Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/157

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

   2025          09            02                                         2025/ШЦТ/157

      

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга                       Б.Наранжаргал

Улсын яллагч                                     Б.Халиунгоо

Шүүгдэгч                                             Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн

шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.*******д холбогдох эрүүгийн 2504001380178 дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, халх, 63 настай, эмэгтэй, дээд боловсролтой, улс төрийн бэлтгэл ажилтан мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр, зээ нарын хамт Багануур дүүргийн 5   дугаар хороо, ******* хэсгийн 16 дугаар гудамжны 05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

******* овгийн ******* ******* (РД:*******)

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.******* нь төрийн ордонд зохион байгуулагдах 1000 ээжийн баярт оролцуулна гэж хэлэн хуурамчаар урилга хэвлэн, улмаар үргэлжилсэн үйлдлээр

2025 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ц.******* банкны ******* тоот данснаас 32.200 төгрөгийг,

2025 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Д.******* банкны тоот данснаас 32.200 төгрөгийг,

2025 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Ч. банкны тоот данснаас 75.000 төгрөгийг,

2025 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хохирогч С. банкны тоот данснаас 75.000 төгрөгийг,

2025 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Л. банкны тоот данснаас 35.000 төгрөгийг,

2025 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Т. н. банкны тоот данснаар дамжуулан 75.000 төгрөгийг,

2025 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Т. н. банкны тоот дансаар дамжуулан 75.000 төгрөгийг,

2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрөс 07-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Д. банкны 5750210075 тоот данснаас 214.400 төгрөгийг тус тус өөрийн банкны тоот данс руу шижүүлэн авч, 8 хохирогчид нийт 613.800 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Ц., Д., Ч., С., Л., Т.,Т., Д. нарын мэдүүлсэн мэдүүлэг (хх-ийн 4-37), гэрч Ж. мэдүүлсэн мэдүүлэг (хх-ийн 38-41) шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №ЕГО125/1297 дугаартай дүгнэлт (хх-ийн 66-68), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-н 63), банкны дансны дэлгэрэнгүй хуулбар (хх-ийн 88) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Г.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг ажиллагаанд “өөрийгөө өмгөөлөх” хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.6 дахь заалтад заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” үндэслэл тогтоогдоогүй байхаас гадна түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нараас “мөнгөө буцааж авсан, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” гэсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд (хх-ийн 104-119, 165-173), банкны дансны хуулга (хх-н 210-212) зэргийг хэрэгт хавсарган ирүүлсэн байх  тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Прокурорын санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг урилгыг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*******д 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Г.*******д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.*******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг урилгыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Г.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

 

 

           ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА