Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/02923

 

 

 

 

 

 

 

 

**** оны ** дугаар сарын **-ны өдөр

          Дугаар 1*3/ШШ****/*****

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: * дүүргийн * дугаар хороо, ** дүгээр байрны **** тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эмэгтэй, Б овогт Д.Н /рд:**********/,

 

Хариуцагч: * дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эмэгтэй, О овогт З.Х /рд:**********/,

 

Хариуцагч: Б дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны * тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эмэгтэй, Д овогт С.Б /рд:**********/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: * *** *** төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О /ШТЭҮД:****/,

Хариуцагч З.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Н нь З.Х, С.Б нарт холбогдуулан * *** *** төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “....Миний бие * дүүргийн Зайсан салбарын Т Б ХХК-д үйлчлэгчээр ажилладаг бөгөөд **** онд Хөдөө аж ахуйн Их Сургуульд оюутан С.Б дадлага хийж байсан. Тэр үед С.Б нь надад танд ХААИС-ийн диплом гаргаж өгөх боломжтой гэж хэлээд **** оны ** дугаар сарын **-ний өдрөөс өмнө мөнгөө хийчихвэл сургууль бүртгэлийг чинь хийх гээд байна, 1-р курсэд сурсан гэж харагдана, та даруйхан * *** *** төгрөг өгчих гэсэн. Тэгээд хадгаламжид байсан мөнгөнөөсөө * *** *** төгрөгийг авч С.Бт өгөхөөр болж С.Б нь дээрх мөнгийг манай ажил дээр өөрийн биеэр ирж авсан бөгөөд бэлнээр өгчих гэхээр нь би бэлнээр өгөхгүй, сургуулийн данс руу нь хийе гэхэд манай сургуулийн сургалтын менежер хүн байгаа юм гээд З.Х гэгч хүний Хаан банкны ********** тоот дансанд * *** *** төгрөг хийлгүүлсэн. **** оны * дугаар сард С.Б нь таны гэрчилгээний хуулбар хэрэгтэй гэж байна, намар диплом чинь гарах юм байна гэхээр нь би Төв аймгийн Архивын газар орж дунд сургуулийн гэрчилгээний хуулбарын кодоо авч ирж, иргэний үнэмлэх, цээж зургийн хамт С.Бт өгсөн. Түүнээс хойш С.Б нь шалтаг хайсаар байгаад өдий хүрсэн. Би хэрвээ бүтэхгүй бол мөнгөө авъя гэхэд өгнөө, болгоноо л гээд байсан. Миний хувьд би **** онд хадгаламжид байсан мөнгөө авч С.Б, З.Х нарт өгсөн бөгөөд үндсэн мөнгө * *** *** төгрөг, хуримтлагдсан хүү *** *** төгрөг, нийт * *** *** төгрөг болж байх тул хариуцагч нараас * *** *** төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.                 

 

2. Хариуцагч З.Х хариу тайлбартаа: “...**** оны ** дугаар сарын **-ны өдөр манай дүү болох О:Т яриад “...эгчээ таны данс руу мөнгө орно, та буцаагаад ********** гэх данс руу шилжүүлээд өгөөч, манай энд сүлжээ байхгүй, та интернэт банктай юм чинь” гэсэн тул би өөрийн дансаа өгч, мөнгө орж ирэхээр нь хэлсэн данс руу шилжүүлсэн. Юун учиртай мөнгө төгрөг юм гэж санаанд ч ороогүй. Би өөрөө эх баригч мэргэжилтэй бөгөөд Хөдөө аж ахуйн их сургуульд сурч байгаагүй нь үнэн болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надтай энэ асуудал хамааралгүй” гэв.

 

3. Хариуцагч С.Б хариу тайлбартаа: “...Миний бие Н.М-тай танилын холбоотой бөгөөд Н.М нь Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалтын менежер З.Х-г таньдаг тул тус сургуулийн дипломыг гаргаж өгөх боломжтой талаараа надад хэлсэн. Тухайн үед би Т Б ХХК-д дадлага хийж байсан ба тус банкны үйлчлэгч болох Д.Н-тэй дипломтой болох хүсэлттэй байгаагаа надад хэлж байсан. Иймээс би Д.Н-д “Хөдөө аж ахуйн их сургуулийн диплом гаргаж өгөх боломжтой сургалтын менежертэй нь холбож өгөх” талаар хэлэхэд Д.Н зөвшөөрсөн. Иймд би Н.М, Д.Н нарыг хооронд нь зуучилсан бөгөөд нэхэмжлэлд дурдсан * *** *** төгрөгийг би аваагүй, З.Х-н данс руу тус мөнгийг шилжүүлсэн. З.Х нь “***” гэсэн утгатай * *** *** төгрөгийг миний данс руу шилжүүлсэн ба ямар учиртай мөнгө болохыг Н.М-с асуухад “...над руу шилжүүлчих” гэсэн. Улмаар би * *** *** төгрөгийг Н.М-н данс руу шилжүүлсэн. Түүнчлэн би Д.Н-д хадгаламжаа цуцлаад З.Х-д мөнгө өг гэж хэлээгүй. Д.Н өөрөө хүсэл зоригоо илэрхийлж, хадгаламжаа цуцалсан учир хадгаламжийн хүүг төлөх үндэслэлгүй байна. Миний бие Д.Н-н мөнгийг захиран зарцуулаагүй учир надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас, * дүүргийн Прокурорын газрын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн */*** дугаар гомдолд хариу өгөх тухай мэдэгдэх хуудас, * дүүргийн Прокурорын газрын **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Т Б ХХК-ийн хадгаламжийн хүүний тооцоолол, Д.Н-н Т Б ХХК дахь ************* дугаар хугацаат дансны харилцагчийн хуулга, хугацаат хадгаламжийн дансны дэлгэрэнгүй лавлагаа, харилцагчийн хуулга, Т Б ХХК-ийн **** оны * дугаар сарын **-ны өдрийн **-**/**/*** дугаартай тодорхойлолт, хугацаат дансны харилцагчийн хуулга, Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлэг, **** оны * дугаар сарын **-ны өдрийн ****/*** дугаар тодорхойлолт,

 

5. Хариуцагч З.Х-с, Хаан банк ХХК дахь ********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан * дүүргийн Прокурорын газраас **** оны ** дугаар сарын **-ны өдрийн **** дугаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн Х-*-**** дугаартай материалыг бүхэлд нь нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. 

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Миний бие * дүүргийн Зайсан салбарын Т Б ХХК-д үйлчлэгчээр ажилладаг бөгөөд **** онд Хөдөө аж ахуйн Их Сургуульд оюутан С.Б дадлага хийж байсан. Тэр үед С.Б нь надад танд ХААИС-ийн диплом гаргаж өгөх боломжтой гэж хэлээд **** оны ** дугаар сарын 31-ний өдрөөс өмнө мөнгөө хийчихвэл сургууль бүртгэлийг чинь хийх гээд байна, 1-р курсэд сурсан гэж харагдана, та даруйхан * *** *** төгрөг өгчих гэсэн. Тэгээд хадгаламжид байсан мөнгөнөөсөө * *** *** төгрөгийг авч С.Б-т өгөхөөр болж С.Б нь дээрх мөнгийг манай ажил дээр өөрийн биеэр ирж авсан бөгөөд бэлнээр өгчих гэхээр нь би бэлнээр өгөхгүй, сургуулийн данс руу нь хийе гэхэд манай сургуулийн сургалтын менежер хүн байгаа юм гээд З.Х гэгч хүний Хаан банкны ********** тоот дансанд * *** *** төгрөг хийлгүүлсэн. **** оны * дугаар сард С.Б нь таны гэрчилгээний хуулбар хэрэгтэй гэж байна, намар диплом чинь гарах юм байна гэхээр нь би *** аймгийн Архивын газар орж дунд сургуулийн гэрчилгээний хуулбарын кодоо авч ирж, иргэний үнэмлэх, цээж зургийн хамт С.Бт өгсөн. Түүнээс хойш С.Б нь шалтаг хайсаар байгаад өдий хүрсэн. Би хэрвээ бүтэхгүй бол мөнгөө авъя гэхэд өгнөө, болгоноо л гээд байсан. Миний хувьд би **** онд хадгаламжид байсан мөнгөө авч С.Б, З.Х нарт өгсөн бөгөөд үндсэн мөнгө * *** *** төгрөг, хуримтлагдсан хүү *** *** төгрөг, нийт * *** *** төгрөг болж байх тул хариуцагч нараас * *** *** төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.                

 

3. Хариуцагч З.Х нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...**** оны ** дугаар сарын **-ны өдөр манай дүү болох О:Т яриад “...эгчээ таны данс руу мөнгө орно, та буцаагаад ********** гэх данс руу шилжүүлээд өгөөч, манай энд сүлжээ байхгүй, та интернэт банктай юм чинь” гэсэн тул би өөрийн дансаа өгч, мөнгө орж ирэхээр нь хэлсэн данс руу шилжүүлсэн. Юун учиртай мөнгө төгрөг юм гэж санаанд ч ороогүй. Би өөрөө эх баригч мэргэжилтэй бөгөөд Хөдөө аж ахуйн их сургуульд сурч байгаагүй нь үнэн болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надтай энэ асуудал хамааралгүй” гэв.

 

4. Хариуцагч З.Х нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Миний бие Н.М-тай танилын холбоотой бөгөөд Н.М нь Хөдөө аж ахуйн их сургуулийн сургалтын менежер З.Х-г таньдаг тул тус сургуулийн дипломыг гаргаж өгөх боломжтой талаараа надад хэлсэн. Тухайн үед би Т Б ХХК-д дадлага хийж байсан ба тус банкны үйлчлэгч болох Д.Н-тэй дипломтой болох хүсэлттэй байгаагаа надад хэлж байсан. Иймээс би Д.Н-д “Хөдөө аж ахуйн их сургуулийн диплом гаргаж өгөх боломжтой сургалтын менежертэй нь холбож өгөх” талаар хэлэхэд Д.Н зөвшөөрсөн. Иймд би Н.М, Д.Н нарыг хооронд нь зуучилсан бөгөөд нэхэмжлэлд дурдсан * *** *** төгрөгийг би аваагүй, З.Х-н данс руу тус мөнгийг шилжүүлсэн. З.Х нь “***” гэсэн утгатай * *** *** төгрөгийг миний данс руу шилжүүлсэн ба ямар учиртай мөнгө болохыг Н.М-с асуухад “...над руу шилжүүлчих” гэсэн. Улмаар би * *** *** төгрөгийг Н.М-н данс руу шилжүүлсэн. Түүнчлэн би Д.Н-д хадгаламжаа цуцлаад З.Х-д мөнгө өг гэж хэлээгүй. Д.Н өөрөө хүсэл зоригоо илэрхийлж, хадгаламжаа цуцалсан учир хадгаламжийн хүүг төлөх үндэслэлгүй байна. Миний бие Д.Н-н мөнгийг захиран зарцуулаагүй учир надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.Н нь өөрийн эзэмшдэг Т Б дахь ************* тоот данснаас **** оны ** дугаар сарын **-ны өдрийн 14 цаг 37 минутад * *** *** төгрөгийг хариуцагч З.Хгийн Хаан банк дахь ********** тоот данс руу “...Сургалтын төлбөр Н **********/ гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн, хариуцагч З.Х нь өөрийн эзэмшдэг Хаан банк дахь ********** тоот данснаас дээрх мөнгийг 14 цаг 48 минутад хариуцагч С.Б-н Хаан банк дахь ********** тоот данс руу “...***” гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь тус тус тогтоогдох бөгөөд С.Б мөнгийг хүлээн авсан эсэхэд маргаагүй. 

 

Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч С.Б нарын хооронд их сургуулийн диплом гаргаж өгөх тохиролцоо хийгдэж, улмаар сургалтын төлбөрийн урьдчилгаа * *** *** төгрөгийг ...........

 

Хариуцагч С.Б нь  * *** *** төгрөгийг **** оны ** дугаар сарын **-ны өдөр өөрийн Хаан банк дахь ********** тоот данс руу шилжүүлсэн авснаас хойш олон удаагийн үйлдлээр зарлага гаргасан болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасныг баримтлан хариуцагч С.Б-с * *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *** *** төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх баримтууд болон хэргийн нөхцөл байдлыг харьцуулан дүгнэхэд хариуцагч З.Х-н эд хөрөнгө нэмэгдсэн зүйлгүй, түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй байх тул Д.Х-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-с ** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгох нь хуульд нийцнэ. 

 

 

 

8. Шүүх **** оны * дугаар сарын 19-ний өдрийн “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжаар тус хэргийг **** оны * дугаар сарын 03-ны өдрийн 09 цаг 00 минутад товлож, шүүх хуралдааны товыг хариуцагч С.Б-т мэдэгдэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч С.Б нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцаагүй байсан тул шүүх тус эрхийг нь эдлүүлэх, мөн талуудын мэтгэлцэх эрхийг хангахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Мөн **** оны * дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч С.Б хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүнийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч хариуцагч С.Б-н шүүхэд нэхэмжлэлийг гардаж авахдаа мэдүүлсэн Б дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны * тоот хаяг тус хороонд байдаггүй болох нь Б дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсоноор Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах газрын Эргүүл хамгаалалтын газар нь албадан ирүүлэх ажиллагааг явуулах боломжгүй болсон байна. 

 

Түүнчлэн **** оны * дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс хариуцагч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг **** оны * дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан боловч мөн өдрийн шүүх хуралдаанд хариуцагч С.Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хангаж, энэ өдрийг хүртэл хойшлуулсан.

 

Гэтэл энэ өдрийн шүүх хуралдаанд хариуцагч С.Б нь Эрүүл өсөх ЗБН өрхийн эмнэлгийн **** оны ** дугаар сарын 11-ний өдрийн магадлагааг ирүүлсэн бөгөөд.........................тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч С.Б-н эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан хариуцагч С.Б-с * *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *** *** төгрөгт болон хариуцагч З.Х-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-с ** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

гаргасан анхны нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт * *** *** төгрөг, хүү *** *** төгрөг, нийт * *** *** төгрөгийг гаргуулахаар шаардсныг, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, их сургуулийн диплом гаргуулахаар шилжүүлсэн * *** *** төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас * *** *** төгрөгийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 12 000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд **** оны ** сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч О.О нь хариуцагч Г.Ж-д * *** *** төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүй байхаар зээлсэн гэрээ байгуулагджээ. /хх-ийн 4/

 

Дээрх гэрээг талууд зээлийн гэрээний агуулгаар бус их сургуулийн диплом гаргуулах зорилгоор байгуулж, түүний төлбөр болох * *** *** төгрөгийг дээрх зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч О.О нь хариуцагч Г.Ж-н Хаан банкны ********** тоот дансанд **** оны ** сарын 16-ны өдөр * *** *** төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд эдгээр асуудлаар маргаагүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан **** оны ** сарын 16-ны өдөр Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна.

 

 

Тодруулбал, талуудын хэн алинд зээлийн гэрээ байгуулж, зээл өгөх, авах хүсэл зорилго байгаагүй ба харин их сургуулийн диплом гаргуулах үйлдлийг нуух зорилгоор, түүний төлбөрт шилжүүлэх мөнгийг дээрх зээлийн гэрээгээр халхавчилж, шилжүүлж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан байна.

 

                Нөгөөтэйгүүр, хариуцагч Г.Ж нь ...Мөнгө орсон дариуд би өөрийн ажлын хөлс болох *** *** төгрөгийг авч, үлдэгдэл * *** *** төгрөгийг ажил олгогчийн эхнэрийн ********** Б.Э гэх Хаан банкны дансруу шилжүүлсэн боловч ажил олгогчтой ** сарын 28-ны өдрөөс хойш холбогдох гэж үзсэн боловч чадаагүй учраас ****.**.**-ны өдөр * дүүргийн цагдаагийн 1 хэлтэст өргөдөл гарган уг хэрэг нь шалгагдаж байгаа бөгөөд ажил олгогчийг эрэн сурвалжилж байгаа. Би мөнгийг бүхэлд нь аваагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэх тайлбарыг гаргаж, маргасан нь үндэслэлгүй байна.

 

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд их сургуулийн диплом гаргаж өгөх тохиролцоо хийгдэж, улмаар түүний төлбөрт * *** *** төгрөг шилжүүлэн авч, диплом гаргаж өгсөн боловч тэр нь хуурамч байсан үйл баримт тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй., хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг нь ...дуусгавар болсон... тохиолдолд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч О.О нь хариуцагч Г.Ж-д шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгч тал гэрээний дагуу шилжүүлсэн * *** *** төгрөг гэж тайлбар гаргаж нэхэмжилсэн хэдий ч хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгуудаар * *** *** төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг энэ хэмжээнд хангаж, хариуцагч Г.Жгаас 3 888 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.От олгож, илүү нэхэмжилсэн 12 000 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Жгаас 3 888 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.От олгож, илүү нэхэмжилсэн 12 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

               

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ж-с улсын тэмдэгтийн хураамжинд 77 158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.О-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.М