| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/03963/И |
| Дугаар | 183/ШШ2022/03180 |
| Огноо | 2022-11-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2022/03180
| 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр | Дугаар 1*3/ШШ20**/***** | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** дүүргийн * дүгээр хороо, ** тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эмэгтэй, Х овогт Ш.А /рд:**********/,
Хариуцагч: *** дүүргийн ** дүгээр хороо, Зайсан ** дугаар байр, *** тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эрэгтэй, М овогт Б.А /рд:**********/,
Нэхэмжлэлийн шаардлага: ** *** *** төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.А нь Б.А-д холбогдуулан ** *** *** төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие *** дүүргийн * дүгээр хороо, Хоршооллын хотхон, Доржийн гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор **** оны ** дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.А-тэй гэрээ байгуулсан. Тухайн үед Б.А нь уг байрыг улсын комисс хүлээж аваагүй учир бүх айлын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа, улсын комисс хүлээн авах үед нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэж тайлбарлаж байсан. Тус байранд амьдардаг хүмүүсээс асууж тодруулахад үнэхээр л улсын комисс хүлээж аваагүй байгаа талаар хэлсэн тул итгэсэн. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийг ** *** ам.доллар буюу тухайн үеийн ханшаар ** *** *** төгрөгөөр худалдан авахаар тохиролцож мөнгийг 100 хувь бүрэн төлсөн. Өнөөдрийг хүртэл уг эд хөрөнгөдөө амьдарч байна. Гэтэл **** оны * дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Б.А-н зүгээс тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй бөгөөд Б.А нь **** оны * дугаар сарын 07-ны өдөр Г К ХХК-тай орон сууц захиалгын гэрээ №**-г байгуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ** *** доллароор захиалсан гэрээтэй болохыг олж мэдсэн. Улмаар Б.А нь орон сууц захиалгын ** *** ам.доллароос ** *** долларыг төлж, * *** ам.долларын үлдэгдлээс шалтгаалан миний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахгүй байгаа талаар мэдэгдсэн. Г К ХХК, Б.А нарын хоорондын маргаантай асуудлаас болж Ш.А **** оны ** дугаар сарын 20-ны өдөр мөнгийг нь бүрэн төлсөн боловч эд хөрөнгөө ямар нэг байдлаар барьцаанд тавих, зарж худалдан борлуулах, бэлэглэх, арилжих зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө бий болгоход ашиглах боломжгүй 13 жил амьдарсан. Мөн **** оноос хойш Г К ХХК-ийн захирал Ж.М гэх этгээд энэ байрны мөнгө бүрэн төлөгдөөгүй байгаа та нар гар гэх дарамталсан байдлаар харьцах, манай гэрт хүч түрэн орж ирж энэ байрыг худалдаж авах гэж байгаа хүмүүст үзүүлж байна гэх байдлаар хандсаар ирсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ өөр хүний нэр дээр гаргасан байсныг захиргааны байгууллагад урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаж хүчингүй болгуулж байсан. Энэ мэт орон сууцандаа амьдрахад хэцүү нөхцөл байдлыг Г К ХХК-ийн зүгээс удаа дараа гаргаж байсан. Иймээс Ш.А миний зүгээс ч Б.Аэд үлдэгдэл мөнгө төгрөг байгаа бол төлөөд хурдан гэрчилгээ гаргаж өг гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч үр дүнд хүрээгүй. Ингээд Б.А-н Г К ХХК-д төлөх үүрэгтэй * *** ам.доллар буюу ** *** *** төгрөгийг Ш.А би **** оны ** дугаар сарын 06-ны өдөр Г К ХХК-ийн захирал Ж.М-т хүлээлгэн өгсөн. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 -т “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө Б.А-тэй удаа дараа уулзаж “..чи миний гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан, өрөө төлөхгүй байсан учраас би чиний өрийг төлж гэрчилгээгээ гаргуулж авсан, чи надад одоо энэ мөнгийг надад төл” гэж маш олон удаа шаардсан. Эхэндээ төлнө, за удахгүй хүлээж бай гэдэг байсан боловч удалгүй уулзахаа больж утсаа авахаа болиод алга болсон. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, мөнгийг нь бүрэн төлчхөөд тухайн үл хөдлөх хөрөнгөөсөө хөөгдөж туугддаг, 13 жил эд хөрөнгөө захиран зарцуулах боломжгүй амьдарч, эд хөрөнгөө худалдаж авсантайгаа тэнцэхүйц бусдын өрийг төлөхөөс аргагүй нөхцөл байдалд орж, уг асуудлыг шийдэж өгснийхөө улмаас шүүхэд хүртэл дуудагдаж сэтгэл зүйн хувьд маш их хохирсон гомдолтой байна. Миний бие Б.А-н төлбөл зохих өр төлбөрийг төлсөн тул үүнийг төлөхөд гаргасан зардал болох * *** ам.доллар буюу ** *** *** төгрөгийг хариуцагч Б.Аээс гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
2. Нэхэмжлэгч талаас, **** оны ** дугаар сарын 06-ны өдрийн бэлэн мөнгө хүлээлцэх хэлцэл, *** дүүргийн * дүгээр хороо, Хоршооллын хотхон /*****/, ** дугаар байрны ** тоот хаягт байршилттай, *** м.кв талбайтай, 5 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын 21-ний өдрийн 1*1/ШШ****/***** дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн **** оны ** дугаар сарын 08-ны өдрийн 340 дүгээр магадлал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын **** оны * дугаар сарын 30-ны өдрийн */**** дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Шүүхийн тусгай архиваас *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ***/ШШ****/***** тоот шийдвэртэй хэргийн материалаас Б.А, Г К ХХК нарын хооронд байгуулагдсан **** оны * дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай орон сууц захиалгын гэрээ, мөн Ш.А, Б.А нарын хооронд байгуулагдсан **** оны ** дугаар сарын 20-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Миний бие *** дүүргийн * дүгээр хороо, Хоршооллын хотхон, Доржийн гудамж, ** дугаар байрны ** тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зорилгоор **** оны ** дугаар сарын 20-ны өдөр Б.А-тэй гэрээ байгуулсан. Тухайн үед Б.А нь уг байрыг улсын комисс хүлээж авааг үй учир бүх айлын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байгаа, улсын комисс хүлээн авах үед нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэж тайлбарлаж байсан. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийг ** *** ам.доллар буюу тухайн үеийн ханшаар ** *** *** төгрөгөөр худалдан авахаар тохиролцож мөнгийг 100 хувь бүрэн төлсөн. Гэтэл Б.А нь **** оны * дугаар сарын 07-ны өдөр Г К ХХК-тай орон сууц захиалгын гэрээ №**-г байгуулж дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ** *** доллароор захиалсан гэрээтэй, улмаар Б.А нь дээрх төлбөрөөс ** *** ам.долларыг төлж, үлдэх * *** ам.долларыг төлөөгүйн улмаас миний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахгүй байгаа талаар тус компаниас мэдэгдсэн. Ингээд Б.Аийн Г К ХХК-д төлөх үүрэгтэй * *** ам.доллар буюу ** *** *** төгрөгийг Ш.А би **** оны ** дугаар сарын 06-ны өдөр Г К ХХК-ийн захирал Ж.Мт хүлээлгэн өгсөн. Иймд миний бие Б.Аийн төлбөл зохих өр төлбөрийг төлсөн тул үүнийг төлөхөд гаргасан зардал болох * *** ам.доллар буюу ** *** *** төгрөгийг хариуцагч Б.Аээс нэхэмжилж байна” гэв.
3. Шүүх тус нэхэмжлэлийг **** оны ** дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, **** оны ** дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагч Б.А-г удаа дараа шүүхэд дуудсан боловч хүрэлцэн ирээгүй тул 20** оны ** дүгээр сарын 04-ний өдрийн 479 дүгээр шүүгчийн захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 20** оны ** дугаар сарын 07-ны өдөр түүнд хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулсан, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу 20** оны ** дугаар сарын 21-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул түүнийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Б.А нь Г К ХХК-тай 2003 оны 7 дугаар сард барьж эхлэх, **** оны 7 дугаар сард ашиглалтад орох 100 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг нийт ** *** ам.доллараар захиалан бариулахаар, ** *** ам.долларыг **** оны 5 дугаар сарын 07-ны өдөр төлөх, үлдэх **** ам.долларыг 12 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, нийт **** ам.доллар болгож төлөхөөр орон сууц захиалгын гэрээ байгуулжээ.
5. Тус гэрээг үндэслэн **** оны ** дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Ш.Атэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, *** дүүргийн * дугаар хороо, Глобын ** дугаар байрны ** тоот 100 м2, мансардтай, 5 өрөө орон сууцыг ** *** *** төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд харилцан тохиролцсон байна.
6. Дээрх гэрээний дагуу төлөх төлбөрийг худалдан авагч Ш.А төлж барагдуулан, маргаан бүхий орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдоогүй, улмаар хариуцагч Б.А Г К ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлөх **** ам.долларыг төлөөгүйн улмаас тус төлбөрийг Г К ХХК Ш.Аээс шаардаж, Ш.А * *** ам.доллар буюу ** *** *** төгрөгийг **** оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г К ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мт хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримт хэрэгт авагдсан бэлэн мөнгө хүлээлцэх хэлцэл болон *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын 21-ний өдрийн **** дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн **** оны ** дугаар сарын 08-ны өдрийн *** дүгээр магадлал зэргээр тус тус тогтоогдож байна.
Ийнхүү маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч бүрэн барагдуулснаар, **** оны 9 дүгээр сарын 30-ны өдөр түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *-*********** дугаартай, *** дүүргийн * дүгээр хороо, Хоршооллын хотхон /*****/, 32 дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 100 м.кв талбайтай, 5 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.А-т олгох нь зүйтэй.
9. Шүүх 20** оны * дугаар сарын 03-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж, хэргийг 20** оны * дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, шүүх хуралдааны товыг хариуцагч Б.А-д мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцаагүй байсан тул шүүх тус эрхийг нь эдлүүлэх, мөн талуудын мэтгэлцэх эрхийг хангахаар шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан.
Улмаар 20** оны ** дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагчид хүргүүлсэн боловч тэрээр мөн хүрэлцэн ирээгүй тул хэрэгт авагдсан шинэ баримттай түүнийг танилцах эрхийг нь эдлүүлэхээр шүүх хуралдааныг энэ өдрийг хүртэл хойшлуулж, товыг хариуцагч Б.А-н шүүхэд мэдүүлсэн ****-**** дугаарын утсаар зурвас илгээж мэдэгдсэн, мөн хариуцагчийн нэхэмжлэлийг гардаж авахдаа мэдүүлсэн *** дүүргийн ** дүгээр хороо, Зайсан ** дугаар байр, 201 тоотод хаягаар шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч мөн хүрэлцэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 491.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.А-с ** *** *** төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.А-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.А-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.М