Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2022/00582

 

 

 

 

 

 

2022 10 19 153/ШШ2022/00582

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, ******* гудамж, *******-а байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, ******* баг, ******* 01 тоотод оршин суух, овогт ын ,

Хариуцагч: ХХК-ийн гүйцэтгэх захирал, Ховд аймаг, ******* баг, ******* 01 тоотод оршин суух, овогт ын нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 157,050,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагчийн өмгөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Г.******* надтай гэрээ байгуулж 90,000,000 /ерөн сая/ төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаагаар зээлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногт 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ц.ийн Ховд аймаг, *******т сум, ******* баг 01-07 тоотод байрлах амины орон сууцны зориулалттай 817.1 м.кв газар эзэмших эрхийг барьцаалсан. Миний бие зээлийн гэрээнд заасан 90 сая төгрөгийг Ц.т шилжүүлэн өгч үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ямар ч төлбөр төлөөгүй, хугацаа хэтэрсэн болно.

Энэ үед зээлдэгч нь үндсэн зээл 90,000,000 төгрөг, сарын хүү 4,500,000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиар тооцож 45,000,000 төгрөг, нийт 139,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Ц.ийн удаа дараагийн хүсэлт, саналыг хүлээн авч, түүнд итгэсний үндсэн дээр харилцан тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах, мөн барьцааны гэрээг дахин байгуулсан. Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээгээр Ц. нь дээрх төлбөрийг төлөх эцсийн хугацааг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэж тохирсон ба энэ хугацаанд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар үндсэн зээл 90 сая төгрөгөөс сар бүр 3.9 хувийн хүү төлөхөөр тохирсон. Мөн барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, анхны барьцаалсан газар эзэмших эрх дээр нэмж, ХХК-ийн 496 м.кв талбай бүхий хувийн сууц, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 160 м.кв талбайтай агуулах, 1200 м.кв газар эзэмших эрхийг нэмж барьцаалсан. Гэрч зээлдэгч Ц. дурдсан хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй, төлбөр төлөх эцсийн хугацаа дууссан.

Иймд зээлдэгч Ц.ээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, *******2 дугаар зүйлийн *******2.4, 222 дугаар зүйлийн 22.5-т зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 139,500,000 төгрөг, төлбөр барагдуулах гэрээгээр тохирсон хүү 17,550,000 төгрөг /90 саяын сарын 3.9 хувь 3,510,000/, нийт 157,050,000 төгрөг гаргуулж, З., Э. нар нь зээлээ төлөхгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байна.

...2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нөхөртэйгөө хамт надтай уулзмаар байна гэж ирж уулзаад 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Монгол банкны найдваргүй зээлдэгчид хамрагдсан иргэдийг зээлээ төлсөн тохиолдолд нэг удаа чөлөөлнө гэж байна. Би банкны хүнтэй уулзлаа. Үүнийг төлчих юм бол 15 хоногийн дараа дахиад зээл гаргаад өгнө гэж байна гэж хэлээд мөнгө гуйсан. Би эд нарт өмнө нь мөнгө өгөөд 10 жил болж байна. Бичиг баримт нь хүртэл байгаа боловч найз нөхөд гээд яваад байсан. Мөнгө гуйхаар нь барьцаанд тавих юу байна гэхэд газраа барьцаанд тавьсан. Мөн өөрсдөө 5 хувийн хүүтэй гэж хэлсэн. Түүнээс биш би хүү гэж хэлээгүй. Би найз нөхдийн хувьд ганц удаа тусалъя гэж хэлээд итгээд 90,000,000 төгрөг өгсөн. Гэрээ хийсний дараа мөнгийг шилжүүлсэн. Би хариуцагчаас үндсэн зээл 90,000,000 төгрөг, эхний сарын хүү 4,500,000 төгрөг, өдрийн алданги 0,5 хувиар бодоод 45,000,000 төгрөг, 90,000,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сарын 3,9 хувиар хүү бодоод 17,550,000 төгрөг, нийт 157,050,000 төгрөг нэхэмжилж байна... гэв.

 

2. Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...Миний бие Ц. нь нэхэмжлэгч Г.*******ийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу дараах хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч Г.******* нь анх надад 90.000.000 сая төгрөгийг зээлэхдээ хүүтэй зээлдүүлж байгаа гэдгээ хэлээгүй. Миний бие Ц. нь 90.000.00 сая төгрөг зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, харин хуу тооцно гэж тохиролцоогүй мөртлөө өндөр хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргах болно...

...90,000,000 төгрөгийг авахдаа хүүгийн талаар огт яриагүй. 90,000,000 төгрөгийг зээлж аваад шууд банк руу хийсэн. Банкны зээл гарахгүй болсны дараа бид нарт ийм учиртай хүүтэй мөнгө шүү. Ингэж төлнө гэж хэлсэн. Анх бид нарт мөнгө өгөхдөө өөрийнхөө мөнгө гэж хэлээд хүүгийн талаар яриагүй. Одоо анхны авсан 90,000,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 45,000,000 төгрөг, сүүлд зээлийн гэрээ байгуулаад гарсан хүү 17,550,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь банкны зээл гараагүй, одоо хийж байгаа ажил маань энэ мөнгийг төлөхөд хэцүү байна. Бүх мөнгөө шавхаад зээл рүү хийчихсэн. Дахиж мөнгө зээлж аваагүй учраас энэ мөнгийг төлөхөд хүнд байна. Үүнийг багасгаж юм уу хугацаан дээр нь анхаарч өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ...Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Тухайн үед нэхэмжлэгчээс бид найз нөхдийн журмаар 90 сая төгрөгийг анх хүүгүй авахаар амаар ярьж тохиролцоод барьцаанд нь 700 м2 Ховд аймгийн *******т сумын ******* багийн 1-7 тоотод байх газрын гэрчилгээг барьцаалсан. Энэ талаараа нэг нотариатаар орж бичгээр гэрээ хийгээгүй. Мөнгөө аваад банканд зээлээ хаасны дараа энэ хэрэгт байгаа гэрээг нөхөж байгуулсан. Учир нь манайд банкны зээл гараагүй тул түүний мөнгийг өгөх боломжгүй болсон. Тиймээс энэ гэрээ бол мөнгө шилжүүлсний дараа нөхөж хийсэн үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр найдаж хийсэн гэрээ юм. Иймд энэхүү гэрээ хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэн тооцоо нийлсэн гэрээ ч бас хүчин төгөлдөр болох үндэслэлтэй байна. Иймд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн "Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч бөгөөд сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа ...Ц. нь 2021 оны 06 дугаар 28-ны өдөр надтай зээлийн гэрээ байгуулж, 90,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаагаар зээлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоногт 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ц.ийн Ховд аймаг, *******т сум, ******* баг 01-07 тоотод байрлах амины орон сууцны зориулалттай 817.1 м2 газар эзэмших эрхийг барьцаалсан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-т зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, иргэд хоорондоо мөнгө зээлэх, мөн харилцан тохиролцож хүү тогтоохыг хуулиар хориглоогүй бөгөөд Ц. нь энэхүү мөнгийг зээлэхийг өөрөө хүсэж, шаардлагатай байгаа тухайгаа хэлж гуйсан, түүний гарцаагүй байдал, хэрэгцээг ойлгоод дээрх мөнгийг зээлэхээр болж, хүү, алдангийг тохирч, бичгээр тохирч, гэрээгээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн.

Тэрээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлсний үндсэн дээр зээлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж, нотариат дээр очиж гэрчлүүлсэн. Хэрвээ тэр хүсээгүй, шаардлагагүй байсан бол яах гэж гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн юм. Нөгөө төлөөр би түүнд хүчээр мөнгө өгч өөртөө хохирол учруулах вэ. Энэхүү зээлийн гэрээ хуульд тавигдах шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Г.******* зээлийн гэрээнд заасан 90 сая төгрөгийг Ц.т шилжүүлэн өгч үүргээ биелүүлсэн.

Харин зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ц. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ямар ч төлбөр төлөөгүй, хугацаа хэтэрсэн болно. Энэ үед зээлдэгч нь үндсэн зээл 90,000,000 төгрөг, сарын хүү 4,500,000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 45,000,000 төгрөг нийт 139,500,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Нэгэнт гэрээний хугацаа дууссан, Ц. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул би шүүхэд нэхэжлэл гаргах гэж байсан. Гэтэл тэр түр хойшлуулахыг удаа дараа гуйж хүссэн учир түүний саналыг хүлээн авч, түүнд итгэсний үндсэн дээр харилцан тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тооцоо нийлж, Төлбөр барагдуулах, мөн барьцааны гэрээг дахин байгуулсан.

Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээгээр Ц. нь дээрх төлбөрийг төлөх эцсийн хугацааг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэж тохирсон ба энэ хугацаанд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар үндсэн зээл 90 сая төгрөгөөс cap бүр 3,9 хувийн хүү төлөхөөр тохирсон. Мөн барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, анхны барьцаалсан газар эзэмших эрх дээр нэмж, ХХК-ийн 496 м2 талбай бүхий хувийн сууц, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 160 м2 талбайтай агуулах, 1200 м2 газар эзэмших эрхийг нэмж барьцаалсан. Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хуульд заасан шаардлагыг хангасан. Энэхүү төлбөрийн хэмжээг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрч, цаашид энэ талаар маргахгүй гэж тохирсон, энэ тухайгаа гэрээнд маш тодорхой тусгасан. Гэвч зээлдэгч Ц. дурдсан хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй, төлбөр төлөх эцсийн хугацаа дууссан тул нэхэмжлэл гаргасан.

сөрөг нэхэмжлэлдээ ....гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох, энэ талаарх нотлох баримтыг гаргах үүрэгтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхойлсон. Тодруулбал, 56.1-д заасан хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг тул түүнийг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй юм. Тэгвэл дээрх зээлийн болон тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 56.1-д заасан аль ч үндэслэлд хамаарахгүй тул хүчин төгөлдөр хэлцэл юм. Харин иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох боловч энэ нь гагцхүү хуулийн 58, 59, 60 дугаар зүйлд заасан тохиолдолд тооцдог. Ц. нь өөрөө хүсэж 90 сая төгрөг зээлэхдээ хүү, алдангиа тохирсон бөгөөд ингэхдээ яаж ноцтой төөрөгдсөн юм? Өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр мөнгө зээлчихээд, өөрийн хэрэгцээгээ хангачихаад, мөнгөө өгөхгүй 2 жил орчим болчихоод одоо болохоор ингэж хэлж байгаадаа ичих хэрэгтэй биш үү? Би өөрийн бизнест хэрэглэж байсан мөнгөө түүнд зээлдүүлэхдээ түүнийг яаж хууран мэхэлсэн юм, яаж түүнд хүч хэрэглэсэн юм? Өөрийнхөө мөнгийг хууран мэхэлж, хүч хэрэглэж хүнд зээлдүүлдэг хүн байдаг юм уу? Үүнийгээ яаж нотлоод байгаа юм, тэр баримтаа гаргаад ир. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу дээр дурдсан 2 гэрээг байгуулсан тул гэрээ хүчин төгөлдөр. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр тул Ц. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай. Биелүүлэхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээс миний бизнес маш ихээр хохирч, үүнээс болж бусдад төлбөр төлөх, тооцоо төлөгдөхгүй болж, алданги, торгууль хүлээхэд хүрч байна. Цаашид энэхүү хохирлоо ч нэхэмжилнэ гэж бодож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

5. Хариуцагч бөгөөд сөрөг нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай хүсэлтдээ: Ц. би өмнө нь тус шүүхэд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0*******1, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13******* тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах шалтгаанаар өөрчилж байна.

Анх 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 90 сая төгрөг авсан. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тооцоо нийлж, нийт төлбөрийг 139,500,00 төгрөг гэж тооцохдоо барьцаанд 2 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж, үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн. Өмнөх зээлийн гэрээний барьцаанд тавьж гэж гэрээ байгуулсан 817,1 м2 газрын гэрчилгээг үл хөдлөх хөрөнгийн газар анхнаасаа бүртгүүлээгүй, гэрчилгээний эх хувийг Г.*******д өгсөн байсан. Иймд Г.*******д нэгэнт бүртгүүлж, барьцаалаагүй эд хөрөнгө болох 817,1 м2 газрын гэрчилгээний эх хувийг гаргуулж авах хүсэлтэй байна. Удаа дараа Г.*******ээс нэхсэн боловч өгөөгүй болно.

Иймд Ховд аймгийн *******т сумын ******* багийн 01-07 тоотод байрлах 817,1 м2 Ү- улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний эх хувийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний цахим үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн бүртгэлийн 1324 дугаартай Барьцааны гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн бүртгэлийн 1325 дугаартай Барьцааны гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Г.*******, Э. нарын иргэний цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гийн ын нэр дээрх Ховд, *******т, 5-р баг, -1, 138 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаартай, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийн 0*******1 дугаартай Зээлийн гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн бүртгэлийн 0*******1 дугаартай Барьцааны гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Г.*******, Ц. нарын иргэний цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ын ийн нэр дээрх нэгж талбарын дугаартай, Ховд, *******т, ******* баг, 01-07 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Э., Ц. нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, ХХК-ийн нэр дээрх Ховд аймгийн *******т сумын 5-р баг, 1-138 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХХК-ийн нэр дээрх Ховд аймгийн *******т сумын 5-р баг, 1-138 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн Г.*******ээс М.д 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн итгэмжлэл, ын ийн нэр дээрх нэгж талбарын дугаартай, Ховд, *******т, ******* баг, 01-07 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг,

Хариуцагч талаас иргэн Э.оос Ц.т 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-, Ү- улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Ховд, *******т, 5-р баг, -1, 138 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э- дугаартай газар, ын ийн нэр дээрх нэгж талбарын дугаартай, Ховд, *******т, ******* баг, 01-07 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолтыг тус тус нотлох баримтаар бүрдүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.*******ээс хариуцагч Ц., Э. нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 157,050,000 төгрөг гаргуулах, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай, харин хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь Г.*******д холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхийг хуулиар зохицуулсан. Шүүх хуралдааны явцад хариуцагч бөгөөд сөрөг нэхэмжлэгч Ц. нь сөрөг нэхэмжлэлээ өөрчилсөн шаардлагыг гаргасан боловч шүүхээс уг шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан үндэсэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж гаргаж, зөвхөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч Г.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 90,000,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөг /1 сарын 5 хувийн хүүтэй/, алданги 45,000,000 төгрөг, мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 90,000,000 төгрөгийн хүү 17,550,000 төгрөг /5 сарын 3,9 хувийн хүүтэй/, нийт 157,050,000 төгрөгийг Ц.ээс гаргуулж, тус зээлийн барьцаанд ХХК-ийн өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, 160 м.кв талбайтай агуулах, ХХК-ийн өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, 496 м.кв үйлдвэрийн зориулалттай хувийн сууц, Н.ын эзэмшлийн нэгж талбарын дугаартай, 1200 м.кв талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай газар, Ц.ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай, 817 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар зэргийг тус тус барьцаалан зээлийг авсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү... гэж тайлбарлажээ.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Анхны авсан үндсэн зээл 90,000,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 45,000,000 төгрөгийн хувьд нэгэнт дахин гэрээ байгуулж, гэрээнд 45,000,000 төгрөг гээд гарчихсан учраас зөвшөөрөхгүй бол миний буруу болчих гээд байгаа учир үүнийг багасгаж өгөхийг хүсэж байна. Харин сүүлд гарсан хүү 17,550,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл, банкны зээл гараагүй, одоо хийж байгаа ажил маань энэ мөнгийг төлөхөд хэцүү, гэрээний хэрэгжилтийн явцад корона вирусын нөхцөл байдал хүндэрсэн байсан. Мөн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ хийхдээ Ц. миний эзэмшлийн 817 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг барьцаалаагүй, улсын бүртгэлд барьцаалбараар бүртгүүлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргана.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээ, мөн өдрийн Барьцааны гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, Ц.ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай, 817 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Г.*******, Ц., Э. нарын иргэний цахим үнэмлэх, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ, мөн өдрийн 2 төрлийн Барьцааны гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/, ХХК-ийн өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, 160 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, ХХК-ийн өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, 496 м.кв үйлдвэрлэл, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, иргэн Н.ын эзэмшлийн нэгж талбарын дугаартай, 1200 м.кв талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээ, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудын нотариатаар батлуулсан хуулбар, мөн Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1037 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /4 хуудас/, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 400 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан 33680 дугаартай газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт, 211******* дугаартай газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Зохигчийн хооронд анх 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан Барьцааны гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгчээс 90,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй хариуцагч Ц.т зээлдүүлэхээр, зээлдэгч нь зээлдүүлэгчид гэрээнд заагдсан зээлсэн мөнгийг хугацаандаа төлөхөөр, зээлдэгч үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцон гарын үсэг зурж, нотариатаар батлуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Тус зээлийн барьцаанд Ц.ийн эзэмшлийн Ховд аймгийн, *******т сум, ******* баг эко 01-07 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 817 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалан зээлийг авсан байна.

Улмаар зээлдэгч 1 сарын хугацаанд үндсэн зээл, хүүг төлж чадаагүйгээс талууд 2021 оны 11 дүгээр сарын 28-ны Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ болон барьцаа гэрээг шинэчлэн байгуулах замаар үндсэн зээл 90,000,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөг, алданги 45,000,000 төгрөг, нийт 139,500,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, гэрээг нотариатаар батлуулжээ.

Энэхүү Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний дагуух зээлийн барьцаанд ХХК-ийн өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, 160 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ХХК-ийн өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, 496 м.кв үйлдвэрлэл, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Э.ын эцэг болох иргэн Н.ын эзэмшлийн нэгж талбарын дугаартай, 1200 м.кв талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай газар зэргийг барьцаалж, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 33680 дугаартай газар эзэмших эрхийн барьцааны бүртгэл, 211******* дугаартай газар эзэмших эрхийн барьцааны бүртгэл бүхий тус тусын барьцаалбар хийгдсэн нь тогтоогдож байна.

6. Талуудын маргааны зүйл нь хариуцагч, түүний өмгөөлөгчөөс тайлбарлахдаа ...нэхэмжлэгч Г.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хүү 17,550,000 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй, мөн Ц.ийн эзэмшлийн Ховд аймгийн, *******т сум, ******* баг эко 01-07 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 817 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2 дахь гэрээндээ тохиролцоогүй, түүнчлэн алданги 45,000,000 төгрөг нь илт их байх тул шүүх эрх хэмжээний хүрээнд багасгаж өгнө үү гэж маргаж, харин үндсэн зээл 90,000,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөг, алдангийн тодорхой хэсгийг төлж барагдуулах талаар маргаагүй болно.

7. Дээрх байдлаас үзэхэд, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ..., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д ...Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно..., *******2 дугаар зүйлийн *******2.6-д ...Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ... гэж тус тус зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдэгч зээлсэн мөнгийг тохирсон хугацаандаа буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг буюу үндсэн зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй.

 7.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-гээр зохигчийн хооронд үндсэн зээлийн хэмжээ 90,000,000 төгрөг, гэрээний тогтоосон хугацаа 1 сарын хүү 4,500,000 төгрөг, нийт 94,500,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй болох нь маргаагүй байдлаар тогтоогдов.

7.2. Тэрээр, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.7-д ...Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөх...-өөр тохиролцсон байх ба гэрээнд үүрэг гүйцэтгэх эцсийн хугацааг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байхаар тусгасан байна.

7.3. Улмаар зээлдэгч дээрх гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх боломжгүйтэй холбоотой талууд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээний 2.1-д зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчид үндсэн зээл 90,000,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөг, алданги 45,000,000 төгрөг, нийт 139,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

7.4. Зохигч 90,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлж авсан, хүү 4,500,000 төгрөгийг төлөх талаар маргаагүй байх учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.

7.5. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 45,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

Талуудын байгуулсан гэрээнд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.6-д заасантай нийцэж байгаа хэдий ч хариуцагч талын шүүх хуралдаанд ...гэрээний хэрэгжилтийн явцад дэлхий нийтэд Ковид-19 цар тахал үүссэн нөхцөл байдал хүндэрч, хил, гааль хаагдсан, бизнес эрхлэх хүндрэлтэй болсон, үүнээс шалтгаалж үл хөдлөх хөрөнгүүдээ худалдан борлуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байгааг талууд мэдэж байсан. Энэ нь гэрээний 2.5-д ...Ц. нь дээрх төлбөрийг төлөх боломжгүй болсон талаар удаа дараа тайлбар гаргаж, төлбөрийг тодорхой хугацаанд хойшлуулах хүсэлт гаргасныг Г.******* хүлээн авсан... гэж зааснаар нотлогдож байгаа, тиймээс алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэх тайлбарыг харгалзан үзэж Иргэний хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.8-д ...Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно... гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хэмжээг /45,000,000 төгрөгийг 20 хувь багасгаж 9,000,000 төгрөгөөр тооцсон/ 20 хувь багасгаж тогтоож, нэхэмжлэгчээс хариуцагчид 36,000,000 төгрөгийг олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

8. Харин нэхэмжлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний дагуух 5 сарын хүү 17,550,000 төгрөгийг доорх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана... гэж зохицуулсан.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурсан, хүчин төгөлдөр гэрээ боловч гэрээний 2.6-д ...Ц.ийн хүсэлтийг хүлээн авч төлбөр төлөх эцсийн хугацааг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэж тогтов..., 2.7-д ...Төлбөр төлөгч нь энэхүү гэрээ байгуулсан өдрөөс эхлэн тохиролцсон төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд хэтрүүлсэн хугацаанд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар зээлийн үндсэн төлбөр болох 90,000,000 төгрөгөөс сар бүр 3,9 хувийн хүү төлөхөөр тохиролцов... гэж тусгагдсанаас үзэхэд, нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх зээлийн хүү нэхэмжлэх эрхгүй байна. Тодруулбал, гэрээнд зааснаар төлбөр төлөх эцсийн хугацааг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэж тохиролцсон байх бөгөөд хэрэв уг хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд сарын 3,9 хувийн хүү бодогдохоор тохиролцсон гэж ойлгох ба нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сараас хойшхи хугацаанд хүү нэхэмжлээгүй гэж тайлбарласан учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хүү 17,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

9. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 0*******1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1324, 1325 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон уг барьцааны гэрээнд тусгаснаар Ц., ХХК-ийн захирал Э., Н. нар нь өөрийн нэр дээрх бүртгэлтэй эзэмшлийн, мөн ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг зээлийн барьцаанд барьцаалуулж, Үүнд: ХХК-ийн өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, 160 м.кв талбайтай агуулах, ХХК-ийн өмчлөлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, 496 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай хувийн сууц, иргэн Н.ын эзэмшлийн нэгж талбарын дугаартай, 1200 м.кв талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай газар, Ц.ийн эзэмшлийн Ховд аймгийн, *******т сум, ******* баг эко 01-07 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 817 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, холбогдох байгууллагуудын мэдээллийн санд барьцаалбараар бүртгүүлсэн болох нь нотлогдож байна.

9.1. Хариуцагч талаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулахдаа Ц.ийн эзэмшлийн Ховд аймгийн, *******т сум, ******* баг эко 01-07 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 817 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалаагүй гэж маргасан нь үндэслэлтэй.

Учир нь, талуудын хооронд байгуулагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний 1.1-д ...Энэхүү гэрээний зорилго нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үүссэн шаардлагыг тооцоо нийлэх замаар хааж, ..хариуцлагыг зохицуулахад оршино..., 7.3-т ...Талууд харилцан тохиролцож барьцааны зүйлийг өөрчилж болох ба барьцааны гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ... гэжээ.

Энэ тохиолдолд Ц.ийн эзэмшлийн Ховд аймгийн, *******т сум, ******* баг эко 01-07 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 817 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газар нь өмнөх Зээлийн гэрээ-ний дагуу Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 211******* дугаартай газар эзэмших эрхийн барьцаалбараар бүртгэгдсэн хэдий ч дээрх 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-гээр барьцааны гэрээнд өөрчлөлт орсноор барьцаалбараас хасагдах нь үндэслэлтэй гэж дүгнэж, хариуцагч талын татгалзлыг хүлээн авч, нэхэмжлэгчээс хариуцагч Ц.ийн эзэмшлийн гэх Ховд аймгийн, *******т сум, ******* баг эко 01-07 тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 817 м.кв талбайтай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлийг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Иймд, хариуцагч Ц.ээс үндсэн зээл 90,000,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөг, алданги 36,000,000 төгрөг, нийт 130,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Ц. зээлээ төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Ү- улсын бүртгэлийн дугаартай, 160 м.кв талбайтай агуулах, Ү- улсын бүртгэлийн дугаартай, 496 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай хувийн сууц, нэгж талбарын дугаартай, 1200 м.кв талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу дээрх хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, харин нэгж талбарын дугаартай, 817 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д ...Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж зааснаар хариуцагч нараас 810,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, *******2 дугаар зүйлийн *******2.4-т тус тус зааснаар хариуцагч Ц.ээс үндсэн зээл 90,000,000 төгрөг, хүү 4,500,000 төгрөг, алданги 36,000,000 төгрөг, нийт 130,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Ц. зээлээ төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Ү- улсын бүртгэлийн дугаартай, 160 м.кв талбайтай агуулах, Ү- улсын бүртгэлийн дугаартай, 496 м.кв үйлдвэрийн зориулалттай хувийн сууц, нэгж талбарын дугаартай, 1200 м.кв талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэгж талбарын дугаартай, 817 м.кв амины орон сууцны зориулалттай газрыг шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 953,536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 810,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН