| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2022/00859/И |
| Дугаар | 155/ШШ2022/00967 |
| Огноо | 2022-11-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2022/00967
| 2022 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 155/ШШ2022/00967 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 1 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, Цахиур Б Н (РХ53061504),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 7 дугаар гудамжны 15 тоотод оршин суух, Омбо Б М (РХ95042319),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд оршин суух, Омбо Д Х (РХ78102119),
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 1 дүгээр гудамжны 01 тоотод байрлах 3 айлын орон сууцны зориулалттай 108 м.кв талбай бүхий орон сууцны 3 дахь хаалга болох 32 м.кв талбай бүхий байрыг Б.М, Д.Х нараас албадан чөлөөлүүлэх тухай 155/2022/00859/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнбиш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Х нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх тухай, хариуцагч Б.Мын тус шүүхэд гаргасан өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх тухай хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь Б.М, Д.Х нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 1 дүгээр гудамжны 01 тоотод байрлах 3 айлын орон сууцны зориулалттай 108 м.кв талбай бүхий орон сууцны 3 дахь хаалга болох 32 м.кв талбай бүхий байрыг Б.М, Д.Х нараас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гарсан шүүхийн шийдвэрээр миний ээж Б.Нг 108 метр квадрат тайлбар бүхий Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны 1-1 тоотод оршин байрлах орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосон. Энэ шүүхийн шийдвэрт үндэслээд маргалдаж байгаа талд чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлт явуулсан боловч огт чөлөөлж өгөхгүй байсан учраас үүнийг чөлөөлж өгнө үү гэж шүүхэд хүсэлт гаргасан. Энэ байшин миний ээж Б.Нгийн өмчлөлд байсан учраас шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж энэ айлуудаас чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна. ...Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 1 дүгээр гудамжны 01 тоотод байрлах 3 айлын орон сууцны зориулалттай 108 метр квадрат талбай бүхий орон сууцны 3 дахь хаалга болох 32 метр квадрат талбай бүхий байрыг Б.М, Д.Х нараас албадан чөлөөлж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Хариуцагч Б.М өчигдөр надтай уулзъя гэхээр нь би уулзсан чинь та эвдээд орж болно, бид нар байрыг чөлөөлж өгөхөд бэлэн гэж хэлсэн. Хүчин төгөлдөр байгаа. Гомдол гаргаагүй....гэв.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б М Бадрах овогтой Д ач хүү нь юм. Б.Н гуайн гаргасан гомдол нь 2017 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлтэй яг адилхан нэхэмжлэл байна. Иймд энэ хэргийн холбогдох шүүх хурлын шийдвэрүүдийг эргэн харж нотлох баримтыг мөн адил эргэн харах хэрэгтэй. Миний эмээ 1979 оноос 2019 он хүртэл уг байранд 40 жил амьдарч байгаад нас барсан. Хатгал тосгоны 1-1-3 тоот /одоогийн хаягаар/ хуучнаар Хатгал тосгоны Худалдаа бэлтгэлийн трейстийн ажилчдын 3 айлын орон сууцны 3 тоотод 40 жил амьдарсан. 1990 оноос эхэлсэн ардчилалын үйл явцын үед өөрт болон 4 хүүхэддээ ногдох хувьцаагаа Хатгал тосгоны Худалдаа бэлтгэлийн трейстэд буюу 1992 онд Ц.О даргад ягаан тасалбараа /15 ширхэг/ тушааж уг байрны 3 тоотыг өөрийн өмч болгон нас барсан өдрөө хүртэл итгэл үнэмшилтэйгээр амьдарч байсан. Б.Н гуайн маргаж буй уг байрны 3 тоот нь манай эмээгийн эзэмшил газарт оршин байгаа. Хатгал тосгоны төвийн газар улсын тусгай хамгаалалттай байх үед мөн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А-73 дугаар захирамж мөн кадастрын зургаар нотлогдоно.
Одоо 2022 оны 9 дүгээр сард хүртэл ийм худлаа гүтгэлэг гарч миний эмээгийн болон үр хүүхдийн нэр хүндийг сэвтүүлж гутаан доромжилж байгаа тул маш их гомдолтой байна. Б.Н гуайн уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...Миний бие Батхүү овогтой М нь Б.Н гуайн уг нэхэмжлэлийг дэмжиж маргаж буй орон сууцны 3 тоотыг чөлөөлж өгч хялбаршуулсан журмаар шийдэж өгөхийг хүсэж байна.
Уг орон сууцны хуучнаар Худалдаа бэлтгэлийн трейстийн 3 айлын орон сууцны 3 тоот нь манай эмээ буюу Б.Д эзэмшил газар дээр байрлаж байгаа. Иймд орон сууцны 3 тоотыг буулгаж газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж өгнө... Б.Н гуайн гомдол гаргаж буй орон сууцны 3 тоот нь манай эмээ буюу Б.Д амьдарч байсан орон сууц мөн өөрийн өмчийн газар дээр нь байрлаж байдаг. Б.Н нь уг гомдлыг 2017 онд шүүхэд гаргаж байсан. 2021 оны 12 дугаар сарын 27-ны шүүхийн 155/ШШ2022/0028 дугаартай шийдвэрээр Б.Н гуайн өмч мөн болохыг тогтоосон байна. Уг шийдвэр нь Б.Д буюу миний эмээгийн эрх зөрчигдөж байгаа. Иймд Б.Н гуайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
...Миний бие Батхүү овогтой М нь Б.Н гуайн гаргасан байр чөлөөлөх хүсэлтийг сайн дураар биелүүлсэн бөгөөд уг нэхэмжлэлийг Д.Х, Б.М бид нарыг оролцуулахгүйгээр шийдэж өгөхийг хүлээж байна гэжээ.
Хариуцагч Д.Х нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д овогтой Х нь Б.Н гуайн уг нэхэмжлэлийг дэмжиж маргаж буй орон сууцны 3 тоотыг чөлөөлж өгч болно. Уг орон сууцны 3 тоот нь манай ээж буюу Б.Д эзэмшил газар дээр байрлаж байгаа. Иймд орон сууцны 3 тоотыг буулгаж газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргаж өгнө гэжээ.
Нэхэмжлэгч Б.Нгаас Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00028 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШЗ2022/02539 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн №0399 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах тухай хүсэлт, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №1169 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1239 дугаартай шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1557 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Б.Моос хариу тайлбарууд, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаартай Эд хөрөнгө эзэмшүүлэх тухай тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагч Д.Хаас хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00028 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан регистрийн дугаар РХ53061504, Цахиур Б Нг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны 01 тоотод орших 3 айлын орон сууцны зориулалтай 108 м2 талбайтай орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл уг байрыг Б.М, Д.Х нар нь чөлөөлж өгөхгүй байна. Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 1 дүгээр гудамжны 01 тоотод байрлах 3 айлын орон сууцны зориулалттай 108 м.кв талбай бүхий орон сууцны 3 дахь хаалга болох 32 м.кв талбай бүхий байрыг Б.М, Д.Х нараас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
3.Хариуцагч Д.Х, Б.М нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Үүнд: Уг байрны 3 дахь хаалгыг албадан чөлөөлж болно. Уг байрны газар нь ээж, эмээ болох Б.Д эзэмшил тул газраас байрыг нь албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах болно гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Н нь Б.М, Д.Х нарт холбогдуулан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 1 дүгээр гудамжны 01 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 1 дүгээр гудамжны 01 тоотод байрлах 3 айлын орон сууцны зориулалттай 108 м.кв талбай бүхий орон сууцны 3 дахь хаалга болох 32 м.кв талбай бүхий байрыг Б.М, Д.Х нараас албадан чөлөөлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны 01 тоотод байрлах 3 айлын орон сууцны зориулалтай 108 м.кв талбайтай орон сууцны 1, 2 дахь хаалганд нэхэмжлэгч Б.Н оршин суудаг болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдлоо.
Харин уг айлын орон сууцны 3 дахь хаалга болох 32 м.кв талбай бүхий байрыг Б.М, Д.Х нараас чөлөөлүүлэхээр шаардсан бөгөөд хариуцагч нар нь уг байрыг чөлөөлөхийг зөвшөөрч, тухайн байрны газар нь бусдын эзэмшил гэж маргасан.
Шүүх нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны 01 тоотод орших 3 айлын орон сууцны зориулалтай 108 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч регистрийн дугаар РХ53061504, Цахиур Б Н мөн болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 155/ШШ2022/00028 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. (хх-ийн 4-7 дугаар тал)
Дээрх шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 1 дүгээр гудамжны 01 тоотод байрлах 3 айлын орон сууцны зориулалттай 108 м.кв талбай бүхий орон сууцны 3 дахь хаалга болох 32 м.кв талбай бүхий байрыг Б.М, Д.Х нараас албадан чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х, Б.М нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар баг, Хатгал тосгоны 1 дүгээр хорооны 1 дүгээр гудамжны 01 тоотод байрлах 3 айлын орон сууцны зориулалттай 108 м.кв талбай бүхий орон сууцны 3 дахь хаалга болох 32 м.кв талбай бүхий байрыг Б.М, Д.Х нараас албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М, Д.Х нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ