Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/03269

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 08 өдөр

 

 

 

 

  Дугаар 183/ШШ2022/03269

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ........ тоотод оршин суух, Э  овогт Н-ийн У /РД:000000/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ..............д оршин суух, Х б овогт Н Д /РД:000000000/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 75.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О, нарийн бичгийн дарга А.Мандухай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н.Д нь 2019.09.11-ний өдөр 75.000.000 төгрөгийг надаас нэг сарын хугацаатайгаар нэг сарын 2,67 хувийн хүүтэйгээр, зээлийн хүүгийн хамт 77.000.000 төгрөг болгон 2019.09.18-ны өдөр 42.000.000 төгрөгийг үлдсэн 35.000.000 төгрөгийг гэрээний хугацаанд төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан ба үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцон зээлж авахаар тохиролцож зээлийн мөнгийг гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан боловч 2019.10.11-ний өдөр зээлийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд 2019.09.20-ны өдөр 15.000.000 төгрөг, 2019.10.03-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019.10.18-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019.12.10-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019.12.12-ны өдөр 2.000.000 төгрөг 2020.06.25-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус төлсөн. Нийт 26 000 000 төгрөгийг хариуцагч нь буцаан төлсөн боловч үлдэх хэсэг 51.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул 2019.09.11-ний өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг, Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу үндсэн зээлийн гүйцэтгээгүй үүрэг буюу 49.000.000 төгрөгийн 50 хувь болох 24.500.000 төгрөгийн алданги, үндсэн зээл 49.000.000 төгрөг, зээлийн хүү 2.000.000 төгрөг, нийт 75.500.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагч Н.Д-д 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: Хүсэлт, 2019.09.11-ний өдрийн зээлийн гэрээ, ХХХК-ийн төлбөрийн баримт, дансны хуулга зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримт ирүүлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.У хариуцагч Н.Д-д холбогдуулан зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг болох 75.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч Н.Д-д нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Н.У 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Н.Д-д 75.000.000 төгрөгийг 2,67 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, 45.000.000 төгрөгийг бэлнээр, үлдэх 30.000.000 төгрөгийг Н.Д-гийн Хас банкны дансанд шилжүүлэхээр тохирч зээлийн гэрээ байгуулжээ.

 

Тус зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа байх бөгөөд Н.У хариуцагч Н.Д зээлийн гэрээнээс 26.000.000 төгрөгийг төлсөн, үндсэн зээл 49.000.000 төгрөг, зээлийн хүү 2.000.000 төгрөг, алданги 24.500.000 төгрөг, нийт 75.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Хариуцагч Н.Д-д шүүх 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, тэрээр 2022 оны 9 дүгээр сарын 26-ны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэлээ хариу тайлбараар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Шүүх хариуцагчид мөн өдрөө эрх үүрэг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

 

Хариуцагч Н.Д нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа эсэх талаар хариу тайлбараа, баримтын хамт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдааны товыг Н.Д-д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Д-гаас 75.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.У-т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 535.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-гаас 535.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.У-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                           Г.СОЛОНГО