Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/541

 

 

   2025         07           01                                      2025/ШЦТ/541

 

                                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан,

            улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ /цахим/,

           шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-д холбогдох эрүүгийн 2503*********** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын Иргэн, 2001 оны ** сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, ***-ын оффист менежер ажилтай, *** дүүргийн *** дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Б овгийн М-ын О /РД:*******/

            Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч М.О нь 2024 оны ** дугаар сарын **-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу *** дүүргийн *** дугаар хороо, ***-ын гудамж, замд 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 05 цаг 30 минутын орчимд Тоёота кровн маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ....согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчиж, Г.Г-ын жолоодож явсан Тоёота приус 30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

                                  ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.О нь 2024 оны ** дугаар сарын **-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу *** дүүргийн *** дугаар хороо, ***-ын гудамж, замд 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 05 цаг 30 минутын орчимд Тоёота кровн маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ....согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчиж, Т.Г-ын жолоодож явсан Тоёота приус 30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

      Дээрх үйл баримт нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл /хх 05 ху/, баталгаажуулалт хийсэн хуудсаар спиртийн агууламж 1.78% гэсэн баримт /хх 10 ху/, хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн “2025 оны 04 сарын 20-ны өдөр миний дугаар луу цагдаагаас залгаад *** улсын дугаартай машиныг та өчигдөр унасан уу гэсэн би үгүй ээ би найздаа үлдээсэн байгаа би өөрөө Өмнөговь аймагт ажиллаж байна гэдгээ хэлсэн. Тэгээд утсаар манай найз М.О миний машиныг унаж яваад зам тээврийн осол гаргасан гэдгийг мэдсэн. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. М.О бид хоёр хоорондоо тохиролцоод машины эвдрэл гэмтлээ янзлана” гэсэн мэдүүлэг /хх 14 ху/, иргэний нэхэмжлэгч Т.Г-ийн “Би 2025 оны 04 сарын 18-ны өдрөөс 19-ний шилжих шөнийн 05 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн *** улсын дугаартай автомашинтай *** дүүрэг ***-ын замаар явж байх үед эсрэг урсгалаас Тоёота Кроун маркийн автомашин урсгал сөрж орж ирээд миний машины жолоочийн эсрэг талын урд хэсэг рүү мөргөж осол гарсан Ослын дараа би дуудлага өгсөн. Тухайн урсгал сөрсөн машины жолооч нь 20-25 орчим насны эмэгтэй хүн байсан бөгөөд ослын дараагаар уулзахад согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, мөн биеийн хэлэмж байгаа байдал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь мэдэгдэж байсан. ...Надад автомашинтай холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй буруутай жолооч хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг /хх 17 ху/, *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.О-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан 2024 оны *** сарын ***-ны өдрийн 2024/ЗШ/**** дугаартай шийтгэвэр /хх 28-29 ху/, АСАП сангийн лавлагаа, мөрдөгчийн “Toyota Crown *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” магадлагаа /хх 40 ху/, яллагдагч М.О-ын “Би 2025 оны 04 сарын 18-ны шөнө гэртээ унтаад амарч байсан. Тэгэхэд шөнийн 02 цагийн үед манай найз над руу залгаад уулзъя гэхээр нь би найзтайгаа уулзаад гэрийнх нь гадаа машинд нь 1 лааз пиво уусан, машин хаагаад зогсож байсан болохоор зогсоолд байсан машины жолооч гаръя гэхээр нь би найзын эзэмшлийн Т.Кроун маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодоод зогсоолоос гараад төв зам руу орох үедээ эсрэг урсгалын машиныг мөргөж осол гаргасан. Ослын дараа нөгөө машины зорчигч нь дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирээд би цагдаагийн газар очоод драгер үлээхэд 1.78 хувийн согтолттой гарсан. ...Би 2020 онд жолоодох эрхтэй болсон бөгөөд жолоодох эрхийн В ангилалтай байсан хэдий ч 2024 оны 11 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан байсан. ...Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан, нийт 3.309.000 төгрөг төлсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх 49 ху/, шүүгдэгч М.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч М.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

        Шүүгдэгч М.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч М.О-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

       Иймд шүүгдэгч М.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Иргэний нэхэмжлэгч Т.Г “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв,

     Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                     ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Б овгийн М-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

   4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

       5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

      6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

   7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БАЙГАЛМАА