| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 102/2022/03361/И |
| Дугаар | 103/ШШ2022/00480 |
| Огноо | 2022-11-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2022/00480
| 2022 оны ************** сарын *******0 өдөр | Дугаар *******03/ШШ2022/0040 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, *******, 5 хэсэг, ******* дүгээр гудамж, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэрэгт холбогдохын өмнө Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* н дугаар гудамжны *******2 тоотод оршин сууж байсан, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх нээлттэй, хаалттай 427 дугаар хорих ангид хүмүүжигч овгийн холбогдох гэм хорын хохирол 5,645,274.2******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны *******0 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.,
Хариуцагч: Д.,
Иргэдийн төлөөлөгч: Я.Хишигтбаяр,
Нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Л.Түвшинжаргал нь Д. холбогдуулан гэм хорын хохиролд 5,645,274.2******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Миний эцэг Г. нь 2022 оны 0******* дүгээр сарын 23-ны өдөр бусдад зодуулж хагалгаанд орж, ухаан орохгүй байсаар 2022 оны 0******* дүгээр сарын *******-ны өдөр нас барсан. Дээрх эрүүгийн хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн хүү Л.Түвшинжаргал намайг тогтоосон. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын *******7-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Д. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар жилийн хорих ял оногдуулсан ба ийн зүгээс оршуулгын зардалд 7,000,000 төгрөг өгсөн. Хэргийн оролцогчид давж заалдах гомдол гаргаагүй учраас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. банкны 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр өгсөн мэдэгдлийн дагуу 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 3,3*******,74.2******* төгрөгийг ар гэрийн зүгээс банкинд төлсөн бөгөөд үүн дээр эрүүгийн журмаар гаргаж өгсөн баримтад ороогүй оршуулганы зардал *******,*******3,400 төгрөгийг нэмж нийт 5,645,274.2******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би талийгаач Г.******* гэр бүлийн хүн, эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.******* ээж нь байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би ханьтайгаа 20, 30 жил элэг бүтэн жаргалтай сайхан амьдарч байсан. Миний хань амьд мэнддээ хэрэг төвөгт орж байгаагүй. Би үнэхээр ядарч байна. Ганцаараа хөдөлмөрлөөд хүүгээ сургуульд сургаж чадахгүй байна. Сар бүр цалингийн зээлэндээ 500,000 төгрөг төлдөг. Би шөнө 3 цагт гэртээ орж ирээд өглөө 6 цагт босоод ажилдаа явдаг. Үнэхээр гомдолтой байна. Эрүүгийн хэрэг дээр нь хамт байсан хүнийг нь оролцуулаагүй шийдсэн, тэр хүн нь одоо юу ч болоогүй юм шиг гадуур явж байна. Би эрүүгийн хэргийг нь бараг уншаагүй, танилцаагүй. Бүхэл бүтэн зүгээр байсан хүнийг алчихаад наймхан жилийн ял аваад, оршуулгын зардлыг нь ч бүрэн бүтэн өгчихөж чадахгүй байна шүү дээ. Би 4 хүүхэд, 5 зээтэй хүн. Манай бага хүү сая дунд сургуулиа төгссөн. Их сургуульд орж сурахыг хүссэн боловч төлбөр мөнгө байхгүй гээд одоо ажил хийж байна. Аав нь байсан бол миний хүү сургуульд сурах байсан. Ажил явдлын үеэр эдний гэрийнхнээс нэг ч хүн ирээгүй, нэг ч удаа бидэнтэй уулзаагүй, биднийг үнэхээр хүндлээгүй. Хүн ёсны асуудал шүү дээ. Манайх тэртэй тэргүй золгүй явдал болсон юм шиг байна, хүнийг зовоогоод яах вэ гээд чимээгүй хараад, болох байлгүй дээ гээд л хүлээгээд байсан. Гэтэл нэг удаа хохирогч талтай уулзаж уучлалт гуйгаагүй. Би энэнд их гомдож явдаг. Би цэцэрлэгт *******0 жил хүүхдийн хоол хийж байна, тэр ажлаа тараад л дараагийн ажил руугаа явдаг. Шөнөдөө 2-3 цаг л унтдаг. Энэ явдлаас хойш би нэг ч удаа амарч чадаагүй. Шүүх хурлын дараа энэ хүний өмгөөлөгч нь *******3,000,000 төгрөгийн хохирлын үлдсэн төлбөрийг энэ хүнд ялыг нь өгсний дараа нөхөн төлөх бүрэн боломжтой гэж хэлсэн. Түүний дагуу иргэний шүүхэд хандсан. Одоо нэхэмжилж байгаа оршуулганы зардал эрүүгийн хэргийн хохирлын баримтад ороогүй. Би тухайн үед ийм баримт авдаг гэж мэдээгүй, авч чадаагүй байсан юм. Тэгээд би шүүх хурал дээр прокурор болон шүүгчээс асуухад дараа нь нөхөж бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэх боломжтой гэж хэлсэн учраас би худалдаж авсан газрууд дээрээ очоод ийм учиртай гэдгээ хэлээд гуйж байгаад нөхөж авсан. Миний нөхөр сард 2,000,000 төгрөгийн цалинтай байсан. Би цалингийн тодорхойлолтыг нь авахаар ажиллаж байсан захиралтай нь холбогдоход одоо Өмнөговьд ажиллаж байна, миний тамга тэмдэг гэрт байгаа, би *******7-нд гэртээ харина, тэр үед шаардлагатай бол бичээд өгье гэж хэлсэн. Гэхдээ би хувь хүн учраас миний баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй байх гэж хэлсэн болохоор нь аваагүй юм. Аав нь байсан бол хүүгээ сургуульд сургаж байгаа, хүүгээ сургуульд сургамаар байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2022.05.*******7-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс жилийн хорих ял авсан. Хохирогчийн талаас надаас *******4,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд оршуулгын зардалд 7,000,000 төгрөгийг ар гэрт нь өгсөн. Нэхэмжилсэн 5,645,274.2******* төгрөгийг төлөх төлбөрийн чадваргүй үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Адилхан л бид амьдрах гэж зүтгэж байгаа шүү дээ. Одоо надад ажил байхгүй, аав ээж маань 90 гарсан өндөр настай, эхнэр хүүхдүүд маань тусдаа амьдралтай, дүү нар маань жаахан учраас юу болж байгааг мэдэхгүй байгаа. Би орлого байхгүй ч гэсэн чадлаараа хохирлыг нь барагдуулах юмсан гээд хорих ангид ажил гуйж хийж байна. Хүн амины хэрэгт холбогдсон гээд тэр болгон ажил олдохгүй юм. Манай нутгийн дүү талийгаачтай хамт ажилладаг байсан юм байна лээ, тэгээд тэр дүүгийнхээ гэрт яваад очтол талийгаач байж байсан. Бид хамтдаа ууж байгаад би нилээн муудсан байсан учраас ахыгаа автобусны буудал руу дөхүүлээд өг гээд хэлсэн. Гэтэл талийгаач гэнэтхэн намайг заамдаад авсан. Миний хоолой боогдоод сонин болоод байхаар нь би нэг л удаа цохисон чинь талийгаач газар унахдаа чулуу мөргөж унасан, ийм л явдал болсон. Надад ч гэсэн хэцүү л байна, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, 2022.0*******.*******-ны өдрийн Амгалан захын зарлагын баримт, 2022.0*******.27-ны өдрийн Зэд дэлгүүрийн зарлагын баримт, 2022.05.29-ний өдрийн Алтжин *******5******* дугаар лангууны зарлагын баримт, банкинд 3,3*******,74 төгрөг төлсөн орлогын баримт, банкны 2022.05.24-ний өдрийн мэдэгдэл, 2020.02.*******9-ний өдрийн ЗГ*******505*******53469 дугаартай зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулгууд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын *******7-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоол, 2022.09.*******2-ны өдрийн 0493 дугаартай итгэмжлэл зэргийг,
Хариуцагчийн зүгээс хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь:
*******. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын *******7-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Түвшинжаргал нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохиролтой холбоотой бусад баримтаа нотлох баримтын шаардлага ханган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Түвшинжаргал нь талийгаачийн оршуулгын зардалд эрүүгийн журмаар ороогүй зардал *******,*******3,400 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 3,3*******,74.2******* төгрөг нийт 5,645,274.2******* төгрөгийг нэхэмжилсэн байна.
Хариуцагч Д. төлбөрийг төлөх боломжгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
2. Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.******* дэх хэсэгт Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж зааснаар эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон, хохирогчийн төрсөн хүү Л.Түвшинжаргал нь гэм хорын хохирлыг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өөрийн ээж Г.ыг томилж оролцуулсан байна. /хх-ийн *******2-*******6, 2******* дүгээр хуудас/
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.******* дэх хэсэгт Дор дурьдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэнэ, 520.*******.******* дэх хэсэгт Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд....гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 520.*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Түвшинжаргал нь нас барагчийн хууль ёсны өв залгамжлагч тул гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.
3. Хариуцагч Д. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022.0*******.23-ны өдрийн орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, *******гийн 3-р гудамжны *******69 тоотод иргэн Н. гэрийн гадна хохирогч Г.тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зүүн гараараа баруун чамархайн хэсэгт цохиж, гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын *******7-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******0.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэгт жилийн хорих ялаар шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн *******2-*******6 дугаар хуудас/
4.Талийгаач Г. нь 2020.02.*******9-ний өдөр банктай ЗГ*******505*******53469 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан, 2022.05.24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,3*******,74.2******* төгрөг, хүүгийн төлбөр 763,524.6 төгрөг , нийт 4,595,399.07 төгрөгийн зээлийн төлбөртэй байсан, нэхэмжлэгчийн төлөөлөгч /талийгаачийн гэр бүлийн хүн/ Г. банкнаас ирсэн төлбөр төлөх мэдэгдлийн дагуу үндсэн зээл 3,3*******,74.2******* төгрөгийг 2022.05.25-ны өдөр төлж барагдуулсан болох нь зээл болон барьцааны гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, зээлийн төлбөр төлсөн талаарх банкны орлогын мэдүүлгээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 5, 7-************** дүгээр хуудас/
5.Талийгаач 2022.0*******.23-ны өдөр бусдад зодуулж, 2022.0*******.*******-ны өдөр нас барсан бөгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтаар 2022.0*******.*******-ны өдрийн 6 кг шар тос авсан *******50,000 төгрөгийн Амгалан захын зарлагын баримт, 2022.0*******.27-ны өдрийн оршуулгын зан үйлд зориулан авсан *******,505,000 төгрөгийн зарлагын баримт, сүүлд нөхөж авсан 2022.05.29-ний өдрийн Алтжин *******5******* дугаар лангууны *******5,400 төгрөгийн зарлагын баримт зэргийг үндэслэн *******,*******3,400 төгрөгийн оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардал нь 2022 оны 5 дугаар сарын *******7-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт гаргасан гэм хорын хохиролд ороогүй, мөн хохирогч тал талийгаачийн 3,3*******,74.2******* төгрөгийн цалингийн зээлийг төлж барагдуулсан үйл баримт тус тус тогтоогдож байх тул Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.аас нийт 5,645,274.2******* төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л. олгох нь зүйтэй гэж үзэв. /хх-ийн 3-6 дугаар хуудас/
6.Талийгаач тогтмол цалингийн орлоготой байсан учраас банкны зүгээс цалинг барьцаалж 5,000,000 төгрөгийн цалингийн зээл олгосон байх бөгөөд түүний цалингийн зээлийг төлсөн зардлыг хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохиролд тооцон хариуцагчаас гаргах нь хууль зөрчихгүй, Монгол улсын Үндсэн хуулийн *******6 дугаар зүйлийн *******4-т иргэн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасантай нийцнэ гэж дүгнэв.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн Миний хань амьд мэнддээ хэрэг төвөгт орж байгаагүй. Би үнэхээр ядарч байна. Ганцаараа хөдөлмөрлөөд хүүгээ сургуульд сургаж чадахгүй байна. Сар бүр цалингийн зээлэндээ 500,000 төгрөг төлдөг. Би цэцэрлэгт тогоочоор *******0 дахь жилдээ ажиллаж байна, энэ ажлаа тараад л дараагийн ажил руугаа явдаг. Би шөнөдөө 2-3 цаг л унтдаг. Үнэхээр гомдолтой байна гэсэн тайлбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 40 дүгээр цэцэрлэгийн Г. нь сарын 569,55 төгрөгийн үндсэн цалинтай *******0 дахь жилдээ тогоочоор ажиллаж байгаа болно гэсэн тодорхойлолт, Уужим Өргөө ХХК-ний Г. нь тус байгууллагад ...оройн *******7 цагаас 02 цаг хүртэл тогоочоор ажиллаж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт зэргийг харгалзан, өөрийн хань ижлээ бусдын гарт алдсан, сэтгэл зүйн маш их хохирол амссан, түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхээс гадна хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах, гэр бүлийн хамт элэг бүтэн, тайван амгалан орчинд сэтгэл санаа өөдрөг, аз жаргалтай амьдрах, цалин хөлс авах, амрах гэх мэт олон олон эрхүүд нь зөрчигдөж хохирсон зэрэг байдлыг харгалзан талийгаач нөхрийн цалингийн зээлд төлсөн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
7. 2022 оны 5 дугаар сарын *******7-ны өдрийн 2022/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолын шүүхээс тогтоосон үйл баримт, хууль зүйн дүгнэлт хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар дүгнэхдээ Хэрэгт авагдсан баримтын хүрээнд хавтаст хэргийн *******6-*******97 дугаар хуудсанд авагдсан гэм хорын хохиролд шүүгдэгч Д.аас 5,*******75,037 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л. олгохоор шийдвэрлэв гэж дурьдсан атлаа тогтоох хэсэгт энэ талаар бичигдээгүй орхигдуулсан байгааг дурдав. /хх-ийн *******2-*******6 дугаар хуудас/
. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Я.Хишигтбаяр Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж ирүүлсэн байна.
9. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид *******05,274 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 5,645,274.2******* төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж *******05,274 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, ************** дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
*******. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 50 дугаар зүйлийн 50.******* дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч овгийн аас гэм хорын хохиролд 5,645,274 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овгийн ******* олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид *******05,274 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж *******05,274 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч *******4 хоног өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ
ШҮҮГЧИД П.ТУЯА
Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ