| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2022/00494/И |
| Дугаар | 103/ШШ2022/00483 |
| Огноо | 2022-11-11 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 103/ШШ2022/00483
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******ын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******7 дугаар байрны 0******* тоотод оршин суух, овгийн холбогдох орон сууцны хөлс *******00,000 төгрөг, цахилгааны төлбөр 39,700 төгрөг, усны төлбөр 92,2*******8 төгрөг, цонх шиллэсэн зардал 3*******,000 төгрөг нийт 7**************,9*******8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны *******0 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч:Н.,
Хариуцагч:С.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н. нь С. холбогдуулан орон сууц хөлсөлсөн төлбөрт *******00,000 төгрөг, цахилгааны төлбөр 39,700 төгрөг, цэвэр, халуун усны төлбөр 92,2*******8 төгрөг, цонхны шилны үнэ 3*******,000 төгрөг нийт 7**************,9*******8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Н. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
С. нь миний ******* дүүрэг ******* дүгээр хороо *******0 дугаар байрны 2******* тоот 2 өрөө байранд түрээсээр сууж байгаад 2022 оны ******* дугаар сарын *******0-нд түрээсийн гэрээнийн хугацаа дууссан. Хугацаа дууссанаас хойш байр суллаж өгөхгүй 2022 оны 9 дүгээр сарын **************-нд байрны түлхүүрийг надад хүү нь хүлээлгэн өгсөн. Хугацаа хэтэрч 3 сар болсны төлбөр нэг сарын түрээсийн үнэ *******00,000 төгрөг 3 сарын *******,200,000 төгрөг өгөхөөс 2022 оны 7 дугаар сарын *******0-ны өдөр миний хаан банкны 57503*******3**************9 дансанд *******00,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл *******00,000 төгрөгийг өгөхгүй байгаа юм. Дээр нь сууж байсан байрныхаа гал тогооны өрөөний цонхны том /9***************8 см/ шил байхгүй байсныг би 3*******,000 төгрөгөөр шиллүүлсэн. Мөн 2022 оны 8 дугаар сарын 0*******-нээс 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөөгүй тул цахилгаан тасалсан байсан учир С.гийн хэрэглэсэн цахилгааны төлбөрт 39,700 төгрөгийг би төлсөн. Мөн *******-Ус ОНӨААТҮГ-т 2022 оны 7, 8, 9 дүгээр сард хэрэглэсэн цэвэр, халуун, хүйтэн усны төлбөр 92,2*******8 төгрөгийг төлөөгүй байгаа юм. Иймд С.гээс нийт 7**************,9*******8 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Дээр нь хугацаа сунасан хугацааныхаа төлбөрийг бүрэн өгөөгүй байна. Хэрэглэсэн ус цахилгааныхаа төлбөрийг хугацаанд нь төлөөгүй иргэнийхээ үүргийг биелүүлээгүй, байгууллага иргэнд хохирол учруулж багш хүн байж ёс зүйгүй хандаж хөгшин хөл муутай өвгөнд хүндрэл учруулан байгааг хэлэх нь зүйтэй байна гэв.
Нэхэмжлэгч Н. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Энэ асуудал бол шүүхээр ороод байхаар асуудал биш, талууд ярилцаад шийдэх асуудал гэж бодож байна. Би илүү үнэ нэхээгүй, дутуу өгсөн зүйлийг нь нэхэмжилж байгаа. Хэрэглэсэн дулаан, цахилгааны үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Заавал надад өгөх албагүй, шууд холбогдох дансанд нь тушаах хэрэгтэй. Би энэ хүний хэрэглэсэн цахилгааны төлбөр 39,700 төгрөгийг төлсөн. Яагаад төлсөн бэ гэхээр гэрэл тасалсан учраас аргагүй байдалд ороод төлсөн. Энэ хүн өөрөө ухамсарлаад ойлгох юм бол эвлэрэхгүй гэхгүй байх гэж бодож байна. Хэрвээ энэ хүн баримтаар гаргаж ирэх юм бол миний нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасагдах байх, хоорондоо ярилцаад эвлэрч болно. Би өөрийнхөө 2 өрөө байрыг зах зээлийн үнээс хамаагүй хямд үнээр түрээсэлж байгаа. Эхлээд энэ хүнийг эвлэрэхгүй гэж байгаа шалтгаан тайлбарыг сонсмоор байна. Миний хувьд өөрийн байраа хамгийн хямдаар буюу сарын *******00,000 төгрөгөөр тооцож үнээ хэлсэн. Өмнө нь хүүхдүүдтэй хэдэн төгрөгийн түрээстэй байхаар тохиролцоод түрээсэлж суусныг мэдэхгүй. Ямар ч байсан гарах хугацаа нь 2022 оны ******* дугаар сарын *******0-ны өдөр гэж манай хүү хэлсэн юм. Ер нь энэ хүн хүүгийн маань эхнэр гэх хүнтэй түрээслэх талаар тохироод байранд маань 2-3 жил амьдарсан юм шиг байна лээ. Би өөрийн биеэр 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэрт очиж энэ байр миний өмчлөл болохыг хэлж, үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтаа үзүүлсэн. Энэ эмэгтэйтэй уулзахаар өмнө орой нь гэрт нь очиход хаалгаа онгойгож өгөхгүй байсан болохоор тэр өдөр би зориуд өглөө эрт очиж, хаалгыг нь сахиж байгаад уулзсан. Манай хүү эд байрны хугацаагаа сунгуулъя гэж энэ эмэгтэй хэлэхэд нь манай хүү сунгахгүй гэдгээ өнгөрсөн ******* дүгээр сард хэлсэн гэж надад хэлсэн. Би ч мөн цааш нь сунгахгүй, ******* дугаар сарын *******0-ны өдөр суллаж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд надтай уулзахдаа д бүтэн жилийн төлбөрөө төлчихсөн гэж хэлэхээр нь чи тэр гэх хүнээсээ мөнгөө ав, би байраа авъя гэж хэлсэн юм. Мөн би өөрийнхөө гар утасны дугаараас 5 дугаар сарын *******-ны өдөр байраа суллаарай гэж мессеж бичсэн. Яг тэр суллаж өгөх ёстой өдөр нь болоход эхнэр бид 2 хотод хүүхдүүд хардаг байсан болохоор ирж амжихгүй явсаар ******* дугаар сарын 20-ны өдөр дөхүүлээд иртэл энэ хүн манай хүүхэд өвдчихсөн байгаа учраас түр эндээ байж байя, гэрээгээ сунгаад өгөөч гээд гуйгаад байсан. Тэгээд бид ярилцсан. Манай хүүхдүүд энэ зун ирнэ гэсэн боловч ирэхгүй байна, тэгээд ч би хөл гар муутай учраас гэр хорооллын 00-д бие засаж чадахгүй байгаа болохоор өөрөө байрандаа амьдрах санаатай байна, чи байр суллаж өгөөрэй, гадуур түрээсийн байр их байна, гэхдээ чи хаанаас ч ийм үнээр түрээсийн байр олохгүй гэж хэлсэн. Энэ эмэгтэй надад хэлэхдээ сарын 350,000 төгрөгөөр тооцоод нэг жилийн төлбөрөө бүтнээр нь д төлсөн гэж хэлсэн. Эхлээд 2,000,000 төгрөг, дараа нь 2,200,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Надаас гэртээ байлгаж өгөөч гээд арга байдлаа хэлээд гуйгаад байхаар нь би сүүлдээ ярилцаж үзээд манай энэ байр ипотекийн зээлийн барьцаанд байгаа учраас чи бид 2 гэрээ хийх боломжгүй гээд хэлсэн. Тэгээд ярилцаж байгаад гэрээ хийж чадалгүй би Хөвсгөл явах болсон. Намайг Хөвсгөлд явж байх хооронд энэ эмэгтэй миний данс руу *******00,000 төгрөг шилжүүлсэн байсан. Би Хөвсгөлөөс ирээд энэ эмэгтэйтэй яах ийх талаараа ярилцсан. Гэтэл энэ хүн намайг ээс мөнгөө ав гэхээр нь би чи өөрөө өгсөн юм чинь өөрөө аваад надад өг гэж хэлсэн. Гэтэл би чадахгүй гэхээр нь бид гэрээ хийхээ больсон юм. Би 2022.0*******.*******0-наас 2022.09.**************-нийг хүртэл 3 сарын хугацааг *******00,000 төгрөгөөр тооцож *******,200,000 төгрөгөөр өгсөн *******00,000 төгрөгийг хасаж тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч С. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 20*******9 оны ******* дугаар сарын **************-ний өдөр байр түрээслүүлэх зарын дагуу холбогдоход *******0 дугаар байрны 2******* тоотыг сарын 300,000 төгрөгөөр түрээслүүлнэ гээд гэх хүн хэлсэн. Би энэ байрыг хэр удаан хугацаагаар түрээслэх вэ гээд асуутал бид нар тусдаа байртай учраас хэр удаан түрээслэхээ өөрсдөө мэд гэж хэлсэн. Миний хувьд 5 жил *******т байх учраас энэ хугацаанд байрыг түрээсэлж байхаар тохирч, түрээсийн төлбөрийг жил бүрээр нь тус тусад нь тооцож өгч байхаар тохирсон. Гэхдээ байр түрээслүүлэгч нарт мөнгөний хэрэгцээ гарах бүрт нь түрээсийн төлбөрөө өгдөг байсан. Би тэр байранд 8 хоног засвар хийсэн. Гэхдээ ******* хүүтэй байгуулсан гэрээний хугацааг 2022.0*******.*******7-ны өдөр дууссан. Тухайн үед гэдэг хүн ирээд байрыг хүлээлгэж өгсөн. Тэр үедээ надад мөнгө тооцоогоо манай эхнэртэй яриад данс руу нь хийж байгаарай гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагаан сарын өмнө надтай холбогдоод мөнгө хэрэг боллоо гэхээр нь данс руу нь 2,200,000 төгрөг шилжүүлсэн. Түүний дараа өнгөрсөн ******* дүгээр сард манай хүүхэд Солонгос улсад сурдаг, төлбөр мөнгө хэрэг болоод байна, боломжтой бол мөнгө өгөөч гэхээр нь үлдэгдэл 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингэхдээ сарын 300,000 төгрөгөөр тооцож, 2023 оны төлбөрөө бүтэн төлсөн. Тэгтэл гэнэт энэ өвөө гарч ирээд энэ асуудал мандсан. Нэг өглөө би ажилдаа явах гээд гэрээсээ гартал өвөө манай гэрийн гадаа ирчихсэн байсан. Тэгээд би өвөөг гэр рүүгээ дагуулж ороод өөрийнхөө хийсэн *******,000,000 орчим төгрөгийн засварыг харуулсан. Тэр өдөр бид хоорондоо маш эв найрамдалтай байсан. Тэр үедээ өвөө би гэрт өвөлжих боломжгүй байгаа учраас намайг байрнаас гараарай гэж хэлсэн. Тэгээд өвөөгийн ярьсан зүйлүүд болсон. Би өвөөг маш их гуйж, янз бүрийн зүйл их ярьсан. Тэр бүү хэл амралтын мөнгөө буухаар нь таны дансанд *******00,000 төгрөг шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд өвөө ч Хөвсгөл рүү явсан. Миний амралтын мөнгө буухаар нь хөдөө гадаа явж байгаа настай хүмүүст мөнгө хэрэг болж байгаа гэж бодоод 7 дугаар сарын 09-ний өдөр *******00,000 төгрөгийг өвөөгийн дансанд шилжүүлсэн. Түүнээс биш өвөө бид хоёрын дунд ямар ч түрээсийн төлбөр тэдэн төгрөг байна, тэдэн сар сууна гэж тохирч ярилцсан зүйл огт байхгүй. *******00,000 төгрөгөөр тооцно гэж ярьсан зүйл ч байхгүй. Би 9 дүгээр сарын 02-ны өдөр байрыг нь суллачихсан байсан. Тухайн үед өвөөгийн гэр бүлд таарамжгүй харилцаа гараад шүүхэд хандсан байсан юм байна лээ. Өвөө хүүтэйгээ, бэртэйгээ муудаад дунд нь би хохирсон. Хөдөөнөөс ирчихээд гэрээгээ хийе гэхээр нь би танай гэрт чинь яваад очъё гэж хэлээд очсон. Тэгээд надтай байгуулах гэж байгаа гэрээг нь хартал *******,200,000 төгрөгийг гэх хүнээс авч надад өгнө гэж бичсэн байсан. Тэгэхээр нь би юу гэж тэр хүнээс би мөнгө авч танд өгөх юм бэ, та нар чинь гэр бүлийн хүмүүс байж өөрсдөө учраа олооч гэж хэлээд гэрээгээ байгуулаагүй гарч ирсэн. Би өвөөтэй ямар ч гэрээ хэлэлцээр байгуулаагүй. Тэгээд эдний гэр бүлийн шүүх хурал болох үед би ирээд гэх хүнээс мөнгөө буцааж авсан. Тухайн үед байсан шүүгч таны өвөөд өгсөн *******00,000 төгрөгийг өвөө буцааж өгөх ёсгүй юм байна гэж хэлсэн. Тэр бол яах вэ, би байранд нь суусан нь үнэн юм чинь тэр мөнгийг авахгүй гэж хэлсэн. Харин би өөрийнхөө хэрэглэсэн тогны мөнгийг зөвшөөрч байна. Усны мөнгөнөөс 7, 8 сарын төлбөрийг төлнө, 9 сарын төлбөрийг төлөхгүй. Гэхдээ энэ талаар баримтаа өгөөгүй байна. Энэ байр чинь түрээслэгдээд *******0 гаран жил болчихсон байсан болохоор цонх хэн хагалсныг мэдэхгүй, би хагалаагүй учраас шилний мөнгө 3*******,000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилж байгаа мөнгөнөөс тогны мөнгийг төлнө, усны мөнгийг банкнаас асууж байгаад төлнө, бусдыг нь зөвшөөрөхгүй байна гэв.
Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, БЗӨБЦТС ТӨХК-ийн төлбөрийн нэхэмжлэх, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн Ү-22*******000************** дугаартай гэрчилгээ, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.09.02-ны өдрийн 380 дугаартай шүүхийн шийдвэр /хх-ийн 2-5, *******2 дугаар хуудас/,
Хариуцагчаас хариу тайлбар, зэргийг зэргийг нотлох баримтаар тус тус ирүүлсэн болно. /хх-ийн *******0 дугаар хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Н. нь өөрийн өмчлөлийн ******* дүүргийн *******-р хороо, *******0-р байрны 2******* тоот 2 өрөө байрыг 2022.0*******.*******0-наас 2022.09.*******0-ны өдрийг хүртэл хугацаанд хөлсөлсөн төлбөрт *******00,000 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 39,700 төгрөг, цэвэр, халуун усны төлбөр 92,2*******8 төгрөг, цонхны шил шиллэсэн 3*******,000 төгрөг нийт 7**************,9*******8 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд миний өмчлөлийн байрыг хүү, бэр хоёр маань түрээслүүлж байсан, гэрээний хугацаа 2022.0*******.*******0-ны өдөр дуусах байсан учир би хариуцагч миний байрнаас гараарай гэж 2022.05.03-наас хойш удаа дараа хэлсэн, 2022.09.*******0-нд байр суллаж өгөх шүүхийн шийдвэр гарч маргааш өдөр нь түлхүүрээ хүлээж авсан, зах зээлийн хамгийн хямд үнэ сарын *******00,000 төгрөгөөр тооцож байраа түрээслүүлнэ гэдгээ энэ хүнд хэлсэн байсан учраас 3 сарын төлбөр *******,200,000 төгрөгөөс өгсөн *******00,000 төгрөгийг хасаж тооцож нийт 7**************,9*******8 төгрөгийг гаргуулна гэв.
Хариуцагч “би нэхэмжлэгч Н.тай биш хүү , бэр нартай амаар тохиролцож тухайн байрыг нь сарын 300,000 төгрөгөөр 2 жилийн хугацаанд хөлсөлж байсан, нэхэмжлэгчийн байр гэдгийг мэдээгүй, 2023 оны бүтэн жилийн төлбөрөө хүртэл өгчихсөн байсан, 2022.09.*******0-ны өдөр байрыг нь чөлөөлж түлхүүрийг нь маргааш нь хүргүүлсэн, би д *******00,000 төгрөг өгсөн, байрны төлбөрт өөр мөнгө өгөхгүй, одоо тогны мөнгө 39,700 төгрөгийг төлнө, усны 7,8 сарын төлбөр баримтыг нь харж байж төлнө, 9 сарын төлбөрийг болон нэхэмжлэгчтэй гэрээний харилцаанд ороогүй учир бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч С. нь Н. С. нарын өмчлөлийн ******* дүүргийн ******* дүгээр хороо,*******0 дугаар байрны 2******* тоот хаяг байршилтай орон сууцыг нэхэмжлэгч Н.******* хүү С., бэр нартай орон сууц хөлслөх гэрээг амаар байгуулж сарын 300,000 төгрөгөөр хөлсөлж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн хувьд өөрийн өмчлөлийн орон сууцыг хүүхдүүд нь бусдад түрүүслүүлж байсныг мэдсэн бөгөөд хүүхдүүдэд өгсөн энэ байрыг түрээслэх эрх 2022.0*******.*******0-наас хойш дуусгавар болж байгаа гэсэн тайлбарыг өгчээ.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.******* дэх хэсэгт “орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь ******* дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хариуцагч С. холбогдуулан ******* дүүргийн *******-р хороо *******0-р байрны 2******* тоот 2 өрөө байрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2022.07.29-ний өдөр гаргаж тус шүүхийн 2022.09.02-ны өдрийн 380 тоот захирамжаар уг байрыг 2022.09.*******0-ны өдөр суллаж өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу хариуцагч орон сууцны түлхүүрийг 2022.09.**************-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь нэхэмжлэгчид байрны хөлс *******00,000 төгрөг шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй байна.
/хх-ийн *******2-*******3 дугаар хуудас/
Талууд анх байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа хэзээ дуусгавар болсон болон орон сууц хөлслөх хөлсийг 300,000 төгрөгөөр эсхүл *******00,000 төгрөгөөр тохирсон эсэхэд маргаж байгаа болно.
Орон сууц хөлслөх гэрээг байгуулахад хэлбэрийн хувьд хуульд тусгайлсан шаардлага тавиагүй тул нэхэмжлэгч Н.******* өгсөн зөвшөөрлийн дагуу түүний хүү , бэр нартай хариуцагчийн амаар байгуулсан орон сууц хөлслөх гэрээ хуульд нийцнэ.
Дээрх талуудын байгуулсан гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч нь уг байранд амьдарч 2022.09.*******0-ны өдөр суллаж өгөхөөр нэхэмжлэгчтэй тохирсон, *******00,000 төгрөгийг өмнө түрээсэлж байсан ханшаар тооцож 7, 8 дугаар сарын төлбөр гэж нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч нь одоо *******00,000 төгрөгийг хөлсөлсөн байрны төлбөрт тооцон хариуцагчаас нэхэмжилж байгаа зэргээс дүгнэж үзэхэд зохигчдын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ тодорхой бус хугацаагаар байгуулагдсан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэхээр 2022.07.29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь тодорхой бус хугацаагаар байгуулсан орон сууц хөлслөх гэрээг дуусгавар болох хүсэл зоригийг илэрхийлж байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.******* дэх хэсэгт “орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна”, 29******* дүгээр зүйлийн 29*******.*******.2 дахь хэсэгт “ гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол гэрээ цуцлах тухай аль нэг тал мэдэгдсэнээс хойш хууль буюу, гэрээнд заасан хугацаа өнгөрсөн бол эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болно, 295 дугаар зүйлийн 295.******* дэх хэсэгт “ гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй” гэж тус тус заасан.
Иймд өмнөх орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2022.0*******.*******7-ны өдөр дууссан, хариуцагчаас орон сууцны түлхүүрийг 2022.09.**************-ний өдөр хүлээлгэж өгсөн, талуудын хооронд тодорхой бус хугацаагаар байгуулсан гэрээ нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар дуусгавар болсон байх тул хариуцагчийн тайлбараар сарын 300,000 төгрөгөөр тооцон хариуцагч нь 2022.0*******.*******7-наас 2022.07.*******7, 2022.*******.*******7-ны өдрийг хүртэл 2 сарын төлбөрийг төлсөн гэж үзэж 2022.*******.*******7-ны өдрөөс 2022.09.**************-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр 250,000 төгрөг /өдрийн *******0,000 төгрөгөөр тооцсон/, тогны төлбөрт төлсөн 39,700 төгрөг нийт 289,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, баримтаар тогтоогдохгүй 7, 8, 9 дүгээр сарын усны төлбөр 92,2*******8 төгрөг, цонхны шилний үнэ 3*******,000 төгрөг, байрны хөлс 350,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагчийн зүгээс усны 9 дүгээр сарын төлбөрийг зөвшөөрөхгүй, бусад төлбөрийг төлнө гэсэн тайлбар өгсөн хэдий ч нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байх тул тооцон гаргах боломжгүй байсныг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,9******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гээс 289,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 9,3************** төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.2, *********************, **************8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.*******, 295 дугаар зүйлийн 295.******* дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч овгийн гээс орон сууцны хөлсөлсөн төлбөрт 250,000 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр төлсөн 39,700 төгрөг нийт 289,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овгийн ******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******75,2*******8 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,9******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.гээс улсын тэмдэгтийн хураамжид *******9,8************** төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш ************** хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.*******, **************9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, ************** хоног өнгөрснөөс хойш ************** хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА
*******,