| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0139/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/157 |
| Огноо | 2025-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Манлайбаатар |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, *******гийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Б.Манлайбаатар /томилолтоор/,
шүүгдэгч Х.*******ь нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ы *******ьд /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Х.*******ь нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******эг, ******* хороо, *******ийн ******* тоотод хамтран амьдрагч болох Л.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн орой хэсэгт нь заазуураар цохиж, биед нь толгойн орой хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Нэмж тодруулах зүйл байхгүй. Найзуудаа цуглуулж архидаад нэлээн уур хүрээд байсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай эхнэр ыг чи арай муухай нэртэй юм аа гэж хэлээд байхаар нь тэр гурав гадаа гарч тамхи татах хооронд би эхнэртэй чи болио наад хүүхдүүдээ очиж хар, энд суугаад архи дарс уугаад байлгүй” гээд хэлэхэд эхнэр “чамд ямар хамаатай юм бэ” гээд надтай хэрэлдээд байхаар нь эхнэрийг нэг удаа алгадтал том хүү ирээд бид хоёрыг салгасан...эхнэр уурлаад толгой руу цохих шиг болсон, тухайн үедээ согтолтоосоо болоод намайг юугаар цохисныг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-17-20 дахь тал/,
Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..., хоёр хойд өрөөндөө чи хүүхдийн гар дээр гишгэлээ гээд маргалдаад удаагүй хойд өрөөнд бие биеэ цохиод байсан. Тэгээд удаагүй толгойгоо бариад “миний толгой руу заазуураар цохичихлоо” гээд гараад ирсэн. Тэгээд Х.*******ь араас нь заазуур барьчихсан “чи намайг дандаа дээрэлхээд байдаг би чамайг ална аа” гээд байхаар нь гүйж очоод заазуурыг нь булааж аваад би ы толгойг цамцаар дараад байж байхад Х.*******ь ээж рүүгээ залгаад яриад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Гэрч У.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...сэрэхэд би юу болсон яасан гээд харахад толгойгоо гараараа барьчихсан, толгойноос нь цус гоожоод эхнэр Х.*******ь нь уйлаад утсаараа цагдаа дуудаж байсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-29-30 дахь тал/,
Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... эхнэр болох Х.*******ийг “чи одоо уухаа болио нэлээн уугаад байна унтаж амар” гэсэн чинь Х.*******ь урдаас нь “чи өөрөө болио” гээд маргаад эхэлсэн. Х.*******ь нь ыг “чи намайг байнга дарамталдаг, чи архи уухаараа агсам тавиад байдаг” гээд маргалдаад байсан...тэгээд нэг сэрэхэд толгойгоо барьчихсан цусаа гоожуулаад, Х.*******ь намайг заазуураар цохичихлоо гээд сууж байсан. Тэр үед Х.*******ь нь заазуур барьчихсан уйлаад зогсож байхаар нь бид хоёр очоод заазуурыг нь булаагаад би заазуурыг нь шүүгээний ардуур шидээд , хоёр ы толгойг боож байхад Х.*******ь цагдаа дуудаад удаагүй цагдаа хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-32-33 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-06-11/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-36 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн НАЛ0725/155 дугаартай “...Л.ы биед толгойн орой хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл н.ь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-37-38 дахь тал/,
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-73-89 дэх тал/,
Шүүгдэгч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр цагаан сарын үе байсан тул манай нөхөр гадуур хамт айл хэсээд нэлээдгүй согтууруулах ундаа хэрэглэсэн. Ингээд 18 цагийн орчимд нөхрийн найзууд , , нар ирж архи пиво ууцгаасан. Би бас хамт уусан... согтчихоод олон юм яриад бид хоёр маргалдаж байгаад намайг цохиод авсан чинь манай 6 настай том хүү босоод гүйгээд ирсэн чинь унагаад гар дээр гишгэчихсэн. Тэгээд би хүүхэд уйлангуут нь уурандаа зуухны хажууд байсан мах хэрчдэг том хар иштэй заазуурыг аваад ы толгой руу нэг удаа цохисон . би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Х.*******ьд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Х.*******ь нь 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******эг, ******* хороо, *******ийн ******* тоотод хамтран амьдрагч болох Л.тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн орой хэсэгт нь заазуураар цохиж, биед нь толгойн орой хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгээс гадна мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Л., гэрч М., У., С. нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн НАЛ0725/155 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.*******ьд холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.*******ь нь хохирогч Л.ыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн, гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 162,799 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Х.*******иэс гаргуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч нь хохирогчийн зүй бус харилцааны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ьд оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэхийг даалгаж, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар шүүгдэгч Х.*******иэс 162,799 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД