| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2022/03437/И |
| Дугаар | 183/ШШ2022/03205 |
| Огноо | 2022-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2022/03205
| 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр | Дугаар 1*3/ШШ20**/***** | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** аймгийн Дархан сум, * дүгээр баг, Х хороолол, *-* байрны ** тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эмэгтэй, М овогт Б.Ө /рд:**********/,
Хариуцагч: *** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, **** онд төрсөн, ** настай, эмэгтэй, Н овогт С.Г /рд:**********/,
Нэхэмжлэлийн шаардлага: * *** *** төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Ө,
Хариуцагч С.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч С.Гт холбогдуулан * *** *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...С.Г нь Солонгос улс руу ** *** *** төгрөгийн цалинтай ажилд явуулж өгнө гэсний дагуу Банк бус санхүүгийн байгууллагаас 20** оны * дугаар сарын 20-ны өдөр ** *** *** төгрөгийн зээл авч өгсөн. Гэвч цаг хугацаандаа Солонгос улс руу явуулж өгөөгүй бөгөөд 20** оны * дүгээр сарын 20-ны өдрөөс 20** оны * дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт ** *** *** төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлсөн. Мөнгөө авахаар цагдаагийн байгууллагад хандсаны эцэст ** *** *** төгрөгийг олж авсан. Би энэ хүнээс яг хэзээ явах вэ яах вэ гээд зөндөө асууж байсан. Нөхрийн эгчээс мөнгө авна гээд бодож байтал эгч нь Солонгос руу гарсан хойно нь мөнгө шилжүүлнэ гээд банк бусаас зээл авсан. Иймд С.Г-н буруутай үйлдлийн улмаас банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч хохирсон тул 4 сарын зээлийн хүү болох * *** *** төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэж тайлбарласан.
2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Би Солонгосын И7 визний материал бүрдүүлж өгдөг, тэгээд цаашаа Солонгос талын компанитай харилцаж ажил олдог юм. Б.Ө-г Солонгос улс руу ажиллуулахаар зуучлах явц нь Солонгос улсын засгийн газраас болж хойшлогдсон. Энэ талаар олон удаа хэлж тайлбарлаж, Солонгос талаас ирүүлсэн зурвасыг Солонгос хэлээр нь, монгол хэлээр нь энэ хүнд үзүүлсэн. 20** оны * дугаар сарын 22-ноос хойш хилээр нэвтрүүлнэ гээд Солонгос тал нь шийдсэн байсан. Гэтэл ерөнхийлөгч нь солигдоод тодорхой хугацаагаар визүүдийг түдгэлзүүлсэн. Тухайн үед Монгол улсын хилээр нэвтрээд Солонгос улсын хилээр нэвтрэх код өгдөг байсан, тэр кодыг өгөхгүйгээр түдгэлзүүлсэн. Гэтэл 20** оны * дугаар сард намайг цагдаагийн байгууллагад залилан хийсэн гэж өргөдөл гаргасан. Уг нь бид хоёр багын найзууд, найзыгаа залилсан тохиолдол байхгүй бөгөөд Б.Ө-с 20** оны * дугаар сарын 20-ны өдөр авсан ** *** *** төгрөгийг 20** оны * дугаар сарын 25-ны өдөр түүний Хаан банк дахь ********** тоот дансанд буцаан шилжүүлсэн. И7 гэдэг виз нь тухайн хүн Солонгост очоод 6 сар болбол гэр бүлээ Солонгос улсад авчрах боломжтой виз байсан. Хэрвээ энэ хэд маань цагдаа сэргийлэх болоогүй байсан бол Солонгос руу явж болох л байсан. Надад анх эгчээсээ авч өгнө гэж л ярьж байсан. Иймд би тухайн зээлийг авахад нь ямар нэг байдлаар оролцож гарын үсэг зураагүй, хүүтэй мөнгө зээлээгүй, мөн банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад өгөөч, би төлнө гэж тохироогүй тул надаас хүү нэхэх үндэслэлгүй байна” гэв.
3. Нэхэмжлэгч талаас, Хаан банк дахь ********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Т ББСБ ХХК, Б.Ө нарын хооронд байгуулагдсан 20** оны * дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ, мөн өдрийн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Хариуцагч талаас, Хаан банк дахь ********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...С.Г нь Солонгос улс руу ** *** *** төгрөгийн цалинтай ажилд явуулж өгнө гэсний дагуу Банк бус санхүүгийн байгууллагаас 20** оны * дугаар сарын 20-ны өдөр ** *** *** төгрөгийн зээл авч өгсөн. Гэвч цаг хугацаандаа Солонгос улс руу явуулж өгөөгүй бөгөөд 20** оны * дүгээр сарын 20-ны өдрөөс 20** оны * дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт ** *** *** төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлсөн. С.Гээс мөнгөө авахаар цагдаагийн байгууллагад хандсаны эцэст ** *** *** төгрөгийг олж авсан. Нөхрийн эгчээс мөнгө авна гээд бодож байтал эгч нь Солонгос руу гарсан хойно нь мөнгө шилжүүлнэ гээд банк бусаас зээл авсан. Иймд С.Гийн буруутай үйлдлийн улмаас банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч хохирсон тул 4 сарын зээлийн хүү болох * *** *** төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Би Солонгосын И7 визний материал бүрдүүлж өгдөг, тэгээд цаашаа Солонгос талын компанитай харилцаж ажил олдог юм. Б.Өыг Солонгос улс руу ажиллуулахаар зуучлах явц нь Солонгос улсын засгийн газраас болж хойшлогдсон. 20** оны * дугаар сарын 22-ноос хойш хилээр нэвтрүүлнэ гээд Солонгос тал нь шийдсэн байсан. Гэтэл ерөнхийлөгч нь солигдоод тухайн үед Монгол улсын хилээр нэвтрээд Солонгос улсын хилээр нэвтрэх код өгдөг байсан, тэр кодыг өгөхгүйгээр түдгэлзүүлсэн. Гэтэл 20** оны * дугаар сард намайг цагдаагийн байгууллагад залилан хийсэн гэж өргөдөл гаргаж, 20** оны * дугаар сарын 20-ны өдөр авсан ** *** *** төгрөгийг 20** оны * дугаар сарын 25-ны өдөр түүнд буцаан шилжүүлсэн. И7 гэдэг виз нь тухайн хүн Солонгост очоод 6 сар болбол гэр бүлээ Солонгос улсад авчрах боломжтой виз байсан. Хэрвээ энэ хэд маань цагдаа сэргийлэх болоогүй байсан бол Солонгос руу явж болох л байсан. Надад анх эгчээсээ авч өгнө гэж л ярьж байсан. Иймд би тухайн зээлийг авахад нь ямар нэг байдлаар оролцож гарын үсэг зураагүй, хүүтэй мөнгө зээлээгүй, мөн банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад өгөөч, би төлнө гэж тохироогүй тул надаас хүү нэхэх үндэслэлгүй байна” гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Ө нь Бүгд найрамдах Солонгос улс руу ажилд зуучлуулахаар хариуцагч С.Г-тэй амаар харилцан тохиролцож, 20** оны * дугаар сарын 07-ны өдөр Т ББСБ ХХК-иас ** *** *** төгрөгийн зээл авч, С.Г рүү шилжүүлсэн болох нь тогтоогдох бөгөөд талуудын хэн аль нь уг асуудлаар маргаагүй.
Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан хэлцэл амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Зохигчид гэрээг бичгээр байгуулаагүйн улмаас хариуцагч С.Г ямар хугацаанд нэхэмжлэгч Б.Ө-ыг БНСУлсад ажилд зуучилж, хилээр нэвтрүүлсэн байх үүрэг хүлээсэн, тус хугацааг ямар хугацаагаар хэтрүүлсэн, ийнхүү хэтрүүлсэн тохиолдолд ямар үүрэг хүлээх эсэх нь тодорхойгүй байна.
Улмаар хариуцагч С.Г үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч Б.Ө гэрээнээс татгалзаж, ** *** *** төгрөгийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасантай, хариуцагч 20** оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус төлбөрийг төлж барагдуулсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасантай тус тус нийцсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зуучлалын гэрээнээс татгалзаж, хариуцагч түүний төлсөн төлбөрийг буцаан шилжүүлснээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсанаар талуудын хэн алинд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх үүсэх боловч Б.Ө-ын гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буюу С.Г буруутай болох нь тогтоогдоогүй, түүнийг хүүтэй мөнгө зээлж зуучлалын хөлсөө төлөхийг шаардсан үйл баримт тогтоогдоогүй, мөн гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ө нь хохирол шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2, 410 дугаар зүйлийн 410.1-д тус тус заасныг баримтлан Б.Ө-ын * *** *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **5 дугаар зүйлийн **5.2.3, **6, **8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.2-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.Гт холбогдуулан гаргасан * *** *** төгрөг гаргуулах тухай Б.Ө-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.М