| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0109/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/111 |
| Огноо | 2025-07-29 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Э.А нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Э-н Ат холбогдох эрүүгийн 2527001050090 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""""""""""" төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, аавын хамт """"""""""""""""газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд """"""""""""""""""шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, """"""7 регистрийн дугаартай, Д овогт Э-н А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.А нь 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би """"""""""""""""""" ажилтай. 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр """""""""" нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хугацаанд """""""""""""""""" нутаг дэвсгэрт улсын дугааргүй, Даюун Юауип/ маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Э овогтой А нь соггууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бичиг баримт байхгүй регистрийн л/гаар нь шалгахад жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд согтуурал шалгах драгер багаж ашиглан согтуурлыг шалгахад 3.48%-тай зааж байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
"""""""""""""" хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...""""""7 регистрийн лугаартай Э овогтой А 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад 3.48% тоон үзүүлэлт илэрч...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,
""""""""""""""""""""шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/341 дугаартай “...Зөрчлийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар зөрчилд холбогдогч Д овогт Э-н Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Ат холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.А нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Энэ үйл баримт нь гэрч Г.Мын “...Би """""""""""" ажилтай. 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хархорин сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хугацаанд """""""""""" багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй, Даюун Юауип/ маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Э овогтой А нь соггууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бичиг баримт байхгүй регистрийн л/гаар нь шалгахад жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Цагдаагийн хэлтэс дээр авч ирээд согтуурал шалгах драгер багаж ашиглан согтуурлыг шалгахад 3.48%-тай зааж байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, """""""""""""""""""" согтуурлыг багажаар шалгасан тухай “...""""""7 регистрийн лугаартай Э овогтой А 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад 3.48% тоон үзүүлэлт илэрч...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/, """"""""""""""""""" шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/341 дугаартай “...Зөрчлийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар зөрчилд холбогдогч Д овогт Э-н Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Э.А нь """""""""""""""""""" нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.А нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ. /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/,
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ“ гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Аыг 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 3,48%-ийн согтолттой болох нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Э.Аыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ. (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Э.Аыг """""""""""""""" нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Э.Ат гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь улсын яллагчийн зүгээс дараах ял эрүүгийн хариуцлагын талаарх саналтай байна. Шүүгдэгч Э.Аийн тухайд эрхэлсэн тодорхой ажил байхгүй буюу тогтмол хөдөлмөр эрхэлдэггүй байгаа учраас торгох ял оногдуулах боломжгүй байна. Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь өөрөө нийгэмшүүлэх бөгөөд цээрлүүлэх зорилгыг агуулдаг. Э.Аийн тухайд түүний үйлдсэн гэмт хэргийг хорих ял оногдуулахаар заасан байгаа хэдий ч эрүүгийн хариуцлага нийгэмшүүлэх зорилгын хүрээнд нийтэд тустай ажил хөдөлмөр хийлгэж ял эдлүүлэх нь илүү зохимжтой байна гэж улсын яллагчийн зүгээс дүгнэлээ. Энэ хэрэг дээр битүүмжлэгдсэн болоод хураан авсан эд мөрийн баримт байхгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хэлсэн учраас шүүгдэгч таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоног байхгүй. Түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх, шүүгдэгч Э.Аын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Аыг гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Аын гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.
Дөрөв: Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА