Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2022/02467

 

 

 

 

 

0022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ0022/00067

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, 00 байр, 0 тоотод оршин суух, Боржгин овогт О.Т /00000000/-гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, 0000 байр, 0 давхарт 00 тоотод оршин суух,Тугтан овогт Б.У /00000000/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 0 005 911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир

 

(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Т нь Б.Уд холбогдуулан 0 005 911,62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Уд 0021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 800.73 долларыг 0021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 527.50 долларыг тус тус өөрийн эзэмшлийн 070023591 тоот данснаас Б.Угийн 5000980565 тоот дансруу шилжүүлж нийт 1,006.23 долларыг Б.Уд 1 жилийн хугацаатай зээлсэн боловч Б.У нь өнөөдрийг хүртэл тус төлбөрийг буцаан төлөөгүй. Амаар сар тутамд 2 хувийн тооцохоор тохиролцсон боловч 500 000 төгрөгөөс өөр төлбөр хийгээгүй. Иймд энэхүү нэхэмжлэлийг бүхэлд хангаж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ямар нэгэн хариу тайлбар гаргаж өгөөгүй болно.

 

3. Нэхэмжлэгчээс: О.Тгийн иргэний үнэмлэхний хуулбар, 0021 оны 02 дугаар сарын 28-наас 0021 оны 12 дугаар сарын 15-ны хоорондын дансны хуулга, 0022 оны 5 дугаар сарын 00-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 3-5 ху/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.Т хариуцагч Б.Уд холбогдуулан 0 005 911 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Уд 0021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 800.73 ам.доллар, 0021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 527.50 доллар, нийт 1 006,23 ам.долларыг нэг жилийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож, өөрийн эзэмшлийн 070023591 тоот данснаас Б.Угийн эзэмшлийн 5000980565 тоот дансруу шилжүүлсэн. Ам.долларын ханш өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа тул зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч Б.У нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

0. Хэрэгт авагдсан уг шүүхийн шийдвэрийн 3 дугаарт дурдагдсан баримтаар 0021.03.31-ний өдөр Тэмүүлэн зээл гэсэн утгатай 800.73 ам.доллар, 0021.08.26-ны өдөр 527.5 ам.долларыг тус тус нэхэмжлэгч О.Тгийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 070023591 дугаарын данснаас Б.Угийн эзэмшлийн Хаан банкин дахь 5000980565 дугаарын данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч харицуагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Тодруулбал, хариуцагч Б.У шүүхэд тайлбар болон татгалзлаа нотолсон баримтыг ирүүлээгүй тул шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзээд хэрэгт авагдсан мөнгөн хөрөнгө шилжүүлсэн банкны дансны хуулгыг үндэслэн нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсэх үе гэж шүүхэд нэхэмжлэл гаргах үеийг ойлгох бөгөөд ам.долларын үнэ цэнийг тухайн өдрийн арилжааны банкуудын тогтоосон ам.доллар төгрөгийн хэмжээгээр тодорхойлох тул нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах үеийн буюу 0022 оны 5 дугаар сарын 00-ний өдрийн Монгол банкнаас зарласан америк долларын ханш 3 090,07 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь хуульд нийцсэн байна.

Мөн, нэхэмжлэгч аман хэлбэрээр 2 хувийн хүү тооцохоор тохиролцсон гэсэн боловч хүүг нэхэмжлээгүй, үндсэн зээлийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэв.

Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч Б.Угаас зээлийн гэрээний үүрэгт 0 005 911 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Тд олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

6. Хариуцагчид мөн өдрийн шүүх хуралдааны товыг хуульд заасан зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй тул шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Тугтан овогт Б.У /рд:ОЮ98081851/-аас 0 005 911 төгрөг гаргуулан Боржгин овогт О.Т /0000000/-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Угаас 80 085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Тд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 10 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ