кв нь 100 төгрөг, ны баримтын үнэ 100 төгрөг байхаар тогтоож, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг 16,*******50 байсныг 25,400 төгрөг болгон нэмэгдүүлжээ. /хх-ийн 5, 15 дугаар тал/

5.******* өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т Холбооны төсөв, тайлан, тэнцлийг хэлэлцэж батлах, орон сууцны хэвийн ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах, зээл авах асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан атал холбоонд шаардагдах төсөв мөнгийг нэмэх, хасах шаардлагатай эсэхийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэлгүй тухайн асуудлыг -ны удирдах зөвлөлөөр хэлэлцэн дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, цэвэрлэгээний төлбөрийг сард төлөх төлбөр 16,*******50 төгрөг байсныг 25,400 төгрөг болгон нэмсэн нь хууль зөрчсөн гэж үзнэ.

6.Нэхэмжлэгч байгууллага нь төлбөр нэмэх асуудлыг холбооны дүрмэндээ тусгасан, оршин суугчдаас цаасаар гарын үсэг зуруулж санал авсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүйг дурдав.

7.******* дүүргийн ******* дугаар хороо, дугаар байрны 1******* тоот байрны өмчлөгч нь 2015 оны 10-12 сарын төлбөр 49,*******0 төгрөг, 2016 оны 04-12 сарын төлбөр 147,150 төгрөг, 2018 оны 10-12 сарын төлбөр 49*******0 төгрөг, 2019-2022 оны төлбөр 1,219,200 төгрөгийг төлөөгүй болох нь ******* ******* өмчлөгчдийн холбооны ийн тодорхойлолт, орон сууцны 2019-2022 оны үйлчилгээний хөлсний өр авлагын тооцоо, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийн задаргаа зэрэг баримтуудаар тогтоогдсон, тэрээр 2015, 2016, 2018 оны төлбөрүүдийг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлалаа баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1заасан Зохигч ... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэснийг хэрэгжүүлж чадаагүй байна. /хх-ийн 2, 15, 20-2******* дугаар тал/

8.Дээрх үндэслэлүүдээр ээс 2015 оны 10-12 сарын төлбөрт 49,*******0 төгрөг, 2016 оны 04-12 сарын төлбөрт 147,150 төгрөг, 2018 оны 10-12 сарын төлбөрт 49,*******0 төгрөг, 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын *******1-ний өдрийг дуусталх төлбөрийг удирдах зөвлөл дур мэдэн нэмсэн, оршин суугчдаас санал аваагүй үндэслэлээр сарын 16,*******50 төгрөгөөр нь тооцон 588,600 төгрөг, 2022 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрийг хариуцагчийн өөрийн зөвшөөрлийг үндэслэн 25,400 төгрөгөөр тооцон 2*******,400 төгрөг нийт 1,11*******,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, шаардлагаас үлдэх *******51,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******8,*******81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс хангасан шаардлагын хэмжээ болох 1,11*******,250 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******1,268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.*******, дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Наранцэцэгээс 1,11*******,250 / нэг сая, нэг зуун арван гурван мянга, хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх *******51,200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн *******8,*******81 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс *******1,268 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* өмчлөгчдийн холбоонд олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ