Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/152

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд н*******ттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл,

улсын яллагч О.Мөнхтуяа,

шүүгдэгч Н.Д******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д*******д холбогдох эрүүгийн 2515000000133 дугаартай, 304/2025/0145/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б....... аймгийн Х******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Б.......... аймгийн Х******* сумын 4 дүгээр багийн Т******* гэх газарт оршин суух, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 524 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Ш******* овогт Н******* Д******* /рд:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Д******* нь урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ЗШ/804 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн нутаг /тус сумын төв/-д 2.73 хувийн согтолттойгоор “D*******” загварын улсын дугааргүй мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчиж “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2515000000133 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.Д******* нь урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ЗШ/804 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн нутаг /тус сумын төв/-д 2.73 хувийн согтолттойгоор “D*******” загварын улсын дугааргүй мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1.Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Д*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Согтолтын зэргийг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

2. Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,

3. Гэрч Б.Ц******* “...Би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ганбаярын хамт Х******* сумын 1 дүгээр баг сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед улсын дугааргүй Супер Даюун маркийн мотоциклийг иргэн Н.Д******* нь сумын төвийн хуучин наадмын талбайн ар талд жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан. Тэгээд иргэн Н.Д*******г цагдаагийн кобан байранд авч ирээд согтуурал хэмжих багажаар согтолтын зэргийг шалгахад 2.73 хувьтай гарахаар нь мотоциклийг түр саатуулж согтуурал шалгах тэмдэглэл үйлдсэн юм. Тухайн үед би Н.Д*******г албаны машиндаа суулгаад мотоциклыг нь ахлагч Ганбаяр жолоодоод журмын хашаанд хийсэн. Иргэн Н.Д*******, ахлагч Ганбаяр бид 3 байсан. Намайг тухайн үед шалгахад 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүхээр орж жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан. Би албанд ашиглаж байгаа согтуурал хэмжих Alcotest-7510 загварын, 002014 гэрчилгээний дугаартай согтуурал хэмжих багажаар шалгадаг. Албанд ашиглаж байгаа Alcotest-7510 загварын согтуурал хэмжих багаж нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл стандарт хэмжилтээр баталгаажсан байгаа...” /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

4. Гэрч Б.Баярцэцэгийн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр найз Д*******гийн хамт Х******* сумын Т******* 4 дүгээр багийн Монос гэх нэртэй газраас Д*******гийн эзэмшлийн супер Даюун маркийн улбар шар өнгийн мотоциклтой сумын төвд Баадай ахынд ирсэн. Тэгээд Баадай ах Д******* бид 3 “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн пивийг хувааж уугаад байж байтал Д******* гэнэт мотоциклоо унаад Баадай ахын хашаанаас гараад явчихсан. Харин би Баадай ахтай хамт гэрт нь байж байтал Д******* залгаад би наадмын талбайн ард цагдаад баригдсан байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/

5. Гэрч Б.Ж*******: “...Би 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөдөө гэрлүүгээ харихаар хуучин наадмын талбай хажууханд явж байтал Д******* ганцаараа алхаж явсан. Тэгэхээр нь Д*******гаас хаа хүрэх гэж байгааг асуухад би цагдаад мотоциклоо хураалгаад явж байна гэж хэлсэн. Би урьд өмнө нь мотоциклтой явж байх үед нь огт тааралдаагүй харин цагдаад мотоциклоо хураалгаад явж байна гэх үед нь таараад 1 шил архи хамт уусан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/

6. Булган аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батбаярын: “Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг жолоодож явсан жолооч Н.Д******* /ТН93022214/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а дахь заалтад “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөн байна...” гэх мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 53-54 дэх тал/, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ЗШ/804 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Н.Д******* нь урьд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ЗШ/804 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан хугацаа дуусаагүй байх үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Х******* сумын 1 дүгээр багийн нутаг /тус сумын төв/-д 2.73 хувийн согтолттойгоор “D*******” загварын улсын дугааргүй мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Н.Д******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө мэдүүлсэн ба 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан  согтуурал шалгах багажаар шалгахад 2.73% промилли спирт илэрсэн согтуурсан болох нь тогтоогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүл*******гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан байна.   

Шүүгдэгч Н.Д*******гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Н.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Д******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид хүл*******гэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Д******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүл*******гэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Д*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүл*******гэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 77-83 дахь талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэд*******эл, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Х******* сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагч: Шүүгдэгч Н.Д******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан өөрөөр хэлбэл урьд эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч Н.Д*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол төлбөр учраагүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Н.Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу   төгрөгийн торгох ял оногдуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д*******: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэв.

Шүүх шүүгдэгч Н.Д*******д эрүүгийн хариуцлага хүл*******гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

         Шүүгдэгч Н.Д*******д шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Д******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Д*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш******* овогт Н******* Д*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн  хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Н.Д******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.ОДОНЧИМЭГ