Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/119

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн,

Улсын яллагч Н.М /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Мягмартуяа,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч З овогт Д-ндийн Бт холбогдох эрүүгийн 2327001710199 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, """"""""""""" төрсөн, 44 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, """"""""""""""" ажилтай, """""""""""""" хамт Б""""""""""""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"""" регистрийн дугаартай, З овогт Д-ндийн Б. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн П.Сын эзэмшлийн """"" улсын дугаартай Lexus-470 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг, мөн дүрмийн 3.4.6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн дүрмийн 23.9.а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч, мөн дүрмийн 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь ММ8:150:13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн заалтуудыг тус тус зөрчиж оролцсон бөгөөд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр баг Шарлин гэх газрын орчимд улсын чанартай хот хоорондын А0301 авто замд цаг агаар сэрүүсэж, цас орж, цасан шуурга шуурч, замд халтиргаа, гулгаа үүссэн байх үед Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус автомашин жолоодлогоо алдаж, замын хажуу руу буюу ертөнцийн зүгээр замын хойд тал руу шидэгдэн онхолдож, тээврийн хэрэгслийн 3 дугаар эгнээнд буюу арын суудалд сууж явсан насанд хүрээгүй иргэн А.О нь онхолдох үед тээврийн хэрэгслийн цонхоор шидэгдэж, цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун уушги, элэгний саран холбоос, дэлүү, зүүн бөөрний язрал, урагдал, цус хуралт, зүүн атгаал ясны зөрсөн, сэлтэрхийд далд хугарал, зүүн 2-12-р хавирганы толгойн салалт, баруун 2,3-р хавирганы хугарал, гавлын зулай ясны цууралт, цээжний гялтан хальс, баруун бөөр, нойр булчирхайн эдийн цус хуралт, баруун бугалгад шарх, баруун хацар, доод эрүү, цээж, зүүн хөх, баруун бугалга, хэвлий, бүсэлхий, баруун бугуй, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд зэргийн гэмтэл авч нас барсан, Мөн тус тээврийн хэрэгслийн хоёрдугаар эгнээний баруун талын цонхон талд сууж явсан иргэн Б.Нийн биед хүзүүний С6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл,

Гуравдугаар эгнээнд буюу арын суудалд сууж явсан иргэн Б.Хын биед тархи доргилт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл, насанд хүрээгүй иргэн Х.Бын биед баруун эгэм ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл, насанд хүрээгүй иргэн А.Оын биед тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл, насанд хүрээгүй иргэн А.Оийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зовхи, хөмсөг, хацар, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд:

шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 01 (нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, санал болгоход зөвшөөрсөн” гэж,

       шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 29-33 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 36-40 дүгээр хуудас/,

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө үүрийн 5 цаг өнгөрч байхад манай хамаатнууд болох Д.Б, Б.С, Б.М П.С Б.Н би тэгээд манай том охин Б.Х А.О А.О А.О нарын хамт Лексус 470 маркийн автомашинтай хөдлөөд манай машины араас хамаатнуудын хоёр машин дагаад явж байсан ба """""""" ороод замдаа дугуй хийлүүлчхээд шинэ цагаан хаалга өнгөрч байхад цасан шуурга шуураад """""""" баг Шарин гэх газар 60-70 км цагийн хурдтай явж байтал замын гөлгөр хэсэг дээр халтираад нааш цаашаа шарваад жолооч Б та нар тайван байж бай гэж хэлээд явж байснаа нэг л мэдэхэд дээшээ харж онхолдоод манай охин А.О баруун талын цонхоор шидэгдсэн гараад би яг хэд эргэснийг нь санахгүй байна дээшээ хараад онхолдсон байсан. Тэгээд би хамгийн түрүүнд машинаас гарч ирээд жолооч цуг явж байсан М, С 2 гаргаад миний охин О цонхоор гарааджалганд шидэгдсэн байхаар нь би гүйж очоод тэврээд сууж байтал араас явж байсан 2 машин ирээд О нар барсан байна гэж хэлээд машин руугаа хийсэн. Тэгээд дэлгүүрийн эгч явган гүйж ирээд бид хэдийг дэлгүүртээ оруулаад Бүрд сумын эмнэлэгт цагдаагийн хэсэг рүү залгаж хэлсэн. ... Жолооч Бийн хажууд С, ард талын суудал дээр би миний хажууд М, С нар байсан ба хамгийн ард талын суудал дээр миний том охин Х, хүүхэд """""тайгаа, тэгээд хажууд нь миний охин О, О, О нар байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/,

Хохирогч Б.Нийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн “...ослын улмаас хүзүүний 1 дүгээр үеийн нугалам цуурсан, хурууны яс бас цуурсан гэж эмч хэлж байсан, бусдаар ямар нэг гэмтэл учраагүй, эмчилгээ хийлгээгүй, эмчид үзүүлээд хэдэн төрлийн эм авч уусан, тэгээд л өөрөө эдгэрсэн , одоо миний биед ямар нэгэн өвдөлт, зовуурь байхгүй, хэвийн болсон. надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй, ямар санаатай осол аваар хийсэн биш дээ..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...манайх """""""""""""анд хөдөө ганц гэрээр амьдардаг, тэгээд манай нөхөр хүүхдүүдээ болон малаа хараад үлдсэн, би болон манай гэр бүлийн зүгээс охин А.Оийн нас барсан асуудалд ямар нэгэн гомдол санал байхгүй....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...осолд орсны дараа Өвөрхангай аймгийн төвд эмнэлэгт очиж боолт хийлгүүлсэн, түүнээс хойш ямар нэгэн эм тариа хэрэглээгүй, эмнэлгийн байгууллагаар дахиж үйлчлүүлээгүй, одоо биеийн байдал хэвийн болчихсон, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний төрсөн эгч Т нь """""" ажиллаж амьдардаг байсан юм. Тэгээд 2023 оны 11-р сарын 03-ны өдөр Т эгчийг нас барсан талаар сонсоод манай хамаатнууд """"""""""""""д цуглаад маргааш нь буюу 11-р сарын 04-ний үүрээр Улаанбаатар хот руу явцгаасан. Би замдаа унтаж явсан болохоор яг ямар шалтгааны улмаас машин онхолдсон болохыг мэдэхгүй, унтаж явсан чинь толгой руу нэг юм цохих шиг болоод сэрэхэд машин доош харчихсан, арын цонх хагарчихсан байсан. Манай аавын дүүгийн хүүхэд Б жолоо барьж явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудас/,

Гэрч М.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ний орой манай нөхрийн дүү болох Мын эхнэр Т """""" нас барчихлаа гэхээр нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний үүрээр 06 цаг гээд """""""" 9-үүлээ Лексус 470 маркийн авто машинтай Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд манай нөхөр С тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад """""""" орохоос наана С Хүргэн Бт унуулаад би жаахан унтаадахъя гээд унуулсан. Тэгээд Б машин уначихсан бид нар жаахан унтаад явж байсан чинь гэнэт гулгах шиг болсон тэгэхээр нь би юу болж байна гээд харсан чинь гулгах шиг болоод би ухаан алдсан байсан нэг сэрхэд Шарлин гэх газрын дэлгүүрт сэрсэн. ...Аваар болох үед Б уначихсан явж байсан. жолоочийн хажуугийн урд суудал дээр би суусан байсан. арын суудал дээр жолоочийн ард Х гэх хүн суусан байсан голд М суусан байсан. манай нөхөр С машины зүүн талын арын хаалган дээр суусан байсан. арын суудлын ард бас суудал байсан тэр дээр 3 хүүхэд орж суусан байсан. би сайн танихгүй болохоор хэн хаана суусан байсныг санахгүй байна. ...Тухайн өдөр цасаар шуураад зам гулгаатай байсан болохоор зөөлөн явж байсан. яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 104-105 дугаар тал/,

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би """""""" тухайн өдөр ээж НаранТ 3 дүүгийнхээ хамт өөрийн хүүхэдтэйгээ тэгээд хэдэн хүн байсан нийт 9-үүлээ Улаанбаатар хот руу явж байсан. Тэгээд """""""" ороод машиндаа бензин дүүргээд цаашаа Улаанбаатар хот руу явж байгаад би унтаад явж байсан чинь нэг мэдсэн чинь машин онхолдсон байсан. Би болсныг мэдээгүй Тэгээд машин онхолдсон байгааг мэдээд дүү нараа машинаас гаргасан. Тэгсэн чинь манай нэг дүү байхгүй байхаар нь хайсан машины зүүн талд санагдаж байна жалганд нас барсан байдалтай олдсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/,

Гэрч П.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дүүгийн эхнэр """""" нас барсан юм. Тэгээд бид нар Улаанбаатар руу буяны ажилд нь явахаар болсон. Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны орой """"""""""""""д манай гэрт сумдаас хамаатан садан төрлийн 14-15 хүүхэд том хүн ирж хоноод өнөөдөр өглөө 07 цагийн үед 3-н машинтай Улаанбаатар хөдөлсөн. Миний суусан Лексус 470 маркийн машинд би эхнэр """""", худ Мягмар худ Т, хүргэн Б болон Тийн 4 хүүхэд 4-10 насны явж байсан. Тэгээд бид нөгөө 2 машинаас түрүүлээд нэлээн зайтай урд нь явсан ба Өвөрхангай хүртэл ямар нэгэн цас орсон зүйлгүй байснаа, Өвөрхангай өнгөрөөд хэсэг явж байтал урдаас цас шуурч эхэлсэн би ч унтаад өгсөн. Гэнэт л манай эхнэр """""" "Хүүе хүүе Б гэхэд Б хариуд нь за за тайван байж бай гэж хэлсэн. Тэгээд л нэг мэдсэн машин онхолдсон байсан. Сүүлд бодоход зам дээр машин шарвах дайвалзах үед нь манай эхнэр Бт хандаж хүүе хүүе гэж хэлсэн юм болов уу гэж бодсон. Машин доошоо хараад хөмөрчихсөн байсан учир бид нар машины цонхоор нь гарсан, жолооч суудал дээрээ ухаан алдчихсан байхаар нь хаалгаар татаж гаргасан нэг хартал Т 1 хүүхдээ тэвэрчихсэн газарт сууж байсан. ...би анх """""" жолоо барьж байгаад Нарийнтээл сумаас жолоогоо Бт шилжүүлсэн. Учир нь миний нойр хүрээд байсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хатаст хэргийн 89-91 дүгээр хуудас/,

Гэрч П.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 07 дугаар сарын үед доод эд ангиудыг бүгдийг нь шинээр солиулсан, түүнээс хойш ямар нэгэн эвдрэл учраагүй хэвийн байсан, ер нь бол машины хуулийн хүрд бага зэргийн чичирдэг юм л даа, тухайн үед ч мөн адил чичирч байсан. Гэхдээ дугуй болон доод эд ангиудад ямар нэгэн нөлөө байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар хуудас/,

Сэжигтэн Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр """""""""""""аас манай хамаатан нар Баянхонгор аймагт шөнө ирсэн, """""" ажил явдал гараад, тэгээд аймгаас С гээд хүргэн ахын машиныг аваад 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө эрт үүрээр гараад явсан. Тухайн үед машины эзэн С өөрөө машинаа унаад аймгаас гараад явсан намайг үнэмлэхээ авчхаарай гэхээр нь би авсан байна машин дотор бид нар надтай нийлээд 6 том хүн 2 хүүхэд явж байсан. Өвөрхангай аймгийн Нарийн тээл сум ороод манай хүргэн ах С надад машинаа өгсөн одоо чи унаад яв гээд тэгээд би цаашаа машиныг нь унаад Өвөрхангай аймгийн төв ороод цаашаа бараг 100 гаран км явж байсан байх өөдөөс цас ороод зам халтиргаатай болж байсан тэгсэн гэнэт машин бөгсөө шарваад байхаар нь би замын хажуу хэсгээр зөөлөн буулгаад хаалган дээр суусан байсан. арын суудлын ард бас суудал байсан тэр дээр 3 хүүхэд орж суусан байсан. би сайн танихгүй болохоор хэн хаана суусан байсныг санахгүй байна. ...Тухайн өдөр цасаар шуураад зам гулгаатай байсан болохоор зөөлөн явж байсан. яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/,

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би """""""" тухайн өдөр ээж НаранТ 3 дүүгийнхээ хамт өөрийн хүүхэдтэйгээ тэгээд хэдэн хүн байсан нийт 9-үүлээ Улаанбаатар хот руу явж байсан. Тэгээд """""""" ороод машиндаа бензин дүүргээд цаашаа Улаанбаатар хот руу явж байгаад би унтаад явж байсан чинь нэг мэдсэн чинь машин онхолдсон байсан. Би болсныг мэдээгүй Тэгээд машин онхолдсон байгааг мэдээд дүү нараа машинаас гаргасан. Тэгсэн чинь манай нэг дүү байхгүй байхаар нь хайсан машины зүүн талд санагдаж байна жалганд нас барсан байдалтай олдсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/,

Гэрч П.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дүүгийн эхнэр """""" нас барсан юм. Тэгээд бид нар Улаанбаатар руу буяны ажилд нь явахаар болсон. Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны орой """"""""""""""д манай гэрт сумдаас хамаатан садан төрлийн 14-15 хүүхэд том хүн ирж хоноод өнөөдөр өглөө 07 цагийн үед 3-н машинтай Улаанбаатар хөдөлсөн. Миний суусан Лексус 470 маркийн машинд би эхнэр """""", худ Мягмар худ Т, хүргэн Б болон Тийн 4 хүүхэд 4-10 насны явж байсан. Тэгээд бид нөгөө 2 машинаас түрүүлээд нэлээн зайтай урд нь явсан ба Өвөрхангай хүртэл ямар нэгэн цас орсон зүйлгүй байснаа, Өвөрхангай өнгөрөөд хэсэг явж байтал урдаас цас шуурч эхэлсэн би ч унтаад өгсөн. Гэнэт л манай эхнэр """""" "Хүүе хүүе Б гэхэд Б хариуд нь за за тайван байж бай гэж хэлсэн. Тэгээд л нэг мэдсэн машин онхолдсон байсан. Сүүлд бодоход зам дээр машин шарвах дайвалзах үед нь манай эхнэр Бт хандаж хүүе хүүе гэж хэлсэн юм болов уу гэж бодсон. Машин доошоо хараад хөмөрчихсөн байсан учир бид нар машины цонхоор нь гарсан, жолооч суудал дээрээ ухаан алдчихсан байхаар нь хаалгаар татаж гаргасан нэгхартал Т 1 хүүхдээ тэвэрчихсэн газарт сууж байсан. ...би анх """""" жолоо барьж байгаад Нарийнтээл сумаас жолоогоо Бт шилжүүлсэн. Учир нь миний нойр хүрээд байсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас/,

Гэрч П.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 07 дугаар сарын үед доод эд ангиудыг бүгдийг нь шинээр солиулсан, түүнээс хойш ямар нэгэн эвдрэл учраагүй хэвийн байсан, ер нь бол машины хуулийн хүрд бага зэргийн чичирдэг юм л даа, тухайн үед ч мөн адил чичирч байсан. Гэхдээ дугуй болон доод эд ангиудад ямар нэгэн нөлөө байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар хуудас/,

Сэжигтэн Д.Б 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр """""""""""""аас манай хамаатан нар Баянхонгор аймагт шөнө ирсэн, """""" ажил явдал гараад, тэгээд аймгаас С гээд хүргэн ахын машиныг аваад 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө эрт үүрээр гараад явсан. Тухайн үед машины эзэн С өөрөө машинаа унаад аймгаас гараад явсан намайг үнэмлэхээ авчхаарай гэхээр нь би авсан байна машин дотор бид нар надтай нийлээд 6 том хүн 2 хүүхэд явж байсан. Өвөрхангай аймгийн Нарийн тээл сум ороод манай хүргэн ах С надад машинаа өгсөн одоо чи унаад яв гээд тэгээд би цаашаа машиныг нь унаад Өвөрхангай аймгийн төв ороод цаашаа бараг 100 гаран км явж байсан байх өөдөөс цас ороод зам халтиргаатай болж байсан тэгсэн гэнэт машин бөгсөө шарваад байхаар нь би замын хажуу хэсгээр зөөлөн буулгаад зогсъё гэж байтал гэнэт эсрэг тал руугаа шарваад явсан тэрнээс хойш би юу ч санахгүй ухаан алдсан байсан нэг мэдсэн Өвөрхангай аймгийн төвийн эмнэлэгт хүргэгдсэн ирсэн байсан. ...би тухайн үөд 40-50 км цагийн хурдтай явсан өөдөөс цас ороод байхаар нь нэг зогсоод арын машинаа хүлээдэг юм уу гэж байсан """"""""""""""өөс манай хамаатан садан нийлээд 3 машинтай явж байсан юм аа. Тэгсэн гэнэт шарваад явсан замын нөхцөл байдал цас ороод зам дээр халтиргаа үүсэж байсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 118-120 дугаар тал/,

 Сэжигтэн Д.Б 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би дүгнэлтүүдтэй танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй, бүх дүгнэлттэй санал нийлж байна. надад ямар нэгэн нэмж хэлэх санал хүсэлт байхгүй, өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж байгаа миний буруу энэ хэргийг хурдан шуурхай хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 118 дугаартай дүгнэлтэд:“...Талийгаач А.Оийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд гэмтэл. Цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун уушги, элэгний саран холбоос, дэлүү, зүүн бөөрний язрал, урагдал, цус хуралт, зүүн атгаал ясны зөрсөн, сэлтэрхийд далд хугарал, зүүн 2-12-р хавирганы толгойн салалт, баруун 2,3-р хавирганы хугарал, гавлын зулай ясны цууралт, цээжний гялтан хальс, баруун бөөр, нойр булчирхайн эдийн цус хуралт, баруун бугалгад шарх, баруун хацар, доод эрүү, цээж, зүүн хөх, баруун бугалга, хэвлий, бүсэлхий, баруун бугуй, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд авто ослын үед мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй. Талийгаач нь цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд гэмтлүүдийн нас барсан байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 131-135 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 596 дугаартай “... Х.Бын биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт/1 дүгээр хавтаст хэргийн 145-147 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 600 дугаартай “...Б.Мгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 598 дугаартай дүгнэлтэд: “...А.Оын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 163-165 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 599 дугаартай “...А.Оийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зовхи, хөмсөг, хацар, хамарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 174-176 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 601 дугаартай “...Б.Нийн биед хүзүүний С 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалт эмчилгэ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 185-188 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Каделын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаартай “...Д.Бийн биед тухайн үед сээр нурууны 2, 3, 4-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 214-221 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 597 дугаартай “...Б.Хын биед тархи доргилт, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 199-201 дүгээр хуудас/,

2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 47 дугаартай дүгнэлтэд: “...шинжилгээний объектын үнэ цэнэ 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 28,150,000 төгрөг болохыг тогтоов..." гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас/,

Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын шинжээч Я.Соронзонболдын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 52/53 24/297 дугаартай “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17. "зам тээврийн осол гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг" гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна. 2. Lexus_Х470 маркийн """"" улсын дугаартай автомашины Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Lexus_Х470 маркийн """"" улсын дугаартай автомашины Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас/,

Монгол улсын Дотоод хэргийн их сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 202501 дугаартай “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйл. Шинжээч дүгнэлт гаргах, *17.2. Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна" гэж заасан тул Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа """""""" дахь Политехник коллежийн Авто механикийн багш Мэргэшсэн инженер Ц.Болдбаатарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын шинжээч Я.Соронзонболдын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 52/53, 24/297 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй эсэхийг тайлбарлах боломжгүй юм.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Энхбаярын 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үйлдсэн "Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл", Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Г.Цэдэнсодномын үйлдсэн "Осол, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд. хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг, мөн дүрмийн 3.4.6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн дүрмийн 23.9.а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч, мөн дүрмийн 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь ММ5:130:13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Энхбаярын 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үйлдсэн "Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл", Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Г.Цэдэнсодномын үйлдсэн "Осол, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд. хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/09 тоот албан бичиг зэргээс дүгнэхэд тухайн ослын үед """"""""т цас орж, салхи 15-20 м/с хүрсэн, замын нөхцөл халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан нь тогтоогдсон. Энэхүү нөхцөл байдал нь цаг агаарын нөхцөл байдал, замын гадаргуу болон халтиргаа, цастай, мөстэй байдал осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай байна.

Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Ш.Батсайханы 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үйлдсэн "Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл"-д /баруун урд өндгөн тулгуур мултарсан байв/ гэжээ. Иймд тухайн зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дугуй болон бусад техникийн иж бүрдэл нөлөөлсөн эсэхийг тогтоохын тулд Шүүх шинжилгээний хүрээлэнгийн авто-техникийн лабораторид """"" улсын дугаартай Lexus-470 маркийн автомашины авто- техникийн байдлыг нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай.

""""" улсын дугаартай Lexus-470 маркийн автомашины авто-техникийн шинжилгээг хийлгэсний дараагаар тухайн зам тээврийн осол ямар шалтгаан нөхцөлийн улмаас гарсан эсэхийг тогтоох боломжтой юм.

""""""""""""""өөс осол болсон гэх Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1-р багийн нутаг Шарлин гэх газрын байршлыг хэрэгт авагдсан доод google maps: N46.98645, Е103.57284 үзэхэд Тсан замын урт (337 км) зааж байгаа бөгөөд зөвшөөрөгдөх 80 км/цагийн хурдтай явахад 4 цаг 20 минут зарцуулах юм.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Энхбаярын 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үйлдсэн "Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл", Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Г.Цэдэнсодномын үйлдсэн "Осол, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг дүгнэхэд """"" улсын дугаартай Lехus-470 маркийн автомашиныг жолоодож явсан жолооч Д.Б нь тухайн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсхүл огт аваагүй эсэх нь тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч П.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 05 дугаар сард санагдаж байна, манай аймгаар дайрч өнгөрч байсан замын хүмүүс Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн мотор нь эвдсэн гэх хүмүүс байсан юм шиг байгаа юм, манай машиныг асууж сураглаж байгаад миний """"" улсын дугаартай Лексус 470 тээврийн хэрэгслийг 10.000.000 төгрөгөөр худалдаж аваад явсан, тухайн үед миний онхолдсон тээврийн хэрэгсэл хөдөлж явах боломжгүй манай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-6-04 тоотод байж байлгаад хашаанд хүнгүй эд ангиуд нь алдагдах гээд байхаар нь тэгээд тухайн үед ээ зараад явуулсан. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтээр миний тээврийн хэрэгслийг 28.150.000 төгрөгөөр үнэлсэн байна, тухайн үед машинаа сэлбэгт 10.000.000 төгрөгөөр зараад явуулсан, үлдэгдэл 18.150.000 төгрөг байна. Би энэ мөнгийг Бөөс нэхэмжлэх шаардлагагүй би ах дүү хамаатан садан хүмүүс энэ хүнээс ямар нэгэн хохирлын мөнгө төгрөг авахгүй, надад санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч П.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хохирогч Б.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Гэмтэл Согог Үндэсний Төвд 280,000 төгрөг, хохирогч Б.Х нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 120,000 төгрөг, А.О нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 120,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Х.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 120,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд насанд хүрээгүй хохирогч А.О 120,000 төгрөг буюу нийт 760,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай АЗЗА Нэгтгэл ТӨХК-н """""""" дахь салбарын шуурхай хэсэг нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын Шарлин гэх газар байрлан ажиллаж, замын бэлэн байдлыг хангаж ажилдаг. Тус шуурхай хэсэг нь 2 техник 2 үйлчилгээний машинтай 9 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Шуурхай хэсэг нь говийн бүс, хангайн бүс, хээрийн бүс гэж ангилдаг тус Шарлин гэх газар нь хээрийн бүсэд ордог тул жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний хооронд ажил үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд тус улсын чанартай хот хоорондын А0301 авто замд цас, орох, цасан шуурга болох үед шуурхай хэсэг үзлэг хийж зам боогдсон эсэгт түрүүлж ажил үүрэг гүйцэтгэн ажилдаг. Жилийн дөрвөн улиралд авто замын хөдөлгөөнийг чөлөөтэй явахыг ханган Зам тээврийн яамнаас баталсан дүрэм журмыг мөрдөн ажилладаг. Тус өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө цас орж хоносон тул манай шуурхай ажпын хэсэг 04-ний өглөө замын үзлэг хийж замын нөхцөл байдлаа эрэмбэлэн Бумбатын давааны зам нь цасанд боогдсон байсан тул тус газар ажиллаж байсан. Тухайн үеийн нөхцөл байдал болон ажиллаж байсан гэх зүйлийг зургаар гаргаж өгнө. Тус өдрөөс хойш 06-ны өдрийг хүртэл 2 ээлжээр өдөр шөнөгүй хөдөлгөөнийг саад нэвтрүүлэх тал дээр ажилласан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...би хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болсон...” гэсэн мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн П.Сын эзэмшлийн """"" улсын дугаартай Lexus-470 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг, мөн дүрмийн 3.4.6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн дүрмийн 23.9.а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч, мөн дүрмийн 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь ММ8:150:13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн заалтуудыг тус тус зөрчиж оролцсон бөгөөд Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр баг Шарлин гэх газрын орчимд улсын чанартай хот хоорондын А0301 авто замд цаг агаар сэрүүсэж, цас орж, цасан шуурга шуурч, замд халтиргаа, гулгаа үүссэн байх үед Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас тус автомашин жолоодлогоо алдаж, замын хажуу руу буюу ертөнцийн зүгээр замын хойд тал руу шидэгдэн онхолдож, тээврийн хэрэгслийн 3 дугаар эгнээнд буюу арын суудалд сууж явсан насанд хүрээгүй иргэн А.О нь онхолдох үед тээврийн хэрэгслийн цонхоор шидэгдэж, цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун уушги, элэгний саран холбоос, дэлүү, зүүн бөөрний язрал, урагдал, цус хуралт, зүүн атгаал ясны зөрсөн, сэлтэрхийд далд хугарал, зүүн 2-12-р хавирганы толгойн салалт, баруун 2,3-р хавирганы хугарал, гавлын зулай ясны цууралт, цээжний гялтан хальс, баруун бөөр, нойр булчирхайн эдийн цус хуралт, баруун бугалгад шарх, баруун хацар, доод эрүү, цээж, зүүн хөх, баруун бугалга, хэвлий, бүсэлхий, баруун бугуй, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд зэргийн гэмтэл авч нас барсан, Мөн тус тээврийн хэрэгслийн хоёрдугаар эгнээний баруун талын цонхон талд сууж явсан иргэн Б.Нийн биед хүзүүний С6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамарт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл,

Гуравдугаар эгнээнд буюу арын суудалд сууж явсан иргэн Б.Хын биед тархи доргилт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл, насанд хүрээгүй иргэн Х.Бын биед баруун эгэм ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл, насанд хүрээгүй иргэн А.Оын биед тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл, насанд хүрээгүй иргэн А.Оийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зовхи, хөмсөг, хацар, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 29-33 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын04-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 36-40 дүгээр хуудас/, гэрч Б.Нын “...2023 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө үүрийн 5 цаг өнгөрч байхад манай хамаатнууд болох Д.Б, Б.С, Б.М П.С Б.Н би тэгээд манай том охин Б.Х А.О А.О А.О нарын хамт Лексус 470 маркийн автомашинтай хөдлөөд манай машины араас хамаатнуудын хоёр машин дагаад явж байсан ба """""""" ороод замдаа дугуй хийлүүлчхээд шинэ цагаан хаалга өнгөрч байхад цасан шуурга шуураад """""""" баг Шарин гэх газар 60-70 км цагийн хурдтай явж байтал замын гөлгөр хэсэг дээр халтираад нааш цаашаа шарваад жолооч Б та нар тайван байж бай гэж хэлээд явж байснаа нэг л мэдэхэд дээшээ харж онхолдоод манай охин А.О баруун талын цонхоор шидэгдсэн гараад би яг хэд эргэснийг нь санахгүй байна дээшээ хараад онхолдсон байсан. Тэгээд би хамгийн түрүүнд машинаас гарч ирээд жолооч цуг явж байсан М, С 2 гаргаад миний охин О цонхоор гарааджалганд шидэгдсэн байхаар нь би гүйж очоод тэврээд сууж байтал араас явж байсан 2 машин ирээд О нар барсан байна гэж хэлээд машин руугаа хийсэн. Тэгээд дэлгүүрийн эгч явган гүйж ирээд бид хэдийг дэлгүүртээ оруулаад Бүрд сумын эмнэлэгт цагдаагийн хэсэг рүү залгаж хэлсэн. ... Жолооч Бийн хажууд С, ард талын суудал дээр би миний хажууд М, С нар байсан ба хамгийн ард талын суудал дээр миний том охин Х, хүүхэд """""тайгаа, тэгээд хажууд нь миний охин О, О, О нар байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/, хохирогч Б.Нын “...ослын улмаас хүзүүний 1 дүгээр үеийн нугалам цуурсан, хурууны яс бас цуурсан гэж эмч хэлж байсан, бусдаар ямар нэг гэмтэл учраагүй, эмчилгээ хийлгээгүй, эмчид үзүүлээд хэдэн төрлийн эм авч уусан, тэгээд л өөрөө эдгэрсэн , одоо миний биед ямар нэгэн өвдөлт, зовуурь байхгүй, хэвийн болсон. надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй, ямар санаатай осол аваар хийсэн биш дээ..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нын “...манайх """""""""""""анд хөдөө ганц гэрээр амьдардаг, тэгээд манай нөхөр хүүхдүүдээ болон малаа хараад үлдсэн, би болон манай гэр бүлийн зүгээс охин А.Оийн нас барсан асуудалд ямар нэгэн гомдол санал байхгүй....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...осолд орсны дараа Өвөрхангай аймгийн төвд эмнэлэгт очиж боолт хийлгүүлсэн, түүнээс хойш ямар нэгэн эм тариа хэрэглээгүй, эмнэлгийн байгууллагаар дахиж үйлчлүүлээгүй, одоо биеийн байдал хэвийн болчихсон, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, гэрч Б.Мгийн “...Миний төрсөн эгч Т нь """""" ажиллаж амьдардаг байсан юм. Тэгээд 2023 оны 11-р сарын 03-ны өдөр Т эгчийг нас барсан талаар сонсоод манай хамаатнууд """"""""""""""д цуглаад маргааш нь буюу 11-р сарын 04-ний үүрээр Улаанбаатар хот руу явцгаасан. Би замдаа унтаж явсан болохоор яг ямар шалтгааны улмаас машин онхолдсон болохыг мэдэхгүй, унтаж явсан чинь толгой руу нэг юм цохих шиг болоод сэрэхэд машин доош харчихсан, арын цонх хагарчихсан байсан. Манай аавын дүүгийн хүүхэд Б жолоо барьж явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудас/, гэрч М.Сгийн  “...2023 оны 11 дүгээр сарын 03-ний орой манай нөхрийн дүү болох Мын эхнэр Т """""" нас барчихлаа гэхээр нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний үүрээр 06 цаг гээд """""""" 9-үүлээ Лексус 470 маркийн авто машинтай Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд манай нөхөр С тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад """""""" орохоос наана С Хүргэн Бт унуулаад би жаахан унтаадахъя гээд унуулсан. Тэгээд Б машин уначихсан бид нар жаахан унтаад явж байсан чинь гэнэт гулгах шиг болсон тэгэхээр нь би юу болж байна гээд харсан чинь гулгах шиг болоод би ухаан алдсан байсан нэг сэрхэд Шарлин гэх газрын дэлгүүрт сэрсэн. ...Аваар болох үед Б уначихсан явж байсан. жолоочийн хажуугийн урд суудал дээр би суусан байсан. арын суудал дээр жолоочийн ард Х гэх хүн суусан байсан голд М суусан байсан. манай нөхөр С машины зүүн талын арын хаалган дээр суусан байсан. арын суудлын ард бас суудал байсан тэр дээр 3 хүүхэд орж суусан байсан. би сайн танихгүй болохоор хэн хаана суусан байсныг санахгүй байна. ...Тухайн өдөр цасаар шуураад зам гулгаатай байсан болохоор зөөлөн явж байсан. яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 104-105 дугаар тал/, гэрч Б.Хын “...Би """""""" тухайн өдөр ээж НаранТ 3 дүүгийнхээ хамт өөрийн хүүхэдтэйгээ тэгээд хэдэн хүн байсан нийт 9-үүлээ Улаанбаатар хот руу явж байсан. Тэгээд """""""" ороод машиндаа бензин дүүргээд цаашаа Улаанбаатар хот руу явж байгаад би унтаад явж байсан чинь нэг мэдсэн чинь машин онхолдсон байсан. Би болсныг мэдээгүй Тэгээд машин онхолдсон байгааг мэдээд дүү нараа машинаас гаргасан. Тэгсэн чинь манай нэг дүү байхгүй байхаар нь хайсан машины зүүн талд санагдаж байна жалганд нас барсан байдалтай олдсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/, гэрч П.Сын “...Манай дүүгийн эхнэр """""" нас барсан юм. Тэгээд бид нар Улаанбаатар руу буяны ажилд нь явахаар болсон. Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны орой """"""""""""""д манай гэрт сумдаас хамаатан садан төрлийн 14-15 хүүхэд том хүн ирж хоноод өнөөдөр өглөө 07 цагийн үед 3-н машинтай Улаанбаатар хөдөлсөн. Миний суусан Лексус 470 маркийн машинд би эхнэр """""", худ Мягмар худ Т, хүргэн Б болон Тийн 4 хүүхэд 4-10 насны явж байсан. Тэгээд бид нөгөө 2 машинаас түрүүлээд нэлээн зайтай урд нь явсан ба Өвөрхангай хүртэл ямар нэгэн цас орсон зүйлгүй байснаа, Өвөрхангай өнгөрөөд хэсэг явж байтал урдаас цас шуурч эхэлсэн би ч унтаад өгсөн. Гэнэт л манай эхнэр """""" "Хүүе хүүе Б гэхэд Б хариуд нь за за тайван байж бай гэж хэлсэн. Тэгээд л нэг мэдсэн машин онхолдсон байсан. Сүүлд бодоход зам дээр машин шарвах дайвалзах үед нь манай эхнэр Бт хандаж хүүе хүүе гэж хэлсэн юм болов уу гэж бодсон. Машин доошоо хараад хөмөрчихсөн байсан учир бид нар машины цонхоор нь гарсан, жолооч суудал дээрээ ухаан алдчихсан байхаар нь хаалгаар татаж гаргасан нэг хартал Т 1 хүүхдээ тэвэрчихсэн газарт сууж байсан. ...би анх """""" жолоо барьж байгаад Нарийнтээл сумаас жолоогоо Бт шилжүүлсэн. Учир нь миний нойр хүрээд байсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хатаст хэргийн 89-91 дүгээр хуудас/, гэрч П.Сын “...2023 оны 07 дугаар сарын үед доод эд ангиудыг бүгдийг нь шинээр солиулсан, түүнээс хойш ямар нэгэн эвдрэл учраагүй хэвийн байсан, ер нь бол машины хуулийн хүрд бага зэргийн чичирдэг юм л даа, тухайн үед ч мөн адил чичирч байсан. Гэхдээ дугуй болон доод эд ангиудад ямар нэгэн нөлөө байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар хуудас/, сэжигтэн Д.Бийн “...2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр """""""""""""аас манай хамаатан нар Баянхонгор аймагт шөнө ирсэн, """""" ажил явдал гараад, тэгээд аймгаас С гээд хүргэн ахын машиныг аваад 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө эрт үүрээр гараад явсан. Тухайн үед машины эзэн С өөрөө машинаа унаад аймгаас гараад явсан намайг үнэмлэхээ авчхаарай гэхээр нь би авсан байна машин дотор бид нар надтай нийлээд 6 том хүн 2 хүүхэд явж байсан. Өвөрхангай аймгийн Нарийн тээл сум ороод манай хүргэн ах С надад машинаа өгсөн одоо чи унаад яв гээд тэгээд би цаашаа машиныг нь унаад Өвөрхангай аймгийн төв ороод цаашаа бараг 100 гаран км явж байсан байх өөдөөс цас ороод зам халтиргаатай болж байсан тэгсэн гэнэт машин бөгсөө шарваад байхаар нь би замын хажуу хэсгээр зөөлөн буулгаад хаалган дээр суусан байсан. арын суудлын ард бас суудал байсан тэр дээр 3 хүүхэд орж суусан байсан. би сайн танихгүй болохоор хэн хаана суусан байсныг санахгүй байна. ...Тухайн өдөр цасаар шуураад зам гулгаатай байсан болохоор зөөлөн явж байсан. яг хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/, гэрч Б.Хын “...Би """""""" тухайн өдөр ээж НаранТ 3 дүүгийнхээ хамт өөрийн хүүхэдтэйгээ тэгээд хэдэн хүн байсан нийт 9-үүлээ Улаанбаатар хот руу явж байсан. Тэгээд """""""" ороод машиндаа бензин дүүргээд цаашаа Улаанбаатар хот руу явж байгаад би унтаад явж байсан чинь нэг мэдсэн чинь машин онхолдсон байсан. Би болсныг мэдээгүй Тэгээд машин онхолдсон байгааг мэдээд дүү нараа машинаас гаргасан. Тэгсэн чинь манай нэг дүү байхгүй байхаар нь хайсан машины зүүн талд санагдаж байна жалганд нас барсан байдалтай олдсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/, гэрч П.Сын “...Манай дүүгийн эхнэр """""" нас барсан юм. Тэгээд бид нар Улаанбаатар руу буяны ажилд нь явахаар болсон. Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны орой """"""""""""""д манай гэрт сумдаас хамаатан садан төрлийн 14-15 хүүхэд том хүн ирж хоноод өнөөдөр өглөө 07 цагийн үед 3-н машинтай Улаанбаатар хөдөлсөн. Миний суусан Лексус 470 маркийн машинд би эхнэр """""", худ Мягмар худ Т, хүргэн Б болон Тийн 4 хүүхэд 4-10 насны явж байсан. Тэгээд бид нөгөө 2 машинаас түрүүлээд нэлээн зайтай урд нь явсан ба Өвөрхангай хүртэл ямар нэгэн цас орсон зүйлгүй байснаа, Өвөрхангай өнгөрөөд хэсэг явж байтал урдаас цас шуурч эхэлсэн би ч унтаад өгсөн. Гэнэт л манай эхнэр """""" "Хүүе хүүе Б гэхэд Б хариуд нь за за тайван байж бай гэж хэлсэн. Тэгээд л нэг мэдсэн машин онхолдсон байсан. Сүүлд бодоход зам дээр машин шарвах дайвалзах үед нь манай эхнэр Бт хандаж хүүе хүүе гэж хэлсэн юм болов уу гэж бодсон. Машин доошоо хараад хөмөрчихсөн байсан учир бид нар машины цонхоор нь гарсан, жолооч суудал дээрээ ухаан алдчихсан байхаар нь хаалгаар татаж гаргасан нэгхартал Т 1 хүүхдээ тэвэрчихсэн газарт сууж байсан. ...би анх """""" жолоо барьж байгаад Нарийнтээл сумаас жолоогоо Бт шилжүүлсэн. Учир нь миний нойр хүрээд байсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-91 дүгээр хуудас/, гэрч П.Сын “...2023 оны 07 дугаар сарын үед доод эд ангиудыг бүгдийг нь шинээр солиулсан, түүнээс хойш ямар нэгэн эвдрэл учраагүй хэвийн байсан, ер нь бол машины хуулийн хүрд бага зэргийн чичирдэг юм л даа, тухайн үед ч мөн адил чичирч байсан. Гэхдээ дугуй болон доод эд ангиудад ямар нэгэн нөлөө байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар хуудас/, сэжигтэн Д.Б 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр """""""""""""аас манай хамаатан нар Баянхонгор аймагт шөнө ирсэн, """""" ажил явдал гараад, тэгээд аймгаас С гээд хүргэн ахын машиныг аваад 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө эрт үүрээр гараад явсан. Тухайн үед машины эзэн С өөрөө машинаа унаад аймгаас гараад явсан намайг үнэмлэхээ авчхаарай гэхээр нь би авсан байна машин дотор бид нар надтай нийлээд 6 том хүн 2 хүүхэд явж байсан. Өвөрхангай аймгийн Нарийн тээл сум ороод манай хүргэн ах С надад машинаа өгсөн одоо чи унаад яв гээд тэгээд би цаашаа машиныг нь унаад Өвөрхангай аймгийн төв ороод цаашаа бараг 100 гаран км явж байсан байх өөдөөс цас ороод зам халтиргаатай болж байсан тэгсэн гэнэт машин бөгсөө шарваад байхаар нь би замын хажуу хэсгээр зөөлөн буулгаад зогсъё гэж байтал гэнэт эсрэг тал руугаа шарваад явсан тэрнээс хойш би юу ч санахгүй ухаан алдсан байсан нэг мэдсэн Өвөрхангай аймгийн төвийн эмнэлэгт хүргэгдсэн ирсэн байсан. ...би тухайн үөд 40-50 км цагийн хурдтай явсан өөдөөс цас ороод байхаар нь нэг зогсоод арын машинаа хүлээдэг юм уу гэж байсан """"""""""""""өөс манай хамаатан садан нийлээд 3 машинтай явж байсан юм аа. Тэгсэн гэнэт шарваад явсан замын нөхцөл байдал цас ороод зам дээр халтиргаа үүсэж байсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 118-120 дугаар хуудас/, сэжигтэн Д.Бийн “...би дүгнэлтүүдтэй танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй, бүх дүгнэлттэй санал нийлж байна. надад ямар нэгэн нэмж хэлэх санал хүсэлт байхгүй, өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж байгаа миний буруу энэ хэргийг хурдан шуурхай хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 118 дугаартай дүгнэлтэд:“...Талийгаач А.Оийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд гэмтэл. Цээж, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун уушги, элэгний саран холбоос, дэлүү, зүүн бөөрний язрал, урагдал, цус хуралт, зүүн атгаал ясны зөрсөн, сэлтэрхийд далд хугарал, зүүн 2-12-р хавирганы толгойн салалт, баруун 2,3-р хавирганы хугарал, гавлын зулай ясны цууралт, цээжний гялтан хальс, баруун бөөр, нойр булчирхайн эдийн цус хуралт, баруун бугалгад шарх, баруун хацар, доод эрүү, цээж, зүүн хөх, баруун бугалга, хэвлий, бүсэлхий, баруун бугуй, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд авто ослын үед мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй. Талийгаач нь цээж, хэвлий, мөчдийн хавсарсан хүнд гэмтлүүдийн нас барсан байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 131-135 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 596 дугаартай “... Х.Бын биед баруун эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт/1 дүгээр хавтаст хэргийн 145-147 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 600 дугаартай “...Б.Мгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 598 дугаартай дүгнэлтэд: “...А.Оын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас хэргийн 163-165 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 599 дугаартай “...А.Оийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, зовхи, хөмсөг, хацар, хамарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 174-176 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 601 дугаартай “...Б.Нийн биед хүзүүний С 6-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалт эмчилгэ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 185-188 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Каделын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаартай “...Д.Бийн биед тухайн үед сээр нурууны 2, 3, 4-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 214-221 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын """""""" дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 597 дугаартай “...Б.Хын биед тархи доргилт, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 199-201 дүгээр хуудас/, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн 47 дугаартай дүгнэлтэд: “...шинжилгээний объектын үнэ цэнэ 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 28,150,000 төгрөг болохыг тогтоов..." гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас/, Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын шинжээч Я.Соронзонболдын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 52/53 24/297 дугаартай “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17. "зам тээврийн осол гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг" гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна. 2. Lexus_Х470 маркийн """"" улсын дугаартай автомашины Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Lexus_Х470 маркийн """"" улсын дугаартай автомашины Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас/, Монгол улсын Дотоод хэргийн их сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 202501 дугаартай “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйл. Шинжээч дүгнэлт гаргах, *17.2. Шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцна" гэж заасан тул Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа """""""" дахь Политехник коллежийн Авто механикийн багш Мэргэшсэн инженер Ц.Болдбаатарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, Цагаан шонхрын жигүүр НҮТББ-ын шинжээч Я.Соронзонболдын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 52/53, 24/297 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй эсэхийг тайлбарлах боломжгүй юм.  Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Энхбаярын 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үйлдсэн "Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл", Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Г.Цэдэнсодномын үйлдсэн "Осол, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд. хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг, мөн дүрмийн 3.4.6/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; мөн дүрмийн 23.9.а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч, мөн дүрмийн 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь ММ5:130:13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Энхбаярын 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үйлдсэн "Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл", Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Г.Цэдэнсодномын үйлдсэн "Осол, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд. хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн ус цаг уур, орчны шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/09 тоот албан бичиг зэргээс дүгнэхэд тухайн ослын үед """"""""т цас орж, салхи 15-20 м/с хүрсэн, замын нөхцөл халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан нь тогтоогдсон. Энэхүү нөхцөл байдал нь цаг агаарын нөхцөл байдал, замын гадаргуу болон халтиргаа, цастай, мөстэй байдал осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай байна. Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Ш.Батсайханы 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үйлдсэн "Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл"-д /баруун урд өндгөн тулгуур мултарсан байв/ гэжээ. Иймд тухайн зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дугуй болон бусад техникийн иж бүрдэл нөлөөлсөн эсэхийг тогтоохын тулд Шүүх шинжилгээний хүрээлэнгийн авто-техникийн лабораторид """"" улсын дугаартай Lexus-470 маркийн автомашины авто- техникийн байдлыг нарийвчилсан шинжилгээ хийлгэх шаардлагатай. """"" улсын дугаартай Lexus-470 маркийн автомашины авто-техникийн шинжилгээг хийлгэсний дараагаар тухайн зам тээврийн осол ямар шалтгаан нөхцөлийн улмаас гарсан эсэхийг тогтоох боломжтой юм. """"""""""""""өөс осол болсон гэх Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1-р багийн нутаг Шарлин гэх газрын байршлыг хэрэгт авагдсан доод google maps: N46.98645, Е103.57284 үзэхэд Тсан замын урт (337 км) зааж байгаа бөгөөд зөвшөөрөгдөх 80 км/цагийн хурдтай явахад 4 цаг 20 минут зарцуулах юм. Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Энхбаярын 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үйлдсэн "Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл", Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч Г.Цэдэнсодномын үйлдсэн "Осол, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг дүгнэхэд """"" улсын дугаартай Lexus-470 маркийн автомашиныг жолоодож явсан жолооч Д.Б нь тухайн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсхүл огт аваагүй эсэх нь тогтоогдохгүй байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч П.Сын “...2024 оны 05 дугаар сард санагдаж байна, манай аймгаар дайрч өнгөрч байсан замын хүмүүс Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийн мотор нь эвдсэн гэх хүмүүс байсан юм шиг байгаа юм, манай машиныг асууж сураглаж байгаад миний """"" улсын дугаартай Лексус 470 тээврийн хэрэгслийг 10.000.000 төгрөгөөр худалдаж аваад явсан, тухайн үед миний онхолдсон тээврийн хэрэгсэл хөдөлж явах боломжгүй манай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-6-04 тоотод байж байлгаад хашаанд хүнгүй эд ангиуд нь алдагдах гээд байхаар нь тэгээд тухайн үед ээ зараад явуулсан. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлтээр миний тээврийн хэрэгслийг 28.150.000 төгрөгөөр үнэлсэн байна, тухайн үед машинаа сэлбэгт 10.000.000 төгрөгөөр зараад явуулсан, үлдэгдэл 18.150.000 төгрөг байна. Би энэ мөнгийг Бөөс нэхэмжлэх шаардлагагүй би ах дүү хамаатан садан хүмүүс энэ хүнээс ямар нэгэн хохирлын мөнгө төгрөг авахгүй, надад санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч П.Сын “...Би хохирогч Б.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Гэмтэл Согог Үндэсний Төвд 280,000 төгрөг, хохирогч Б.Х нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 120,000 төгрөг, А.О нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 120,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Х.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 120,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд насанд хүрээгүй хохирогч А.О 120,000 төгрөг буюу нийт 760,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/, гэрч Б.Бын “...Манай АЗЗА Нэгтгэл ТӨХК-н """""""" дахь салбарын шуурхай хэсэг нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын Шарлин гэх газар байрлан ажиллаж, замын бэлэн байдлыг хангаж ажилдаг. Тус шуурхай хэсэг нь 2 техник 2 үйлчилгээний машинтай 9 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Шуурхай хэсэг нь говийн бүс, хангайн бүс, хээрийн бүс гэж ангилдаг тус Шарлин гэх газар нь хээрийн бүсэд ордог тул жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний хооронд ажил үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд тус улсын чанартай хот хоорондын А0301 авто замд цас, орох, цасан шуурга болох үед шуурхай хэсэг үзлэг хийж зам боогдсон эсэгт түрүүлж ажил үүрэг гүйцэтгэн ажилдаг. Жилийн дөрвөн улиралд авто замын хөдөлгөөнийг чөлөөтэй явахыг ханган Зам тээврийн яамнаас баталсан дүрэм журмыг мөрдөн ажилладаг. Тус өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө цас орж хоносон тул манай шуурхай ажпын хэсэг 04-ний өглөө замын үзлэг хийж замын нөхцөл байдлаа эрэмбэлэн Бумбатын давааны зам нь цасанд боогдсон байсан тул тус газар ажиллаж байсан. Тухайн үеийн нөхцөл байдал болон ажиллаж байсан гэх зүйлийг зургаар гаргаж өгнө. Тус өдрөөс хойш 06-ны өдрийг хүртэл 2 ээлжээр өдөр шөнөгүй хөдөлгөөнийг саад нэвтрүүлэх тал дээр ажилласан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/, яллагдагч Д.Бийн “...би хүлээн зөвшөөрч байна. Миний буруутай үйлдлээс болсон...” гэсэн мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч Д.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж насанд хүрээгүй хохирогч А.Оийн амь насыг хохироож, насанд хүрээгүй хохирогч А.О, хохирогч Б.Х, насанд хүрээгүй хохирогч А.О нарын биед хөнгөн хохирол учруулсан, хохирогч Б.Н, насанд хүрээгүй хохирогч Х.Б нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Бийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 01 (нэг)  жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч З овогт Д-ндийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 01 (нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Оийн амь нас хохирсон, мөн хохирогч Б.Нийн биед хүндэвтэр, хохирогч Б.Хын биед хөнгөн хохирол, насанд хүрээгүй хохирогч Х.Бын биед хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч А.Оын биед хөнгөн хохирол, насанд хүрээгүй хохирогч А.Оийн биед хөнгөн хохирол тус тус учруулсан бөгөөд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хохирол нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэжээ.

Мөн иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргал эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 760,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Б төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1337.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч З овогт Д-ндийн Бийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 1- д заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-нийн Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 01 (нэг) жил 06 (зургаа) сарын хугацаагаар """""""""""""ын Пионер Толгой 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар Д.Бт мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 (дөрөв) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  1. Шүүгдэгч Д.Бийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  1. Шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыгтайлбарласугай.
  1. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА