Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
Хэргийн индекс | 183/2022/00965/И |
Дугаар | 183/ШШ2022/02894 |
Огноо | 2022-10-10 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2022/02894
20** оны ** дугаар сарын **-ны өдөр | Дугаар 1*3/ШШ20**/***** | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** дүүргийн ** дугаар хороо, Академи хотхон, ** дүгээр байрны **** тоотод оршин суух, ****онд төрсөн, ** настай, эрэгтэй, Э овогт О.Н /рд:**********/,
Хариуцагч: *** дүүргийн ** дугаар хороо, өөрийн байранд байрлах, ИНЕГ ТӨААТҮГ /рд:*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: ** *** *** төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Н нь ИНЕГ ТӨААТҮГ-т холбогдуулан нийт ** *** *** төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** оны * дүгээр сарын 13-ны өдрийн ***** дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэж, Улсын Дээд Шүүхийн **** оны * дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолоор дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдсэн. Дээр дурдагдсан шүүхийн шийдвэр, тогтоолын үйл баримтыг дүгнэвэл **** оны * дүгээр сарын 11-ний өдрөөс **** оны ** дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ИНЕГт мэргэжилтнээр тасралтгүй ажилласан гэж тооцохоор байна. Мөн надад сахилгын шийтгэл ногдуулан үндсэн болоод нэмэгдэл цалин хөлсийг бүрэн хасаж намайг хохироосон Нисэх буудлуудын удирдах газрын даргын **** оны ** дугаар сарын 19-ний өдрийн */*** тоот тушаал, **** оны ** дүгээр сарын 29-ний өдрийн */** тоот тушаалууд Улсын дээд шүүхийн **** оны * дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хүчингүй болгосон тул **** оны ** дугаар сарын 01-ний өдрөөс **** оны * дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацааны болон **** оны * дүгээр сарын 11-ний өдрөөс **** оны ** дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд цалин хөлсөө Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, 46.1, 46.2-т тус тус зааснаар цалин хөлсөө бүтнээр нь тооцуулан авах эрхтэй болсон. Ажлаас халагдсанаас хойших Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалыг төлөөгүйгээс шалтгаалж би эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй болж, эрүүл мэндээрээ хохирсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу сахилгын арга хэмжээ авагдсан хугацааны буюу **** оны ** сарын 01-ний өдрөөс **** оны * дүгээр сарын 10-ны өдрийг дуустал, ажилгүй байсан **** оны ** сарын 11-ний өдрөөс **** оны * дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг тооцсон нөхөн олговорт ** *** *** төгрөг, ажилгүй байсан хугацааны буюу **** оны * дүгээр сарын 13-ны өдрөөс **** оны ** дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг тооцсон нөхөн олговорт ** *** *** төгрөг, ажилгүй байсан хугацааны буюу **** оны 01-** дугаар саруудын цалин хөлсийг тооцсон нөхөн олговорт ** *** *** төгрөг, ажилтнуудад урамшуулал олгох тухай ИНЕГ **** оны ** дугаар сарын 24-ний өдрийн */*** дугаар тушаалын дагуу авах ёстой байсан урамшуулалд * *** *** төгрөг, ажилтнуудад урамшуулал олгох тухай ИНЕГ **** оны ** дугаар сарын 26-ны өдрийн */**** дүгээр тушаалын дагуу авах ёстой байсан урамшуулалд * *** *** төгрөг, ажилтнуудад урамшуулал олгох тухай ИНЕГ **** оны ** дугаар сарын 25-ны өдрийн */*** дугаар тушаалын дагуу авах ёстой байсан урамшуулалд * *** *** төгрөг, сайн дурын нийгмийн даатгалд эрүүл мэндийн даатгал төлж хохирсны нөхөн төлбөрт ** *** төгрөг, ээлжийн амралтын мөнгийг олгох тухай ИНЕГ **** оны ** дугаар сарын 25-ны өдрийн */*** дүгээр тушаалыг үндэслэн **** оны ээлжийн амралтын нөхөн олговорт * *** *** төгрөг, ээлжийн амралтын мөнгийг олох тухай ИНЕГ **** оны ** дүгээр сарын 28-ны өдрийн А/** дугаар тушаалыг үндэслэн **** оны ээлжийн амралтын нөхөн олговорт * *** *** төгрөг, Улсын дээд шүүхийн **** оны * дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолоор олгох ёстой ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос дутуу олгогдсон *** ***төгрөг, Докторын зэргийн нэмэгдлээ үндсэн цалингийн 20 хувиар тооцож, **** оны ** дүгээр сарын 01-ний өдрөөс **** оны ** дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нөхөн олговорт * *** *** төгрөг, нийт ** *** *** төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
3. Нэхэмжлэгч талаас, иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлолт, **** оны ** дүгээр сарын 08, **** оны ** дүгээр сарын 07, **** оны * дүгээр сарын 08, **** оны * дугаар сарын 09, **** оны ** дугаар сарын 07, **** оны ** дүгээр сарын 18-ы өдрүүдэд О.Н-с ИНЕГ дарга Л.Б-д гаргасан гомдлууд, *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** оны * дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ****/***** дугаар шийдвэр, тус шүүхийн **** оны ** дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ****/***** дугаар шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, мөн өдрийн ***** дугаартай гүйцэтгэх хуудас, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны **** оны * дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ****/00*** дугаар тогтоол, Монгол улсын Дээд шүүхийн **** оны * дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШЗ****/***** дүгээр захирамж, 20** оны * дугаар сарын 21-ний өдөр О.Н-с ИНЕГ Хөдөлмөр эрхийн маргаан таслах комисст гаргасан гомдол, Т банк ХХК-ийн 2015 оны * дугаар сарын 31-ний өдрийн орлогын мэдүүлэг, О.Н-н Г банк ХХК дахь ********* тоот дансны **** оны * дугаар сарын 24-ний өдрөөс **** оны * дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны хуулга, Х банк ХХК-ийн **** оны ** дугаар сарын 10-ны өрийн орлогын ордер, хөдөлмөрийн гэрээ, ИНЕГ харьяа Нисэхийн сургалтын төвийн дэд захирлын ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын тодорхойлолт, Их засаг олон улсын их сургуулийн Жэсан Чингис хаан сургуулийн 20** оны * дугаар сарын 31-ний өдрийн 01/** дугаар албан бичиг, Шинээр орон нутагт томилогдож байгаа М ХК-ийн төлөөлөгч нарын анхан шатны сургалтын хуваарь, 2009 оны * дүгээр сарын 27-ны өдрийн ИНЕГ-ын Сургалтын төвд цагаар багшлуулах тухай гэрээ, **** оны ** дугаар сарын 29-ний өдрийн 45/18, **** оны ** дүгээр сарын 09-ний өдрийн 70/20 дугаартай цагаар багшлуулах гэрээ, Засгийн газрын **** оны 382 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын Т албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгох журам, 20** оны * дугаар сарын 22-ны өдрийн Иргэний нисэхийн салбарт 20**-20** онд хэрэгжих хамтын хэлэлцээр, ИНЕГ даргын **** оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/*** дугаар мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай тушаал, **** оны ** дүгээр сарын 27-ны өдрийн А/*** дугаартай зэргийн нэмэгдэл олгох тухай тушаал, **** оны * дугаар сарын 20-ны өдрийн А/418 дугаар мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай тушаал, **** оны ** дүгээр сарын 23-ны өдрийн А/** дугаартай мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай тушаал, **** оны * дугаар сарын 14-ний өдрийн А/*** дугаар мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай тушаал зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
4. Хариуцагч талаас, **** оны ** дүгээр сарын 01-ний өдрөөс **** оны ** дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, **** оны ** дүгээр сарын 01-ний өдрөөс **** оны ** дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, **** оны ** дүгээр сарын 01-ний өдрөөс **** оны ** дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын **** оны * дугаар сарын 15-ны өдрийн *-***/**** дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг, Иргэний нисэхийн үндэсний төвийн О.Нын нийгмийн даатгалын нөхөн тайлан, ИНЕГ Г банк дахь ********** тоот дансны **** оны * дугаар сарын 17-ны өдрийн дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас ИНЕГ ажилтнуудын цалинг **** оны 4 дүгээр улиралд нэмэгдүүлсэн тухай **** оны ** дугаар сарын 19-ний өдрийн А/*** тоот Хөдөлмөрийн хөлсний сүлжээ шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт, ИНЕГ ажилтнуудын цалинг **** оны 1 дүгээр улиралд нэмэгдүүлсэн тухай **** оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/*** тоот Хөдөлмөрийн хөлсний сүлжээ шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт, ИНЕГ ажилтнуудын цалинг **** оны ** дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлсэн тухай **** оны * дугаар сарын 04-ний өдрийн А/*** тоот Хөдөлмөрийн хөлсний сүлжээ шинэчлэн батлах тухай тушаал, 2 дугаар хавсралт, Иргэний нисэхийн ерөнхий газраас ажилтнуудад **** онд цалин хөлсний урамшуулал олгох тухай ИНЕГ даргын **** оны 12 дугаар 24-ний өдрийн А*** дугаар тушаал, Ажилтнуудад **** онд цалин хөлсний урамшуулал олгох тухай ИНЕГ даргын **** оны ** дугаар сарын 26-ны өдрийн А**** дүгээр тушаал, Ажилтнуудад **** онд цалин хөлсний урамшуулал олгох тухай ИНЕГ даргын **** оны ** дугаар сарын 25-ны өдрийн */*** дугаар тушаал, Ээлжийн амралтын мөнгийг олгох тухай **** оны ** дугаар сарын 25-ны өдрийн */***дүгээр тушаал, Ээлжийн амралтын мөнгийг олгох тухай **** оны * дүгээр сарын 28-ны өдрийн А/** дугаар тушаал, ИНЕГ ****, ****, **** онуудын Хөдөлмөрийн дотоод журам зэргийг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** оны * дүгээр сарын 13-ны өдрийн ***** дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Улсын Дээд Шүүхийн **** оны * дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, 1 дэх заалтаар Нисэх буудлуудын удирдах газрын даргын **** оны ** дугаар сарын 19-ний өдрийн */*** тоот тушаал, **** оны ** дүгээр сарын 29-ний өдрийн */** тоот тушаалыг тус тус хүчингүй болгосон. Дээрхээс дүгнэвэл **** оны * дүгээр сарын 11-ний өдрөөс **** оны ** дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд ИНЕГт мэргэжилтнээр тасралтгүй ажилласан гэж тооцохоор, үүний дагуу **** оны ** дугаар сарын 01-ний өдрөөс **** оны * дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацааны болон **** оны * дүгээр сарын 11-ний өдрөөс **** оны ** дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1, 46.1, 46.2-т тус тус зааснаар цалин хөлсөө бүтнээр нь тооцуулан нөхөн олговроо авах эрхтэй болсон байна. Иймд,
2.1. Сахилгын арга хэмжээ авагдсан хугацааны буюу **** оны ** сарын 01-ний өдрөөс **** оны * дүгээр сарын 10-ны өдрийг дуустал, ажилгүй байсан **** оны ** сарын 11-ний өдрөөс **** оны * дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг тооцсон нөхөн олговорт ** *** *** төгрөг,
2.2. Ажилгүй байсан хугацааны буюу **** оны * дүгээр сарын 13-ны өдрөөс **** оны ** дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг тооцсон нөхөн олговорт ** *** *** төгрөг,
2.3. Ажилгүй байсан хугацааны буюу **** оны 01-** дугаар саруудын цалин хөлсийг тооцсон нөхөн олговорт ** *** *** төгрөг,
2.4. Ажилтнуудад урамшуулал олгох тухай ИНЕГ **** оны ** дугаар сарын 24-ний өдрийн */*** дугаар тушаалын дагуу авах ёстой байсан урамшуулалд * *** *** төгрөг,
2.5. Ажилтнуудад урамшуулал олгох тухай ИНЕГ **** оны ** дугаар сарын 26-ны өдрийн*/****дүгээр тушаалын дагуу авах ёстой байсан урамшуулалд * *** *** төгрөг,
2.6. Ажилтнуудад урамшуулал олгох тухай ИНЕГ **** оны ** дугаар сарын 25-ны өдрийн */*** дугаар тушаалын дагуу авах ёстой байсан урамшуулалд * *** *** төгрөг,
2.7. Сайн дурын нийгмийн даатгалд эрүүл мэндийн даатгал төлж хохирсны нөхөн төлбөрт ** *** төгрөг,
2.8. Ээлжийн амралтын мөнгийг олгох тухай ИНЕГ **** оны ** дугаар сарын 25-ны өдрийн */***дүгээр тушаалыг үндэслэн **** оны ээлжийн амралтын нөхөн олговорт * *** *** төгрөг,
2.9. Ээлжийн амралтын мөнгийг олох тухай ИНЕГ **** оны ** дүгээр сарын 28-ны өдрийн А/** дугаар тушаалыг үндэслэн **** оны ээлжийн амралтын нөхөн олговорт * *** *** төгрөг,
2.10. Улсын дээд шүүхийн **** оны * дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолоор олгох ёстой ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос дутуу олгогдсон *** ***төгрөг,
2.11. Докторын зэргийн нэмэгдлээ үндсэн цалингийн 20 хувиар тооцож, **** оны ** дүгээр сарын 01-ний өдрөөс **** оны ** дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нөхөн олговорт * *** *** төгрөг нийт ** *** *** төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...О.Н-н нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, Нисэх буудлын удирдлагын газрын даргын **** оны ** дугаар сарын 19-ний өдрийн */***, **** оны ** дүгээр сарын 29-ний өдрийн */** тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, дутуу олгосон цалин *** *** төгрөг гаргуулах тухай маргаан 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж, Улсын дээд шүүхийн **** оны * дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн 1891 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх тушаалуудыг хүчингүй болгож, О.Н-г ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын Төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай, * *** *** төгрөг гэснийг * *** ***” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн. Тус шийдвэрийн дагуу О.Н-н ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт төлөх нийгмийн даатгалын шимтгэл *** *** төгрөгийг **** оны ** дугаар сарын 25-ны өдөр түүний Г банкны ********** дугаар дансанд шилжүүлсэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Т банкин дахь ************* тоот дансанд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйл, Татварын ерөнхий газрын даргын **** оны А/*** дүгээр тушаалаар батлагдсан “Хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5-д “Шүүхийн шийдвэрээр олгохоор тогтоогдсон цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдох бөгөөд албан татвараас чөлөөлөгдөх нөхөх олговорт хамаарахгүй” гэж тус тус заасны дагуу хувь хүний орлогын албан татварт 10 хувь болох *** *** төгрөгийг суутган тооцож, улсын тэмдэгтийн хураамж 18 716 төгрөгийг нэмж, нийт 7 823 057 төгрөгийг **** оны * дугаар сарын 17-ны өдөр шилжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Гэтэл дутуу олгогдсон *** *** төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. **** оны ** дугаар сард О.Н-д * *** *** төгрөг олгохоор тооцсон ба үүнээс нийгмийн даатгалын шимтгэл *** *** төгрөг, хувь хүний орлогын албан татварын ** *** төгрөгийг суутган *** *** төгрөгийн цалин олгосон. Нэхэмжлэлийн ****, **** онд авах байсан цалин хөлс нэхэж буй шаардлага, ****, **** онуудын ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах шаардлага, докторын зэргийн нэмэгдэл гаргуулах шаардлагууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн тул шаардах эрхгүй байна. Мөн урамшуулал цалинг олгох эсэх нь тухайн ажил олгогчийн эрх хэмжээний асуудал тул энэ талаарх шаардлага үндэслэлгүй. Сайн дурын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлж эмчилгээ үйлчилгээ авсан гэх баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.Н-г ИНЕГт баримт бичиг боловсруулалтын мэргэжилтнээр **** оны * дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байхад нь ИНЕГ Нисэх буудлуудын удирдах газрын даргын **** оны * дүгээр сарын 10-ны өдрийн Б/*** тоот тушаалаар, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэл зааж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч, тус шүүхэд хандан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Нисэх буудлын удирдлагын газрын даргын **** оны ** дугаар сарын 19-ний өдрийн */*** тушаал, **** оны ** дүгээр сарын 29-ний өдрийн */** тоот тушаалуудыг хүчингүй болгож, цалин хөлсийг нөхөн гаргуулах, **** оны 9, 10 сарын цалингаас үндэслэлгүй хассан *** *** төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тус шүүхийн **** оны * дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ****/***** дугаар шийдвэрээр нэхэмжлэгч О.Н-г ИНЕГ ТӨ ААТҮГазрын Нисэх буудлуудын удирдах газрын Төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, тушаалуудыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, урьд авч байсан цалин хөлсний олговор, нэмэгдэл хөлсөнд нийт * *** *** төгрөг /* *** *** +*** ***/-ийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн **** оны * дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ****/00*** дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт сахилгын шийтгэл ногдуулсан **** оны */***, **** оны */** тоот тушаалуудыг хүчингүй болгож, уг тушаалын дагуу суутгасан ****** төгрөгийг буцаан гаргуулахаар өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Дээрх шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн хүсэлтээр, тус шүүх **** оны ** дугаар сарын 17-ны өдрийн ***** тоот гүйцэтгэх хуудас олгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг гүйцэтгэх баримт бичигт үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, тус ажиллагааны явцад хариуцагч ИНЕГ нь **** оны ** дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн авч, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт төлөх нийгмийн даатгалын шимтгэлд *** *** төгрөгийг **** оны ** дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн Г банк дахь ********** дугаар дансанд, * *** *** төгрөгийг **** оны * дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдох бөгөөд талууд уг асуудлаар маргаагүй.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа “...сахилгын арга хэмжээ авагдсан хугацааны буюу **** оны ** дугаар сарын 01-ний өдрөөс **** оны * дүгээр сарын 10-ны өдрийг дуустал, ажилгүй байсан **** оны * дүгээр сарын 11-ний өдрөөс **** оны * дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг тооцсон нөхөн олговорт ** *** *** төгрөг гаргуулах” гэж, 2, 3 дахь шаардлагаа 20** оны ** дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101, 102, 103, 104, 127, 128 дугаар зүйлүүд, ИНЕГ даргын “Хөдөлмөрийн хөлсний сүлжээ шинэчлэн батлах тухай” **** оны А/*** , **** оны А/***, **** оны А/*** тоот тушаалуудыг үндэслэж, “...ажилгүй байсан хугацааны буюу **** оны * дүгээр сарын 13-ны өдрөөс **** оны ** дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг тооцсон нөхөн олговорт ** *** *** төгрөг, **** оны 1-** дугаар саруудын цалин хөлсийг тооцсон нөхөн олговорт ** *** *** төгрөг” гэж тус тус тодорхойлсон.
Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг 20** оны ** дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд шүүхэд гаргасан боловч зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан **** оны * дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэгдсэн, нэхэмжлэлийн шаардлага нь тус маргааны үр дагавартай хамааралтай байх тул шүүх дээрх Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч О.Н тус шүүхэд Нисэх буудлын удирдлагын газрын даргын **** оны ** дугаар сарын 19-ний өдрийн */*** тушаал, **** оны ** дүгээр сарын 29-ний өдрийн */** тоот тушаалуудыг хүчингүй болгож, цалин хөлсийг нөхөн гаргуулах тухай шаардлага гаргаж, Улсын дээд шүүхийн **** оны *** дугаар тогтоолоор сахилгын шийтгэл ногдуулсан дээрх тушаалуудыг хүчингүй болгож, уг тушаалын дагуу суутгасан ****** төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нь сахилгын арга хэмжээ авагдсан **** оны ** дугаар сарын 01-ний өдрөөс **** оны * дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шаардах эрхгүй.
Мөн тус шүүхийн **** оны * дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан **** оны * дүгээр сарын 11-ний өдрөөс **** оны * дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх нийт 108 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг нэг хоногт ногдох цалинг ** *** төгрөгөөр тооцож, нийт * *** *** төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон тул дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг дахин шаардах эрхгүй байна.
Харин анхан шатны шүүхийн **** оны * дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрийг хариуцагч **** оны ** дугаар сарын 21-ний өдөр биелүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоор хуульчилсны дагуу нэхэмжлэгч нь цалин хөлсөө шаардах эрхтэй.
Дээрх хугацааг тооцоолоход нийт 271 хоног байх бөгөөд Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын **** оны * дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны нэг өдрийн цалинг ** *** төгрөгөөр тодорхойлсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй хуулийн зүйл заалтууд болон хөдөлмөрийн хөлсний сүлжээ шинэчлэн баталсан тушаал уг маргаанд хамааралгүй байх тул ажилгүй байсан 271 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт ** *** *** төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн 1-3 дахь шаардлагаас үлдэх ** *** *** төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 4, 5, 6 дахь шаардлагаа “...ажилтнуудад урамшуулал олгох тухай ИНЕГ **** оны ** дугаар сарын 24-ний өдрийн */*** дугаар тушаал, **** оны ** дугаар сарын 26-ны өдрийн*/****дүгээр тушаал, ИНЕГ **** оны ** дугаар сарын 25-ны өдрийн */*** дугаар тушаалыг үндэслэн авах ёстой байсан урамшуулалд нийт * *** *** төгрөг гаргуулна” гэжээ.
Нэхэмжлэгчийн ажил эрхэлж байсан хугацаанд гарсан ИНЕГ **** оны ** дугаар сарын 24-ний өдрийн */*** дугаар тушаалаар, ажлын үр дүнг харгалзан ... ажилтнуудад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг тушаалын үндэслэл болсон ИНЕГ Хөдөлмөрийн дотоод журмын 2.9.2-т “жилийн эцсийн ажлын үр дүнгээр ажилтанд мөнгөн урамшуулал олгож болох бөгөөд Төсвийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтална” гэж зааснаас үзвэл тус урамшуулал нь ажилтан бүрд заавал олгох урамшуулал биш байхаас гадна тухайн байгууллагын удирдлагын эрх хэмжээний асуудал байх тул шүүх тус тушаалын дагуу * *** *** төгрөгийн урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
Мөн ИНЕГ **** оны ** дугаар сарын 26-ны өдрийн*/****дүгээр тушаалаар **** оны ажлын үр дүнг харгалзан ажилтнуудад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх урамшуулал олгохоор шийдвэрлэсэн, **** оны ** дугаар сарын 25-ны өдрийн */*** дугаар тушаалаар мөн **** оны ажлын үр дүнг харгалзан коронавируст халдвар цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан ажилтнуудын амьжиргааны орлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор ажилтнуудад * *** *** хүртэлх төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн, дээрх хугацаанд нэхэмжлэгч О.Н ажил эрхлээгүй тул ажлын үр дүнгийн урамшууллыг шаардах эрхгүй байна.
7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 7 дахь шаардлагаа “...сайн дурын нийгмийн даатгалд эрүүл мэндийн даатгал төлж хохирсны нөхөн төлбөрт ** *** төгрөгийг гаргуулах” гэж тайлбарлан 2015 оны * дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ************ тоот дансанд шилжүүлсэн 24 000 төгрөгийн орлогын мэдүүлгийн баримтыг хавсаргаж өгсөн байх бөгөөд тус хугацаанд ажил олгогч байгууллагатай хөдөлмөрийн маргаантай байсан талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй, ажил олгогчийн буруугаас болж 96 000 төгрөгөөр хохирсон үйл баримт тогтоогдохгүй байх тул тус шаардлагыг хангах үндэслэлгүй.
8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 8, 9 дэх шаардлагаа “...Ээлжийн амралтын мөнгийг олгох тухай ИНЕГ **** оны ** дугаар сарын 25-ны өдрийн */***дүгээр тушаал, ИНЕГ **** оны ** дүгээр сарын 28-ны өдрийн А/** дугаар тушаалыг үндэслэн ээлжийн амралтын нөхөн олговорт* *** *** төгрөг гаргуулна” гэж тодорхойлсон.
Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй дээрх тушаалууд нь ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтнуудад хамааралтай байхаас гадна шаардаж буй дээрх хугацаанд нэхэмжлэгч ажил эрхэлж байгаагүй, түүнчлэн дээрх хугацааны буюу **** оны * дүгээр сарын 11-ний өдрөөс **** оны * дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор тус шүүхийн **** оны * дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаар шийдвэрээр олгогдсон, үлдэх хэсгийг шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн 2, 3 дахь шаардлагаар хангахаар шийдвэрлэсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин бүрэн олгогдсон тул тэрээр ээлжийн амралтын мөнгийг давхардуулж авах эрхгүй байна.
9. Нэхэмжлэлийн 10 дахь “...Улсын дээд шүүхийн **** оны * дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тогтоолоор олгох ёстой ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос дутуу олгогдсон *** ***төгрөг гаргуулах” тухай шаардлагын талаар шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь төлбөр авагчид төлбөрөө дутуу олгосон бол төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шаардаж авах эрх нь нээлттэй байна.
10. Нэхэмжлэлийн 11 дэх “...докторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар тооцож, **** оны ** дүгээр сарын 01-ний өдрөөс **** оны ** дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нөхөн олговорт * *** *** төгрөг гаргуулах” шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарахгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан, хавтаст хэргийн 11-16 дугаар талд авагдсан О.Нын ИНЕГ даргад гаргасан хүсэлтүүдэд, 46 дугаар талд авагдсан ИНЕГ Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан гэх гомдол энэ талаар тусгагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч дээрх зөрчлийг арилгасны дараа шүүхэд дахин хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь мөн нээлттэй.
11. Дээрх үндэслэлүүдээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас ** *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ** *** *** төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ИНЕГ ТӨААТҮГ-аас ** *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ** *** *** төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан “...докторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар тооцож, **** оны ** дүгээр сарын 01-ний өдрөөс **** оны ** дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нөхөн олговорт * *** *** төгрөг гаргуулах” тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *** *** төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.М