| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2022/03551/И |
| Дугаар | 183/ШШ2022/03137 |
| Огноо | 2022-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 183/ШШ2022/03137
| 20** оны ** дугаар сарын **-ний өдөр | Дугаар 1*3/ШШ20**/***** | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** дүүргийн * дүгээр хороо, А Ф барилгын * дүгээр давхарт байрлах, А Ф ХХК /рд:*******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Т/,
Хариуцагч: *** дүүргийн ** дүгээр хороо, Стадион оргил богд жавзандамба гудамж, ** тоотод байрлах, С З К Э ХХК /рд:*******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц.Ч/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт ** *** ***,** төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А Ф ХХК нь С З К Э ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт ** *** ***,** төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Манай компанитай С З К Э ХХК нь **** оны * дүгээр сарын **-ны өдөр **/**/*** дугаартай Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан бөгөөд **** оны * дугаар сарын 28-ны өдрийн байдлаар ** *** ***,** төгрөгийн авлага үүссэн. Гэрээнд заасны дагуу эм барааны төлбөрийг сар бүр тооцоо нийлж, 25-наас 30-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна. Мөн талуудын хооронд байгуулсан “Эм эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээ”-ний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн ** *** ***,** төгрөгөөс хоног тутам 0.5 хувийн алданги тооцож * *** ***,** төгрөгийг тус тус нэхэмжилж удаа дараа хугацаа тогтоож өгсөн боловч төлөөгүй байна. Иймд хариуцагч С З К Э ХХК-иас үлдэгдэл төлбөр ** *** ***,** төгрөг, алданги * *** ***,** төгрөг, нийт ** *** ***,** төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
2. Нэхэмжлэгч талаас, А Ф ХХК нь С З К Э ХХК нарын хооронд **** оны * дүгээр сарын **-ны өдөр байгуулагдсан **/**/*** дугаартай эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ, **** оны * дугаар сарын 13-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, алдангийн тооцоолол зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: “...С З К Э ХХК-тай **** оны * дүгээр сарын **-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бараа ханган нийлүүлэх гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан бөгөөд **** оны * дугаар сарын 28-ны өдрийн байдлаар ** *** ***,** төгрөгийн авлага үүссэн. Гэрээнд заасны дагуу эм барааны төлбөрийг сар бүр тооцоо нийлж, 25-наас 30-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн ** *** ***,** төгрөгөөс алданги тооцож * *** ***,** төгрөгийг нэхэмжилж удаа дараа төлөх хугацаа тогтоож өгсөн боловч төлөөгүй байна. Иймд хариуцагч С З К Э ХХК-иас үлдэгдэл төлбөр ** *** ***,** төгрөг, алданги * *** ***,** төгрөг, нийт ** *** ***,** төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
3. Хариуцагч С З К Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нь **** оны * дугаар сарын 22-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцан нэхэмжлэлийн хувийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 1* хоногийн хугацаанд буюу **** оны * дүгээр сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчдын хооронд **** оны * дүгээр сарын **-ны өдөр **/**/*** дугаартай А Ф ХХК-ийн эм ханган нийлүүлэх төвөөс эм бараа бэлнээр эсхүл дараа төлбөрт нөхцөлөөр худалдан авах, эм барааны төлбөр, үлдэгдлийн тооцоог гэрээний нөхцөлөөр хийх зорилго бүхий “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ” **** оны ** дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулагдсан байна.
Гэрээний зорилго болон нэхэмжлэгч эм бараа нийлүүлж, хариуцагч төлбөрийг дараа төлж буй, мөн төлбөрийг дараа төлснөөс тухайн барааны үнэ нэмэгдсэн үйл баримт тогтоогдоогүй тул шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн бөгөөд хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй тул хариуцагчийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж үзнэ.
Улмаар талууд гэрээний * дүгээр зүйлийн 4.5, 4.8 дахь заалтаар сар бүрийн 25-30 ны хооронд тооцоо нийлж баталгаажуулах, тооцоо нийлсэн баримтыг 2 талын байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулснаар хүчин төгөлдөр гэж үзэхээр, худалдан авагч талын тооцоо нийлэх ажилтныг нягтлан Н.У байхаар тус тус харилцан тохиролцсон байх тул хэрэгт авагдсан, **** оны ** дүгээр сарын 01-ний өдрөөс **** оны * дугаар сарын 13-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт ** *** ***,* төгрөгийн өртэй, тус төлбөрийг **** оны * дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар худалдан авагч талыг төлөөлж Н.У гарын үсэг зурж, компанийн санхүүгийн тэмдэг дарсан тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу төлөх төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
5. Зохигчид гэрээний 4.6 дахь заалтаар алдангийн талаар авлагын үлдэгдэл 90 хоногоос дээш хугацаа хэтэрвэл алданги тооцох талаар тусгасан боловч алдангийн хэмжээг хуульд заасны дагуу тохиролцоогүй тул * *** ***,** төгрөгийн алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй, харин талууд **** оны * дугаар сарын 13-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар “...худалдан авсан эм барааны төлбөрийг тохирсон хугацаандаа бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэл дүн, түүний алдангиас тооцож, уг алдангийг үлдэгдэл төлбөрийн хамт худалдан авагч тал нь ...төлөх үүргийг хүлээв” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай нийцэж байх тул төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон **** оны * дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргасан **** оны * дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 28 хоногийн алдангид * *** *** төгрөгийг шаардах эрхтэй байна.
6. Нэхэмжлэгч нь тооцооны үлдэгдлийн баталгаанд үндэслэж шаардлага гаргасан бөгөөд тус баталгаагаар ** *** ***,* төгрөгийн өр төлбөртэй талаар талууд тооцоо нийлсэн байх боловч нэхэмжлэгч үндсэн төлбөрт ** *** ***,** төгрөгийг шаардсан, энэ нь талуудын нийлсэн тооцооноос багассан худалдан авагчийн эрхийг зөрчөөгүй байх тул шүүх талуудын зарчимд нийцүүлэн нэхэмжлэгчийн шаардаж буй үнийн дүнгээр нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзсэн.
7. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч С З К Э ХХК-иас гэрээний үндсэн үүрэгт ** *** ***,** төгрөг, алданги * *** *** төгрөг, нийт ** *** ***,** төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Ф ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх * *** ***,** төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Ф ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
9. Шүүх **** оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг **** оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минутад товлож, шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ут мэдэгдэхэд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцаагүй байсан тул шүүх тус эрхийг нь эдлүүлэх, мөн талуудын мэтгэлцэх эрхийг хангахаар шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан.
Улмаар тус хуралдааны товыг мэдэгдэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-н ****-**** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан тул хариуцагч С З К Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн албан ёсны хаяг болох *** дүүргийн ** дүгээр хороо, Богджавзандамбын гудамж, ** тоот хаягаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч С З К Э ХХК-иас гэрээний үндсэн үүрэгт ** *** ***,** төгрөг, алданги * *** *** төгрөг, нийт ** *** ***,** төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Ф ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх * *** ***,** төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Ф ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.М