| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/0196/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2058 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2058
2025 09 02 2025/ШЦТ/2058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Г.Бат-Оргил,
шүүгдэгч Э.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Э Эт холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
З овогт Э Э, регистрийн дугаар ............................,
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр .................иргэн Л.Э .............улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос ..................... зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч, мөн үргэлжилсэн үйлдлээр ................... бэлэн мөнгөний машинаас тус виза картыг ашиглан 125,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирогч Л.Эт нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Э нь:
2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ....................... гаднаас иргэн Л.Э ................. улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос дунд гарын хөөрөг, даалин, хаан банкны виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч, мөн үргэлжилсэн үйлдлээр ............................................ бэлэн мөнгөний машинаас тус виза картыг ашиглан 125,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирогч Л.Эт нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Хохирол төлбөрөө төлнө, хөдөлмөр эрхэлж чадсангүй. Гэм буруугаа 100 хувь хүлээж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Л.Э “...Би 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буюу шинийн 15-ний өдөр ........................ зогсож байхад 25-30 орчим насны 165-170 орчим см өндөртэй залуу жолооч авах уу? гэж асуухад нь ээ би архи согтууруулах ундааны зүйл амссан байсан тул зөвшөөрч өөрийн эзэмшлийн .................... улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг бариулахаар тохиролцож Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үет хулс хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож бид 2 хүнсний дэлгүүрээр үйлчлүүлсэн бөгөөд тухайн жолооч залуугийн тооцоог би хийж өгсөн. Тэгээд би тухайн жолооч залууд итгээд би гэр лүү орчихоод гараад ирье гэж хэлээд гэр лүү ороод гарч иртэл миний голын хайрцгийн хажууд байсан хөөрөг алдагдсан байсан бөгөөд миний хаан банкны данснаас 125,000 төгрөг атм-ээр зарлагадсан байсан... Миний эд зүйлсийг жолоо барьж явсан жолооч залуу хулгай хийж авч явсан, учир нь би гэртээ орчихоод гараад ирье гэж хэлээд ороод гараад ирэхэд миний тээврийн хэрэгсэл онгорхой орхигдсон байсан бөгөөд жолоо барьж явсан залуу надаас жолоо барьсан хөлс юмаа авалгүй явсан байсан. Мөн тухайн этгээд нь надтай хамт үет хулс хүнсний дэлгүүрээр хамт үйлчлүүлсэн бөгөөд намайг картаараа тооцоо хийх үед миний картын нууц кодыг жолооч залуу хажууд сонсоод зогсож байсан, АТМ-нээс бэлэн мөнгөөр зарлага гарсан гэхээр миний машинд үлдээсэн Хаан банкны ................. дансны картыг жолоо барьж явсан тухайн залуу л нууц кодыг мэдэж байсан тул тэр хүн зарлага хийсэн болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн хэргийн 16 дугаар тал/,
Гэрч Б.М “.......................... газарт менежер ажилтай бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэг нүдний шилтэй залуу орж ирээд хөөрөг тавих гэсэн юм, миний хөөрөг байгаа юм аа Өмнөговь аймгийн цагаан чулуун хөөрөг гэх зэрэг зүйлс ярьсан тухайн залуугаас хэдэн төгрөгт барьцаалах талаар тодруулахад 1,000,000 төгрөгт тавина гэсэн тул би татгалзсан тул тэр залуу үнээ буулгаж манай барьцаалан зээлдүүлэх төвд 280,000 төгрөгөөр барьцаалж байсан. Түүнээс хойш манай ломбардад хөөрөг тавьсан залуу дахиж ирж тухайн хөөргийг аваагүй, мөн хугацаа сунгуулаагүй тул манай байгууллага тухайн хүний ............ гэсэн дугаарт байгууллагын утаснаас барьцаалан зээлдүүлэх хугацаа дууссан талаар сануулж болон мэдэгдэж тухайн хөөргийг цааш нь зарж борлуулж байгууллагыг алдагдалгүй болгосон... Тийм ээ манай мэдээллийн санд байгаа. Тухайн хүнийг Э овогтой Э /РД:................../ гэдэг би шаардлагатай бол тухайн үед бичигдсэн мэдээллийн хуулбарыг гаргаж өгч болно... Манай байгууллага хагас жилээр тооцож хураагдсан болон зарагдсан эд зүйлсийн баримтыг устгадаг тул байхгүй, гэхдээ тухайн үед дарж байсан зураг байж магадгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан “...”6” гэж дугаарласан хүн бол миний автомашинаас хөөрөг авч гарсан хүн мөн байна. Харин “3” гэж дугаарласан хүн бол дүр төрхийн хувьд төстэй хүн байна. Би хөөрөг хулгайлсан хүний царайг дүрсээр нь таньж байна гэж хэлсэн болохыг тэмдэглэлд тусган гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 58-66 дугаар тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн СБ1-24-1479 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...Их гарын хөөрөг нь 4.780.000 төгрөг, даалин 1,200,000 төгрөг нийт 5,980,000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-76 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/,
Шүүгдэгч Э.Эийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би дуудлагын жолооч хийдэг байсан. Наадам центрийн THE Bull нэртэй ресторнаас хэсэг хүмүүс гарч ирээд дуудлагын жолооч авах уу гэж асуусан. Тэр үед нэг ах жолооч авъя гээд машиныхаа түлхүүрийг өгөөд ........... УЕА дугаартай приус-30 маркны авто машиныг зогсоол дээрээс аваад ирээ гээд машиныхаа түлхүүрийг аваад тэр хүнийг хаашаа явах асуугаад Хүнсний 4 дэлгүүрийн орчимд очисон гэсэн Тухайн жолооч гэрийнхээ гадаа ирээд зогсоол тавиад гэрийнхээ доод талын дэлгүүрээс 100 граммын архи аваад жижиг ундаа, тортой чихэр аваад намайг машиндаа очоод сууж бай гэсэн. Тухайн мөч намайг ижил хүйсний чиг хандлага үзүүлсэн би тэр үед жоохон дургүйцлээ үзүүлж гараа татаж авсан цагдаагийн тэмдэг үнэмлэх үзүүлсэн тухайн мөчид надад эвгүй мэдрэмж төрөөд би төлбөрөө шилжүүлэх үү бэлэн мөнгө өгөх үү гэж асуусан тэр мөч надад хариулт чи байж чамд өөр төлөвлөсөн ажил байхгүй биздээ хамт дэлгүүр орохыг шаардсан. хамт ороод тэгээд дэлгүүрээс юм авчихаад чи түрүүлж очоод машинд сууж бай гэж хэлсэн, тэгээд машинд суугаад дунд голын хайрцгийн дээр “цүнхний амсар дээр ил харагдаж байх хөөргийг хаан банкны карт зэргийг авч явсан замд байрлах Хүнсний 4 дэлгүүрийн хаан банкны АТМ-ээс тухайн эзэмшигчийн дансанд байсан 125,000 төгрөгийг бэлнээр авсан тухайн өдөр шууд гэрлүү явсан. Маргааш нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ломбардад очсон тухайн хөөргийг 280,000 төгрөг авна энэ хөөрөг хятад шилэн хөөрөг байна гээд тухайн ломбаранд байсан эзэн наймаачин хүнтэй яриад хоорондоо гар утсаар ярьж байсан тухайн хөөргийг 50,000 төгрөг нэмээд 300,000 төгрөг тавих санал тавьсан. Тэгээд надад 300,000 төгрөг хүрэх боломжгүй гэж хэлсэн “ломбарданы санал болгосон үнийн дүнгийн дагуу 280,000 төгрөг тавьсан өөрийнхөө данс руу мөнгийг авсан 2024 оны 04 дүгээр сарын дундуур цагдаагаас намайг дуудаад хөөргийн хэрэгт холбогдсон талаар хэлсэн мөн хөөргийг тухайн ломбардны эзэн намайг хөөрөгний чанарыг мэдэхгүй болоод хямдхан авсан байна гэж ...би тухайн үед ажилгүй байдаг байсан учраас хоол хүнс, сахарын тариа зэрэгт захиран зарцуулсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадласан шийдвэрийн хуудас /хавтаст хэргийн 116 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Э.Э нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ........................... маркийн тээврийн хэрэгсэл дотроос дунд гарын хөөрөг, даалин, хаан банкны виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч, мөн үргэлжилсэн үйлдлээр ..................................... тус виза картыг ашиглан 125,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирогч Л.Эт нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Иргэний хариуцагчаас 170,000 төгрөг, хохирол төлбөрийн тухайд шүүгдэгчээс нийт-5,935,000 төгрөгийг гаргуулах саналтай ...” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Э.Э нь ...................... хүнсний дэлгүүрийн гаднаас иргэн Л.Э 78-33 УЕА улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос дунд гарын хөөрөг, даалин, хаан банкны виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч, мөн үргэлжилсэн үйлдлээр .....................т байрлах бэлэн мөнгөний машинаас тус виза картыг ашиглан 125,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирогч Л.Эт нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Л.Э мэдүүлэг /хавтаст хэргийн хэргийн 16 дугаар тал/, гэрч Б.М мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан “...”6” гэж дугаарласан хүн бол миний автомашинаас хөөрөг авч гарсан хүн мөн байна. Харин “3” гэж дугаарласан хүн бол дүр төрхийн хувьд төстэй хүн байна. Би хөөрөг хулгайлсан хүний царайг дүрсээр нь таньж байна гэж хэлсэн болохыг тэмдэглэлд тусган гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 58-66 дугаар тал/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн СБ1-24-1479 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...Их гарын хөөрөг нь 4.780.000 төгрөг, даалин 1,200,000 төгрөг нийт 5,980,000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-76 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЗ/1496 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 30 хоногоор хойшлуулж, тодруулах ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгасан байна.
Уг ажиллагааны дагуу:
- Гэрчийн эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа
- Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,
- Иргэний хариуцагчаар татах тухай Мөрдөгчийн тогтоол,
- Иргэний хариуцагчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа
- Иргэний хариуцагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл,
- Эд зүйл /баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт/-ыг хүлээн авсан тэмдэглэл зэрэг ажиллагааг хийж шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Э нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ...................” хүнсний дэлгүүрийн гаднаас иргэн Л.Э .......................приус-30 маркийн тээврийн хэрэгсэл дотроос дунд гарын хөөрөг, даалин, хаан банкны виза карт зэргийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч, мөн үргэлжилсэн үйлдлээр ........................... виза картыг ашиглан 125,000 төгрөгийг бэлнээр гарган авч, хохирогч Л.Эт нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл болжээ.
Шүүгдэгч Э.Эийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “ ...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Эийг “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Л.Эт нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялыг тусад нь эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай байна ...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч Э.Э нь урьд ..................................................................... байх бөгөөд,
Ялын тооцоог 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тасалбар болгон тооцоход дээрх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас шагналын 10 хоног, биеэр 08 сар 12 хоног нийт 8 сар 22 хоногийг эдэлж, 01 жил 09 сар 08 хоногийн ялын үлдэгдэлтэй болох нь шийдвэр гүйцэтгэгчийн ялын биелэлтийн танилцуулгаар нотлогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”; гэж хуульчилсан байх тул
шүүгдэгч Э.Эт энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял болон өмнөх шийтгэх тогтоолоор буюу ................... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
................................................................................................................................
Шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Э нь хохирогч Л.Эт 5,980,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн СБ1-24-1479 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...Их гарын хөөрөг нь 4.780.000 төгрөг, даалин 1,200,000 төгрөг нийт 5,980,000 төгрөг...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-76 дугаар тал/-ээр нотлогдож байна.
Мөн шүүгдэгч нь хохирогчийн виза картыг ашиглан 125,000 төгрөгийг гаргуулан авсан болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Иймд шүүгдэгч Э.Эээс хохирлын 5.935.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Эт, иргэний хариуцагч Б.М-Ооос хариуцвал зохих хохирлын 170.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Эт олгохоор шийдвэрлэлээ.
Шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Э Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 6,105,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Э.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял болон өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн .......................... дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 09 сар 08 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Эээс хохирлын 5.935.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Эт, иргэний хариуцагч Б.М-Ос 170.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Эт олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ