| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0106/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/116 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-н Б-т холбогдох эрүүгийн 2527000000068 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """"""""""""""""""""" төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, """""""""""""“"ажилтай, ам бүл 1, """"""""""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай """""""""""""""""""" Х овогт Т-н Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай 5 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.
Т.Бийн согтуурлыг зориулалтын багажаар шалгахад шалгуулахаас татгалзсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтан С.Д-н зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн АРХ0325/198 дугаартай “...Т.Бийн гэх цусанд 0,6 промилл спиртийн зүйл илрэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тус өдөр миний бие """"""""""""""" нутаг дэвсгэрээр хөдөлгөөнд эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийж ажиллаж байсан бөгөөд тухайн үед Т-н Т.Б /РД:""""""""""""/ гэгч нь улсын дугааргүй мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хужирт сум Шунхлай 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд зогсоогоод шалгатал Т.Б-с согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байсан тул өөрөөс нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг нь асууж, согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгах гэтэл согтуурал хэмжигч багаж үлээхээс татгалзаж цусны шинжилгээ өгсөн. Улмаар тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн г ажилласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд бид хоёр машинаа янзалж дуусчихаад Т.Б надад 0.33 литрийн хараа нэртэй архи авч өгсөн. Тэгээд би авч өгсөн архинаас нь 3 татсан. Т.Б шүд өвдөөд байна гээд байсан. Архинаас бол уугаагүй, шүд өвдөөд байна гээд архиар амаа зайлчихъя гэж байсан. Өчигдөр орой ямаа самнаад хөдөө пиво уусан гэж байсан. Тэгээд багажаа хумиад гэррүүгээ хүргүүлэх гээд гудамнаас гараад дэлгүүрийн үүдэнд цагдаа зогсоосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
Хө овгийн Т-н Т.Б /РД:"""""""/-ийн урд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 18-24 дугаар хуудас/,
""""""""""""""""""" шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/42 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 27-32 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02/884 дугаартай “...ялын тооцоо 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааны үлдэгдэл 143 хоног, эрх хасах ялын үлдэгдэл 296 хоног байгаа болно...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,
Х овгийн Т-н Т.Б /РД:"""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудас/,
Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар мэднэ, миний буруу...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Б """""""""""""""""""""" багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Энэ үйл баримт нь Т.Бийн согтуурлыг зориулалтын багажаар шалгахад шалгуулахаас татгалзсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтан С.Дэлэгсүрэнгийн зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн АРХ0325/198 дугаартай “...Т.Бийн гэх цусанд 0,6 промилл спиртийн зүйл илрэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, Гэрч С.Д-н “...Тус өдөр миний бие """""""""" нутаг дэвсгэрээр хөдөлгөөнд эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийж ажиллаж байсан бөгөөд тухайн үед Т-н Т.Б /РД:""""""""/ гэгч нь улсын дугааргүй мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хужирт сум Шунхлай 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд зогсоогоод шалгатал Т.Вуянхишигээс согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байсан тул өөрөөс нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг нь асууж, согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгах гэтэл согтуурал хэмжигч багаж үлээхээс татгалзаж цусны шинжилгээ өгсөн. Улмаар тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн г ажилласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, Гэрч Ж.Б-н “...Тэгээд бид хоёр машинаа янзалж дуусчихаад Т.Б надад 0.33 литрийн хараа нэртэй архи авч өгсөн. Тэгээд би авч өгсөн архинаас нь 3 татсан. Т.Б шүд өвдөөд байна гээд байсан. Архинаас бол уугаагүй, шүд өвдөөд байна гээд архиар амаа зайлчихъя гэж байсан. Өчигдөр орой ямаа самнаад хөдөө пиво уусан гэж байсан. Тэгээд багажаа хумиад гэррүүгээ хүргүүлэх гээд гудамнаас гараад дэлгүүрийн үүдэнд цагдаа зогсоосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/, Х овгийн Т-н Т.Б /РД:ЙС80082637/-ийн урд эрүүгийн болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 18-24 дугаар хуудас/, """""""""""""" шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 27-32 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02/884 дугаартай “...ялын тооцоо 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааны үлдэгдэл 143 хоног, эрх хасах ялын үлдэгдэл 296 хоног байгаа болно...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, Х овгийн Т-н Т.Б /РД:""""""""""/-ийн хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 36-41 дүгээр хуудас/, Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар мэднэ, миний буруу...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Т.Б нь""""""""""""""""""" багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Т.Б нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ. /хавтаст хэргийн 27-32 дугаар хуудас/,
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ“ гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Бийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулахаас татгалзсан болох нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Т.Бийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ. (хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас),
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Т.Бийг """""""""""""""""" багийн нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Т.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагын талаар тайлбараа гаргая гэж бодож байна. Шүүгдэгч Т.Б урьд нь тус шүүхийн 2025 оны 42 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссэн хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон учраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй. Түүнчлэн 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьд Т.Бт шүүхийн 2025 оны 42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлага буюу тэр шийдвэрийг хүчингүй болгож 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 143 хоногийн тэнсэх хугацааны үлдэгдэл байгаа. Энэ ялыг нэмж нэгтгэх эсвэл хүчингүй болгон нэмэгдүүлэх асуудал бол шүүхийн эрх хэмжээний асуудал учраас хэрхэн шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс энэ тохиолдол дээр 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасаж, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнө оногдуулсан шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг нэмж нэгтгүүлье гэсэн байр суурьтай оролцож байна. 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 143 хоногийн хугацаагаар тэнссэн хугацааны үлдэгдэл байгаа. Түүнчлэн эрх хасах ялын үлдэгдэл нь 296 хоног байгаа. Гэхдээ 05 сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсон. Тэгэхээр энэ 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар гэхээр 31 хоногийн дараа гэж үзэхээр 154 хоногийн тэнсэнгийн хугацаа байна. 307 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах үлдэгдэл байна гэж ойлгож байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх, шүүгдэгч Т.Бийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэчимэгийн Батбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Бийг гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болно.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.
Дөрөв: Бусад асуудлаар:
Шүүгдэгч Т.Б нь """"""""""""""""""""""" шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан хугацаа дуусгавар болоогүй болох нь """""""""""""""""""" шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 27-32 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 423 дугаар ангиас ирүүлсэн ялын тооцооллын баримт, “...2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаа 143, эрх хасах ялын үлдэгдэл 307 хоног байгаа болно” гэсэн албан бичгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуульчлан заажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг,
""""""""""""""""""""" шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялын эдлээгүй үлдсэн хугацаа 307 хоног, 7 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 307 хоногийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч Т.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА