Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2022/00875

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2022/00875

Хөвсгөл аймаг

   

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Х ХХК (2693321)-ийн Хөвсгөл салбар,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 25 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, Өрнөх Р Б (РВ66110414),

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 9,149,043.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 124,372.07 төгрөг, нийт 9,273,415.71 (есөн сая хоёр зуун далан гурван мянга дөрвөн зуун арван таван төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай 155/2022/00822/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т,

Хариуцагч Р.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Д.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбар нь Р.Бт холбогдуулан 9,149,043.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 124,372.07 төгрөг, нийт 9,273,415.71 (есөн сая хоёр зуун далан гурван мянга дөрвөн зуун арван таван төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулахаар тодруулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Р.Б, Т нар нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18,529,344.39 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байж байгаад 2,000,000 төгрөгийн зээл нэмж аваад нийт 20,529,344.39 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Тухайн үед 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй авсан.

Зээлдэгч нар зээл авснаасаа хойш хэвийн төлж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс зээл төлөх боломжгүй болсон талаараа хүсэлт гаргаж зээлийн гэрээний хугацаагаа 1 сарын хугацаагаар сунгаж өөрчлөлт оруулсан. Үүний дараагаар 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөн зээлээ төлөх боломжгүй гээд 2 сарын хугацаагаар зээлийн гэрээг сунгасан байгаа.

Т, Р.Б нар нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш буюу үндсэн зээлийн төлбөрт 11,255,928.68 төгрөгийг төлсөн, зээлийн хүүд нь 9,521,340 төгрөгийг төлсөн, нэмэгдүүлсэн хүү гэж мөнгө төлөөгүй, нийт 20,777,268.68 төгрөгийн төлөлт хийсэн байна. Нэхэмжлэл дээр бичигдсэн нэхэмжлэлийн дүн нь буруу бичигдсэн учраас 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өөрийн биеэр бичсэн зээлийн үлдэгдэл 9,149,043.64 төгрөг, зээлийн хүү буюу 124,372.07 төгрөг нийт зээл нь 9,273,415.71 төгрөгийг зээлдэгч Б гаргуулна2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусч байгааХариуцагч Р.Б нь миний зээлийг гэрээг цуцалж шүүхэд өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэнТухайн хүсэлт ирсний дараагаар үндсэн зээлдэгч талийгаач Т амралтын мөнгө 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр орж ирсэн. Уг мөнгөнөөс 2022 оны 6, 7 дугаар саруудын зээлийн төлөлтөд суутгаад 2022 оны 7 дугаар сарын сүүлээр шүүхэд манайх нэхэмжлэл гаргах байсан боловч манай ээжийн эрүүл мэндийн байдал муудсантай холбоотойгоор би ажилдаа ирж чадахгүй 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлээ бичээд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хандсан2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 9,925,936.25 төгрөг, зээлийн хүү нь 142,385.53 төгрөг байнаХариуцагч нь 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 528,900 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 527,300 төгрөгийн төлөлт хийгдсэн....гэв.

Хариуцагч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Манай эхнэр Т нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан. Тэгээд би тухайн зээлийг 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ямар нэгэн асуудалгүй төлж байсан. 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн миний ажиллаж байсан байгууллага орон тооны цомхотгол хийж би ажлаасаа халагдсан. Талийгаач цалингаа барьцаалан зээл авсан.

Миний зээлээс хэдэн төгрөг хасаад 6,000,000 төгрөг болгоод өгөх юм бол би төлөөд явах боломжтой. Харин 2022 оны 6, 7 дугаар саруудын 02-ны өдрүүдийн зээлийн төлөлтийг талийгаачийн амралтын мөнгөнөөс татсан байсан. Би энэ талаар мэдээгүй байсан. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн төлөлтөө хийж чадахгүй байдал үүсэн талаар Хны эдийн засагчтай уулзаж хүүгийн зээлээ зогсоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч ямар нэгэн хариу ирээгүй. Би одоогоор ямар нэгэн орлого байхгүй учраас нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 9,273,415.71 төгрөгийг төлөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг төлөх боломжтойТалийгаач нь Хнаас 300,000 төгрөгөөс эхлэн зээл авч эхэлсэн түүнээс хойш өмнөх зээл дээрээ нэмж зээл авч явсаар байгаад өдийг хүрсэн. Зээлийн төлөлтөө ямар нэгэн асуудалгүй сар сард нь төлөөд явдаг байсан....гэв.

 

Нэхэмжлэгч Хны Хөвсгөл салбараас Төд олгосон итгэмжлэл, Хнаас Л.Батмөнхөд олгосон итгэмжлэл, Хнаас Хт олгосон итгэмжлэл, Хны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаар ЗГ/201844206677-02 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ (хэрэглээ, малчин), хавсралт-2 зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дугаар ЗГ/201844206677-01 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ (хэрэглээ, малчин), хавсралт-2 зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь,2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/201844206677 зээлийн гэрээ (хэрэглээний зээл, малчны зээл), хавсралт-1 зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар №БГХ201844206677 барьцааны гэрээ (хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө), Т, Р.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Т нас барсны гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, LOS программ дээр ажиллах журмын хавсралт-8, мэдэгдэл, Т Х дахь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Р.Батсуурийн Хөвсгөл Хинд гаргасан өргөдөл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Б 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаар ЗГ/201844206677-02 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ (хэрэглээ, малчин), хавсралт-2 зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нас барагч Т, хамтран зээлдэгч Р.Б нар нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18,529,344.39 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 2,000,000 төгрөгийн зээл нэмж аваад нийт 20,529,344.39 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон. Тухайн үед 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй авсан бөгөөд Ковид-19 цар тахалын улмаас зээлдэгч Т нь 2 удаа зээлийн хугацаа сунгуулах хүсэлтийг цахимаар гаргаж нийт 5 сарын хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн гэрээний хугацаа 65 сар болсон. Гэрээний хугацаа 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дуусна. 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өөрийн биеэр бичсэн зээлийн үлдэгдэл 9,149,043.64 төгрөг, зээлийн хүү 124,372.07 төгрөг, нийт 9,273,415.71 төгрөгийг зээлдэгч Р.Батсуурлиас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч Р.Б нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би ажилгүй болоод 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс зээл төлөх боломжгүй болсон. Тэгээд зээлийн хүү зогсоолгох хүсэлтийг бичгээр Хинд гаргасан. Би өөрийн гэсэн орлого байхгүй, талийгаач цалингаа барьцаалан зээл авсан. Иймд 9,273,415.71 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэсэн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбар нь Р.Бт холбогдуулан үндсэн зээл 9,149,043.64 төгрөг, зээлийн хүү 63,165.99 төгрөг, нийт 9,336,581.71 (есөн сая гурван зуун гучин зургаан мянга таван зуун наян нэгэн төгрөг далан нэгэн мөнгө) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлд тооцоололын алдаа гарсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т нь хариуцагч Б зээлийн үлдэгдэл 9,149,043.64 төгрөг, зээлийн хүү 124,372.07 төгрөг, нийт 9,273,415.71 (есөн сая хоёр зуун далан гурван мянга дөрвөн зуун арван таван төгрөг далан нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Х ХХК-ийн гүйцэтгэх захирал М нь Хууль зүйн газрын захирал Хт нэхэмжлэл гаргах, бусдад шилжүүлэх эрхийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/12242 дугаатай итгэмжлэлээр олгосон байх ба Х нь нэхэмжлэл гаргах эрхийг мөн өдрийн 29/12286 дугаартай итгэмжлэлээр Х ХХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Батмөнхөд олгосон байх тул Х ХХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Батмөнх нь нэхэмжлэл гаргах эрхтэй. (хх-ийн 5, 6 дугаар тал)

Нас барагч Т, хариуцагч Р.Б нар нь Х ХХК-ийн Хөвсгөл салбарын Төв тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №ЗГ/201844206677 дугаартай зээлийн гэрээ байгуулан 18,529,344.39 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр 2,000,000 төгрөг нэмж, нийт 20,529,344.39 төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар, жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатайгаар зээлж, Ковид-19 цар тахалын улмаас 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3 сар, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 2 сар, нийт 5 сарын хугацаагаар гэрээний хугацааг сунгасан болох нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/201844206677 дугаартай Зээлийн гэрээ, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ/201844206677-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (хх-ийн 8-16 дугаар тал)

Үндсэн зээлдэгч Т нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдлоо.

Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр дуусах нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигч зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, нийт 20,529,344.93 төгрөг авч, 20,77,268.68 төгрөгийг буцаан төлсөн, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирсон байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Шүүх хуралдаанд хариуцагч Р.Б нь ....Талийгаач цалингаа барьцаалан зээл авсан. Би өөрийн гэсэн орлогогүй.... гэж маргав.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэж өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж тодорхойлсон.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ/201844206677 дугаартай Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх үүргийг тодорхойлсон байх ба уг гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, 5.1.7-д зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол Банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэж харилцан тохиролцсон байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Р.Батсуурийг гэрээний үүргийг зээлдэгчийн нэг адил хариуцах үүрэг бүхий этгээд гэж үзнэ.

Дээрх гэрээнээс үзэхэд нас барагч Т цалинг барьцаалан зээл авсан нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасан түүний хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч Р.Батсуурийн цалин орлогыг барьцаалаагүй нь түүнийг зээлийн эргэн төлөх гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б зээлийн хүү зогсоолгох хүсэлт гаргасан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн буюу Р.Батсуурийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.

Хариуцагчийн өөрийн гэсэн орлогогүй гэх тайлбар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Х ХХК-ийн Хөвсгөл салбар нь шаардах эрхтэй.

Хариуцагч Р.Б нь үндсэн зээлдэгч нас барснаас хойш 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг дуусталх хугацааны зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлсөн, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зээлийн хүү зогсоолгох хүсэлтийг Х ХХК-ийн Хөвсгөл салбарын Төв тооцооны төвд бичгээр гаргасан, Х ХХК-ийн Хөвсгөл салбар нь нас барагч Т Х дахь дансанд орсон амралтын мөнгөнөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 528,900 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 527,300 төгрөгийг тус тус зээлийн төлөлт гэж программаас шууд таталт хийсэн хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, хариуцагч Р.Б нар нь тус тус тайлбарлах бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 9,925,936.25 төгрөг, зээлийн хүү 142,385.53 төгрөг байсан гэж тайлбарлав.

Хариуцагч Р.Б нь зээлийн хүү зогсоолгох хүсэлтийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан байх бөгөөд энэ талаарх хүсэлтийг нэхэмжлэгч байгууллага нь шийдвэрлээгүй орхигдуулсан буруутай байх тул 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс тасалбар болгон зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллагаас Хүү тооцооллын хүснэгтийг нотлох баримтаар ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэл болгон 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 9,925,936.25 төгрөгөөс үндэслэлгүйгээр таталт хийсэн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 528,900 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 527,300 төгрөг, нийт 1,056,200 төгрөгийг хасч, зээлийн үлдэгдэл 8,869,736.25 төгрөг, зээлийн хүү 142,385.53 төгрөг, нийт 9,012,121.78 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Б зээлийн үлдэгдэл 8,869,736.25 төгрөг, зээлийн хүү 142,385.53 төгрөг, нийт 9,012,121.78 (есөн сая арван хоёр мянга нэг зуун хорин нэгэн төгрөг далан найман мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 261,293.93 (хоёр зуун жаран нэгэн мянга хоёр зуун ерэн гурван төгрөг ерэн гурван мөнгөтөгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,335 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б 9,012,121.78 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 159,144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б зээлийн үлдэгдэл 8,869,736.25 төгрөг, зээлийн хүү 142,385.53 төгрөг, нийт 9,012,121.78 (есөн сая арван хоёр мянга нэг зуун хорин нэгэн төгрөг далан найман мөнгө) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 261,293.93 (хоёр зуун жаран нэгэн мянга хоёр зуун ерэн гурван төгрөг ерэн гурван мөнгөтөгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,335 (нэг зуун жаран дөрвөн мянга гурван зуун гучин тавтөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б улсын тэмдэгтийн хураамж 159,144 (нэг зуун тавин есөн мянга нэг зуун дөчин дөрөвтөгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЖАРГАЛ