2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, гийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч Б.Манлайбаатар,

шүүгдэгч Б.*******а нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох  эрүүгийн 2507 00000 0180 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “*******” д ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын *******а /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.*******а нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж цусан дахь спиртийн агууламж 0,7 промилл, амьсгал дахь спиртийн агууламж нь 0,40% байхдаа гийн ны замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.*******а нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сарын 11 ны өдөр нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж цусан дахь спиртийн агууламж 0,7 промилл, амьсгал дахь спиртийн агууламж нь 0,40% байхдаа гийн ны замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон болох нь шүүгдэгч Б.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гийн , ид очиж амраад 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл байсан. 06 дугаар сарын 22-ны өдөр дээр байж байгаад 148 цагийн үед хот руу хөдөлсөн. Тэгээд гийн ны постны хажууд явж байх үед цагдаа зогсоож шалгаж, цагдаагийн хэлтэс дээр авчирсан..би 2024 онд мөн адил архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаад эрхээ хасуулж байсан...” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан

 Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 01 ны өдрийн ЕГ0325/4608 дугаартай “ *******а гэж хаяглан ирүүлсэн цусны дээжээс 0.7 промили спиртийн агууламж илэрсэн” гэх шинжээчийн дүгнэлт,

Цагдаагийн Ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 01 ны өдрийн жолоочийн лавлагаа,

Шүүгдэгч Б.*******ад холбогдуулан авсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11 ны өдрийн 2024/ЗШ/4098 дугаартай “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэвэр,

Гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ тухайн үед Б.*******а 99-08  УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон . тэгээд цагдаа зогсооход эрхээ хасуулчихсан, уусан архи нь гараагүй байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт үйл баримтын талаар хамааралтай нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Б.*******а нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авахгүйгээр өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлт гарган өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба  түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Б.*******ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгосныг шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд  шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 6.5-дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцлийг хангасан байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан  түүнд прокурорын саналын хүрээнд тухайн зүйл ангид заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 4.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  4.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж ял эдлэх орлогын бодит байдлыг уялдуулан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.*******ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 4.000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 4.000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай

5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх  тогтоолыг   гардаж  авсан,  эсхүл  хүргүүлснээс  хойш  14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                      

                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.ГАНБОЛД