Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 123/ШШ2022/0036

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Х э” ХХК,

Хариуцагч: Х аймгийн Засаг дарга, Х аймгийн М сумын Засаг дарга нар,

Гуравдагч этгээд: “А а” ХХК /Д.Э/, Д.П, Д.Ч,

Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн М сумын Засаг даргад холбогдох “Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай үндсэн,

Х аймгийн Засаг даргад холбогдох “Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дэндэвийн Пт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Х аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Х аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зориулалт хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэмэгдүүлсэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х э” ХХК-ийн захирал Л.Т, түүний өмгөөлөгч Д.О, Э.Э, хариуцагч /Х аймгийн Засаг дарга/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г/цахимаар/, хариуцагч /Х аймгийн М сумын Засаг дарга/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н/цахимаар/, гуравдагч этгээд Д.Э, гуравдагч этгээд Д.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Д.П, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шаравжамц, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Э, гэрч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х э” ХХК нь Х аймгийн М сумын Засаг даргад холбогдуулан “Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор,

Х аймгийн Засаг даргад холбогдуулан “Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дэндэвийн Пт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Х аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Х аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зориулалт, хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргаж байна.

2. Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт “Х э” ХХК-ийн “Баянчандмань” ХХК-ийн баруун залгаад байрлах 4000 м.кв газрыг Д.Лхагвасүрэн /”Х э” ХХК/-гээс Д.Чт 40 жилийн хугацаатай шилжүүлж, 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 0043005 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

-Х аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжаар Д.Чт М сумын 8 дугаар баг 9 дүгээр гудамж 50 тоотод байршилтай 4000 м.кв авто зогсоол, гаражийн зориулалттай 0043005 дугаартай гэрчилгээтэй газрын талбайн хэмжээг 4930 м.кв болгож, үйлчилгээтэй орон сууцын зориулалттай болгон өөрчилж газрыг үлдсэн 24 жилийн хугацаагаар үргэжлүүлэн эзэмшүүлж, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 000117493 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

-Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт Д.Пт үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар Х аймаг М сум 8 дугаар баг 9-50б тоотод 881 м.кв  газрыг 24 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

-Х аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамжаар Д.Чын хүсэлтийн дагуу Х аймгийн М сумын 8 дугаар баг, Согоот-2, 217 тоотод байршилтай 3614 м.кв үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрыг “А а” ХХК-д 23 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлж шийдэрлэжээ.

3. Нэхэмжлэгч “Х э” ХХК нь Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Х аймгийн Засаг даргад хандан өргөдөл гаргахад тус гаргасан өргөдөлд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/699 дүгээр албан бичгээр “...М сумын 8 дугаар баг “Чандмань” ХХК-ийн баруун залгаад байршилтай авто зогсоол, гаражийн зориулалттай 4000 м.кв газрыг М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжаар иргэн Д.Лхагвасүрэнгээс Д.Чт шилжүүлсэн байх бөгөөд уг шийдвэрийг шууд хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байгаа тул тус маргаан бүхий асуудлаар хууль, шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэх[1] хариуг өгсөн байна.

4. “Х э” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Манай компани Х аймгийн М сумын Засаг даргын 2000 оны 74 дүгээр захирамжаар Чандмань компанийн баруун талд худалдаа үйлчилгээ явуулах зориулалтаар 1500 м.кв газрыг анх эзэмшиж, эзэмшлийн газартаа хашаа барьсан бөгөөд одоог хүртэл тухайн хашаа хэвээр байгаа. Тухайн үед газрын кадастрын зургийг одоогийнх шиг нарийн багажаар тогтоодоггүй, кадастрын зургийг тоног төхөөрөмж ашиглан зурдаггүй, гар аргаар хэмжиж, зурдаг байсан бөгөөд одоогийн нарийн хэмжилтээр тус газар 4930 м.кв бүхий газар юм. ...Компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан Д.Лхагвасүрэн нь 2005 онд компанийн эзэмшлийн дээрх газрыг харж, хамгаалж, ашиглаж байх үүргийг өөрийн төрсөн дүү Д.Чт даалгаж, Д.Ч нь тухайн газарт 2005 оноос хойш амьдарч, тодорхой хэмжээний худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж, компанийн эзэмшлийн газрыг ашиглаж, хамгаалах үүргийг гүйцэтгэж байсан. Манай компанийн зүгээс өөрийн эзэмшил газартаа худалдаа үйлчилгээ, орон сууцны хотхон барихаар 2020 онд шийдвэрлэж, 2021 оны 3 дугаар сараас холбогдох зөвшөөрлүүдийг авахаар төрийн байгууллагуудад хандаж эхэлсэн. Гэтэл манай компаниин эзэмшлийн газар иргэн Д.Чын эзэмшилд шилжсэн болохыг төрийн байгууллагуудаас амаар мэдэгдсэн. Нэгэнт Д.Чын эзэмшилд манай компанийн эзэмшлийн газар шилжсэн болох нь тодорхой болсон тул Д.Чтай уулзаж, түүнийг ямар үндэслэлээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлсэн болохыг тодруулахад газар яг хэвээрээ байгаа, асуудалгүй буцаагаад шилжүүлээд өгнө, ах дүү хүмүүсийн хооронд асуудал гаргахгүй, маргаан байхгүй талаар хэлсэн. Бидний хувьд төрөл садангийн хүмүүс тул маргаан байхгүй, бидэнд газрыг буцаагаад шилжүүлээд өгнө гэдэгт итгэсэн. "Х э" ХХК-ийг анх үүсгэн байгуулагч, иргэн Д.Лхагвасүрэн нь Д.Чын төрсөн ах, одоо "Х э" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Л.Тгийн төрсөн аав бөгөөд түүний биеийн эрүүл мэндийн сайдал муу байгаатай холбоотой компанийн төлөвлөсөн ажлаа яаралтай эхлүүлж, үргэлжпүүлэхийн тулд Д.Чт итгэж үйлчилгээтэй орон сууцны барилгаа барихаар Д.Ч болон "Х э" ХХК-ийн нэр дээр барилгын ажлын техникийн нөхцөлүүд, барилгын ажлын тусгай зөвшөөрлүүдээ холбогдох төрийн сайгууллагуудаас авч барилгын ажлаа эхлүүлсэн. ...Барилга баригдаад бүрэн ашиглалтад орсны дараа орчны газрыг нь нийтийн эзэмшилд, төрд буцаан өгдөг тул түрүүлж барилга барих 435 м.кв газрынхаа эзэмших эрхийг Д.Чаас "Х э" ХХК-ийн нэр дээр шилжүүлж одоогоор нийт төлөвлөсөн үйлчилгээтэй орон сууцны барилгуудаас тус 1 блок орон сууц нь ашиглалтад ороход бэлэн болсон. Гэвч Д.Ч нь 2021 оны 10 дугаар сараас бидэнтэй холбоо барихгүй, биднээс зугтаж, манай компанийн газрын үлдэх хэсгийг бидний зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн, зарсан байх магадлалтай болсон тул бидний зүгээс ямар бичиг баримтыг үндэслэж Д.Ч манай компанийн эзэмшлийн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсныг лавлаж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандсан. Түүний дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2121 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/855 тоот албан бичгээр "иргэн Д.Чын нэгж талбарын хувийн хэрэгт М сумын Засаг даргын 2000 оны 74 тоот захирамжаар "Х э" ХХК-ийн захирал иргэн Лхагвасүрэнд Чандмань компанийн баруун талд 1500 м.кв худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн бөгөөд уг газрыг 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтаар иргэн Д.Лхагвасүрэнгээс иргэн Д.Чт Чандмань ХХК-ийн баруун залгаад байршилтай авто зогсоол, гражийн зориулалттай 4000 м.кв газрыг 40 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Нэгж талбарын хувийн хэрэгт газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ болон холбогдох бусад материалууд байхгүй байна" гэсэн хариуг манай компанид ирүүлсэн. Тус хариу албан бичгээс үзвэл манай компанийн эзэмшлийн газрыг Д.Ч нь ямар ч хуульд заасан бичиг баримтгүйгээр, хууль бусаар шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байна. …Хуульд заасан ямар ч бичиг баримтын бүрдлийг хангаагүй, газар эзэмшигч нь өөрөө эзэмшлийн газраа бусдад шилжүүлэхийг зөвшөөрөөгүй, мэдээгүй байхад, захиргаа эзэмшигчид нь өөрт нь мэдэгдэлгүйгээр, хууль бусаар компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байна. Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" байхад Х аймгийн М сумын Засаг дарга дур мэдэн манай компанийн эзэмшлийн газрыг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн байна. Иймд Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн "Х э" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

...Д.Чаас "Х э" ХХК-ийн захирал Л.Тд Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай" А/217 дугаар захирамжаар 435 м.кв газрыг шилжүүлэхдээ тус захирамжаар Дэндэвийн Пт 881 м.кв газрыг нь шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Тодруулбал  маргаан  бүхий  газраас манай  компанид 435 м.кв газрыг шилжүүлсэн атлаа мөн 881 м.кв газрыг нь Дэндэвийн Пт шилжүүлэн эзэмшүүлсэн байна. М сумын Засаг даргын илт хууль бус захиргааны актыг үндэслэж Д.Ч маргаан бүхий газрыг эзэмших эрх олж авсан байхад аймгийн Засаг даргa Д.Чын эзэмшлээс 881 м.кв газрыг нь Дэндэвийн Пт шилжүүлэн эзэмшүүлж захиргаа дахин илт хууль бус захиргааны акт гаргасан байна. Мөн Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн "Х э" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох"-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Ч өөрөө гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа атлаа дахин маргаж буй газрыг Х аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Тазар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай" А/125 дугаар захирамжаа "А а" ХХК-ийн ззэмшилд шилжүүлсэн байна. Иймд Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Тазар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай" А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дэндэвийн Пт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Х аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай" А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах"-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... гэжээ.

Нэхэмжлэгч “Х э” ХХК-ийн захирал Л.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 он хүртэл яг энэ асуудалд нэг айхтар оролцдоггүй байсан. Ерөнхийдөө компанийг нь авсан ч гэсэн ар талд нь манай аав өөрөө бүх эрсдэлийг хариуцаад зааж зөвлөөд явдаг байсан. 2000 оны 74 гэсэн захирамжаар Лхагвасүрэн захиралтай “Х э” ХХК нь 1500 м.кв гэсэн захирамж байдаг юм байна лээ. Би тэрийг мэддэггүй байсан. Манай аавын яриагаар 2000 онд Балдан гэх хүнээр газраа заалгаж аваад хашаагаа барьсан. Ээж маань төрийн албан хаагч байсан, ажлын бус цагаараа хоёулаа хашаа барих эд зүйлээ цуглуулаад хашааг барьж байсан гэж хэлдэг. Хашаа барих явцдаа дүү Чулуунбаатарыг дуудаж ах нь ганцаараа болоод байна, хашаа барилцах эрэгтэй хүн хэрэгтэй байна, барилцаад өгөөч гэж хэлж дуудаж оруулж ирсэн байдаг. Гэтэл сая Чулуунбаатар би өөрөө хашаа барьсан гэж хэлээд байна. Үүнийг гэрчлэх гэрч байгаа. Төрсөн ах Чулуунбатынх нь хүүхэд нь байдаг. Тэр хүүхдийн хэлж байгаагаар би хүртэл энэ хашааг барилцаад сахиад хонож байсан гэж хэлдэг. Энэ хашаа бол эхнээсээ л манайх байсан, манайх хашаагаа өөрөө барьж байсан гэдгийг нотолж байна. 2020 оны өвөл “А а” ХХК-ийн Эрдэнэбат манай аав дээр ирж бүгдээрээ газрыг чинь ашиглая, зүгээр байж байхаар орон сууц баръя, ах дүүгээ орон сууц болгоё гэдэг санааг хэлэхэд нь манай аав үргэлж ах дүүгээ бодож явдаг болохоор тухайн санааг дэмжсэн. Би Эрдэнэбатыг ийм яриа үүсгэж орж ирснийг хараагүй, мэдээгүй, харин Пыг аав дээр хэд хэдэн удаа орж ирээд тухайн газар нь ингэчихмээр л байна, би л хоосон хоцрох гээд байна би эмнэлэг, сувиллын газар баримаар байна гэж хэлдэг байсныг мэдэж байна. Тэгээд ах дүүгээрээ нийлж орон сууц барихаар болж Эрдэнэбат орон сууцны зураг төслийг хариуцаад гаргахаар болсон. Миний хувьд хаус барьж амьдармаар байна, нэг газар гээд хэлдэг байсан. Манай аавын хувьд охиныхоо хүслийг биелүүлнэ, хаусын газар зааж өгнө гээд 435 м/кв газрыг тасалж авсан. Хаус барих газар дээрээ одоо би орон сууц барьчихсан байгаа. Аав маань хэдэн дүү нараа миний үгээ явдаг гэж боддог. Эрдэнэбат орон сууцны зургийг хүнээр гаргуулж байна гэдэг байсан, тэгээд Эрдэнэбат Х аймагт хүн танихгүй техникийн нөхцөл болоод Х аймагт хөөцөлдөх бичиг баримтуудыг би өөрийн нөхөртэй цуг хөөцөлдөхөөр болсон. Техникийн нөхцөл хөөцөлдөөд явахдаа Чулуунбаатарын нэр дээр энэ газар шилжсэн байгааг мэдсэн. Би аав, ээж хоёртой энэ байдлыг хэлэхэд манай аав би шилжүүлж өгөөгүй, яагаад энэ газар шилжчихдэг юм бэ гэдэг зүйл ярьсан. Тэртээ тэргүй орон сууц бариад нийтийн эзэмшлийн газар болох юм байна за яах вэ дүү минь газрыг буцаагаад өгчих байх гэж бодоод итгээд байж байтал дундаас нь Эрдэнэбат гэж хүн гараад ирсэн. Чулуунбаатарын нэр дээр шилжсэн байгаа учраас Чулуунбаатарын нэр дээр зураг гарч ирэх юм байна, би “Х э” ХХК-ийн нэр дээр зураг төслөө гаргуулмаар байна гэхэд болохгүй гэж байсаар байгаад би техникийн нөхцөлөө мөнгө төлж авч байсан. Манай аавын хувьд хашаа барилцаж байх явцад ар гэрт нь гачигдал гарсан, сэтгэл санаагаар унаад хэцүү байдаг байхдаа дүүгээ Мгийн төв рүү орж ирэхэд нь хашааг харж хандаад хашаанд амьдарч бай гэж хэлсэн. Пыг нөхрөөсөө салаад 2 хүүхэдтэй үлдээд явахад нь дүүгээ хашаандаа буулгасан, хашааг харж хандаж байгаарай гээд дуулгасан. Бусдаар надад эд нарт шилжүүлж өгсөн зүйл байгаагүй гэж хэлдэг байсан. Аав маань 2020 оны 8 сараас эхлээд хүнд өвчний онош сонссон энэ цагаас эхлээд бид нарын санхүү мөнгө, сэтгэл санаа бүх зүйл хэцүү байсан. Миний хувьд нэгэнт орон сууц барих юм чинь би ч гэсэн орон сууц барина гээд 2021 оны 5 дугаар сард хашаа руу хамгийн анх манайх ороод орон сууц барихаар ухаж эхэлсэн. Тэгтэл яг тэр үеэс эхлээд хэзээний Эрдэнэбат эзэн юм шиг ирээд инженер техникийн ажилчдыг захирч, танай орон сууц манай суурь руу орлоо, ингэж барьж, тэгж барьж гэж ааш гаргаад л П, Отгонбаяр нарын хувьд Тамирмаагийн мэддэг юм гэж юу байсан юм гээд бүтэн жилийн хугацаанд орон сууцыг барихад маш их дарамт шахалтад байсан. Энэ бүхнийг би аавдаа хэлэхэд арай ч миний дүү нар үгүй байлгүй дээ гэж хэлдэг байсан. Тэгтэл 2021 оны 10 дугаар сард ер нь яаж шилжсэн талаар шалгана гээд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт орж ээж маань асууж лавлаж үзэхэд нотлох баримт, хувийн хэрэг байгаагүй. “Х э” ХХК болон, Лхагвасүрэнгээс Д.Чт газар шилжүүлсэн талаар баримт байгаагүй. 2022 оны 03 дугаар сард газар дээр дарамт шахалт нь ихсээд байна буцаагаад газраа авъя гээд манай аав, ээж хоёр Чулуунбаатартай очиж уулзсан. Д.Чаас хүнд өвчтэй ахыгаа 60 км зайд машин бариулаад ирүүлчихлээ ах маань газар өгч болсон юм чинь буцаагаад газрыг нь өгнө гээд М сум руу дагаж орж ирсэн. Тэгээд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт манай аав, Чулуунбаатар бид 3 ороод цахим сүлжээнээс шүүгээд үзэхэд Чулуунбаатар дээр газар байхгүй гээд гараад ирсэн. Яагаад буцаагаад өгнө гэсэн газар чинь байхгүй болчихдог юм бэ, яахаараа ийм зүйл болов гээд манай аав Газрын хэлтсийн дарга Нямбаяр гэх хүн рүү орж уулзсан. Гэтэл “А а” ХХК-ийн нэр дээр газар шилжсэн байна гэж хэлсэн. Тэгвэл шилжүүлсэн захирамжийг нь үзье гэтэл захирамж байхгүй, манайд ирээгүй байна гэдэг зүйлийг хэлээд аавыг маань гаргасан байсан. Чулуунбаатар нь Эрдэнэбат газрын банкны зээлийн барьцаанд тавьчихъя гэж намайг дуудаж нотариат орсон тэгтэл энэ худлаа хэлээд шилжүүлээд авчихсан байна гээд өөрөө амаараа хэлж гараараа бичиж өгсөн. Нээрээ л Д.Чаас “А а” ХХК руу газар шилжээгүй байхад Чулуунбаатараас зөвшөөрөл аваад 500.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьчихсан байсан. Зээлийн барьцаанд тавигдсан байсан. Б.Гдарга өөрөө та нар шүүхэд хандах хэрэгтэй гэж хэлсэн бөгөөд энэ газар хууль бусаар шилжсэн гэдгийг мэдэж байсан. Манай аавын зүгээс олон удаа хүсэлт бичиж, хууль бусаар газар шилжлээ гэдэг байдлаар Аймгийн Засаг дарга Идэрбаярт хүсэлт бичиж өгсөн байдаг. Манай аав ээж хоёр Засаг дарга дээр орох гээд хүлээж байхад Бямбацогт Засаг даргын нарийн бичигт захирамжийн хавсралтыг солих гээд явж байхтай тааралдаад захирамжийн хавсралтыг хартал нь “А а” ХХК биш, Д.Э гээд гарчихсан байсан захирамж байсан. Тэгээд манай аав, ээж хоёр Засаг дарга дээр ороод нөхцөл байдлыг тайлбарлаж хэлсэн. Гэтэл захирамж ирээгүй байхад Газрын алба цахим системд “А а” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн байсан. Ингээд буцаагаад Д.Эын нэр дээр шилжсэн газрыг буцаагаад Д.Чын нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн мөртөө шилжүүлж өгөлгүй хуураад Ганзориг дарга 2022 оны 04 дүгээр сард “А а” ХХК-руу газар шилжүүлсэн захирамж гаргасан байсан. Б.Гдаргатай хүртэл би уулзсан, зээлийн барьцаанд тавьсан газрыг Д.Эаас “А а” ХХК-руу шилжүүлэх нь хууль бус биз дээ гэтэл Энхмаа л ийм зүйл хийчихлээ, тэр л мэдэж байгаа гээд доод ажилтнаа л буруутгасан. Ингээд л манайхыг цутгалтаа хийгээд 2 дахь сууриа тавих гэж байхад Д.Э газрыг шилжүүлээд авчихсан эзэн суучихсан танайхыг энд оруулахгүй, яв гээд манай аавыг хөрс алтан дэлхийд газар мундсан биш зөндөө л газар байна, тэрийгээ очиж худалдаж аваад байшингаа барь гэж машин дотор уулзаад хэлээд аавыг маань уурлуулаад явсан байсан. Одоо манай аав туйлын гомдолтой байгаа. Намайг аав маань эдгээр хүмүүсийг шүүхэд өг гэж хэлээд өгүүлсэн. Та нар яаж миний эцгийг гомдолтой сэтгэл санаагаар нь унагааж өвчнийг нь улам сэдрээгээд яваад байгаа юм бэ, бид нар энэ өвчний төлөө тэмцэж байна, та нар нэг өдөр асарч хамгаалаагүй, та нарыг гэж явсан хүнийг яаж ийм байдалд оруулж чадаж байна. Одоо би аавынхаа өмнөөс явна, миний аав үгээ бүрэн гүйцэт хэлж чадахгүй ч гэсэн. Ийм л байр суурьтай байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын эхний үндэслэл буюу Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан. Энэ шаардлагын хувьд үндсэндээ “Х э” ХХК-ийн зүгээс анх эзэмшсэн газраа бусдад шилжүүлэх, шилжүүлэхийг зөвшөөрсөн бичгийг тухайн аймгийн Засаг даргын тамгын газар, газрын алба, газрын даамалд зэрэгт огт хүсэлт гаргаж байгаагүй. Энэ талаар хавтаст хэрэг авагдсан баримт, лавлагаа зэрэгт тодорхой харагдана. Тухайн газруудыг шилжүүлэх хүсэл зоригоо тухайн газрын эзэн буюу эзэмшигч ямар нэгэн байдлаар илэрхийлэл гаргаагүй байдаг. 2002 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн Газрын тухай хуульд 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана гэж зохицуулсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар шилжүүлэхдээ хуульд зааснаар тухайн үед 3 төрлийн арга хэмжээг зайлшгүй авагдсан байж газар эзэмших эрхийг шилжүүлдэг байсан. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах, нотариатаар гэрчлүүлсэн газрын эрхийг шилжүүлэх гэрээг хавсаргах, газрын эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд уг газрыг шилжүүлэн авснаар үүсэх эрх үүргийг зөвшөөрсөн талаар нотлох баримт бичгийг хавсаргаж өгөхийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл үүнийг хүлээж аваад эрх бүхий тухайн шатны Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу шаардлагыг хангасан эсэхийг, шилжүүлэхээр өгөхийг хүссэн эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр эсэхийг шалган тогтоосон үндсэн шилжүүлэх харилцаа Газрын тухай хуулиар зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч буюу “Х э” ХХК-иас ямар нэгэн газрын эрхийг шилжүүлэх талаар огт хүсэлт сонирхлоо илэрхийлээгүй байхад гуравдагч этгээд Д.Ч руу тухайн сумын Засаг даргаас шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл М сумын Засаг даргаас эрх бүхий албан тушаалтнаас газар шилжүүлэх харилцаанд орсон байдаг. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар тухайн бүс нутаг буюу талуудын маргаж байгаа газар бол инженерийн шугам сүлжээ буюу төвийн бохир, дулаантай холбогдсон инженерийн шугам сүлжээ бүхий газар байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн тогтоолоор давхар нотлогдоно. Өөрөөр хэлбэл Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 35 дугаартай тогтоолоор М сумын инженерийн шугам сүлжээтэй газрыг тогтооход өнөөдрийн маргаж байгаа маргаан инженерийн шугам сүлжээтэй газарт хамаарч байгаа юм. 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжаар газрыг шилжүүлж өөрт олгогдоогүй эрхийг эдэлж илт хууль бус актыг гаргасан байдаг. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж хуульчилсан боловч өөрт оногдоогүй хуулийг хэрэглэн сумын Засаг дарга нь аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хэмжээнд хамаарах үндэслэлээр захиргааны актыг гаргуулж тухайн газрыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, өөрийн эрх хэмжээний асуудалд хамаарахгүй асуудлаар захиргааны актыг гаргасан. 2015 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй буюу хуульд заасан шилжүүлэх харилцаа үүсэх, өөрчлөх, дуусгавар болох нөхцөл бий болоогүй байхад шилжүүлсэн нь үндэслэлд хамаарч байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэсэн үндэслэлүүдэд хамаарч байна. Газар эзэмших эрхийг шилжүүлсэн А/217 захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дэндэвийн Пт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлагыг үндсэндээ илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа учраас захиргааны акт гарсан цагаасаа эхлээд эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актыг үндэслээд гаргасан нь хууль бус гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад тайлбарлахдаа аман гэрээ хэлэлцээр хийсэн байх магадлалтай гэж хэлж байна. Газрын тухай хуульд аман гэрээ хийгээд газрыг шилжүүлэх талаар харилцааг зохицуулаагүй, мөн магадлалтай гэдэг үндэслэлээр хуульд зохицуулаагүй тул үндэслэлгүй зүйл ярьж байна. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй гэдэг үндэслэлийг тайлбарлаад байна. Хавтаст хэрэгт үндэслэлээ тайлбарлаад өгсөн. Өөрөөр хэлбэл Х аймгийн Засаг даргаас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр А/699 албан бичгээр болон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 855 дугаартай албан бичгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгүүлээд хариуг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 94-99 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн. Шүүхийн практикт аймгийн Засаг дарга болоод Нийслэлийн Засаг даргатай холбоотой маргааныг Ерөнхий сайдад гомдол гаргах харилцаа байхгүй учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явдаг. Тэгэхээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлээгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлаад байна. Тухайн үндэслэлээ тайлбарлахдаа 2000 оны 74 дүгээр захирамжаар “Х э” ХХК-ийн захирал Лхагвасүрэнд газар эзэмшүүлсэн гэдэг зүйлийг тайлбарлаад байдаг боловч хэрэв “Х э” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн гэж байгаа бол иргэн Д.Лхагвасүрэн гэдэг үндэслэлээр газар эзэмшүүлэх нь үндэслэлтэй. Тэгэхээр нэхэмжлэл эрхгүй этгээд гэж үзэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Балдан болон Оюунгэрэл нарын мэдүүлэг авагдсан. Тухайн үед газрын даамлаар ажиллаж байсан хүмүүс байсан. “Х э” ХХК-д тухайн газрыг эзэмшүүлсэн байрлал хэмжээ газрыг хэмжиж өгч байсан. Тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд хэлж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д зааснаар баримтууд захиргааны байгууллагад ирээгүй юм байна. Хүсэлтүүд холбогдох баримтууд 2005 онд газар шилжихэд байгаагүй нь хэрэг хэлэлцэж дуусах цаг хугацаанд байхгүй нь хэн аль нь тогтоогдлоо. Д.Ч нь газар шилжүүлэх хүсэлт бичээд ах шилжүүлэх хүсэлт бичээд хэн аль нь газрын албанд өгсөн гэж хэллээ. Хэрэв өгсөн үйл баримтын талаар хэрэгт байсан бол маргаан үүсэхгүй байжээ. Тухайн үеийн газрын даамал буюу Балдан гэх хүний гэрчийн мэдүүлгээр энэ үйл баримтыг нотолж байгаа нь Газрын тухай хуулийн 38.1-д ажиллагаа буюу бүрдүүлбэр хангагдаагүй байхад Засаг дарга хуульд зааснаар бусдын газрыг бусдад шилжүүлэх захирамж гаргах боломжгүй байжээ. Ингэснээр төрийн байгууллага нэгнийхээ үйл ажиллааг таслалтгүй явуулах зарчмынхаа дагуу нэгэнт байхгүй газар дээр байхгүй холбогдох баримтуудыг хүлээн зөвшөөрсөн хэрнээ гаргаж байгаа эрхийн актаа хамгаалж байгаа нь үндэслэлгүй байна. Газрын тухай хуульд заасан холбогдох заалтыг хангасан тохиолдолд газрыг шилжүүлэх эрх зүйн харилцаа явах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 2004 онд Х аймгийн М сумын 2005 оны маргаан бүхий газар шилжихээс өмнөх харилцаанд Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын инженерийн шугам сүлжээ бүхий газрыг бүсчилж батлаад газрын тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлж байжээ. 2004-2009 оны хоорондоо харин энэ ажил нь ажил хэрэг болоогүй юм гэдэг үндэслэлээр хууль, хуульчилсан акт хэм хэмжээ тогтоосон захиргааны актыг хэлбэрэлтгүй биелүүлэх гүйцэтгэх эрх мэдлийг харьяа агентлаг байгууллага нь хуулийг дагаж мөрдөөгүй, мөрдөхгүйгээрээ захиргаа өөрийгөө зөвтгөх үндэслэл болохгүй. Энхзаяа өмгөөлөгчийн шинжлэн судалсан баримтад 2004, 2005 онуудад Х аймгийн Засаг дарга бусдад газар эзэмших эрх олгоод явж байсан харилцаа байна. Тэгэхээр энэ харилцаанд дээр захиргааг зөвтгөх үндэслэл болохгүй. Энэ үйл баримт хэрэгт тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргаж байна. М сумын засаг даргын 2000 оны захирамж дээр “Х э” ХХК-ийн Д.Лхагвасүрэнд гэсэн. Бүртгэлийн тухайн хуульд 2007 оныг хүртэл тухайн компанийг эзэнтэй нь бичиж явдаг байсан. Компанийн тухай хуулийн 2010 онд шинэчлэгдэх хүртэл компанийг эзэнтэй нь бичиж явсан үйл баримт, мөн газрын төлбөрийг “Х э” ХХК төлж ирсэн үйл баримт хэрэгт авагдсан. “Х э” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэл буюу 2001 оноос хойших санхүүгийн баримтад энэ хашааг барьсан үйл баримт нь хэрэгт авагдсан байгаа. Чулуунбаатар анхнаасаа энэ газар  миний газар гэж маргаж байсан боловч шүүх хуралдаан дээр би 2005 оноос хойш хууль ёсоор эзэмшиж эхэлсэн гэдэг агуулгатай газрын тайлбар хэлж байна. Өнгөрсөн хугацаанд Д.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А гэдэг хүн Х аймагт 2 удаа хуралдахад энэ газрыг 2000 оноос хойш эзэмшиж байсан анхнаасаа энэ газар Д.Чынх байсан гэж мэтгэлцэж явсан. Өнөөдрийн байдлаар гуравдагч этгээдийн тайлбар эргэлзээтэй байгаа учраас үнэлэх боломжгүй. Гуравдагч этгээд Д.Пыг хүсээгүй байхад албадлагаар газар өгчихжээ. Д.П нь 881 м.кв газрыг авахыг хүсээгүй байхад энэ хүнд газар өгчихжээ. Л.Т 435 м/кв газар, Д.Пт 881 м/кв газрыг яагаад шилжүүлэх болсон үйл баримтыг гагцхүү Д.Лхагвасүрэн гэрчээр мэдүүлэхдээ тайлбарлаж хэлсэн байдаг. Энэ шүүх хуралдааны явцад Д.Э үүнийг тайлбарлах болов уу гэтэл тайлбарлаж хэлсэнгүй. Д.Ч эдгээр хүмүүст яагаад төлбөргүй газар шилжүүлснээ өнөөдөр мэдэхгүй байна. Газар анхнаасаа хэний эзэмшил байсан бэ гэхээр Д.Лхагвасүрэн түүний харьяа компанийн эзэмшлийнх байсанд гуравдагч этгээд нар өнөөдөр маргасангүй. Хүлээн зөвшөөрч байна. Хууль зүйн үйл явдалд эдгээр гуравдагч этгээд нар газрыг үнэ төлбөргүй авсан юм байна. Өнөөдөр компани болоод ах нь үүнийгээ буцаан шаардаж байгаа агуулгатай байна. Д.Чын хэлсэн зүйл үгнээс болж архиваас 3 удаа очиж үзлэг хийсэн боловч гарч ирээгүй. Д.Чын хэлж байгаа тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэл гаргах этгээд бол 2000 оны захирамжийн дагуу “Х э” ХХК байна. “Х э” ХХК нь өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг төлж байсан гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдсан байна. 9 Эрдэнэ хотхон газрыг хуваарилсан эцсийн хүн нь Лхагвасүрэн гэдэг нь үйл баримтаар тодорхой болж байна. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Д.Ч нь газрыг буцаагаад ахдаа шилжүүлээд өгье гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Уг хүсэлтээ бичгээр нотариатаар баталгуулсан үндэслэл бүхий байна. Иймээс эдгээр нөхцөл байдлыг шүүгч анхаарч эцэслэн шийдвэрлэж өгнө үү. 1500 м/кв уу, 4000 м/кв газрын тухайд хэн аль маргаан байхгүй байгаа гэв.

5. Хариуцагч Х аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М сумын Засаг даргын 2000 оны 74 тоот захирамжаар “Х э” ХХК-ийн захирал иргэн Д.Лхагвасүрэнд Чандмань компанийн баруун талд 1500 м.кв худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн бөгөөд уг газрыг 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтаар иргэн Д.Лхагвасүрэнгээс иргэн Д.Чт “Чандмань” ХХК-ийн баруун залгаад байршилтай авто зогсоол, гражийн зориулалттай 4000 м.кв газрыг 40 жилийн хугацаатайтгаар шилжүүлэн эзэмшүүлсэн шийдвэрлэж байна. Мөн 2005 оны захирамжийг гаргахдаа иргэдийн хороонд хийсэн газар эрх шилжүүлэх хүсэлтүүд нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй байгаа боловч иргэн Д.Чт газар эзэмших гэрчилгээ, гэрээ олгож баталгаажуулсан байна. Иргэн Д.Чын эзэмшлийн газраас иргэн Л.Тд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0607 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад материалыг үндэслэн 435 м.кв газар, иргэн Д.Пт 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0608 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад материалыг үндэслэн 881 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжийн хавсралтын 9, 10 дахь хэсгээр тус тус шилүүлэн эзэмшүүлсэн. Үлдсэн 3614 м.кв газрыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2699 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон холбогдох бусад материалыг үндэслэн “А а” ХХК-д аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх тухай” шийдвэрээр шилжүүлсэн болно. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” заасан шаардлагыг хангаж байгаа тул сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 тоот захирамж, аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч /Х аймгийн Засаг дарга/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 4 захирамжтай холбоотой хүчингүй болгуулах хүсэлт гаргасан байна. 2005 оны 02 дугаар сарын 19-ний 07 дугаар дугаартай захирамж нь хууль бус гэдэг үндэслэл гаргаж ирж байна. 2005 оны захирамжийн хувьд нэхэмжлэгч талын яриад байгаа 2 талын гэрээ байхгүй байгааг хүлээн зөвшөөрч байна. тухайн үеийн хариуцаж байсан албан тушаалтнууд яагаад гэрээ хийгээгүй байхад шилжүүлэх эсэх талаар мэдүүлэгт үндэслэлээ тайлбарласан байдаг. 2 талын гэрээ байхгүй ч гэсэн өнөөдөр ах дүү нар хоорондоо аман гэрээ хийгээд явчихсан байх магадлалтай гэж үздэг.  Өнөөдөр 9 Эрдэнэ хотхоныг барихдаа хүртэл аман гэрээ хийгээд ямар нэгэн бичиг цаасан дээр гэрээ, хэлэлцээр хийлгүйгээр тохиролцоод явсан. 2005 онд Д.Лхагвасүрэн нь дүү Д.Чтаа аман гэрээгээр, за үүнийг чи хариуцаж яв гэдэг байдлаар өгсөн байх магадлалтай гэж үзэж байгаа. 2005 онд Лхагвасүрэн төрийн албанд орох болсон учраас дүүдээ газрыг шилжүүлсэн гэдэг нөхцөл байдал байж болохоор харагдаж байдаг. Мөн инженерийн шугам сүлжээтэй хүсэлт гаргасан газарт М сумын Засаг дарга дарга захирамж гаргасан нь хууль бус гэж ярьж байна. 2004 онд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 дугаар тогтоолоор инженер шугам сүлжээтэй бүсийг шинэчлэн тогтоосон боловч 2009 он хүртэл газартай холбоотой эрх зүйн харилцааг М сумын Засаг дарга шийдвэрлээд явж байсан. Тэгэхээр 2004-2009 он хүртэл 5 жилийн хугацаанд гарсан  эрх зүйн харилцаа өнөөдөр ч гэсэн газраа эзэмшигчид маань М сумын Засаг даргын захирамжаар газраа эзэмшээд явж байгаа. 2009 оноос аймгийн Засаг даргын ажлын хэсэг байгуулаад шугам сүлжээтэй бүсийг М сумаас хувийн хэрэг татах ажлын хэсэг байгуулаад 2009 оноос үндсэндээ шугам сүлжээтэй газарт эрх зүйн харилцаатай Аймгийн Засаг дарга олгож эхэлсэн байгаа. Тэгэхээр инженерийн шугам сүлжээтэй бүсэд М суманд олгосон нь хууль бус гэдэг маань тухайн үед мөрдөж байсан уламжлалт ажиллагааг шийдвэрлээд явсан. Хувийн хэрэгт эрх шилжүүлсэн гэрээ байхгүй харин захирамж нь байгаа. “Х э” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнгээс Д.Ч гээд байж байгаа. Дээрээс нь 2005 оны захирамжид “Х э” ХХК нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2000 оны 74 дугаартай захирамж дээр “Х э” ХХК-ийн захирал гэж тодотгосон болохоос биш иргэн Д.Лхагвасүрэнд олгосон газар юм, “Х э” ХХК-ийн  газар биш гэж үзэж байна. Д.Чт олгосон 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжийг хүчингүй гэж үзэж байна. Тухайн үед Галдан гэдэг хүн газрыг зааж өгсөн байдаг. Зааж өгөхдөө өнөөдрийн хашсан хэмжээгээр зааж өгсөн, эргэлтийн цэг өөрчлөгдөөгүй. Тиймээс энэ талбай хэмжээгээр буюу 4000 м/кв эзэмшүүлэх шийдвэрийг 4940 м.кв болгож одоо байгаа кадастрын бодит хэмжээгээр өөрчилсөн. Өөрчлөхдөө үйлчилгээний орон сууц гэж өөрчилсөн. Үйлчилгээний орон сууц өөрчилсөн гэхээр тухайн газар маань М хотын хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны бус зориулалтын орны сууж болгоход боломжтой гэдэг байдлаар аймгийн Засаг дарга гаргасан. Мөн энэ захирамжийг үндэслээд тухайн газар дээр маань 2 орон сууц баригдаад 1 орон сууц нь Л.Тгийн нэрээр улсын комисс хүлээгээд авсан. Тэгэхээр 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн А/49 тоот захирамжийг цуцлах үндэслэлгүй. 2021 оны 4 дүгээр сарын 19-ний А/217 дугаартай захирамжийн 10 дахь заалт буюу Д.Пт холбогдох хэсгийн хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан байгаа. Тэгэхээр яг энэ захирамжаар тухайн газрын хэсэгчилж Д.П, Л.Т нарт шилжүүлээд эзэмшүүлсэн байгаа. Гэтэл өнөөдөр Л.Т нь 9 дэх заалтаар газраа аваад орон сууцаа бариад ашиглалтад хүлээлгээд өгчихсөн. Хэрэв Д.Пынх хууль бус гэж үзэж байгаа бол Л.Тгийн газар хүчингүй болж таарах гээд байна. Гэхдээ энэ захирамж маань гэрээ, гэрчилгээ нь гарсан, хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зураад баталгаажуулаад шилжүүлсэн захирамж байгаа. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Д.Чаас “А а” ХХК-нд шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр хамгийн сүүлийн захирамж маань гарахдаа өмнөх захирамжуудаа хүчингүй болгоод гарчихсан. “Х э” ХХК-ийн 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн 3 дахь заалтыг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн захирамж хүчингүй болгосон. 49 дүгээр дугаартай захирамжийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний А/217 дугаартай захирамжаар мөн хүчингүй болгосон. Хамгийн сүүлд буюу 4 дэх захирамж буюу Д.Чаас “А а” ХХК шилжсэн энэ захирамж маань хамгийн сүүлд хүчин төгөлдөр үйлчлээд явж байгаа. Өмнөх захирамжууд шат дараатайгаа захирамжуудаа гаргахдаа хүчингүй болгоод гарсан захирамжууд байгаа. Илт хууль бус гарсан захирамж гэж үзэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. Хөрөнгө оруулалт барилга байгууламжтай холбоотой асуудал дээр 9 гэр бүл буюу ах дүү нар ямар нэгэн гэрээ хийгээгүй. 2005 онд ах дүү хоёр аман гэрээ хийсэн байх магадлалтай гэж тайлбарлаад байгаа юм. Яагаад гэхээр хувийн хэрэг нотлох баримт байхгүй учраас Л.Т зээлийн барьцаатай холбоотой асуудал яриад байна. Д.Чаас “А а” ХХК руу шилжүүлэх хүсэлт өгсөн. Эрх шилжүүлэх гэрээн дээр “А а” ХХК-ийн Эрдэнэбат гэснийг манай мэргэжилтэн андуураад “А а” ХХК руу биш Д.Э руу шилжүүлсэн асуудал байгаа. Тухайн үед шилжүүлэх хүсэлт өгөхдөө банкны барьцаанд байсан. Түүнийг Д.Тамирмаагаас мэдсэн. Газрын цахим системд бүртгэл нь Хаан банканд барьцаалсан гэсэн мэдээлэл байгаа түүнийг манай мэргэжилтэн нягтлаагүй захирамж гарсан. Тэгэхээр энэ алдаатай асуудлыг залруулахаар манай байгууллагын зүгээс Аймгийн Засаг даргад “А а” дээр байх ёстой байтал Д.Э гэж гарчээ үүнийг залруулах, Д.Чын нэрээ, “А а” ХХК-ийн итгэмжлэлээр банкны барьцаанд тавьсан асуудал байгаа учраас энэ захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ өгөөд захирамжийг хүчингүй болгосон. Энэ захирамжийг хүчингүй болгосноор Чулуунбаатар дээр газар эзэмших эрх маань сэргээгдсэн байгаа. Эрх шилжсэний дараа буюу 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тоот захирамж маань гарсан. Тэгэхэд Д.Ч, Д.П, Л.Т нар нь нотариат дээр очоод Д.Чын эзэмшиж байгаа газраас 881 м/кв газрыг Пт өгсөн, 445м/кв газрыг Л.Тд өгсөн, үлдсэн 3614 м/кв газрыг Чулуунбаатарт үлдээсэн нотариатын гэрээнд Л.Т өөрөө гарын үсэг зураад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд гэрээгээ хийгээд албажаад захирамж нь хүчин төгөлдөр гарсан. 3614 м/кв газар маань Д.Чын эзэмшлийн газар. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Д.Ч нь “А а” ХХК-нд эрх шилжүүлэх гэрээ хийгээд нотлох баримтуудаа бүрдүүлээд манайд хүсэлтээ өгөөд эрх шилжсэн байгаа. Хамгийн сүүлд хүчин төгөлдөр захирамж маань 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаартай захирамж байгаа. Өмнөх хүчингүй болгож өгөөч гээд байгаа захирамж нь бүгд хүчингүй болсон. Шүүх хуралдаанд дээр гуравдагч этгээд, нэхэмжлэгч нарын зүгээс эвлэрсэн бол хариуцагчийн зүгээс ямар ч нөхцөлийг хангах байсан гэдгийг хурлын тэмдэглэлд үлдээж байна. “Х э” ХХК нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2000 оны 74 дугаартай захирамж дээр “Х э” ХХК-ийн захирал гэж тодотгосон болохоос биш иргэн Д.Лхагвасүрэнд олгосон газар юм, “Х э” ХХК-ийн газар биш гэж үзэж байна. Анхны эзэмшигч нь Д.Лхагвасүрэн юм. Тиймээс нэхэмжлэл гаргаж байгаа субъект буруу байна. Нэхэмжлэлд дурдаад байгаа 4 захирамжийн 3 нь хүчингүй болсон 1 нь хүчинтэй байгаа. Хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулах гэж байгааг гайхаж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Гуравдагч этгээд Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 оны захирамжийг хүчингүй болгуулах, 2021 оны захирамжийг хүчингүй болгуулах тухайн нэхэмжлэл гаргасан байна. Миний хувьд 2005 оны захирамжийг сайн мэдэхгүй, тухайн үед юу болсон талаар мэдэхгүй. 2021 оны захирамжийн хувьд Чулуунбаатартай хөрөнгө оруулалтын хүрээнд газраа шилжүүлсэн. Манай байгууллагын хувьд хууль зөрчсөн зүйл байхгүй. Хавтаст хэрэгт дэлгэрэнгүй байдлаар тайлбараа өгсөн учраас нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

Гуравдагч этгээд Д.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн буюу тодруулга хийсэн шаардлагын хувьд хэлэхэд инженерийн бүсчлэл бүхий газар дээр аймгийн Засаг дарга захирамж гаргах ёстой байтал М сумын Засаг дарга захирамж гаргаж байгаа нь эрх бүхий албан тушаалтан гаргаагүй тул илт хууль бус акт юм гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Маргаан бүхий газрыг миний үйлчлүүлэгчид 2001 онд шилжин орж ирж ахынхаа зөвшөөрлөөр дан ганц газрыг эзэмшиж авна гэдэг шаардлагын дагуу 2001 оноос эхлэн тухайн газар дээр ирж суурьшиж тухайн газрыг хашаалж авсан. Газрыг газрын дарга Балдан даамлын хэмжилтээр 4000 м/кв-аар газрын татварыг төлөхийг даалгаж үүрэг болгосны дагуу 2002 оноос эхлэн тухайн эзэмшиж байгаа газрынхаа татвар хураамж төлбөрийг төлдөг байсан. Улмаар газар дээр барилга бүтээн байгуулалтыг бий болгосон. 2004 оны сүүлээр буюу 12 дугаар сард 1500 м.кв газрыг эзэмшигч ахынхаа хүсэлт зөвшөөрлөөр мөн Д.Чын өөрийнх нь хүсэлтийн дагуу газрын даамал тухайн газрыг 4000 м.кв газрыг эзэмших мөн нэмж эзэмших хүсэлтүүдийг тус тус гаргасны дагуу 2005 оны 1 сард Х аймгийн М сумын газрын албанаас гэрээ гэрчилгээ захирамж гарч газрын харилцаанд оролц гэсэн  шаардлагын дагуу Д.Чын зүгээс тус газрыг 2005 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 7 дугаартай захирамж мөн газар эзэмшүүлэх гэрчилгээ гэрээний дагуу газрын үнийг төлж тухайн газраа эзэмшиж эхэлсэн. Газар эзэмшсэн эрх зүйн харилцаанд Д.Чын зүгээс Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар газар эзэмшигч маань жил бүр гэрээгээ дүгнүүлж газрын татвар хураамжийг газрын хэмжээгээр төлж эрх зүйн харилцаанд орж эзэмшиж улмаар 2018 оноос эхлэн тухай газар дээр 9 Эрдэнэ хотхоны төслийн ажлыг эхлүүлж уг ажиллагааг эхлүүлж улмаар 2021 оноос 9 ах дүүгийн хөрөнгө оруулалт хийгдэж тус хотхоны бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Х аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Тэргүүлэгчдийн хурлын 34 дүгээр тогтоолоор инженерийн шугам сүлжээ бүхий газар байсан гэж тодорхойлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасан үндэслэлээр тухайн инженерийн шугам сүлжээтэй газар байгаагүй гэдэг нь өнөөдрийн гаргаж өгсөн нотлох баримтуудаар тодорхойлогддог. 2018 оноос эхлэн тухайн газар дээр инженерийн шугам тавигдсан. Мөн Бадамханд, Пунцагбалжир гэх гэрчийн мэдүүлгээр инженерийн шугам сүлжээ бүсчлэл тогтоогдож шийдвэрлэсэн асуудлыг тодорхой мэдүүлдэг. Мөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд буюу “Х э” ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг тухайн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад эрх ашгийг зөрчсөн гэж тодорхойлж байгаа боловч яг хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн эсэх нь тогтоогддоггүй. Мөн эрх ашгаа хэрхэн яаж зөрчүүлсэн, 2005 оноос хойш эрх ашиг зөрчсөн гэх 7 дугаартай захирамж гарснаас хойш “Х э” ХХК-ийн эрх ашиг зөрчсөн гэдгээ төрийн захиргааны эрх бүхий байгууллагад 17 жилийн хугацаанд хэрхэн яаж хандаж, хэрхэн яаж хамгаалуулахаар тухайн Засаг дарга болон газрын албанд хандаж байсан талаар хэрэгт авагдсан баримтуудад байхгүй. 2021 онд Л.Тгийн зүгээс 435 м/кв газрыг шилжүүлж авсан, мөн 9 Эрдэнэ хотхоны төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн энэ цаг үеэс энэ маргаан үргэлжилж эхэлсэн. Тэгэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй “Х э” ХХК нь газрын эзэмшдэг эсэхээ нотлох үүрэгтэй, эрх ашиг зөрчигдсөн гэдгээ нотлох үүрэгтэй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн яаж хийгдсэн талаар нэхэмжлэгч нотлох ёстой гэвч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх журмыг нэхэмжлэгч талаас баримтлаагүй шууд шүүхэд хандсан байгаа нь нэхэмжлэгчийн шаардлагыг шүүхээс хүлээж авахгүй буцаах, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нөхцөл бий болж байна. Хариуцагч талаас ч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналыг хэлж байна. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн зүгээс мөн адил хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байна гэв.

Гуравдагч этгээд Д.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад оногдох 881 м/кв газрыг хууль бус гэж үзсэн байна. Л.Т, Д.Ч бид гурав хамтдаа нэг өдөр яваад хуулиар шилжүүлж авсан. Хууль бус зүйл ерөөсөө байхгүй. Яагаад Л.Тгийн газар хууль ёсных, минийх хууль бус болчихоод байгааг гайхаж байна. Хариуцагч талаас 881 м.кв газрыг хууль ёсны дагуу авсан гэж хэлж байна гэв.

Гуравдагч этгээд Д.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шаравжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4 хавтаст хэргийн материалыг судлаад нэхэмжлэгчийн тавьсан шаардлага нь хууль зөрчсөн асуудал харагдахгүй байна. Гэхдээ миний үйлчлүүлэгч Д.П нь нэхэмжлэгчтэй төрсөн ах дүүгийн холбоотой. 2005 оны анхны захирамж гарснаас хойш маргаад байгаа хашааг харж хандах барьж байгуулах, хашааг барилцахаар уг хашаанд оршин сууж амьдарч байгаад 2009 оноос хойш Чулуунбаатар дүүгийнхээ хамт маргаан бүхий хашааг харж хамгаалж байгаад 2021 онд энэ газрыг албан ёсоор хууль ёсных нь дагуу Засаг даргад хүсэлт гаргаж 881 м/кв газрыг авсан. Материал нь бүгд хууль ёсны дагуу гарсан, хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Лхагвасүрэнгийн хүсэл зориг нь 8 ах дүүдээ газар авч өгсөн үүнийг Д.Чаар харж хандуулж байгаад сүүлд хамаатны Эрдэнэбатын компани болох “А а” ХХК-тай нийлж барилга барих бүтээн байгуулалт явуулах хүсэл зориг байсан. Энэ хүсэл зориг нь одоо хүртэл биеллээ олоод явж байгаа. 2021 оны 4 дүгээр сарын 19-ний А/217 дугаар захирамжаар Д.Ч, Л.Т, Д.П нарт газрыг хэсэгчээд хувааж өгөх захирамж гарсан. Энэ захирамж нь одоо болтол хууль ёсны хүчин төгөлдөр байгаа бөгөөд Газрын тухай хууль тогтоомж зөрчөөгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өнөөдрийн хүртэл анхны 9 ах дүүгийн хүсэл зориг одоо хүртэл биелэгдээд явж байгаа. Эрх ашиг зөрчигдсөн гэж харагдахгүй байна. Д.Лхагвасүрэнгийн ярьж байсан охиныгоо Хаустай болгоно гэсэн хүсэл зориг нь Хаус барих газартаа орон сууц барьсан. Хожим нь Д.Ч, Д.П нар нь орон сууц, бусад эд хөрөнгийн бүтээн байгуулалтыг хийгээд явж байгаа. Олон түмэн нийтэд тустай ах дүү нарын хүсэл зоригийг давуулан биелүүлж цаашдаа ирээдүйд хэрэгтэй бүтээн байгуулалт явагдана, энд өөр ямар ашиг сонирхол орж ирээд байгаа зүйл байхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээд Д.Чын зүгээс өөрийнхөө хадгалж байсан хөрөнгөөрөө хашаа, байшин бариад нийтдээ 60.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Эдгээрийг хавтаст хэргийн материалаас судлаад үзэхэд Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар төлбөрөө төлсөн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-д зааснаар газар эзэмших бичиг баримтаа хууль ёсны дагуу бүрдүүлсэн байдаг. Миний хувьд Д.Пын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж ирсэн. Хавтаст хэргийн материалыг бүрэн дүүрэн уншлаа. Нэхэмжлэгч талын өмгөөлөгч нарын ярьж байгаагаар Д.Пт хүсээгүй байхад нь газар өгчихсөн гэж хэлж байна. Газар хуваарилсан өдөр Д.П, Л.Т нар нь өөрсдөө хүсээд газар хувааж авсан байгаа. Хэргийн материалыг судлаад үзэхэд Д.Э, Д.Ч, Д.Лхагвасүрэнгийн гэрт очиж хоорондоо ярилцаад ах дүү нарын хооронд тохиролцоо бүрдэж орон сууц барих талаар хэдэн жилийн өмнөөс ярилцаж байсан. Харин ч муухай болсон газрыг Чулуунбаатар нь арчлаад хөрөнгө оруулалт хийгээд жижиг байшин сав барьчихсан байсан. Уг газрын тухайд 2021 онд хүртэл ямар ч маргаан гараагүй байсан гэж хэлж байна. Д.Пт хүсэл зориг байсан. Тэр тусмаа тухайн газар дээр сувилал барина гэдэг хүсэл зоригоо илэрхийлж байсан. Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно гэж зааснаар газрын төлбөрөө төлөөд эзэмшээд явж байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Д.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 7 дугаар захирамжийн талаар хэлэхэд би 2001 оны 8 сард ар гэр гачигдалтай мөн хүүхдээ сургуульд суулгахаар аймгийн төв бараадаж орж ирсэн. Тухайн үед би айлын хашаанд буучихсан байхад ах маань надад ийм газар байна, чи тэнд очиж хашаа хатгаад амьдарч суу, юм хий гэж хэлсний дагуу би ахынхаа өгсөн газар очиж хашаа хатгаж өөрийнхөө чадлын хэмжээнд тухайн үеийн ханшаар байшин бариад үйл явцыг хийсэн. 2004 онд буюу тухайн үед нөхцөл ийм байсан би Мгийн төвд орж ирэхээс өмнө би мал малладаг байсан бөгөөд 2000 онд зуд болсон. Би тухайн үед хадгаламждаа мөнгө байршуулсан байсан. Тэр хуримтлалынхаа мөнгөнөөс бүтээн байгуулалтыг хийсэн. Энд ямар ч хууль бус зүйл байхгүй. 2000 онд хашаа бариад, 2002 онд байшин бариад өрх гэрийн эдийн засаг муудаж цуглуулсан мөнгө төгрөг маань үндсэндээ дууссан. 2004 он болохын үед эхнэр маань жирэмсэн болж 4 дэх хүүхэд төрөх болсон. Амьдралын хувьд хөдөөнөөс ирсэн хүний хувьд хүндэрч эхэлсэн. Тухайн үед барьсан байшингийнхаа нэг талд нь амьдарч, нэг талд нь хүнсний дэлгүүр ажиллуулахаар болсон. Үндсэндээ амьдрал хүндэрч эхэлсэн. Тэгэхээр нь байшин хашаагаа барьцаалж байгаад хүнсний дэлгүүрийн өргөтөл хийхээр болж банктай очиж уулзахад банкнаас газар нь таны нэр дээр биш учраас зээл гарахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахдаа хэлээд хүнснийхээ дэлгүүрийг өргөтгөөд баримаар байна гэж хэлсэн. Түүний дараагаар ах маань намайг дуудаад чамд энэ газраа шилжүүлж өгнө ах нь бүх зүйлийг зохицуулж өгнө гэж хэлсэн. Тэгээд 2005 оны 1 дүгээр сард хүүхэд төрөөд удаагүй байхад намайг дуудаж газар эзэмших захирамжаа аваарай гэж хэлсэн. Тэгээд би Балдан гэх газрын даамлаас захирамжаа авсан, газрын төлбөрийг төлөөд явсан. Ядарсан үед ах маань надад тусалсан гэж бодоод явдаг байсан гэв.

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Асуусан гэрч нарын бүх юман дээр нэхэмжлэгч нарт зааж өгч байгаад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Захиргааны байгууллага өөрийн үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж яригдаж байсан асуудал. Анхны үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад хандсан гэдгээр нэхэмжлэлээ гаргасан. Тэгэхээр хэзээ нэхэмжлэл гаргах, хэнд гаргах талаар хууль харж байгаад ярихгүй бол болохгүй байна. Инженерийн шугам сүлжээтэй бүсчлэл гэдэг асуудал яригдаад яваад байсан, бүгдийг нь тайлбарлаж хэлж байсан. Инженерийн шугам сүлжээтэй бүс буюу хуулийн хэллэгээр инженерийн шугам сүлжээ бүхий газар, инженерийн шугам сүлжээ оруулж ирэхээр төлөвлөсөн гээд 2 өөр ойлголтын талаар Газрын тухай хуульд байгаа. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байна. Нэхэмжлэгч нарын бариад байгаа Газрын тухай хуулийн заалтад хамааралтай байна. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна. Тэгэхээр аймгийн холбогдсон газар байдаг юм байна. Төлөвлөсөн газар биш. 2 өөр заалтыг Газрын тухай хуульд заагаад өгчихжээ. 2004 онд төлөвлөгдсөн газар байсан. Тэгэхээр 2005 онд Чулуунбаатартай холбоотой захирамж нь эрх хэмжээ нь хүрэхгүй этгээд захиргааны акт гаргасан гэх үндэслэл нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад захиргааны акт гаргавал илт хууль бус гэж үзэх юм байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно заасан. Хэн нэгэн дуртай этгээд биш. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг ярьдаг. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар  Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно гэж заасны үндсэнд хэн газар эзэмших эрхтэй вэ гэдгийг тодорхойлох юм. Тэрийг тодорхойлдог гол нотлох баримт нь гэрээний үндсэнд гэрчилгээгээр гарч газар эзэмшинэ. Тэгэхээр “Х э” ХХК нь гэрээний үндсэнд гэрчилгээгээр газар эзэмшсэн гэсэн баримт алга. Үүнийг нотолсон баримт алга. Өөрийнхөө ямар эрх ашгийг зөрчигдсөн гэдгээ тодорхойлох ёстой юм. Компанийн тухай хуульд компани гэдэг нь өөр эрх үүрэгтэй гэдэг талаар заагаад өгчихсөн. “Х э” ХХК-нд шилжүүлж өгсөн газар гэж хэлж болохгүй. Гуравдагч этгээд П, А а нарт хүчээр газар өгсөн асуудал яригдаад байна. Захиргааны актыг захиргааны нэг хүчингүй болгоод шүүх нэг хүчингүй болгоод явах хуулийн тодорхой заалт байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох боломж шүүхэд байгаа. Мөн захиргааны нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нэг үндэслэл байдаг. Ядаж нэг сарын гэрээ, ядаж нэг жилийн гэрээгээр гэрчилгээ гаргуулчихаад ярьж байгаа бол бүрэн эрхтэй, гэрээний үндсэн гэрчилгээ эзэмшиж байгаа юм гэж үзэхээр байна. Түүнээс биш захиргааны байгууллагад өөрийгөө эзэмших эрхтэй гэж байгаа улсууд өөрсдөд нь байгаа баримтаа өнөөдөр гуравдагч этгээдэд халдааж далимдуулж нэхэмжлэл гаргаад байгаа нь шийдвэрлэхэд төвөгтэй болгож байна. Хуульд заасан хангасан нэхэмжлэгч гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн ч гуравдагч этгээдүүд хүлээн зөвшөөрсөнгүй гэв.

Гэрч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2000 онд Х э газрыг авсан. Захирамжийг нь би өөрөө очиж авсан. Тухайн үед Засаг дарга нь элэгний хорт хавдартай гээд эмнэлэгт хэвтэж байсан. Тэр үед захирамжаа авах гээд М сумын захиргааны үүдний нарлагааны модон сандал дээр суугаад хүлээж байхад Засаг дарга ирээд гэдэснээсээ ус авахуулах гэж байгаа гээд том гэдэстэй харагдаж байсан. Засаг дарга бичиг хэргийн эрхлэгч, газрынхаа хүнийг дуудаад захирамжаа аваад ир гэж хэлээд л бид нарт захирамжийг гардуулж өгч байсан. Тухайн газрын “Х э” ХХК авсан. Манай компани 2 газартай. Хашаагаа 2000 ондоо бариагүй, 2001 онд хашаагаа барьсан. 2005 онд Чулуунбаатарт газар шилжүүлэх процесс ерөөсөө явж байгаагүй. Манай компани өгөөгүй, компаниас ямар ч бичиг баримт гараагүй. 2021 онд барилгын ажил эхлэх үеэр манай хүүхэд, хүргэн хоёр техникийн бичиг баримтыг нь хөөцөлдөж явж байхдаа мэдсэн. Чулуунбаатарт газар шилжүүлэх эрх огт өгөөгүй. 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Л.Т дээр барилгын ажил явуулахад нь Эрдэнэбат талаас их дарамт байна гэдгийг Лхагвасүрэн бид хоёр мэдсэн, дуулсан. Тэгээд би Чулуунбаатарт хэрхэн яаж шилжсэн захирамжийг аймгийн архивын газраас шүүлгэнэ аймгийн Архивын газарт очиж шүүлгэж үзэхэд захирамжаа аваад аймгийн Газрын албанд очсон. Пунцагбалжир нь М сумын Засаг дарга байсан. Ерөнхийдөө энэ газрыг луйвар маягаар шилжүүлсэн хүн бол Пунцагбалжир. Пунцагбалжир Чулуунбаатар нар нэг ангийнхан байсан. Х э ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд байгаа. Үндсэн хөрөнгийн бүртгэлд хашаанд орсон зардал, тэнд орсон материалаар бүртгэсэн. Хашааг хойд талын хэсгийг цэвэр банзаар, баруун тал, урд талын хэсгийг төмөр хайсаар хийсэн. 800.000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээтэй бүртгэж байсан. Тухайн үед юмны үнэ цэнэ хамаагүй хямд байсан. Газрын төлбөрийг байнга төлдөг байсан. Манай аймагт газар үнэхээр үнэ цэнгүй байсан тухайн үед тэр газрыг М сумын Засаг дарга нь их нөлөө бүхий итгэлтэй гайгүй гэсэн компаниуддаа гуйж өөрсдөө газар өгч байсан. Тухайн үед одоо маргаад байгаа газарт хог новш нь дүүрчихсэн байхад манай хүнийг дуудаад танайх энэ газрыг аваач гэж гуйж газар өгч байсан. Тухайн газрын төлбөрийн байцаагч нь жагсаалт үйлдэж ирээд шууд авдаг. Манай зах чинь голдуу бэлэн мөнгөөр орлого олдог. “Х э” ХХК-ийг үүсгэн байгуулагч нь Д.Лхагвасүрэн бид хоёр юм. Бид хоёр гэр бүлийн хүмүүс. Тухайн үед ганц гишүүнтэй компани гээд Д.Лхагвасүрэн бүртгүүлсэн. Социалист нийгмийн үед бүх зүйл л нөхөр дээр байдаг байсан. Манай нөхөр ганц гишүүнтэй компани болсон. Би “Х э” ХХК-нд оролцоотой, хувь эзэмшигч гэж бодож байна. Манай хүн ганц гишүүнтэй компани гээд өөрөө гарын үсэг зурдаг байсан. Тухайн үед Хязгаарлагдмал хариуцлагатай компаниудад бие даасан нягтлан байдаггүй байсан. Би тайланг нь гаргаад нөхөртөө өгдөг байсан. Тухайн үед 4500 м/кв газар авсан. Тэр үед дан ганц манай компанийн нэр дээр гараагүй, олон хүмүүсийн нэр дээр гарсан байсан. Одоо л захирамжийн алдааг харж байгаа болохоос тухайн үед манай М сум байтугай аймгийн Засаг даргын захирамжид компанийг нь тавиад захирлыг нь хаалтад бичээд гаргадаг байсан. Одоо бичиг хэргийн соёл болон албан газрын баримтыг нарийвчлан үздэг болсон байна. Газрын гэрчилгээ нь тухайн үедээ аваагүй, тухайн үед ажил тарчихсан байсан. Дараа нь манай хүн өөрөө очиж гэрээ хийсэн. Манай хүн Чулуунбаатар болон хөдөө ахынхаа хүүхэд 2-ыг хашаа барихад туслаач гэж гуйсан. 2002 онд газрын гэрчилгээг Чулуунбаатарт очиж өгсөн. Тухайн үед Чулуунбаатар байшин барьж байсан. Тэр үед төвд иргэнд газар өгдөггүй байсан. Манай хүн дүүдээ өгсөн болохоор би юу ч яриагүй. Янз бүрийн хяналт шалгалт хийвэл энэ гэрчилгээг үзүүлээрэй гэж хэлээд өгсөн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад “Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дэндэвийн Пт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Х аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Х аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зориулалт хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хоёр. Нэхэмжлэгч тал дараах шаардлага, үндэслэлээр маргасан байна. Үүнд:

1. Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

2. Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дэндэвийн Пт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

3. Х аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,

4. Х аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зохион байгуулалт хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар шаардлага гарган маргасан байна.

Хариуцагч талаас дараах үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

-“Х э” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй, 2000 онд газар эзэмшүүлсэн захирамж нь иргэн Лхагвасүрэнд газар эзэмшүүлсэн захирамж байгаа,

-Нэхэмжлэлийг гаргахдаа урьдчилан хянан шийдвэрлэх журмаар дээд шатны байгууллага албан тушаалтанд хандан гомдол гаргаагүй гэж маргасан.

 

Гурав. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

-Х аймгийн М сумын Засаг даргын 2000 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр захирамжаар “Х э” ХХК-ийн захирал Лхагвасүрэнд гээд Чандмань компанийн баруун талд 1500 м.кв газрыг...” олгожээ[2],

-Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн хавсралтаар “...Х э” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэнгээс 4000 м.кв газрыг Д.Чт 40 жилийн хугацаатай шилжүүлсэн”[3]

-Х аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/699 дүгээр “...М сумын 8 дугаар баг “Чандмань” ХХК-ийн баруун залгаад байршилтай авто зогсоол, гражийн зориулалттай 4000 м.кв газрыг М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжаар иргэн Д.Лхагвасүрэнгээс Д.Чт шилжүүлсэн байх бөгөөд уг шийдвэрийг шууд хүчингүй болгох үндэслэл баримтаар тогтоогдохгүй байгаа тул тус маргаан бүхий асуудлаар хууль, шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэх албан бичгээр хариу өгчээ[4],

-Х аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/855 дугаар “...иргэн Д.Чын нэгж талбарын хувийн хэрэгт М сумын Засаг даргын 2000 оны 74 тоот захирамжаар “Х э” ХХК-ийн захирал иргэн Лхагвасүрэнд Чандмань компанийн баруун талд 1500 м.кв худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн бөгөөд уг газрыг 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтаар иргэн Д.Лхагвасүрэнгээс иргэн Д.Чт Чандмань ХХК-ийн баруун залгаад байршилтай авто зогсоол, гражийн зориулалттай 4000 м.кв газрыг 40 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Нэгж талбарын хувийн хэрэгт газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ болон холбогдох бусад материалууд байхгүй байна.” гэх албан тоот[5],

-2005 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Д.Чт олгосон 4000 м.кв газар эзэмшүүлэх эрхийн №0043005 дугаартай гэрчилгээ[6],

-2005 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн иргэн Д.Чт газар эзэмшүүлэх гэрээ[7],

-2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн иргэн Д.Чт газар эзэмшүүлэх гэрээ[8],

- Х аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний А/49 дүгээр захирамжаар “...Д.Чын М сумын 8 дугаар багийн 9-50 тоот 4000 м.кв газрын хэмжээг 4930 м.кв болгож, үлдсэн 24 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн эзэмшүүлсэн”[9],

-Д.Чт Газар эзэмшүүлэх эрхийн №000117493 дугаартай гэрчилгээ[10]

-Х аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн иргэн Д.Чт газар эзэмшүүлэх гэрээ[11],

-Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамжаар “...газар эзэмших эрхийг Д.Пт хэсэгчлэн 881 м.кв газрыг шилжүүлсэн”[12],

-2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Д.Чт олгосон 3614 м.кв газар эзэмшүүлэх эрхийн №000118473 дугаартай гэрчилгээ[13],

-2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн иргэн Д.Чт газар эзэмшүүлэх гэрээ[14],

-2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Д.Чаас /”А а” ХХК/ Д.Эад Х аймгийн М сум 8-р баг 9-50 тоотод байрлах 3614 м.кв газрыг эзэмших эрх шилжүүлэх гэрээ[15],

-Х аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамжаар Д.Чаас М сум 8-р баг Согоот-2, 217 тоотод байршилтай 3614 м.кв үйлчилгээтэй орон сууцны зориулалттай эзэмшүүлсэн газрыг “А а” ХХК-д 23 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн[16],

-Д.Чаас Л.Тд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр М сум 8-р баг 9-50 тоот 435 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ[17],

-2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Л.Тд олгосон 435 м.кв газар эзэмшүүлэх эрхийн №000157197 дугаартай гэрчилгээ[18],

-2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн иргэн Л.Тд газар эзэмшүүлэх гэрээ[19],

- Д.Чаас Д.Пт 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр М сум 8-р баг 9-50 тоот 881 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ[20],

-2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Д.Пт олгосон 881 м.кв газар эзэмшүүлэх эрхийн №000118472 дугаартай гэрчилгээ[21],

-2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн иргэн Д.Пт газар эзэмшүүлэх гэрээ[22] зэрэг бусад хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд авагдсан ба  М сумын Засаг даргын 2000 оны 74 тоот захирамжаар “Х э” ХХК-ийн захирал иргэн Лхагвасүрэнд Чандмань компанийн баруун талд 1500 м.кв худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлсэн баримтад хариуцагч захиргааны байгууллага өөрөө газар эзэмшигч этгээдийг тодорхойлохдоо аж ахуйн нэгж, түүний захирлын нэрийг хамтатган бичиж давхар агуулга оруулсан нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг газар эзэмших эрх үүсээгүй гэж буруутгах үндэслэл болохооргүй байна. Учир нь уг захирамжаар газрыг иргэнд эзэмшүүлэх тохиолдолд иргэний эцэг эхийн нэр, өөрийн нэрийг бичиж тодорхойлох бөгөөд аж ахуйн нэгжийн нэрээр иргэнийг тодорхойлох үндэслэлгүй, харин аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхдээ захирлын нэрийг оруулан бичсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Х аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/699 дүгээр албан бичгээр М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн асуудлаар гомдолд хариу өгсөн, бусад захирамжийн хувьд аймгийн Засаг дарга өөрийнх нь гаргасан эрхийн акт байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дөрөв. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар:

1. Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх: 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38 дугаар зүйлийн 38.2.3-т “албан татвар, хураамж төлсөн тухай баримт” зэргийг хавсаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлнэ гэж зааснаар талуудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдээгүй, газрын төлбөр болон холбогдох баримтуудыг аваагүй байна.

Энэ үйлдэл нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй болохыг хэргийг гуравдагч этгээд Д.Ч нь хүлээн зөвшөөрч байсан нь уг газрыг шилжүүлэх захирамж гаргуулан авч байсан түүний 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Х аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хаяглан гаргаж байсан өргөдөлд “...“А а” ХХК-д шилжүүлсэн нь хууль бус байна. Одоо өөрийн төрсөн ах Д.Лхагвасүрэнд уг газрыг шилжүүлж өгөх хүсэлтэй байгааг шийдвэрлэж өгнө үү. Банк зээлийн барьцаанд тавьж гарын үсэг зурсан болно. Газар шилжүүлэхийг зөвшөөрөхгүй болно. Уг газрыг анхны эзэнд нь өгөх хүсэлтэй байна” гэх хүсэлтээр нотлогдож байна.[23]

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах: 33.1-т Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.2-т “...заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ…” гэж зааснаар анх 2000 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 74 дүгээр захирамжаар “Х э” ХХК /Лхагвасүрэн/-д олгосон 1500 м.кв газрыг бусдад шилжүүлэхдээ газрыг эзэмшигч этгээдийн зөвшөөрөл, шилжүүлэгч болон шилжүүлэн авагчийн нотариатчаар батлуулсан гэрээ зэргийг аваагүйгээс гадна, 1500 м.кв газрын хэмжээг 4000 м.кв болгон нэмэгдүүлж авах хүсэлтийг Д.Чаас гаргаагүй, түүнд шаардлагатай баримтыг хавсаргаж ирүүлээгүй байхад Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамжийн холбогдох хэсгээр газар эзэмших гэрчилгээг шилжүүлэхдээ газрын хэмжээг нэмэгдүүлж 4000 м.кв болгон газар эзэмшүүлэх асуудлыг оруулан шилжүүлсэн нь үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт байна.

Өөрөөр хэлбэл 2005 онд Х аймгийн М сумын Засаг дарга нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаартай захирамжийг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан буюу хуульд зааснаар газар эзэмшигчийн хүсэлтгүй, мөн зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэсэн хуулийн заалтын дор хуульд заасан хүсэлт, бүрдүүлбэр баримтгүй газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлж, тус газрыг эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж захиргааны акт илт хууль бус болох нөхцөл байдлыг бий болгосон байна.

2. Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дэндэвийн Пт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж тус тус зааснаар Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамж нь нэгэнт илт хууль бус захиргааны акт болохын хувьд тус захирамжаар эзэмшүүлсэн газрыг бусдад шилжүүлсэн Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/217 дугаар захирамж нь мөн илт хууль бус байна.

3. Х аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А125 дугаар захирамж, мөн Х аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зохион байгуулалт хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна”, 47 дугаар зүйлийн 47.3-т “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж тус тус зааснаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-д “захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, илт хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар  Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 7 дугаар захирамж нь нэгэнт илт хууль бус захиргааны акт болохын хувьд тус захирамжаар эзэмшүүлсэн газрыг бусдад шилжүүлсэн, шилжүүлэн авсан этгээд нь тус газарт нийтийн орон сууц барьж, төсөл хэрэгжүүлж байгаа нь тогтоогдсон, энэхүү маргаан бүхий захирамж хүчин төгөлдөр байсны улмаас уг нийтийн орон сууцны захиалагч, өмчлөгч нарын ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй бөгөөд захиргааны байгууллагаас тухайн газрын эзэмших эрхийн асуудлыг зөвтгөн шийдвэрлэх шаардлагатай байх тул энэ тохиолдолд илт хууль бус шийдвэрийн үндсэн дээр даган гарсан актуудыг буюу Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/125 дугаар захирамж, мөн газрын зориулалтыг өөрчилж бусдад шилжүүлсэн Х аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч “Х э” ХХК-ийн “Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х э” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай, Х аймгийн Засаг даргад холбогдох “Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дэндэвийн Пт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Х аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Х аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зориулалт хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт ”Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна” гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1, 38.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Х аймгийн М сумын Засаг даргын 2005 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” 7 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дугаарт бичигдсэн “Х э” ХХК-д холбогдох хэсэг, Х аймгийн Засаг даргад холбогдох “Х аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамжийн хавсралтын 10 дугаарт бичигдсэн Дэндэвийн Пт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Х аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай” А/125 дугаар захирамж, Х аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын зориулалт хэмжээнд өөрчлөлт оруулж, газар эзэмшүүлэх тухай” А/49 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЗОРИГТБААТАР

 

 

[1] 1хх-ийн 10 дугаар тал

[2] 1хх-ийн 8 дугаар тал

[3] 1хх-ийн 9 дүгээр тал

[4] 1хх-ийн 10 дугаар тал

[5] 1хх-ийн 11 дүгээр тал

[6] 1хх-ийн 70 дугаар тал

[7] 1хх-ийн 71 дүгээр тал

[8] 1хх-ийн 72-73 дугаар тал

[9] 1хх-ийн 75 дугаар тал

[10] 2хх-ийн 85 дугаар тал

[11] 1хх-ийн 79-80 дугаар тал

[12] 1хх-ийн 91 дүгээр тал

[13] 1хх-ийн 92 дугаар тал

[14] 1хх-ийн 93 дугаар тал

[15] 1хх-ийн 95 дугаар тал

[16] 1хх-ийн 132 дугаар тал

[17] 2хх-ийн 81 дүгээр тал

[18] 2хх-ийн 96 дугаар тал

[19] 2хх-ийн 97-98 дугаар тал

[20] 2хх-ийн 112-113 дугаар тал

[21] 2хх-ийн 126 дугаар тал

[22] 2хх-ийн 127-130 дугаар тал

[23] 1хх-ийн 11 дүгээр тал