| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/118 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Хохирогч: М.Х,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон яллагдагч Б овогт Б-н Бд холбогдох эрүүгийн 2527000540135 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн хянан авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""""""" төрсөн, 37 настай, эрэгтэй, д""""""""""""""""""""""""" ажиллаж байсан, ам бүл 2, ээжийн хамт """""""""""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, """""" регистрийн дугаартай, Б овогт Б-н Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь """"""""""""" нутаг дэвсгэрт байрлах """"""""н ажлын байранд тус бүлгийн аврагч, гал сөнөөгч М.Хийг “ажлын байран дээр унтлаа” гэх шалтгаанаар 2024 оны 07 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө өшиглөх, цохих үйлдлээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “баяр тэмдэглэж байгаад орхиж явах гэлээ” гэх шалтгаанаар цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “бээлийгүй жагссан” гэх шалтгаанаар М.Хийг газарт хоёр гараар нь тулуулан хэвтүүлж хоёр гарын алга сарвууны хөлдөлт үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруу болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь """"""""""""" нутаг дэвсгэрт байрлах """"""""н ажлын байранд тус бүлгийн аврагч, гал сөнөөгч М.Хийг “ажлын байран дээр унтлаа” гэх шалтгаанаар 2024 оны 07 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө өшиглөх, цохих үйлдлээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “баяр тэмдэглэж байгаад орхиж явах гэлээ” гэх шалтгаанаар цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “бээлийгүй жагссан” гэх шалтгаанаар М.Хийг газарт хоёр гараар нь тулуулан хэвтүүлж хоёр гарын алга сарвууны хөлдөлт үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.Бы би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч М.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Болсон явдлын тухайд би 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө 08 цаг 48 минутад би ажил дээрээ очсон бөгөөд ажил дээрээ очихдоо бээлийгээ гэртээ орхисон байсан болохоор бээлийгүй жагссан. Тухайд үед бүлгийн дарга Б үүрэг тавьж байсан бөгөөд намайг бээлийгүй байна гэж уурлаад газарт хоёр гарын алгаар гар тулж хэвтэх тушаал өгсөн. Тухайн үед би газарт ойролцоогоор 20-30 минут гар тулж хэвтсэн бөгөөд сүүл рүүгээ миний хоёр гар мэдээ алдаж алга хэсэг нь цайгаад эхэлсэн болохоор би бүлгийн дарга Бд хандан "дарга аа миний гар хөлдөхнээ" гэж хэлтэл Б дарга "зүгээр гар тулаад хэвтэж бай пизда минь" гээд намайг босгоогүй. Тэгтэл хажууд зогсож байсан ажлын ах Нр Б даргад хандан "Хийн гар цайчихсан байна шүүдээ, одоо болох юм биш үү" гэж хэлтэл Б дарга намайг босгоод "наад гараа цасаар үр пизда минь, бааштай пизда вэ" гэж хэлсэн. Би хэлснийх нь дагуу ажлын үүдэнд очиж хоёр гараа цасаар үрэх гэхэд миний хоёр гарын хуруунууд хоорондоо яг мод шиг тог тог гэж дугараад гар дээр цас ч хайлахгүй байсан. Тэгтэл Б дарга намайг дотогш орж буузны мах тат гэж тушаасан бөгөөд би дотогш орж мах татах гэхэд гар мэдээгүй болоод татаж чадахгүй байсан. ... Б.Б нь урьд өмнө намайг хоёр удаа согтуу байх үедээ цохиж зодож байсан. Тухайлбал 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр намайг ажил дээр 24 цагийн жижүүртэй хонож байх үед шөнийн 02 цагийн орчимд Б дарга гаднаас согтуу орж ирээд намайг ээлжтэй хонож байж унтлаа гэх шалтгаанаар цохиж зодсон бөгөөд ойролцоогоор 20-25 удаа миний элэг, бөөр, толгой, нүүр, шанаа хэсэг рүү гараараа цохиж зодсон бөгөөд намайг цохиулсны улмаас газарт унасны дараа миний нуруу, бөөр хэсэг рүү 4-5 удаа өшиглөж зодсон. Тухайн үед Б дарга миний зүүн талын шанаа хэсэгт рүү гараа зангидаж байгаад цохисны улмаас би толгойн баруун хажуу хэсгээрээ хана мөргөж баруун хөмсгөө сэтэлсэн. ...Энэ явдлын дараагаар 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хужирт сумын Эрэн хайх аврах бүлэгт ажиллаж байгаад тухайн үед шилжин томилогдсон Б ахыг бүлгээрээ гаргаж өгөхөөр болоод Хужирт сумын "Буянт Хайрхан" баар караокед архи, пиво ууцгаасан бөгөөд тус үйл ажиллагаа тарсны дараагаад Б дарга бид хоёр ажил дээр ирж бусад хүмүүс тэндээсээ шууд тарсан. Ажлын гадаа ирсний дараагаад над руу ээж залгаад ирэх болж байна уу? гэхлээр нь би Б даргад гэр рүүгээ явах талаараа хэлсэн. Тэгтэл Б дарга "чи намайг орхиод явах гэлээ" гэх шалтгаанаар надад уурлан миний баруун чих рүү гараараа нэг удаа цохиж миний хэнгэргийг хагалсан. ...маргааш нь """"""""""д очиж чихээ үзүүлтэл миний баруун чихний хэнгэргийг цоорсон байна гэж хэлсэн. Би тухайн үед эмнэлэгт үзүүлэхдээ Б даргад зодуулсан тухайгаа үнэнээр нь хэлж байсан бөгөөд ажлын гадаа намайг цохиж байхыг тухайн үед ээлжтэй хонож байсан А ах ажил дотроос цонхоор хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний санаж байгаагаар 2024 оны 07 дугаар сарын сүүлчээр /өдрийг нь тодорхой санахгүй байна/ өглөө ажил дээр очтол М.Х цустайгаа холилдчихсон сууж байсан бөгөөд юу болсон талаар нь асуухад бүлгийн дарга Б.Б үүрээр согтуу орж ирээд намайг унтлаа гэх шалтгаанаар зодож хөмсөг сэтлээд хаячихлаа гээд баруун талынхаа хөмсгийг харуулсан. Тухайн үед М.Хийн баруун талынх нь хөмсөг нэлээд том язарсан байсан бөгөөд би өөрийн аранзнаас тамидины уусмал хөвөн бент гаргаж хөмсгийг нь арчиж цэвэрлэж өгөөд """""""""" рүү явуулж оёдол тавиулсан. Үүний дараагаар 2024 оны 11 дүгээр сард дунд үед /өдрийг нь сайн санахгүй байна, манайд ажиллаж байгаад шилжсэн Б ахыг гаргаж өгсөн өдөр байсан/ намайг ажил дээр жижүүртэй хонож байх үед бүлгийн дарга Б.Б оройн 23 цагийн орчимд ажлын гадаа М.Хтэй хамт ирсэн бөгөөд яг ирж байхыг нь би харчихаад уурын зуух орж галаа түлчихээд эргээд гартал М.Х бүлгийн даргаас зугатаагаад гүйчихсэн. Тэгтэл бүлгийн дарга намайг машинаа барь гэж бариулаад Хийн араас хөдөлсөн гадуур хэсэг хайж байгаад гэрт нь очсон. ...унтсаных нь дараа Х рүү залгаж унтчихлаа гэж хэлтэл М.Х гаднаас орж ирээд надтай хоносон. Маргааш өглөө нь “бүлгийн дарга урьд шөнө чих рүү цохичихсон чинь одоо өвдөөд, хамраа чимхээд дүлэхээр чихээр хий гараад байна” гэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Х.Нр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 09 цагт """""""""""алба хаагчид бүлгийн байрны гадаа нэгдэж бүлгийн дарга Б.Баас үүрэг чиглэл авч тус өдрийн томилгоотой танилцсан. Тус өдрийн нэгдэлтэнд М.Х бээлийгүй ирсэн байсан бөгөөд бүлгийн дарга Б.Б яагаад бээлийгүй байгаа талаар нь асуухад М.Х "байхгүй" гэсэн хариулт өгсөн бөгөөд бүлгийн дарга М.Хийг хувцасны зөрчилтэй байна гээд газарт нүцгэн гараар нь гар тулж 10 минут орчим хэвтүүлсэн. М.Хийг гар тулж хэвтэж байх үед жагсаал дотроос харахад гар нь цайгаад хайрагдчихсан юм шиг харагдаад байхлаар нь би бүлгийн даргад "М.Хийн гар цайчихсан байна" гэж хэлэхэд бүлгийн дарга М.Хэд бос команд өгч босгосон бөгөөд М.Х босоод хоёр гараа цасаар үрсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн Хархорин сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч Л.Амгалангийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ӨВХ0725/276 дугаартай “...М.Хийн биед зүүн талын дух, зулайн дэлбэнгийн гүний цагаан бодист цөөн тооны жижиг толбот цайвар өөрчлөлтүүд илрэл. Хоёр талын тархины арын артериудын захын салаанууд нарийсал агчилт, 2 гарын алга сарвууны хөлдөлт хөлдөлтийн дараах байдал алга сарвууны атгах тэнийлгэх хөдөлгөөний бууралт сарвуунуудын хумс харлаж эргэн төлжиж буй байдал, баруун хөмсөгт сорви, баруун чихний хэнгэргэн хальс цоорол баруун чихний сонсгол буурал, хамрын таславчийн мурийлт гэмтэл, өөрчлөлтүүд тогтоогдлоо. ...б.Дээрх зүүн талын дух, зулайн дэлбэнгийн гүний цагаан бодист цөөн тооны жижиг толбот цайвар өөрчлөлтүүд илрэл. Хоёр талын тархины арын артериудын захын салаанууд нарийсал агчилт өөрчлөлтийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй эмгэг шалтгаант байх боломжтой. 2 гарын алга сарвууны хөлдөлт хөлдөлтийн дараах байдал алга сарвууны атгах тэнийлгэх хөдөлгөөний бууралт сарвуунуудын хумс харлаж эргэн төлжиж буй байдал гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун хөмсөгт сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Үүссэн цаг хугацаандаа Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун чихний хэнгэргэн хальс цоорол гэмтэл, баруун чихний сонсгол буурал нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хамрын таславчийн мурийлт гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Үүссэн цаг хугацаандаа Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-47 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨВХ/0825/089 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ шинжээчийн дүгнэлтэд: “...1.2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бусдад зодуулсаны улмаас шалтгаалан М овогтой Х /""""""""/-ын сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинж хүндэвтэр түвшинд илэрсэн. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь """"""""""""" нутаг дэвсгэрт байрлах """"""""н ажлын байранд тус бүлгийн аврагч, гал сөнөөгч М.Хийг “ажлын байран дээр унтлаа” гэх шалтгаанаар 2024 оны 07 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө өшиглөх, цохих үйлдлээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “баяр тэмдэглэж байгаад орхиж явах гэлээ” гэх шалтгаанаар цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “бээлийгүй жагссан” гэх шалтгаанаар М.Хийг газарт хоёр гараар нь тулуулан хэвтүүлж хоёр гарын алга сарвууны хөлдөлт үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн болон хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Хийг өшиглөх, цохих,
мөн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “бээлийгүй жагссан” гэх шалтгаанаар хохирогчийг газарт хоёр гараар нь тулуулан хэвтүүлж хоёр гарын алга сарвууны хөлдөлт үүсгэсэн үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б хохирогч М.Хийн бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ӨВХ/0825/089 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ шинжээчийн дүгнэлтэд хохирогч М.Хэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн “хоёрдугаар” зэрэглэл /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/-ээр тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч М.Хэд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7,000,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, сэтгэцэд учирсан хор уршигт 660,000*10=6,600,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч М.Хэд олгохоор тус тус шийдвэрлэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Бы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр тус тус торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Дөрөв. Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 06 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Бг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА