Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/110

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Туяа

Шүүгдэгч: Д.Х нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Дын Хт холбогдох эрүүгийн 2327001400067 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, """"""""""""""" өдөр """""""""""""""" төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ө""""""""""""""""""" газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"""" регистрийн дугаартай, Ц овогт Дын Х.

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Д.Х нь """""""""""н хаваржааны хашааны модыг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,560,000 /нэг сая таван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн учраас нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх 2023 онд """""" гэх газар хаваржиж байгаад 05 дугаар сард """"""ы баруун талд нь гарч буусан юм. Хаваржиж байсан газраа малын хашаа болох 2 үе модон хороогоо үлдээгээд нүүсэн чинь 2023 оны 07 дугаар сарын эхээр 1 үе модон хороо нь алга болсон, хэсэг хугацааны дараа 2023 оны 07 дугаар сарын 20-оос 23-ны өдрийн хооронд хоёр дахь модон хороо алга болсон. Манай хаваржааны модон хороог 2023 оны 07 дугаар сарын эхээр манай хүү """"" адуундаа явж байгаад хаваржааруугаа дурандсан чинь Х ах манай хаваржааны нэг үе хороог гэрийнхээ гадаа буулгаад байна гэж адуунаас ирэхдээ надад хэлсэн. 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай хүү """"" хаваржаандаа очсон чинь үлдсэн нэг үе хороо /мод/ алга болсон байсан гэсэн. Тэгэхээр нь ачаад явсан портерын мөрийг дагаад Хын гэрийн гадаа очиход манай хаваржааны модыг хөрөөдөөд портер машины бүрхүүл дүүргэсэн үлдсэн мод нь хажуугаар нь хөрөөдөөгүй байсан гэсэн. Манай хүү яагаад хаваржааны мод хөрөөдөөд түлээд байгаа юм гэхэд Хын эхнэрманайх аваагүй, юу яриад байгаа юм гэж манай хүүг загнасан гэсэн. Манай хулгайд алдсан хоёр үе мод 5 метрийн урттай 18 ширхэг, 3 метрийн урттай 25 ширхэг шургааг байсан. Хавар өвөлжөө дээрээсээ татаж ирээд малынхаа хойгуур татаж нөмөр хийж байсан. Тус мод манайх олон жил хэрэглэж байгаа цагаан мод байсан. Манайхан бүгдээрээ модоо хараад л танина. Хтай би уулзаагүй, харин манай хүүтэй уулзсан, би эхний нэг үе хороог бол авсан сүүлийн нэг хороог бол аваагүй гэж хэлсэн гэсэн. ...5 метртэй модоороо нэг үедээ 10 ширхэгтэй 2 хана нийлээд 10 метрийн урттай 20 ширхэг 5 метрийн урттай мод байсан. 3 метрийн урттай модоороо хоёр талаар нь дугуйруулаад тойруулаад барьсан, нэг үендээ 10 ширхэг орчим тоотой 3 хана байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хаваржаа нийтдээ 5 метрийн урттай 20 ширхэг, 3 метрийн урттай 25 ширхэг шургааг модоор барьсан байснаас 5 метрийн урттай 18 ширхэг, 3 метрийн урттай 25 ширхэг модыг хулгайд алдсан. Хаваржаа байсан газарт 5 метрийн урттай 2 модыг нь үлдээсэн байсан. Манайх нийт 43 ширхэг мод хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед манайх """""", """"" гэх газарт байсан ба Д.Х Тахилгат гэх газарт байсан. Манай хоёрынх ойролцоогоор 10 орчим км зайтай байсан байх. Тухайн үед Д.Х цэнхэр өнгийн """ийн авто машинтай байсан. Тэр машинаараа манай хаваржааны хашаа модыг зөөсөн байгаа юм. Тэр үед буюу 2023 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хугацаанд Д.Хын """ийн авто машин нь явж байсан. Д.Хадба атар нь 2023 онд О аймагруу отроор хаваржаад 2023 оны 06 дугаар сард " суманд ирж өвөлжөөнийхөө доод талд буусан. О аймгаас нүүж ирэхдээ тэр машинаараа нүүж ирсэн бөгөөд ирснээсээ хойш ойролцоогоор 20 гаран хоногийн дараа зусланруугаа буюу Тахилгат гэх газарруу мөн л өөрийнхөө машинаар нүүсэн. Ер нь тэгээд ойр зуур унаад явж байхад нь харж л байсан. 2023 оны 07 дугаар сард наадмаар ч гэсэн тэр машинаа унаад явж л байсан. Би улсын дугаарыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

Гэрч М.""""" мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 07 дугаар сарын эхээр адуугаа хараад хаваржааныхаа баруун ууланд морьтой явж байсан чинь манай аавын хаваржааны модон хорооны 1 үе /хана/-ийг Х ах портер дээрээ ачаад хөдөлж байсан. Би дурандаад байсан чинь гэрийнхээ гадаа очоод буулгасан. Дараа нь би 2023 оны 07 дугаар сарын 20-21-ний үед адуугаа харах гээд ууланд гарч ирээд дурандахад аавын хаваржааны үлдсэн мод байж байсан. Тэгээд хоёр хоногийн дараа гарч ирээд дурандсан чинь үлдсэн хороо нь байхгүй байхаар нь хаваржаа байсан газраа ирэхэд дугуйгаа хий эргүүлээд явсан портер машины мөр байсан. Би мөрийг дагаад явсан чинь Х ахын гадаа хүрээд ирсэн. Тэгсэн гэрт нь Х ахын эхнэр байсан, би эхнэрт нь танай гадаа байгаа мод манай хаваржааны мод байна, танайх яагаад авчихаж байгаа юм гэхэд манай мод гээд загнаад байхаар нь би яваад өгсөн. Х өөрөө """" доод энгэрт үхэр туугаад явж байхаар нь очоод та яагаад манайхны модон хороог аваад түлэв гэхэд эхний 1 үе хороо /хана/-г авсан, үлдсэн моднуудыг нь би мэдэхгүй гэж хэлсэн. Би уулын модонд адуугаа хайгаад явж байсан. ойролцоогоор 4 км зайтай байсан байх. Би Хын машиныг дурандаад л таньсан. Айл саахалт олон жил явсан би дурангаар хараад л таньдаг. Манай хаваржаа дээрээс дандаа 5 метртэй моднууд ачаад гэрийнхээ гадаа очоод буулгаж байсан. Би адуугаа харж явсан болохоор тухайн үед очиж чадаагүй. Машины мөр дагаж яваад гэрт нь очиход манай хорооны бүдүүн моднуудыг хөрөөдөөд машиныхаа бүрхүүлэн өндөрлөгөөг газарт тавиад тэрийгээ дүүргээд хөрөөдөөд хийсэн байсан. тэгээд л би авсныг нь мэдсэн юм. Манайхан олон жил хашаа, хороо хийж байгаа хөхөрч хатсан урт бүдүүн моднууд, мөн нарийхан шургаагууд байгаа, би модоо хараад л танина...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ:“...Манай хаваржаа нийтдээ 5 метрийн урттай 20 ширхэг, 3 метрийн урттай 25 ширхэг шургааг модоор барьсан байснаас 5 метрийн урттай 18 ширхэг, 3 метрийн урттай 25 ширхэг модыг хулгайд алдсан. Хаваржаа байсан газарт 5 метрийн урттай 2 модыг нь үлдээсэн байсан. Манайх нийт 43 ширхэг мод хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед манайх """""", """"" гэх газарт байсан ба Д.Х Тахилгат гэх газарт байсан. Манай хоёрынх ойролцоогоор 10 орчим км зайтай байсан байх. Тухайн үед Д.Х цэнхэр өнгийн """ийн авто машинтай байсан. Тэр машинаараа манай хаваржааны хашаа модыг зөөсөн байгаа юм. Тэр үед буюу 2023 оны 06 дугаар сараас 08 дугаар сарын хугацаанд Д.Хын """ийн авто машин нь явж байсан. Д.Х нь 2023 онд О аймаг руу отроор хаваржаад 2023 оны 06 дугаар сард " суманд ирж өвөлжөөнийхөө доод талд буусан. О аймгаас нүүж ирэхдээ тэр машинаараа нүүж ирсэн бөгөөд ирснээсээ хойш ойролцоогоор 20 гаран хоногийн дараа зуслан руугаа буюу Тахилгат гэх газар руу мөн л өөрийнхөө машинаар нүүсэн. Ер нь тэгээд ойр зуур унаад явж байхад нь харж л байсан. 2023 оны 07 дугаар сард наадмаар ч гэсэн тэр машинаа унаад явж л байсан. Би улсын дугаарыг нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

Гэрч М.""""" мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:“...Би 2023 оны 07 дугаар сарын эхээр адуугаа хараад хаваржааныхаа баруун ууланд морьтой явж байсан чинь манай аавын хаваржааны модон хорооны 1 үе /хана/-ийг Х ах портер дээрээ ачаад хөдөлж байсан. Би дурандаад байсан чинь гэрийнхээ гадаа очоод буулгасан. Дараа нь би 2023 оны 07 дугаар сарын 20-21-ний үед адуугаа харах гээд ууланд гарч ирээд дурандахад аавын хаваржааны үлдсэн мод байж байсан. Тэгээд хоёр хоногийн дараа гарч ирээд дурандсан чинь үлдсэн хороо нь байхгүй байхаар нь хаваржаа байсан газраа ирэхэд дугуйгаа хий эргүүлээд явсан портер машины мөр байсан. Би мөрийг дагаад явсан чинь Х ахын гадаа хүрээд ирсэн. Тэгсэн гэрт нь Х ахын эхнэр байсан, би эхнэрт нь танай гадаа байгаа мод манай хаваржааны мод байна, танайх яагаад авчихаж байгаа юм гэхэд манай мод гээд загнаад байхаар нь би яваад өгсөн. Х өөрөө """" доод энгэрт үхэр туугаад явж байхаар нь очоод та яагаад манайхны модон хороог аваад түлэв гэхэд эхний 1 үе хороо /хана/-г авсан, үлдсэн моднуудыг нь би мэдэхгүй гэж хэлсэн. Би уулын модонд адуугаа хайгаад явж байсан. ойролцоогоор 4 км зайтай байсан байх. Би Хын машиныг дурандаад л таньсан. Айл саахалт олон жил явсан би дурангаар хараад л таньдаг. Манай хаваржаа дээрээс дандаа 5 метртэй моднууд ачаад гэрийнхээ гадаа очоод буулгаж байсан. Би адуугаа харж явсан болохоор тухайн үед очиж чадаагүй. Машины мөр дагаж яваад гэрт нь очиход манай хорооны бүдүүн моднуудыг хөрөөдөөд машиныхаа бүрхүүлэн өндөрлөгөөг газарт тавиад тэрийгээ дүүргээд хөрөөдөөд хийсэн байсан. тэгээд л би авсныг нь мэдсэн юм. Манайхан олон жил хашаа, хороо хийж байгаа хөхөрч хатсан урт бүдүүн моднууд, мөн нарийхан шургаагууд байгаа, би модоо хараад л танина...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

Гэрч М.""""" мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би Х ахтай ачилцаж байсан хүнийг танихгүй, дурангаар харахад хоёул ачаад Х ахын гэрийн гадаа буулгаж байсан. Д.Х ахын машин 2023 оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэл хугацаанд явж байсан. Эхний удаа мод авахад Х ах өөрийн машинтайгаа явж байсан. Мөн тэр өдрөөс хэдхэ хоногийн өмнө намайг саахалтын Г гэх айлд адуу сураад буухад Х ах хадам ах "рынхаа хамт Г ахынхаас айрагны хөрөнгө авах гээд саам хийж байсан ба тухайн үед Х ах өөрийнхөө машинтай явж байсан. Би сайн санаж байна. Намайг орох үед тэр гурав агар нэртэй архи уугаад сууж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

Гэрч """"" мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр Х М гэх айлын хаваржааны модноос 2 ширхэг мод авсан, өөр мод аваагүй. Тухайн модон хороо нь хоёр туурга 10 гаруй модтой хашаа л байсан, өөр ямар нэгэн хашаа хороо байгаагүй. Манайх өвөлжөө, хаваржааны илжирхий шонгуудаа авчраад хөрөөдөж түлсэн. Тэр моднуудыг хараад л манай хорооны мод байна гээд дайраад байсан. Манай нөхөр Х ганцаараа портер машинтайгаа очиж авчирсан юм..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,

Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би М гэх хүнийг танина, нутаг залгаа ойрхон нутагладаг. Төрөл садангийн харилцаа байхгүй. Манайх 2023 оны хавар Өвөрхангай аймгийн """""" """""" гэх газар хаваржиж 2023 оны 06 дугаар сарын 10-ны орчимд Өвөрхангай аймгийн Е сумруу нүүсэн. 2023 оны хавар манайхтай Бын болон М нарынх саахалт нутаглаж байсан. Тухайн үед манайхтай Мгийнх манайхтай 1 км орчим зайтай хаваржиж байгаад манайхыг нүүхээс өмнө нүүсэн бөгөөд буурин дээр нь малын саравчны туурга гэмээр хашаа үлдсэн. Тус хашааны нарийн тоог мэдэхгүй байна.....Манайхыг нүүх үед тус хашаа тэндээ байрлалтай үлдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны хавраас 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн " сумын """"""т багт төрсөн дүү Хынхтай айл саахалт зуссан. Мг танина. 2023 оны зун Мгийнх манайхаас 2-3 км зайтай зуссан. Би 2023 оны зун наадмаар гэж санаж байна Мгийн хаваржааны модон хашааг малд явж байх үедээ харж байсан. Би модны тоо ширхэгийг нарийн анзаараагүй. Ямар ч байсан хоёр хэсэгт хуваагдсан малын хашлага хашаа шиг байсан. Д.Хт """"" улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл байдаг. Тэр тээврийн хэрэгсэл миний мэдэхээр Хт 4 жил болж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

Гэрч Ө.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...А.М нь миний нөхөр, бид хоёр хамт амьдраад 29 жил болж байна. ...2023 оны 07 дугаар сарын эхээр манай тос хүү """"" адуундаа яваад ирэхдээ хаваржаанд үлдсээн малын хашааны модноос саахалтын Х ах машинаараа ачиж зөөгөөд гэрийнхээ гадаа буулгаад байна гэсэн. ...би багийн засаг дарга А руу залгаад болсон үйл явдлын талаар хэлж байсан. Өөр хүнд энэ асуудлын талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би А.М гэх хүнийг танина. Би """"""ийн засаг даргаар 2013 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд А.М нь тус багийн иргэн юм. 2023 оны 07 дугаар сарын сүүлчээр Мгийн эхнэр Туул над руу залгаад “манай хаваржаа дээр байсан малын хорооны тойруулга болох шургаануудыг манай саахалт айлын Х аваад түлчихсэн байна. Би хаана хандах вэ гэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгчийн утасны дугаарыг өгсөн. Х нь манай багт бүртгэлтэй сумын сайн малчин иргэн юм. Багийн иргэн гэдэг утгаараа танина...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Х нь 2024 оны 11 дүгээр сард манай багаас шилжиж Өвөрхангай аймгийн С сумын харьяалалтай болсон бөгөөд 2024 оны 11 дүгээр сараас манай багийн иргэдийн бүртгэлээс хасагдсан. Тухайн үед буюу 2023 оны 05 дугаар сараас 08 дугаар сар хүртэл хугацаанд Д.Х нь Өвөрхангай аймгийн " сумын """""" баг, Тахилгат гэх газар нутаглаж байсан бөгөөд нутгийн Б, С, М, Л, Б гэх айлуудтай саахалт байсан санагдаж байна. Би улсын дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Хт цэнхэр өнгийн Хүйндай """ийн тээврийн хэрэгсэл байдаг, 2023 оны зун ч гэсэн байсан. 2023 оны зун Хын тээврийн хэрэгсэл явж байсан эсэхийг санахгүй байна. 2 жилийн өмнөх асуудал болохоор тодорхой санахгүй байна. Ямартай ч Д.Хт цэнхэр өнгийн Хүйндай """ийн тээврийн хэрэгсэл тухайн үед байсан. Явж байсан эсэхийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

Гэрч Д.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би М гэх хүнийг бол мэдэхгүй, танихгүй. Харин хаваржааны мод алга болсон гэх асуудлын талаар Х ах залгаад асууж байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Намайг очих үед Х ахын гэрийн гадна """"" улсын дугаартай “хюьндай бонго” маркийн машин байсан бөгөөд тус машиныг эвдэрсэн гээд Х ах миний машиныг аваад С сумруу явсан. Би яг юу эвдэрснийг нь мэдээгүй, надад эвдэрсэн гэж л хэлсэн. Тухайн үед Х ахынх түлээндээ хөрөөдөж хагалсан мод түлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Х нь манай аав Бын төрсөн дүү юм. Би 2023 оны зун Өвөрхангай аймгийн " сумын """""" баг Нарий^ гол гэх газар нутагласан. Хынх 2023 оны зун манайхтай саахалт нутагласан. Би Х ахын """"" улсын дугаартай цэнхэр өнгийн “хюьндай бонго” автомашиныг мэднэ. Миний мэдэхээр Х ах 2018 оноос хойш унаж байгаа. 2023 оны 08 дугаар сарын сүүлчээр Х ахын гуйлтаар гэрийнх нь гадаа тухайн тээврийн хэрэгслийн редуктрын шаарикийг засварлаж өгсөн. Би 2023 оны хавар А.Мгийн хаваржсан буурин дээр үлдсэн малын хашааны талаар мэднэ. Би тус буурин дээрээс Мгийн зуслан руу нүүлгэлцэж өгч байсан болохоор буурин дээр үлдсэн малыг хашааг мэдээд байна. Би тус хашааг алга болсон талаар М ахын хүү """""аас мэдсэн. 2023 оны зун Х ахынд очсон гүүн зэлэн дээр байх үед """"" ирээд манай хаваржааны хашаа алга болсон байна гэсэн юм яриад яваад байсан. Тус хашаа нь тойрсон бүтэн биш, хагас дугуй хэлбэртэй хоёр хэсгээс бүтсэн, хойд хэсгээрээ салхи хаах зориулалттай, шургааг модоор барьсан хашаа байсан. Айлын хашааг хараад тоолоод зогсоогүй болохоор тоо ширхэг, урт зэргийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/,

Гэрч Р."р мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хийн эхнэр Оы төрсөн дүү нь юм. ...2023 оны 07 дугаар сарын сүүлчээр Х гэр бүлээрээ С сумруу золголтоор явах гэсэн юм. Та хэд хоног мал хараад өгөөч гэсэн гуйлтын дагуу малыг нь 7 хоног харж байгаад ирсэн. Түүнээс өөрөөр Хтай 2023 оны зун уулзалдаагүй. 2023 оны 06 дугаар сард Д.Хын малыг тууж ирэх үед л М Хын хаваржааны урд дээр шургааг модоор хоёр хэсэг малын хашаа барьсан байсан. Харин тус хашааг алга болсон талаар одоо л өөрөөс чинь дуулж байна. 2023 оны 07 дугаар сарын сүүлчээр Д.Хын гэрт малыг нь харж өгөх гээд очих үед Х С сумруу явахаас өмнө 2 ширхэг 4 метрийн урттай модыг намайг малд явах хойгуур аваад ирсэн байсан. Би ямар учиртай мод гэж асуухад Мгийн хаваржаа дээрээс мориор чирээд аваад ирлээ гэж хэлж байсан. Тэр хоёр модыг хагалаад түлчихсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,

Гэрч Р.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Х нь миний төрсөн эт Р.Отой суусан, манай хүргэн байгаа юм. 2023 оны зун Д.Х нь " сумын """""" баг, Тахилгат гэх газар нутаглаж байсан. Манай мал Д.Хынд байдаг бөгөөд 2023 оны зун наадмын дараа /өдрийг нь тодорхой санахгүй байна/ Д.Хынд очиж хэд хоног амраад ирсэн бөгөөд тухайн үед Тахилгат гэх газар нутаглаж байсан. Д.Хт """"" гэсэн улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго байдаг. Өөр тээврийн хэрэгсэл байхгүй, ганцхан машинтай. 2023 оны зун машин нь гэрийнх нь гадаа байсан бөгөөд бөгс нь эвдэрчихсэн гээд явахгүй байсан. Би хэзээ эвдэрсэн, хэзээ засуулсан талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

Гэрч Д.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Х нь 2023 оны зун манайхаас урагш 2 км орчим зайтай Тахилгат гэх газар нутаглаж байсан. Тухайн үед манай хоёрынхтой ойрхон нутаглаж байсан айл гэвэл Нямтогтох гээх айл байсан бөгөөд мөн Хын төрсөн ах Бынх айл саахалт нутаглаж байсан. Тухайн үед буюу 2023 оны зун Д.Хынх нэг л машинтай буюу """"" улсын дугаартай цэнхэр өнгийн """ийн авто машинтай байсан. Энэ жил харин нэг машин авсан гэж дуулдсан. 2023 онд Д.Хынх О аймагт хаваржаад ногоо гарах үед буюу 5, 6 дугаар сард " суманд нүүж ирсэн санагдаж байна. Нүүж ирэхдээ цэнхэр өнгийн Бонго машинаараа ирсэн бөгөөд ирснээс нь хойш гэрийнх нь гадаа байгаа харагдсан. Явж байсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Одоо тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Хтай нэг нутгийн хүмүүс учраас нэг нэгнээ танина. 2023 оны 06, 07, 08 сард буюу зун нь манайх " сумын """""" баг, Арцат гэх газар нутаглаж байсан. 2023 оны 06 дугаар сард Х О аймгаас отроор нүүж ирээд Шарт гэх газар байдаг өөрийнхөө өвөлжөөний хажууд бууж нэг сар орчим болоод 2023 оны 07 дугаар сарын эхээр санагдаж байна, Тахилгат гэх газар зусландаа бууж зуссан. Тус газар нь манайхаас 2 км орчим зайтай байдаг. Би улсын дугаарыг нь мэдэхгүй байна, ямартай ч Хт цэнхэр өнгийн """ийн тээврийн хэрэгсэл байсан. Одоо ч гэсэн байгаа. 2024 оны намар С сумруу нүүхдээ тэр машинаараа нүүсэн. 2023 оны 06 дугаар сард О аймгаас нүүж ирэхдээ тэр машинаараа нүүж ирсэн. Ирснийхээ дараахан надад машин явахгүй байгаа гэж хэлж байсан. Би юу нь эвдэрсэн, яасныг нь мэдээгүй. Явж байсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Манайх 2023 оны зун наадмын өмнөхөн буюу 07 дугаар сарын 10-ны орчимд гүүгээ уясан. 2023 оны зун Х манайхаас айрагны хөрөнгө авч байсан. 2023 оны 07 дугаар сарын 10-ны орчимд л байх, манайхыг гүүгээ бариад удаагүй байх үед ирж авч байсан. Тэгээд манайх удалгүй буюу 07 дугаар сарын 14-ний өдөр ойрхон нүүж бууриа сэлгэж байсан юм. Тухайн үед Х хэнтэй, ямар унаагаар ирж байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 48-49 дугаар хуудас/,

Гэрч Ж.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх 2023 оны зун " сумын """""" баг, Хүрэн бүрд гэх газар зуссан бөгөөд Д.Х манайхаас зүүн урд зүгт 3 орчим км зайд Тахилгат гэх газар зуссан. 2023 оны зун Д.Хт цэнхэр өнгийн """  маркийн машин байсан. Би улсын дугаарыг нь сайн санахгүй байна. Ямартай ч Д.Хынх 2023 оны 06 дугаар сард О аймгаас нүүж ирэхдээ тэр машинаараа нүүж ирж одоогийн энэ өвөлжөөнийхөө доод талд буугаад 20 орчим хоногийн дараа зусланруугаа бууж Тахилгат гэх газарт буусан. Зусланруугаа буухдаа мөн л цэнхэр өнгийн Бонго машинаараа нүүсэн бөгөөд О аймгаас ирэхдээ замд нь машин эвдрээд засаад хүрээд ирлээ, одоо гэхдээ олигтой сайн болохгүй л байна гэж ярьж байсан. Миний санаж байгаагаар Д.Х зусландаа бууснаас хойш машин нь гэрийнхээ гадаа нэг их хөдөлгөж байгаа харагдаагүй. Тухайн үед Д.Х машиных нь мотор болохгүй байна гэж хэлж байсан. Би машинаа хаана, хэзээ засварлуулсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,

Д.Х яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өвөрхангай аймгийн С суманд нутаглаж байгаад 2005 онд малтайгаа нүүж ирж, " сумын """""" баг, """""" гэдэг газарт нутагладаг болсноор А.М гэдэг хүнийг анх таньдаг болсон. 2005 оноос хойш айл саахалт нутаглаж байгаа. Манайх өмнө жил Булган аймгийн О сумын Халиун гэх газарт өвөлжиж хаваржаад Өвөрхангай аймгийн " сумын """""" баг, Тахилгат гэх газар 2023 оны 06 дугаар сард ирж зусаад 2023 оны 09 дүгээр сарын дунд үед Өвөрхангай аймгийн С сумруу нүүсэн. Тухайн үед манайхтай саахалт айл миний төрсөн ах Б болон Л, С, Л, С гэх айлууд зуссан. Харин А.Мгийнх 2023 оны 08 дугаар сарын эхээр манайхтай айл саахалт буусан. Надад """"" улсын дугаартай цэнхэр өнгийн Хүйндай """ийн тээврийн хэрэгсэл байдаг. 2023 оны зун Өвөрхангай аймгийн " сумын """""" баг, Тахилгат гэх газарт гэрийн гадаа байсан. Би өөрөө унаж хэрэглэж байгаад 2023 оны 06 дугаар сарын сүүлчээр бөгс нь эвдрээд 2023 оны 08 дугаар сарын дунд үед гэрийн гаднаас огт хөдөлгөөгүй байж байгаад 08 дугаар сарын дунд үед засварлаж хөдөлгөсөн. Би А.Мгийн хаваржааны модон хашаанаас 5 метрийн урттай 2 ширхэг модыг өөрийн эзэмшлийн нас бие гүйцсэн, сартай зээрд мориор чирч гэрийнхээ гадаа авчаачаад түлээндээ хэрэглэсэн нь үнэн. Би өөр мод аваагүй. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед манай гэрт эхнэрийн төрөл садангийн "р, эхнэр нь С, Ш гэр бүлтэйгээ байсан. Энэ хүмүүс намайг А.Мгийн хашаанаас 5 метрийн урттай 2 ширхэг модыг өөрийн эзэмшлийн сартай зээрд мориор чирч авч ирснийг мэдэж байгаа. Би 2023 оны 07 дугаар сарын 20-ны орчимд /одоо өдрийн нь тодорхой санахгүй байна/ Ш-н хүү М-н төрсөн өдрөөс л хойш хоёр хоногийн дараагаар А.Мгийн хаваржааны хашаанаас мод авч ирсэн. Намайг очиж авах үед А.Мгийн хаваржааны модон хашаа нь байсан. Яг хэдэн ширхэг мод байсныг нь тоолоогүй. Би А.Мгийн хаваржааны модон хашаанаас 2 ширхэг л мод авсан. Намайг авсан талаар Шинэбаяр, "р нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93 ху/,

Д.Х яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би чинь хонь эргүүлж яваад л мориор 2 ширхэг мод чирч явсан. Тухайн үед бороо ихтэй, түлээгүй болсон байсан болохоор тэр хоёр ширхэг модыг авсан юм. Манайх 2023 оны зун түлшиндээ уулын модноос мөчир зөөж, мөн өөрийн хаваржаан дээрээс илжирч муудсан модыг авчирч түлж байсан. Би тухайн үед өөрийн төрсөн ах Бын эзэмшлийн цагаан өнгийн БонгоЗ маркийн авто машинаар өвөлжөө хаваржаан дээрээсээ илжирхий шон бөөгнүүлж ирсэн. Манай эхнэр тэрийг л андуурч яриад байгаа байх. Би тухайн өдрийг нарийн сайн санахгүй байна, малд яваад орой гэртээ ирсэн чинь манай эхнэр надад хандаж Мягмарын хүү """"" ирээд манай түлээний модыг өөрийн мод байна, танайх манай хашааг түллээ гэж хашгичаж байгаад явлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хуудас хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 10-16 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №ӨХЦ24-21 дугаартай “...шинжилгээний обьектын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,560,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх 5.2 метрийн урттай 18 ширхэг мод, 3 метрийн урттай 25 ширхэг модны үнэлгээг гаргасан шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дүгээр хуудас/,

""""" улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №4/38 дугаартай “...шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу хөрөнгийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 8,000,000 төгрөгөөр дүгнэв...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Хын өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 97 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Хын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Хын хувийн мэдээллүүд /1 дүгээр хавтаст хэргийн 102-104 дүгээр хуудас/,

Яллагдагч Д.Хын 2023 оны мал тооллогын А дансны мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 105-108 дугаар хуудас/ зэрэг болно.

“Тэргүүн үнэлгээ ХХК”-ийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний 19120011 тоот тусгай зөвшөөрөлтэй тайланд: “Нас гүйцсэн адуу 1*1,500,000=1,500,000 төгрөг байна. Зах зээлийн үнэ цэн 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гэж дүгнэж байна” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 144-150 дугаар хуудас/.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Хт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Д.Х нь """""""""""н хаваржааны хашааны модыг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,560,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            Хууль зүйн дүгнэлт:

    Хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг.

            Мөн хулгайлах гэмт хэрэг нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн ... багаж хэрэгсэл, ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, ...онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

           Харин хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь шүүгдэгч Д.Х нь тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 44-09 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2023 оны 06 дугаар сард О аймгаас нүүж Өвөрхангай аймгийн " сумын нутаг буух үедээ тухайн тээврийн хэрэгсэл явж байсан гэх хохирогч А.Мгийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, гэрч М."""""ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 43 дугаар хуудас/ нарын мэдүүлэг байгаа боловч хэрэг учрал болсон буюу 2023 оны 07 дугаар сард дээрх тээврийн хэрэгслийг ашиглаж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

            Учир нь хэргийн газарт ул мөр үлдээгүй хэргийн газрын үзлэгийг цаг тухайд нь хийгээгүй. Үзлэгээ 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу хэрэг гарсан гэх цаг хугацаанаас хойш 6 сарын дараа нөхөж хийсэн байгааг үнэлэх боломжгүй юм.

            Өөрөөр хэлбэл хохирогч А.М, гэрч М."""""ын нарын тээврийн хэрэгсэл ашиглаж хаваржааны хашааны модыг хулгайлсан гэх мэдүүлгүүд нь гэрч Д.Шын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/, гэрч Р.Нын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Д.Гын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/, гэрч Ж.Нын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/ зэрэг мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

            Иймээс шүүгдэгч Д.Хын хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

            Шүүгдэгч Д.Хт холбогдох эрүүгийн хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/448 дугаартай шүүгчийн захирамжаар, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/258 дугаартай шүүгчийн захирамжуудаар тус тус нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанууд хийгдсэн боловч шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэм буруутайд тооцох зарчмыг удирдлага болгон шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Д.Хын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дах сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж зүйлчлэхээр шийдвэрлэлээ.

            Иймд шүүгдэгч Д.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

            Энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.

            Хохирогч А.М нь дээрх гэм хорыг нэхэмжлэхгүй гэжээ.

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирогчид учирсан 1,560,000 төгрөгийг хохирлыг шүүх хуралдаанаас завсарлага авч, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хохирогч А.Мгийн дансанд тушаасан баримтаа 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Д.Хыг бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдав.

               Гурав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүхээс шүүгдэгч Д.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Пүрэвдорж би шүүгдэгч Д.Хт холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцон дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Шүүхээс шүүгдэгч Д.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Шүүхээс зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн дээр улсын яллагчийн зүгээс тусгайлан хэлэх зүйл байхгүй. Иймд шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар " сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Нийт 62 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүх хуралдаан завсарлаад хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Х нь уг гэмт хэргийг үйлдэхдээ 1 тооны морь ашиглан үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэлгээ болох 1,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэсэн саналтай байна. Урьд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна Шударга ёсны зарчимд нийцүүлж эрүүгийн хариуцлагыг оногдуулах ёстой учраас Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24-т заасныг удирдлага болгон эрүүгийн хариуцлага оногдуулах саналаа дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч Д.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч Д.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцнэ гэж үзлээ.

            Дөрөв. Бусад асуудлаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3,4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий нас гүйцсэн адууны үнэ 1,500,000 /нэг сяа  таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Д.Хаас гаргуулж улсын орлогод болгохыг,

           Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон 62 хоног, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц овогт Дын Хт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилсүгэй.

 Шүүгдэгч Ц овогт Дын Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Дын Хт хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар Д.Хт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Хт сануулсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын албадлагын арга хэмжээ авсан хугацаанд  хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
  5. Шүүгдэгч Д.Х 62 хоног цагдан хоригдсон болохыг, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдусгай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нас гүйцсэн адууны үнэ 1,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА