Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/02797

 

 

 

 

 

 

 

20** оны ** дугаар сарын **-ны өдөр

          Дугаар 1*3/ШШ****/*****

Улаанбаатар хот

 

                                        

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** дүүргийн ** дугаар хороо, М хотхон, *** дүгээр байр, * тоотод байрлах, М СӨХ /рд:*******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Ц/,

 

Хариуцагч: *** дүүргийн ** дүгээр хороо, * хэсэг, Олимп гудамж, *** дугаар байрны * тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эрэгтэй, Ж овогт Б.Б /рд:**********/

 

Хариуцагч: *** дүүргийн ** дүгээр хороо, * хэсэг, Олимп гудамж, *** дугаар байрны * тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эмэгтэй, Т овогт Т.Н /рд:**********/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт * *** *** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О /ШТЭҮД-****/,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.              

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М СӨХ нь хариуцагч Б.Б, Т.Н нарт холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт * *** *** төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...М СӨХ нь *** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, М таун хотхоны ***-*** дугаар байрнуудын сууц өмчлөгчдийн хуралдааны шийдвэрээр байгуулагдаж, **** оны ** дугаар сарын 1*-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан. М таун хотхоны ***-*** дугаар байруудад дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг үзүүлж, сар бүр тус байрны айлуудаас төлбөр авдаг. Үүгээрээ дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтад зарцуулж, өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалдаг хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм. Хариуцагч нар нь *** дүүрэг, ** дугаар хороо, М таун хотхон, *** дугаар байрны * тоотын өмчлөгч бөгөөд тэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасны дагуу орон сууц дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний сар бүр тогтмол төлөх төлбөрийн үүргийг тухай бүр төлөөгүйгээс М СӨХ-ны санхүүгийн тооцооллоор **** оны * дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар * *** *** төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. СӨХ-ийн төлбөрөө төлөх мэдэгдлийг 2 удаа хүргүүлсэн бөгөөд хариуцагч нараас өмнөх байрны төлбөрийг төлөхгүй, өмнөх өмчлөгч С.Г төлөх ёстой гэсэн байр суурьтайгаар өнөөдрийг хүрсэн. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “...Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж заасан. Анх шүүхэд дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт * *** *** төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нар дээрх төлбөрөөс *** *** төгрөгийг төлж барагдуулсан. Иймд хариуцагч Б.Б, Т.Н нараас **** оны * дугаар сараас **** оны * дугаар сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт * *** *** төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: “...*** дүүргийн ** дугаар хороо, М хотхон, *** дугаар байрны *-* тоот хаягт байршилтай орон сууцыг **** оны * дугаар сарын 10-ны өдөр С.Г-тай худалдах, худалдан авах гэрээгээр байгуулж, өөрсдийн өмчлөлд шилжүүлсэн. Бид **** оны * дүгээр сараас өнөөдрийг хүртэл хугацаанд СӨХ-д төлбөл зохих бүх төлбөрөө бүрэн барагдуулсан. Мөн орон сууц худалдах худалдан авах гэрээний 4.-д худалдаж буй эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал ус, дулаан, цахилгаан, СӨХ кабель. интернэтийн төлбөр болон татвар хураамжийн төлбөрийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд **** оноос **** он хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд хариуцагчийн зүгээс тус хууль зүйн зохицуулалтын дагуу өөрийн худалдаж авсан орон сууцны сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрүүдийг бүрэн төлсөн болно. Өөрөөр хэлбэл, Б.Б, Т.Н нар нь тус байрыг худалдан авч, улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгүүлж өмчлөгч болсон тэр цагаас хойш хугацааны орон сууцтай холбогдох аливаа төлбөрийг зохих байгууллагад төлсөн. Харин ****-**** он хүртэлх хугацааны хуримтлагдсан төлбөрийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь **** оноос **** он хүртэлх 5 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан атлаа огт хэрэгжүүлэхгүй байсан нь тодорхойгүй байх бөгөөд хуучин өмчлөгч, СӨХ нарын хооронд төлбөр төлөхгүй гэх аман хэлцэл байдаг. Тодруулбал, тус орон сууцыг бидэнд худалдсан айл буюу С.Г-н гэрийн цонхоор охиных өрөө рүү сууц өмчлөгчдийн холбооны ажилтан орсны улмаас түүний охины сэтгэл санаанд өөрчлөлт орж, тэдний гэр бүлийн зүгээс хуулийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Тус СӨХ-ны зүгээс хуримтлагдсан төлбөрийг төлүүлэхгүй, тэглэж өгнө гээд гомдлыг хэрэгсэхгүй болгуулах аман хэлцэл хийсэн гэж С.Г-н эхнэр А.М бидэнд мэдэгдсэн. Үүнээс үзвэл, тэдгээрийн хооронд СӨХ-ийн төлбөрийг төлөхгүй байх өөр хэлцэл хийгдсэн байсан учраас СӨХ нь өнөөдрийг хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байгаа шалтгаан харагдаж байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан төлбөрийг шаардах эрхтэй боловч ****-**** оны хооронд хуримтлагдсан төлбөрийг Б.Б, Т.Н нарыг өмчлөгч болсон гэх шалтгаанаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх хугацааны төлбөрийг тус орон сууцны өмчлөгч байсан этгээд болох С.Г-с шаардах нь зүйтэй байх” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, М СӨХ-ны гэрчилгээ, дүрэм, М СӨХ-ны удирдах зөвлөлийн **** оны ** дүгээр сарын 16-ны өдрийн 1/** дугаар тогтоол, Удирдах зөвлөлийн **** оны ** дугаар сарын 21-ний өдрийн **/** дүгээр тогтоол, нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагч нараас, **** оны * дугаар сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, СӨХ-ийн төлбөр төлсөн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан *** дүүргийн Улсын бүртгэлийн газраас *** дүүргийн ** дугаар хороо, М таун хотхон, *** дугаар байрны * тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...М СӨХ нь М таун хотхоны ***-*** дугаар байруудад дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг үзүүлж, сар бүр тус байрны айлуудаас төлбөр авч, өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалдаг хуулийн этгээдийн эрхгүй байгууллага юм. Хариуцагч нар нь *** дүүрэг, ** дугаар хороо, М таун хотхон, *** дугаар байрны * тоотын өмчлөгч бөгөөд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т заасны дагуу орон сууц дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний сар бүр тогтмол төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүйгээс * *** *** төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. СӨХ-ийн төлбөрөө төлөх мэдэгдлийг 2 удаа хүргүүлэхэд өмнөх өмчлөгч С.Г төлөх ёстой гэж тайлбарладаг бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг магадлах үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө хариуцах тул * *** *** төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн. Дээрх төлбөрөөс хариуцагч нар *** *** төгрөгийг төлж барагдуулсан тул **** оны * дугаар сараас **** оны * дугаар сар хүртэл хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт * *** *** төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Хариуцагч нар нь *** дүүргийн ** дугаар хороо, М хотхон, *** дугаар байрны *-* тоот хаягт байршилтай орон сууцыг **** оны * дугаар сарын 10-ны өдөр С.Г-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу өөрсдийн өмчлөлд шилжүүлсэн. Өмчлөгч болсноос хойш өнөөдрийг хүртэл СӨХ-д төлбөл зохих бүх төлбөрөө бүрэн төлсөн. Гэрээний 4.8-д худалдаж буй эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал ус, дулаан, цахилгаан, СӨХ кабель, интернэтийн төлбөр болон татвар хураамжийн төлбөрийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж заасан учир уг төлбөрийг бид хариуцахгүй, С.Г-с шаардах нь зүйтэй байх. Түүнчлэн нэхэмжлэгч нь **** оноос **** он хүртэлх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байсан үндэслэл нь С.Г-н охиных нь өрөөний цонхоор сууц өмчлөгчдийн холбооны ажилтан охиных орсны улмаас охины сэтгэл санаанд өөрчлөлт орж, тэдний гэр бүлийн зүгээс хуулийн байгууллагад хандан гомдол гаргаж, СӨХ-ны зүгээс хуримтлагдсан төлбөрийг төлүүлэхгүй, тэглэж өгнө гээд гомдлыг хэрэгсэхгүй болгуулахаар аман хэлцэл хийсэн гэж С.Г-н эхнэр А.М бидэнд мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж заасан.

 

*** дүүргийн Засаг даргаас М СӨХ-ийг *** дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэн **** оны ** дугаар сарын 08-ны өдөр гэрчилгээ олгож, тус СӨХ-ийн Удирдах зөвлөлийн **** оны ** дүгээр сарын 16-ны өдрийн 1/** дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар Д.Цг томилсон байх тул тэрээр тус СӨХ-ийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

5. Хариуцагч Б.Б, Т.Н нар **** оны * дугаар сарын 10-ны өдөр С.Г, А.М, Г.А нартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, **** оны * дүгээр сарын 01-ний өдөр Б.Б, Т.Н нарыг улсын бүртгэлийн *-********** дугаартай, *** ** дүгээр хороо, Олимпийн гудамж, М таун хотхон, *** дугаар байрны * тоот хаягт байршилтай, ** м.кв талбайтай, * өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн гэрчилгээ олгогджээ.

 

Талууд дээрх гэрээний 4.8 дахь заалтаар худалдаж буй эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал ус, дулаан, цахилгаан, СӨХ кабель, интернэтийн төлбөр болон татвар хураамжийн төлбөрийг худалдагч тал төлөх үүрэгтэй байхаар тохиролцсон байх боловч нэхэмжлэгч анх тус шүүхэд хариуцагч С.Г-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.Г эс зөвшөөрч, “...уг орон сууцыг бусдад худалдсан, ...хуульд СӨХ-ны төлбөрийг тус байрны өмчлөгч хариуцан төлөх үүрэгтэй байдаг тул зөвшөөрөхгүй” гэж маргасан, улмаар нэхэмжлэгч нь **** оны * дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийг Б.Б, Т.Н нараар сольсон, гэрээний талууд дээрх заалтын талаар маргаантай байх тул хариуцагч нар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг хариуцах үүрэгтэй байна.

 

6. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна”, 9 дүгээр зүйлийн 9.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ”, 16 дугаар зүйлийн 16.5-д “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

 

Хуулийн дээрх заалтаар, М СӨХ нь бүх гишүүдийн хурлын тогтоолоор шийдвэрлэсэн зардлыг өмчлөгчөөс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч бүх гишүүдийн хурлын тогтоолыг нэхэмжлэлд хавсаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан М таун хотхоны 1 сард тооцох дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой 1 айлын зардлыг 1 м.кв нь 200 төгрөг, орцны цэвэрлэгээ 11 300 төгрөг, харуул хамгаалалт гаражтай айлууд 15 000 төгрөг, гаражгүй айлууд 8 000 төгрөг, гаражийн дулаан, цэвэрлэгээ, цахилгааны төлбөр 3 500 төгрөг, дундын өмчлөлийн цахилгаан, дулааны засвар үйлчилгээ, хангамжийн материалын зардлыг 9 900 төгрөг, лифт 9 200 төгрөг гэж тогтоосон удирдах зөвлөлийн **** оны ** дугаар сарын 21-ний өдрийн **/** дүгээр тогтоол нь хуулийн дээрх шаардлагад нийцээгүй, удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 10 дугаар зүйлээр зардлыг хуваарилах эрхийг олгоогүй байна. /хх10/

 

Дээрх үйл баримтаар М СӨХ-ийн дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт * *** *** төгрөг гаргуулах шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй нөхцөл байдал бий болсон боловч хариуцагч нар тус орон сууцны өмчлөгч болсноос хойш СӨХ-ний төлбөрийг төлж байсан үйл баримтаар СӨХ-ны шаардаж буй үнийн дүнг зөвшөөрсөн, уг зөвшөөрөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 25, 26 дугаар зүйлүүд болон талуудын зарчимд нийцэж байна гэж дүгнэв.  

 

7. Ийнхүү хариуцагчийн зөвшөөрсөн үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь ****-**** оны СӨХ-ны төлбөрийг гаргуулахаар **** оны * дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хандаж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан хөөн хэлэлцэх тусгай хугацааг хэтрүүлсэн байх тул **** оны * дүгээр сарын 07-ны өдрөөс өмнөх хугацааны төлбөрийг шаардах эрхгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй” гэж заасныг баримтлан, хариуцагч Б.Б, Т.Н нараас *** дүүргийн ** дүгээр хороо, * хэсэг, Олимп гудамж, *** дугаар байрны * тоот орон сууцны **** оны * дүгээр сараас **** оны * дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний 1 сарын төлбөрийг нэхэмжлэгчийн шаардсан 57 710 төгрөгөөр тооцож, нийт 230 840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх * *** *** төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

*. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7 575 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М СӨХ-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Б, Т.Н нараас 230 840 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх * *** *** төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 7 575 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.М