| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/02957/И |
| Дугаар | 183/ШШ2022/03165 |
| Огноо | 2022-11-01 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2022/03165
2022 оны 11 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2022/03165 Улаанбаатар хот
МНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн, 00-р хороо, Элизабет, 00-р байр 00 тоотод, оршин суух Ч.О /00000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж-00, Романа Ресиденс, 00 давхар, Жигүүр Гранд оффисын төв байранд байрлах, Ж ХХК /0000000/-д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Н.Мандал
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Ч.О нь 2020 оны 02 сарын 28-ны өдөр Ж ХХК-ийн барьж ашиглалтад оруулах Баянзүрх дүүргийн 00-р хороо, Парк Вью хотхоны 000 дугаар байрны 0 давхарын 0 тоот орон сууцны зориулалттай 108.92 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авахаар харилцан тохиролцож Барилгад хөрөнгө оруулалт хийх 000000000 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа 1 м.кв-г нь 2 600 000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон ба орон сууцны үнэ болох 283 192 000 төгрөгөөс 5%-ийн хөнгөлөлт үзүүлж гэрээний дагуу 009 032 400 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон болно. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөл зохих 009 032 400 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж үүргээ биелүүлсэн болно. Гэвч енеөдрийг хүртэл хугацаанд Ж ХХК-иас хамаарсан шалтгаанаар үл хөдлөх эд хөрөнгийн хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй байна. Өмчлөх эрхийн гэрчилгээг хэзээ гарах талаар Жигүүр гранд ХХК-аас тогтмол тодруулдаг боловч удахгүй гарна гэсэн хариултаас өөр тодорхой мэдээлэл өгдөггүй болно. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарах, гарах нөхцөлийг бүрдүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж буй үйлдэл тул Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Парк Вью хотхоны 000 байрны 5 давхарын D тоот орон сууцны зориулалттай 108.92 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай арга хэмжээгч авахыг Ж ХХК-д даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Парк Вью хотхоны 000 байрны 5 давхарын D тоот орон сууцны зориулалттай 108.92 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр Ч.Оыг тогтооход татгалзах зүйлгүй. Учир нь талуудын хооронд төлбөр тооцоо бүрэн дууссан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай материалыг манай зүгээс гаргаж өгсөн болно гэв.
3. Нэхэмжлэгчээс: итгэмжлэл, барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ, төлбөрийн тооцоо зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /хх 4-8 ху/
4. Хариуцагчаас: улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн. /хх 57 ху, 73-77 ху/
5. Шүүх, Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсээс маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмнө үүрэг хүлээсэн бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг гаргуулсан байна. /хх 29 ху/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 00-р хороо, Парк Вью хотхоны 000 дугаар байрны 5 давхарын Б тоот хаягт байрлалтай, 108.92 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг бүрдүүлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагчтай 2020.02.28-ны өдөр Ж ХХК-тай Барилгад хөрөнгө оруулалт хийх 000000000 тоот гэрээ байгуулж, дээр дурдсан хаягт байрлах орон сууцыг 1 м.кв тутмыг нь 2 600 000 төгрөгөөр, нийт үнээс 5 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 009 032 400 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэрээний үнэ 009 032 400 төгрөгийг 2020.03.30-ны өдөр бүрэн төлсөн боловч хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарах, гарах нөхцөлийг бүрдүүлж өгөх үүргээ биелүүлэхгүй байх тул Баянзүрх дүүргийн 00-р хороо, Парк Вью хотхоны 000 дугаар байрны 5 давхарын Б тоот хаягт байрлалтай, 108.92 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг бүрдүүлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч Ж ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Зохигч, 2020.02.08-ны өдөр Баянзүрх дүүргийн 00-р хороо, Парк Вью хотхоны 000 дугаар байрны 5 давхарын Б тоот хаягт байрлалтай, 108.92 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 009 032 400 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон 000000000 дугаартай Барилгад хөрөнгө оруулах гэрээ байгуулсан, /хх 5-7/
4.2 Нэхэмжлэгч Ч.О 2020.02.18-ны өдөр 143 000 000 төгрөг, 2020.03.16-ны өдөр 113 000 000 төгрөг, 2020.03.30-ны өдөр 13 032 400 төгрөг, нийт 009 032 400 төгрөг төлсөн, /хх-8ху/
4.3 Баянзүрх дүүргийн 00-р хороо, Парк Вью хотхоны 000 дугаар байрны D /424/ тоот хаягт бүртгэлтэй эд хөрөнгө нь 2022.10.10-ны өдрийн байдлаар цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх-32ху/
5. Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал болон орон сууцны үнийг нэхэмжлэгч бүрэн төлсөн тухай үйл баримтад маргаангүй.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж тус тус заасан.
Иймд хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар, нэхэмжлэгч гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан болох нотлогдож байх тул нэхэмжлэгч хариуцагчаас орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргуулахаар шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэв.
Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Парк Вью хотхоны 751-758 дугаар байрнууд дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, банкны барьцаанд бүртгэлтэй гэж тайлбарласныг харгалзан ийнхүү нэхэмжлэгч Ч.Оын өмчлөгчөөр тогтоосон нь гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн барьцааны эрхийг хөндөхгүй болохыг дурдаж байна.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт, хүсэлт ирүүлээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Хөхнүүд овогт Ч.О /0000000/-ыг Баянзүрх дүүргийн 00-р хороо, Парк Вью хотхоны 000 дугаар байрны 5 давхарын Б тоот хаягт байрлалтай, 108.92 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг нэхэмжлэгч Ч.От хүлээлгэн өгөхийг хариуцагч Ж ХХК /000000/-д даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 498 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 498 120 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ