Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/114

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

   Нарийн бичгийн дарга: Н.Ням,

   Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

   Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н От холбогдох эрүүгийн 2527000000103 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,""""""""""""""" төрсөн, 38 настай, эрэггэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, """"""""""" хамт """"""""""""""""""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """""""""""""""" регистрийн дугаартай, Б овогт Б-н О.

 Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.О нь 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр """"""""""""""""""""""""" нутаг дэвсгэрт согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Ээжийг нас барснаас хойш сэтгэл санаа тогтворгүй байгаа. Хялбараар шийдэж өгөхийг хүсэж байна. Хоёр хүүхэд одоо сургуульд сууна. Тэгээд хоёр бага нь ой гарантай, нэг нь хоёр ойтой 3 хүүхэдтэй үлдэж байгаа. Тиймээс мал харах хүн байхгүй. Би буруугаа хүлээж байна. Ахиж архи ёстой амсахгүй” гэв.

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Архангай аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн АРХ0325/172 дугаартай “...Б.Оын гэх цусанд 1,6 промилл спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-11 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,

Гэрч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тус өдөр миний бие " """""""""""""""""""""""" дугаар баг, "нутаг дэвсгэрээр хөд"""""""""""""өлгөөнд эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийж ажиллаж байсан бөгөөд тухайн үед Б-н О /"""""""""""""""""/ гэгч нь улсын дугааргүй мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон """"""""""""""" багийн нутаг дэвсгэр усны үйлдвэрийн хажуу талын засмал зам дээр жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож замын хажуу талын гэрлийн шон мөргөөд унасан байсан бөгөөд тухайн этгээдийг эмнэлэг дуудан үзүүлж, согтуурал шалгах багажаар шалгах боломжгүй байсан учир цусыг авч шинжилгээ хийлгэхээр болсон. Улмаар тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгч ажилласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

""""""""""""""""" шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/144 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

Б.Оын өмнө нь зөрчлийн болон эрүүгийн хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/,

Б.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хужирт суманд айлд Даваа гэж найзындаа Бүсээ гэж найзтайгаа гурвуулаа 2 том нийслэл гэх нэршилтэй пиво хувааж уусан. Пиво ууж дуусгачихаад өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг унаж харихаар явсан. Цэвэр усны үйлдвэрийн зүүн талын замаар хойшоо явж байтал зам дээр гэнэт нохой гараад ирсэн. Тэгэхээр нь нохойноос зайлаад жолоогоо бага зэрэг эргүүлтэл замын хажуугийн гэрлийн шонг мөргөчихсөн. Тэгээд би ухаан алдсан. Тэгээд эмнэлэгт ухаан орсон. Үргэлжлүүлээд эмнэлэгт сумын төв дээр 4 хоног эмчлүүлээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.От холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.О нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Энэ үйл баримт нь гэрч И.Б-ын “...Тус өдөр миний бие """"""""" нутаг дэвсгэрээр хөдөлгөөнд эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийж ажиллаж байсан бөгөөд тухайн үед Б-н О /"/ гэгч нь улсын дугаа"""""""""""""""ргүй мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон""""""""""""" нутаг дэвсгэр усны үйлдвэрийн хажуу талын засмал зам дээр жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож замын хажуу талын гэрлийн шон мөргөөд унасан байсан бөгөөд тухайн этгээдийг эмнэлэг дуудан үзүүлж, согтуурал шалгах багажаар шалгах боломжгүй байсан учир цусыг авч шинжилгээ хийлгэхээр болсон. Улмаар тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгч ажилласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Архангай аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн АРХ0325/172 дугаартай “...Б.Оын гэх цусанд 1,6 промилл спиртийн зүйл илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-11 дүгээр хуудас/, Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, """""""""""""""""""""" шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/144 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, Б.Оын өмнө нь зөрчлийн болон эрүүгийн хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/, Б.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хужирт суманд айлд Даваа гэж найзындаа Бүсээ гэж найзтайгаа гурвуулаа 2 том нийслэл гэх нэршилтэй пиво хувааж уусан. Пиво ууж дуусгачихаад өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг унаж харихаар явсан. Цэвэр усны үйлдвэрийн зүүн талын замаар хойшоо явж байтал зам дээр гэнэт нохой гараад ирсэн. Тэгэхээр нь нохойноос зайлаад жолоогоо бага зэрэг эргүүлтэл замын хажуугийн гэрлийн шонг мөргөчихсөн. Тэгээд би ухаан алдсан. Тэгээд эмнэлэгт ухаан орсон. Үргэлжлүүлээд эмнэлэгт сумын төв дээр 4 хоног эмчлүүлээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч Б.О нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.О нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ. /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ“ гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Оыг 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас татгалзсан болох нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Б.Оыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ. (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

            Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

            Шүүхээс шүүгдэгч Б.Оыг """""""""""""""" нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Ц.Пүрэвдорж би шүүгдэгч Б.От холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцон дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Оыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах саналыг гаргаж байна. Оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Цагдан хоригдсон хоноггүй. Түүнд Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх, шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

           Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Оыг гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Оын гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.

Дөрөв: Бусад асуудлаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Б-н Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 02 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  1. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От авсан   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА