Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 212

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хэргийн индекс: 166/2017/0226/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,

Өсвөр насны шүүгдэгч ******* өмгөөлөгч Ж.Туяа,

Өсвөр насны шүүгдэгч ******өмгөөлөгч Н.Атарбямба,

Өсвөр насны шүүгдэгч *******н хууль ёсны төлөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгч ******* хууль ёсны төлөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт******* , *******нарт холбогдох 201709000356 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, ******* , /РД:******* /,  2001 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэмт хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2 дугаар ангид суралцаж байсан, ам бүл 3, ээж, эгчийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

 

2. Монгол Улсын иргэн, ******* , /РД:******* /, 1999 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэмт хэрэгт холбогдох үедээ Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн “******* ангид суралцаж байгаад жилийн чөлөө авсан байсан, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\7.3\Zolboo nar 145.2.doc

Өсвөр насны шүүгдэгч ******* нар нь бүлэглэн, 2017 оны 6 дугаар сарын  23-наас 24-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл хадгалах байранд нууцаар нэвтэрч, түр саатуулагдаж байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй DY162FMJ-2 бүхий арлын дугаартай “супер даюунь” маркийн хөх өнгийн  мотоциклийг хууль бусаар авч, 1100000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл хадгалах байранд нууцаар нэвтэрч, түр саатуулагдаж байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй DY162FMJ-2 бүхий арлын дугаартай “супер даюунь” маркийн хөх өнгийн мотоциклийг хууль бусаар авч 1100000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

 

-Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…******* бид хоёр 2017 оны 6 дугаар сарын 23-ны орой воганоор ажилдаа явах гэж байгаад воганоосоо хоцорсон. Тэгээд журмын хашаанаас мотоцикль авсан.” гэх мэдүүлэг, 

 

-Өсвөр насны шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 6 дугаар сарын 23-ны шөнө воганоор ажилдаа явах гэж байгаад воганоосоо хоцорсон. Би өмнө бас очно гэж байгаад очиж чадаагүй. Тэгээд журмын хашааны хажуугаар явж байхад харуулгүй байсан болохоор нь тэндээс мотоцикль хулгайлсан.” гэх мэдүүлэг, 

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-11/, 

-Хүний бие, хувцаст үзлэг хийж гутал хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 15-18/, 

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 19-24/, 

 

-Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа /манай иргэд ихэвчлэн журмын хашаа гэж ярьдаг/ -д хулгай орж тус хашаанд саатуулагдсан байсан улсын дугааргүй, хөх өнгийн, супер Даюунь маркийн мотоцикль хулгайд алдагдсан байсныг шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар хэрэг гарсан өдөрт нь эзэн холбогдогчийг олж тогтоон хулгайд алдагдсан мотоциклийг эргүүлж тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд саатуулсан ...алдагдсан мотоциклийг бүрэн бүтэн хүлээж авсан. Ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 32-33/, 

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манайх гэрийнхээ хашаанд дугуй засвар ажиллуулдаг юм. 2017.06.24-ний өдөр өглөө 06 цагийн үед мотоцикль унасан 2 танихгүй залуу ирсэн. Тэр 2 мотоциклийхоо дугуйг хийлүүлье гэсэн. Би дугуй хийлэгчээ цонхоороо өгсөн. Тэр 2 залуугийн нэг нь мотоциклийхоо урд талын дугуйг хийлчихээд явсан. Дугай хийлээд хөлсөнд нь надад 500 төгрөг өгсөн. Танихгүй тэр 2 залуугийн нэг нь намхан 165см, 16-20 насны гадуураа хар өнгийн хантаазтай, хөх өнгийн жинсэн өмдтэй байсан. Нөгөө залуу нь арай өндөр 173см өндөр, саарал саравчтай малгайтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 42/, 

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…миний бие 2017.05 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн авто тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны сахиулаар ажиллаж байна. 2017.06.23-24-нд шилжих шөнө Замын цагдаагийн тасгийн байрнаас 01 цаг өнгөрч байхад тасгийн дарга цагдаагийн ахмад Ганхуяг гарч явсан. Ингээд би журмын хашааныхаа байр байдлыг эргэчихээд унтсан. 23-ны өдөр би Монгол гэрээ буулгаад унь ханыг нь будаад ядарчихсан байсан тул шөнө нь нам унтчисан байсан. Ингээд шөнө 03 цаг өнгөрч байхад замын цагдаа Батдорж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний тээврийн хэрэгслийг саатуулахаар журмын хашаанд ирэхэд би журмын хашааны хаалга онгойлгож өгөхдөө хаалганы  хажуугийн төмөр хашааны  тор эвдэгдсэн байхыг хараад журамлагдсан мотоциклийг бүртгэж үзэхэд хамгийн захад байсан цэнхэр өнгийн улсын дугааргүй мотоцикль алдагдсан байхаар нь Батдоржид хэлсэн. Журамлагдсан мотоциклиудаас хамгийн шинэвтэр гайгүй өнгө зүстэй мотоцикль байсан. Тухайн мотоцикль супер Даюун маркын мотоцикль байсан болно.

…Тэгээд тээврийн хэрэгслээ бүртгэж үзээд 04 цаг өнгөрч байхад 102-н ерөнхий жижүүр рүү энэ талаар мэдэгдсэн. Ингээд шуурхай бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн. Хэргийг тухайн өдөртөө илрүүлсэн, алдагдсан мотоциклыг эргээд журмын хашаанд саатуулсан байна.” гэх мэдүүлэг /хэргийн 44/, 

 

-Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны бүртгэл /хэргийн 46-49/, 

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Ингээд хэргийн газарт мөрдөн байцаагч, шинжээч, эрүүгийн төлөөлөгч нарын хамт очиж ажиллахад хэргийн газрын үзлэгээр алдагдсан мотоциклийг 2 хүн хулгайлсан байж болох гутлын мөр олдсон, мөн тухайн мотоциклийг ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт түрж явсан бололтой мөр илэрсэн. Ингээд тус мөрийг хөөж тухайн чигт эрэн сурвалжлах ажиллагааг хийхэд Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэр Хөтөл хорооллоос ертөнцийн зүгээр баруун тийш байх Өвсөн цехийн чиглэлд мотоцикльтой 2 хүн явж байхыг тогтоож жижүүрийн жолооч цагдаагийн ахлах ахлагч Батсайханы хамтаар төмөр зам дагаж явахад элсэн кариарын харалдаа байх төмөр замын орчимоос хөх өнгийн мотоцикльтой 2 сэжигтэй этгээдийг олж харсан. Тухайн 2 этгээдийг баривчлахаас өмнө тэр 2 хүн мотоцикльтойгоо цагдаагаас зугтсан ба хөөж гүйцэж баривчилсан. Нэрийг нь асуухад мотоцикль жолоодож байсан этгээд нь нэрээ  ******* , ард нь сууж явсан залуу нь нэрээ ******* гэж  байсан ба тухайн 2 этгээд нь унаж яваа хөх өнгийн мотоциклоо цагдаагийн журмын хашаанаас хулгайлсан гэж байсан болно. Ингээд тухайн 2 этгээдийг хулгайлсан мотоциклынх нь хамтаар Замын цагдаагий байранд авч ирж хүлээлгэн өгсөн болно.” гэх мэдүүлэг /хэргийн 54-55/, 

 

-“…Үнэлэгдэж буй эд хөрөнгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутагт дэвсгэрт байрлах Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн авто тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд очиж үзэж танилцсан болно. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийг зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017.06.24-ний байдлаар 1100000 төгрөг байна.” гэх 2017.06.24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 59-60/, 

 

-“…Хэргийн газраас бэхжүүлэн авсан 6 ширхэг гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ.  Тэгш өнцөгт хээтэй гутлын мөр нь улны нийт урт 28 см, өлмий өргөн 10см, өсгий өргөн 7.5см хэмжээтэй 168-173 см өндөр, 40-42 размерын шулуун ултай баруун өмсгөлийн улаар дарагдсан мөр байна. Мөн дөрвөлжин тэгш өнцөгт хээтэй улны гадна талаар хөндлөн ташуу иржгэр  хээтэй гутлын мөр нь улны нийт урт 28.5см өлмийн өргөн 9.5 см, өсгийн өргөн 6.5см хэмжээтэй 168-173 см өндөр, эрэгтэй, 40-42 размерын шулуун ултай зүүн гутлын өмсгөл улаар дарагдсан мөр байна. Уг гутлын харьцуулах загварт ирүүлсэн хар өнгийн хагас түрийтэй биеийн тамирын гутал, хар болон цайвар өнгийн ногоон өнгийн пүүзэн гуталнуудын өмсгөлийн хэмжээ болон улны хээний ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээр тохирч байна.” гэх 2017.07.19-ний өдрийн 77 дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 67-72/,  

 

-Өсвөр насны шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ 16 нас 03 сар 05 хоногтой байсныг тогтоосон нас тоолсон тэмдэглэл /хэргийн 95/, 

 

-Өсвөр насны шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ 17 нас 06 сар 05 хоногтой байсныг тогтоосон нас тоолсон тэмдэглэл /хэргийн 106/, 

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 137-138/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна. 

 

Иймд өсвөр насны шүүгдэгч ******* нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний буюу 1100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

 

-Иргэний нэхэмжлэгч ******* : “…алдагдсан мотоциклийг бүрэн бүтэн хүлээж авсан. Ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 32-33/  мөрдөн байцаалтын шатанд өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна. 

 

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нар нь бүлэглэн 2017 оны 6 дугаар сарын  23-наас 24-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл хадгалах байранд нууцаар нэвтэрч, түр саатуулагдаж байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй DY162FMJ-2 бүхий арлын дугаартай “супер даюунь” маркийн хөх өнгийн  мотоциклийг хууль бусаар авч 1100000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь өсвөр насны шүүгдэгч О.Золбоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…******* бид хоёр 2017 оны 6 дугаар сарын 23-ны орой вагоноор ажилдаа явах гэж байгаад вагоноосоо хоцорсон. Тэгээд журмын хашаанаас мотоцикль авсан.” гэх мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 6 дугаар сарын 23-ны шөнө вагоноор ажилдаа явах гэж байгаад вагоноосоо хоцорсон. Би өмнө бас очно гэж байгаад очиж чадаагүй. Тэгээд журмын хашааны хажуугаар явж байхад харуулгүй байсан болохоор нь тэндээс мотоцикль хулгайлсан.” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-11/, хүний бие, хувцаст үзлэг хийж гутал хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хэргийн 15-18/, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …тухайн 2 этгээдийг баривчлахаас өмнө тэр 2 хүн мотоцикльтойгоо цагдаагаас зугтсан ба хөөж гүйцэж баривчилсан. Нэрийг нь асуухад мотоцикль жолоодож байсан этгээд нь нэрээ  ******* , ард нь сууж явсан залуу нь нэрээ ******* гэж  байсан ба тухайн 2 этгээд нь унаж яваа хөх өнгийн мотоциклоо цагдаагийн журмын хашаанаас хулгайлсан гэж байсан болно. Ингээд тухайн 2 этгээдийг хулгайлсан мотоциклынх нь хамтаар Замын цагдаагий байранд авч ирж хүлээлгэн өгсөн болно.” гэх мэдүүлэг /хэргийн 54-55/  болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага  хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч ******* нарыг 2017 оны 6 дугаар сарын  23-наас 24-нд шилжих шөнийн 03-04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн тээврийн хэрэгсэл хадгалах байранд нууцаар нэвтэрч, түр саатуулагдаж байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй DY162FMJ-2 бүхий арлын дугаартай “супер даюунь” маркийн хөх өнгийн  мотоциклийг хууль бусаар авч 1100000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв боловч 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт хамаарах бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч ******* нарт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэх үндэстэй.

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 137-138/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нар нь хохирол төлбөрөө төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

 

Өсвөр насны шүүгдэгч ******* нар нь өөрийн гэсэн эд хөрөнгөгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон, насанд хүрээгүй зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, *******  нь 14 хоног цагдан хоригдсон, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн суурьтай, дугуй хэлбэрийн мотоциклын толь 1 ширхэгийг устгаж, converse allstar гэх шошго бүхий түрийтэй гутал 1 хос, цэнхэр өнгийн алаг пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгч ******* нарт буцаан олгохыг дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ******* нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 4 сар /дөрвөн/ баривчлах ял шийтгэсүгэй.  

3.2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* нарт оногдуулсан 4 сар баривчлах ялыг эдлүүлэхдээ нийгмээс тусгаарлан, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Золбоогийн энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаа5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-т зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* нар нь энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн суурьтай, дугуй хэлбэрийн мотоциклын толь 1 ширхэгийг устгаж, converse allstar гэх шошго бүхий түрийтэй гутал 1 хос, цэнхэр өнгийн алаг пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгч ******* нарт буцаан олгосугай  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.