Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/02749

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/02749

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, МН тауэр оффис, 00 давхарт байрлах У ХХК /000000/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух Э.С /00000000/-д холбогдох

 

Төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 97.798.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, Э.О, хариуцагч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У ХХК хариуцагч Э.Сд холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 97.798.200 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...У ХХК болон хариуцагч Э.С нар нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 0000000дугаар орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.1, 3.1-т заасны дагуу Баянгол дүүргийн 8 дугаар хоро, Х апармтент 1 дүгээр байрны Д блокны 9 давхар, 41 тоот хаягт байрлах 64 м.кв талбай бүхий орон сууцыг нийт 108.160.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Талуудын тохиролцооны дагуу хариуцагч нь 26.000.000 төгрөгийн плитат, 15.000.000 төгрөгийн бетон, 47.160.000 төгрөгийн барилгын материал, үлдэгдэл 20.00.0000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохиролцсон боловч харицуагч нь гэрээгээрхүлээсэн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж Э.Сд орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн боловч гэрээ байгуулагдсан өдрөөс хойш гэрээний үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгч компанийг хохироосоор байсан тул талууд өөрсдийн хамаарал бүхий компаниар дамжуулан 2020 оны 6 дугаарс арын 22-ны өдөр хамтран ажмиллах гэрээ байгуулж тус гэрээний 2.1.1, 2.2.1,.2.2.2-т заасны дагуу хариуцагч нь Х апартмент орон сууцны 1 ширхэг орон сууцыг зарж борлуулж 42.961.200 төгрөгийн үнэ бүхий хувь хүртэх 45.000.000 төгрөгийн үнэ бүхий ковшийг нэхэмжлэгчийн хамаарал бүхий компани болох Экон констракшн ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, мөн Эко констракшн ХХК-д 20.198.800 төгрөгийн үнэ бүхий реклам, хаяг, хэвлэл, телевиз зар сурталчилгааны ажлын эрхийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Харин нэхэмжлэгчийн хамаарал бүхий компани болох Эко констракшн ХХК нь хамтран ажиллах гэрээний 2.3.1-т заасны дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан 0000000дугаар гэрээний орон сууцны гэрчилгээг гаргаж өгч, тооцоог хаахаар тохиролцсон байдаг боловч хамтран ажиллах гэрээний 2.1.1, 2.2.1, 2.2.2-т заасан үүргээс зөвхөн 2.1.1-т заасан үүрэг болох Х апартмент орон сууцны барилгын 11 орон байрыг зарж борлуулсан буюу 42.961.200 төгрөгийн үүргийг гүйцэтгэж бусад гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй байдаг. Ийнхүү хариуцагч нь хамтран ажиллах гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 000000 дугаартай төлбөр барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1-т заасны дагуу хариуцагч нь 65.198.800 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлээгүй нэхэмжэлгч компанийг хохироож байна. Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 2.2-т төлбөр төлөгч тал гэрээний 2.1-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг төлбөр авагч талд үл маргах журмаар төлөхөөр заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 552 өдрийн хугацаа хэтрэлтэд 325.994 төгрөг, нийт 179.948.668 төгрөгийн алданги бодогдсон бөгөөд талууд гэрээгээр алдангийг дээд хэмжээг тогтоож өгөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 32.559.400 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 000000 дугаартай төлбөр барагдуулах гэрээний 2.1, 2.2-т заасан төлөгдөөгүй төлбөр болох 65.198.800 төгрөг, 32.599.400 төгрөгийн алданги, нийт 97.798.200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өмнө нь хариуцагчийн хөлсөөр ажилласан 6.555.000 төгрөгөөр багасгаж, 91.243.200 төгрөг шаардаж байна гэв.

 

2. Хариуцагч Э.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Юуны өмнө хэрэгт хавсаргасан 2020 оны 6 дугаар сарын 22-нд зурагдсан хамтран ажиллах гэрээнд би Р ХХК-ийг төлөөлж зурсан ба уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох Г.Т-ын хамтран энэ гэрээг байгуулж, хамтран хариуцлага хүлээж байгаа ба тус гэрээнд иргэн Г.Түмэнжаргал нь баталж гарын үсэг зурсан. Мөн бид гэрээний дагуу У ХХК-ийн ковш болон хэвлэлийн эрх санал болгосон ч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч тал хүлээн аваагүй байгаа ба бид гэрээ хийснээс хойшхи хугацаанд нэг ч удаа бартераар өгөх зүйлсээ манай талаас өгөхгүй байх аливаа нэг шалтаг, шалтгаан гаргаж байгаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний дагуу ковшоо өгөх гэтэл аваагүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Үүний дагуу төлбөр барагдуулах гэрээг байгуулсан гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.04.05-ны өдрийн 61 дүгээр албан бичиг, 2020.06.30-ны өдрийн 202/00030 дугаар төлбөр барагдуулах гэрээ, 2020.06.22-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2016.09.12-ны өдрийн орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ, 2021.12.06-ны өдрийн 21/0384 дүгээр албан бичиг, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, 2022.09.07-ны өдрийн зар сурталчилгааны гүйцэтгэл, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, тооцоо үүсгэх баримт, 2016.08.25-ны өдрийн 16 дугаар захирлынтушаал, гараар бичсэн хүсэлт, 2020.06.30-ны өдрийн 20/167-3 тоот албан бичиг, 2016.05.23-ны өдрийн 181/2016 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, /хх-3-14, 47-56/

 

4. Хариуцагчаас группийн чат, зураг, санамж бичиг, хөтөлбөр, зөвшөөрөл хүсэх тухай бичиг, гараар бичсэн хүсэлт, орон сууцны хөтөлбөр, иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2017.03.15-ны өдрийн 17/03 дугаар албан бичиг, Т.Эрхэмбаярын гараар бичсэн хүсэлт, 2017.06.16-ны өдрийн 3/475 тоот албан бичиг, орчны үнэлгээ, ажлын төлөвлөгөө, орон сууцны хөтөлбөрийн хавсралт, 2017.09.19-ний өдрийн албан бичиг, 2017.09.27-ны өдрийн албан бичиг, борлуулат гүйцэтгэх ажлын гэрээ /хх-79-164/

5. Шүүхийн журмаар 2022.09.08-ны өдрийн 6/7473 дугаар албан бичиг, 2022.09.23-ны өдрийн 00000 дугаар албан бичиг зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч нь хамтран ажиллах гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 000000 дугаартай төлбөр барагдуулах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1-т заасны дагуу хариуцагч нь 65.198.800 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлээгүй нэхэмжэлгч компанийг хохироож байна. Талуудын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 2.2-т төлбөр төлөгч тал гэрээний 2.1-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг төлбөр авагч талд үл маргах журмаар төлөхөөр заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 552 өдрийн хугацаа хэтрэлтэд 325.994 төгрөг, нийт 179.948.668 төгрөгийн алданги бодогдсон бөгөөд талууд гэрээгээр алдангийг дээд хэмжээг тогтоож өгөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийн дээд хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 32.559.400 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчид төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 09ний өдрийн 000000 дугаартай төлбөр барагдуулах гэрээний 2.1, 2.2-т заасан төлөгдөөгүй төлбөр болох 65.198.800 төгрөг, 32.599.400 төгрөгийн алданги, нийт 97.798.200 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаснаа шүүх хуралдаанд дээр багасгаж байна. Хариуцагч өмнө нь хөлсөөр ажилласан 6.555.000 төгрөгийг хасч, 91.243.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Тус гэрээнд иргэн Г.Т  нь баталж гарын үсэг зурсан. Мөн бид гэрээний дагуу У ХХК-ийн ковш болон хэвлэлийн эрх санал болгосон ч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч тал хүлээн аваагүй байгаа ба бид гэрээ хийснээс хойшхи хугацаанд нэг ч удаа бартераар өгөх зүйлсээ манай талаас өгөхгүй байх аливаа нэг шалтаг, шалтгаан гаргаж байгаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч У ХХК болон хариуцагч Э.С нарын хооронд 2016.09.12-ны өдрийн 000000 дугаар орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байна.

 

Дээрх гэрээнүүдэд үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 000000 тоот төлбөр барагдуулах гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, уг гэрээний хавсралтаар Э.С нь нийт 65.198.800 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ./хх-ийн 7/

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдан авагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Харин хариуцагч Э.С нь дээрх хугацаанд төлбөрийн үлдэгдлээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба талууд гэрээний үүрэгт 65.198.800 төгрөг төгрөгийг төлөөгүй талаар маргаангүй бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага багасгаж, үндсэн төлбөр 65.198.800 төгрөгөөс 4.370.000 төгрөг, алданги 32.599.400 төгрөгөөс 2.185.000 төгрөгөөс багасгаж, үндсэн төлбөр 60.828.800 төгрөг, алданги 30.414.400 төгрөг, нийт 91.243.200 төгрөг шаардсан.

.

Түүнчлэн талуудын байгуулсан төлбөр барагдуулах гэрээний 4.4.4-т төлбөрийг хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-иар тооцож, хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч тал дээрх төлбөрийн алдангийг төлөхгүй шалтгааныг талууд гэрээ хийснээс хойшхи хугацаанд нэг ч удаа бартераар өгөх зүйлсээ манай талаас өгөхгүй байх аливаа нэг шалтаг, шалтгаан гаргаж байгаагүй гэх тайлбарыг гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарыг баримтаар нотлоогүй байна.

Хариуцагчид үүссэн дээрх нөхцөл байдал нь тухайн гэрээний үүрэгт шууд хамааралтай гэх үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Э.С нь 108.160.000 төгрөгийн орон сууц худалдан авч, Б.Лхагвадуламын нэр дээр гэрчилгээ гаргаж өгөхийг хүсч өргөдөл гаргасан. /хх-ийн 52 дугаар тал/

Шүүх хуралдааны явцад тухай орон сууцны төлбөрийг Б.Лхагвадолгороос авснаа илэрхийлсэн, 2020 оны 6 сарын 30-ны өдрийн байдлаар 42.961.200 төгрөгийн төлбөрийг барагдуулж, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж байсан, дээрх гэрээний хугацаанд дэлхий нийтэд үүссэн COVID-19 цар тахал үүссэн нөхцөл байдалтай давхцсан, улмаар хариуцагч Э.Солонгыг гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар нэхэмжлэгч талын шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн гүйцэтгээгүй үүргээс тооцсон алдангийн 32.599.400 төгрөгийг 50 хувиар багасгаж, 16.299.700 төгрөгийн хэмжээнд гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Дээрхийг нэгтгээд хариуцагч Э.Сос гэрээний үүрэгт 60.828.800 төгрөг, алданги 15.207.200 төгрөг, нийт 76.036.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ХХКолгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.207.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Сос гэрээний үүрэгт 76.036.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У ХХКолгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.207.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 646.941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Сос улсын тэмдэгтийн хураамжинд төгрөгийг 538.130 гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО