| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 153/2022/00654/И |
| Дугаар | 153/ШШ2022/00611 |
| Огноо | 2022-11-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 153/ШШ2022/00611
2022 11 11 1*******3/ШШ2022/00611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* сум, *******-р баг, ******* хас хороолол, 8 айл байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн сум, ******* баг 6-******* тоотод оршин суух, ******* овогт ын д холбогдох,
19,718,000 /арван есөн сая долоон зуун арван найман мянга/ төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний бие нь анх хариуцагч болох Г.той 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сум, ******* баг 6-******* тоотод орших, 6*******9 м2 талбай бүхий гэрчилгээний дугаартай талбайн нэг хэсэг болох 6*******9 м2 талбайг түрээслэхээр талбайн түрээсийн гэрээг байгуулсан юм. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх зүйлд зааснаар 1 жилийн хугацаатай байгуулсан болно. Миний бие Г.д 2022 оны 06 дугаар сард газраа худалдахаар бол би худалдаж авъя гэсэн санал гаргасан өөрөө ч зөвшөөрсөн, мөнгөө бэлэн болгоод 2022 оны 09 дүгээр сард худалдан авах талаар очиж уулзахад, өөр хүнд худалдчихсан тухайгаа хэлсэн. Би түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад та болохгүй гэдгээ хэлсэн.
Тухайн талбайд Авто угаалгын газрыг байгуулж үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан түрээсийн гэрээний төлбөрийг цаг хугацаанд нь тогтмол төлж байсан гэрээний заалтыг миний бие зөрчиж байгаагүй болно.
Гэрээний 6-р зүйлийн 6.3-д Талууд нь гэрээний хугацаанд нөгөө талынхаа нэр хүндэд харшлах, хэвийн үйл ажиллагаа явуулахад саад бэрхшээл учруулах аливаа үйлдэл, эс үйлдэл хийхгүй байх үүргийг харилцан хүлээнэ, 8.1-д Нөгөө талаас бичгээр албан ёсны зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргээ ямар нэг хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлж, залгамжлуулахыг талуудад хориглоно, мөн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар гэрээг цуцлах тохиолдолд санаачлагч тал нь нөгөө талдаа 14-өөс доошгүй хоногийн өмнө үндэслэл, шалтгаанаа бичгээр мэдэгдэнэ гэж заасныг тус тус зөрчиж надад хохирол учруулж байна.
Надад бол гэрээгээ цуцлах тухай болон газрыг худалдах гэж байгаа талаар мэдэгдсэн зүйл байхгүй би очиж уулзаад мэдсэн болно.
Түрээсийн талбай болон газраа гэрээний хугацаа дуусаагүй байхад түрээслүүлэгч худалдсанаас болж цаашид үйл ажиллагаагаа явуулж дахин ашиглах материаллаг боломжгүй байдлыг бий болгосон ба нэмэлт зардал гаргахад хүргэсэн тул энэхүү бизнесийг эхлүүлэхэд гарсан зардал болон сэндвичэн барилга авч ирсэн унааны зардал болон угсаралт тохижилтын зардал нийт 19,718,000 төгрөгний хохирол одоогийн байдлаар учирсан тул гаргуулж өгнө үү...
...2021 оны 03 дугаар сард Г. түүний эхнэр нартай хашаа газар худалдаж авах талаар уулзахад 1******* сая төгрөгөөр зарна, та хоёрт бол 13 сая төгрөгт өгнө гэхэд би 10 саяыг бэлэн 3 саяыг дараа нь түрээс маягаар өгье гэсэн татгалзсан. Дараа нь бид гэр бүлийн хүрээнд ярилцаж хамтарч бизнес эрхлэхээр болсон. Г. надад би ажилгүй болчихлоо, миний газар дээр чи авто угаалга барьчих зунд нь чи авто угаалга ажиллуул, би өвөлд нь дулаан грашийн зориулалтаар ажиллуулъя гэж тохирч авто угаалгын газрыг би өөрөө бие дааж хөрөнгө зардал гаргаж барьсан. Мөн Г. надад ******* сая төгрөг байна, авто угаалгын газрын хажууд би авто дугуй засварын байр барьж давхар ажиллуулна гэж 4*4 харьцаатай ажлын байр барьсан боловч ажиллуулаагүй. Дараа нь хамтарч бизнес хийх тохиролцоог Г. хэрэгжүүлээгүй тул арга буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр газар түрээслэх гэрээ Г.той байгуулсан. Энэ хугацаанд надад тухайн газрын гэрчилгээг өгөөгүй тул би бүртгэлийн газар бүртгүүлж чадаагүй болно. Түрээсийн төлбөрийг анх 1*******0,000 төгрөг байхаар тохиролцсон боловч Г. өөрөө Бэрс ББСБ-д 1,000,000 төгрөгийн авто машины зээлтэй сар бүрийн 2*******-ны өдөр 2*******0,000 төгрөгийн төлөлт хийдэг гэж гуйсны дагуу сар бүрийн 20-ны өдөр биш 2*******-ны өдөр төлж байсан болно. Түүнийг түрээсийн гэрээний хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
2022 оны 03 дугаар сард түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад дахин угаалгын газраа буулгаж, өөр газар шилжүүлж нэмэлт зардал гаргаж хохирмооргүй байна. Энэ байдлаас болоод миний бизнесийн үйл ажиллагаа түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад зогсоож надад хохирол учраад байгаа болно.
...Би 2021 оны 3 сард Г.той газрыг нь худалдаж авахаар уулзсан. Тэгээд газраа зарах уу гэхэд газраа зарна, 1******* сая гэж байгаа, гэхдээ та хоёрт 13 сая төгрөгөөр зарна гэсэн. Надад 10 сая төгрөг байна, үлдэгдэл 3 сая төгрөгийг түрээс маягаар өгье, би чиний хашаанд авто машины угаалгын газар ажиллуулъя гэх саналаа хэлсэн. Г. тухайн үед Дэлхийн зөн олон улсын байгууллагад ажиллаж байгаад тэр үед олон улсын хөтөлбөрийн хугацаа дууссан тул ажилгүй болчихлоо, одоо бизнес эрхэлмээр байна, надад ******* сая төгрөг байна, одоо амьдарч байгаа хашаа нь хадам ахын хашаа, хадам ахын хашааг суллаж өгөөд хашаандаа очиж амьдарна, хоёулаа тохироод бизнес эрхэлье гэж ярилцсан. Дараа нь гэр бүлээрээ буюу эхнэрүүдтэй хамт сууж байгаад хэрхэн, ямар бизнес эрхлэх вэ, яаж эхлүүлэх вэ, хашааны аль буланд барьж эхлэх вэ гэдгээ ярилцаж тохиролцоод би авто угаалгын газар, Г. хажууд нь дугуй засварын газар барихаар ярилцаад 2021 оны 4 сард барилгын ажил эхэлсэн. Г. дугуй завсрын барилгаа 2021 оны 7 сарын эхээр барьж дуусгасан. 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр авто угаалгын газар ажиллаж эхэлсэн. Өвөл хүйтэрсэн үед Г. хашаандаа буугаад авто угаалгыг дулаан гражны зориулалтаар ашиглахаар ярилцаж тохиролцсон хэдий ч Г. хамтарч ажиллах боломж бололцоогоо өөрөө бүрдүүлээгүй, хамтарч ажиллахгүй байсан. Сүүлд энэ талаар асуухад хашаандаа буухгүй, түрээсийн байранд орсон, мөн ХААН банканд ажилд орсон тухайгаа хэлсэн. Тэгээд бид хоёр 2021 оны 4 сард түрээсийн гэрээ хийсэн. Түрээсийн гэрээний дагуу газраа зарсан учраас надад хохирол учирч байгаа. Тийм учраас хохирлоо нэхэмжилж байгаа юм. Хэрвээ авто угаалгыг буулгаад өөр газар шилжүүлж өөр газарт барих юм бол нэмэлт зардал гарч байгаа юм. Одоо надад учирсан бодит хохирол юу вэ гэхээр тухайн сэндвич барилга барихад гарсан зардал гэсэн үг. Сэндвич барилгыг буулгахад гарсан зардлыг би нөхөж авах боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл дахин ашиглах боломжгүй, тухайн үед барилга барихад ашигласан блок, хөөс, ажилчдын зардал гэх зардлуудыг би нэхэмжилж байгаа юм. Тухайн барилгыг барихад ажилласан ажилчдын цалингийн зардал гэх мэт. Би энэ зардлыг 3 хуваагаад ангилаад гаргасан. Эхнийх нь ажилчдын цалин, тээвэрлэлтийн зардал гээд бүгд багтаж гарсан байгаа. Энэ нь нийтдээ 13,191,000 төгрөг болж байгаа. Энд унааны зардал багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, барилга барихад ажилласан ажилчдын хөлс, сэндвич ачиж ирэхэд зарцуулсан унааны хөлс гэх зэрэг багтаж байгаа...
...Би түрээсийн гэрээг гуйж байгуулаагүй, түрээсийн гэрээ барьж банканд зээл хөөцөлдөөгүй. Түрээсийн гэрээг анх байгуулахдаа сарын 1*******0,000 төгрөг байхаар болж, гэрээг Г. бэлдэж ирэхээр болсон. Дараа нь Г. ирээд манай эхнэр бид хоёр хоёулаа зээлтэй, машинаа банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаад тавьсан, сар бүр 2*******0,000 төгрөг төлдөг, түрээсийн мөнгөөрөө тэрнийг төлөөд өгөөч гэж гуйсны дагуу би сар бүрийн 2*******-ны өдөр 2*******0,000 төгрөгийн түрээсийн гэрээгээ хийсэн. Надад газрын гэрчилгээ байгаагүй. Түрээсийн гэрээг нотариатаар батлуулах ажлыг Г. өөрөө нотариат дээр очоод намайг дуудна гэсэн дуудаагүй. Нийт газрын 1*******0 м.кв газрыг л түрээсэлж байгаа, түүнээс биш би уг газрыг бүхэлд нь ашиглаагүй. Түрээсийн гэрээг гэрээ байгуулсан үеэс эхлэн сар бүрийн 2*******-ны өдөр Бэрс ББСБ-аас авсан зээлийг нь төлөх зорилгоор түрээсээ төлж эхэлсэн.... гэв.
2. Хариуцагч Г. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Уг нэхэмжлэлд түрээсийн болон угаалгын үйл ажиллагааг иргэн Б.******* нь намайг хашаагаа зарснаас болж ашиглах боломжгүй болсон гээд 19,718,000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Бат-Өлзий овогтой *******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд, 2021 оны 03 дугаар сард Б.*******, эхнэр Д.гийн хамт манайд ирж бид 2 банкнаас зээл авчихлаа, та 2 хашаагаа зарах уу 10 саяд гэж ирсэн, би 1******* саяд ав гэхэд мөнгө хүрэхгүй байна, нэг бол таллаад зарчих гэхээр би үгүй гэсэн. Тэр 2 тэгвэл танай хашаанд угаалга бариад сард түрээс төлье гээд гуйгаад байхаар нь 2 найзыгаа бодоод, дэмжээд сарын 2*******0,000 төгрөгийн түрээс төлөхөөр зөвшөөрч, яваандаа зарах тул буулгаж авахаар бариарай, эрсдэл учирсан үед өөрсдөө хариуцаарай гэж ярьж тохиролцож, сэтгэл гаргаж хашаандаа бариулсан. Тэд 2021 оны 04 дүгээр сард барилгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Б.******* 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр угаалгын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анхнаасаа сар болгон түрээс төлөхөөр аман хэлэлцээр хийж итгэлцэл дээр явагдаж байсан. Гэвч барилгын ажил эхэлснээс хойш Б.******* нь 2022 оны 04 дүгээр сар хүртэл 1 жилийн хугацаанд түрээсийн төлбөр огт төлөөгүй. 2022 оны 03 дугаар сарын 20-ны үед Б.******* надтай утсаар холбогдож эхнэр бид 2 нэмэлт зээл хөөцөлдөх гэж байна, банканд заавал түрээсийн гэрээ хэрэгтэй байна найздаа түрээсний гэрээ бэлдээд ирээч гэж гуйгаад байхаар нь түрээсийн гэрээг хугацаатай бизнесийн зээлийг нь дэмжих зорилгоор хийж өгсөн. 1 жилийн гэрээнд сар болгоны 20-ны өдөр түрээс төлөхөөр заасан боловч хугацаандаа хийхгүй, 4, *******, 6 сарын төлбөрүүдийг дандаа 2*******-ны өдрөөс хойшоо гуйлгаж байж хийлгүүлсэн. Би ингэж хэл ам болж түрээс авч байхаар өөрийн хашаагаа зарах тухайгаа 06 дугаар сард Б.*******, Д. нарт хэлж, хамгийн эхэнд санал тавьсан. Гэхдээ 2 сарын хугацаа өгөөд болж бүтэх зээлээ хөөцөлдөөд та 2 ав гэсэн. Би 08 дугаар сар гэхэд хариу авна, хэрвээ авч чадахгүй бол шууд зарахаа мэдэгдсэн.
2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эхнэр бид 2 очоод, би хариу сонсохоор уулзтал эхнэр Б.*******, Д. нар мөнгө төгрөг бүтсэнгүй одоо зарахаар бол зар гэсэн. Ингээд би хашааныхаа зургийг тал талаас нь дараад явсан. Би 09 дүгээр сарын 12-ны өдөр хашаагаа зарсан. Би зарсан хүндээ угаалгын талаар мэдэгдсэн, гэрээний хугацаандаа үйл ажиллагааг нь явуулж болохоор зөвшөөрсөн. Миний зүгээс Б.*******, эхнэр Д. нарт өнөөдрийг хүртэл найз нөхдийн хүрээнд хандаж тусалж дэмжиж явж ирсэн. Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэл дээр бичсэн хашаа зарснаас болж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдэг нь худлаа, сэндвэчин барилга хэвийн байгаа, мөн уг сэндвэчин барилгыг угсрахад гаргасан зардал надад ямар ч хамаагүй, угаасаа барилгын зардал болон бусад зардал бизнес хийж байгаа хүн өөрөөсөө гаргаж үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл одоо Б.******* энэ гаргасан зардлуудаа надаас нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.*******, Д. нарын угаалгын үйл ажиллагаанд ямар ч саад учруулаагүй, албадан буулга гэж хөөгөөгүй, эд хөрөнгийн эвдэж сүйтгээгүй, хэвийн үйл ажиллагааг бүхий л талаараа дэмжиж ирсэн.
Хашаа зарагдсаны дараа өөрсдөө үйл ажиллагаа зориудаар зогсоосон, хашаа худалдаж авч чадаагүйдээ өс санаж, намайг буруутан болгож харагдуулж, мөнгө авах зорилгоор гүтгэж байна. Анхнаасаа угаалгын үйл ажиллагаа явуулах эрсдэлээ өөрсдөө хариуцна гээд л барьж байгуулсан. Өдий хүртэл би энэ 2 хүнд тусалсан. Эхнэр Д. нь цэргийн баяраар нөхөр Б.*******даа надаас *******00,000 төгрөгийн үнэтэй унадаг дугуйг цалингаасаа 2 хуваагаад төлнө гэж хэлж авчхаад өнөөдрийг хүртэл төлөөгүй явж байгаа. Мөн миний хашаанд Б.*******, Д. нар нь 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сарыг хүртэлх 1 жилийн хугацаанд надад түрээсийн төлбөр 3,2*******0,000 төгрөгийн тооцоог төлөөгүй явж байгаа. Мөн дугуйны тооцоо *******00,000 төгрөг нэмэгдээд нийт 3,7*******0,000 төгрөгийг төлбөрийн тооцоог надад төлөөгүй байгаа. Эдгээр зүйлүүдийг би цаг тухай үед нь нэхсэн. Гэвч өнөөдрийн хүртэл надад тооцоо хийгээгүй. Гуйж хийлгэсэн түрээсийн гэрээгээр түрий барьж, миний нэр хүндийг ашиглан барилгын үйл ажиллагаанд гаргасан зардлаа надаас нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
....Анх бид аман хэлцэл хийсэн. Манай найз эхнэртэйгээ манайд ирээд хашааг чинь худалдаж авъя гэж хэлсэн, би зарах үнээ хэлсэн. Миний хэлсэн үнээр авч чадахгүй байна, тэгвэл танай хашаанд авто угаалга баръя гэж гуйсан. Би 2 найзыгаа дэмжээд бизнесийг нь эхлүүлье, би тэр хашааг ашиглаж байгаа биш. Гэхдээ та хоёр надад түрээс төл гээд бид тохирсон. Ер нь энэ хашаа цаашдаа зарагдах хашаа, цаашдаа буулгаж авах материалаар барина шүү, энэ хашааг зарах тул цаашид гарах эрсдэлээ тооцсон бол болно, түүнээс биш та хоёрыг би хүчээр миний хашаанд барь гээгүй гэдгээ хэлсэн. Сая хэлэхдээ хамтарч бизнес эрхлэх талаар ярьж байна. Бид тэгж яриагүй. Энэ хоёр зээл авсан байсан. Хэрвээ хамтарч бизнес эхлүүлэх гэж байсан бол би тэр зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр орж бизнес эхлүүлэх байсан. Тэгж байгаад би дундаас нь хаясан бол өөр байх байсан.
Яагаад надаас мөнгө нэхэмжилж байгаа юм бэ, найзын хувьд харамсалтай байна. Энэ хоёр 2021 онд үйл ажиллагаа явуулснаас хойш түрээс төлөөгүй, 2022 онд нэмж зээл авах гэсэн юм, иргэний үнэмлэх хэрэгтэй байна, түр зуур гэрээ хийх хэрэгтэй байна гэсэн. Бид эхнээсээ итгэлцлээр явж байсан. Би энэ хоёроос нэг ч төгрөг аваагүй, нэг төгрөг өгөөгүй. Ингээд 2022 оны 4 сард гэрээ хийсэн. Тэр гэрээ нь сар бүр түрээсээ төлнө гэсэн гэрээ. Би 2022 оны 6 сард эхнэртэйгээ очоод, би байранд орно, байрны урьдчилгаанд энэ хашааг зарна, та хоёр нэгэнт барьсан юм чинь энэ хашааг худалдаж ав, 2022 оны 8 сард хариу өгөө гэж хэлсэн. Ингээд 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр би очиж уулзаад энэ хашааг угаалгын газартай нь хамт авъя гэсэн хүн байна, та хоёр хэдэд үнэлэх вэ гэж асуусан. Тэгэхэд мөнгө бүтсэнгүй, он гарч байж болохоор болсон. Чи хашаагаа хэд гэж байгаа вэ гэж асуусан. Би наад хашааг доод тал нь 3******* сая төгрөгт зарна, 2 сар хүлээе гэхэд, чиний хашаа 3******* сая төгрөгт хүрэхгүй, яг хүн авна ш дээ гэх мэтээр ярьсан. Эхнэр нь надад хэлэхдээ угаалгын газраас 6******* сая төгрөгөөр үнэлнэ гэсэн. Та хоёр авахгүй юм уу гэхэд, авах боломжгүй байна, хашаагаа зарах зараа тавь гэхээр нь би хашаагаа зарахаар зарлуулсан. Энэ хашааг авъя гэсэн хүмүүстэй бас холбогдсон. Тэгээд хүн авахаар тохирсон. Би энэ хоёрт хэлсний дагуу 2 сар хүлээсэн. Ингээд авахгүй болохоор би тохирсон хүнтэйгээ хашаагаа зарсан. Хашаагаа зарахдаа манай 2 найз угаалгын газар ажиллуулж байгаа, түрээс төлөхөөр тохирсон хэдий ч түрээсээ төлж байгаагүй, гэрээ хийж 3 сарын төлөлт хийсэн байгаа талаар хэлсэн. Машины дугуй засвар гээд яриад байна, машины дугуй засвар биш байхгүй юу, би унадаг дугуйны хоббитой, унадаг дугуйны засвар ажиллуулах бодолтой байсан. Тэгээд би хашаагаа зарсан. Зарсан хүндээ манай найз угаалгын газар ажиллуулдаг талаар хэлэхэд хашаа авсан хүн энэ хоёр хүн угаалгын газраа ажиллуулаад байж байг, би саад болохгүй гэсэн. Дараа нь Б.******* над руу утсаар яриад хашааг чинь авъя гэсэн, би зарчихсан гэдгээ хэлсэн. Маргааш нь надтай ирж уулзаад намайг шүүхэд өгнө гэсэн. Хамтарч бизнес эхлүүлсэн бол, өөр өөрийн хувийг нийлүүлж байгаад бизнес эхлүүлсэн бол би хариуцлагаа хүлээнэ. Миний эзэмшлийн хашаанд барилаа гээд би хаалга үүдийг нь хаагаад, эвдэж нураасан зүйл байхгүй. Би энэ хүнийг хөөгөөгүй, хүчлээгүй, шаардаагүй. Бизнес эхлүүлсэн бол гарах эрсдэлээ өөрөө тооцсон байх ёстой. Өнөөдөр шүүхэд өгсөн нь харамсалтай байна. Анхнаасаа буулгаж авах материалаар барина гээд блокоор барих гэж байгаад болиод сэндвичээр барьсан. Цаашид ашиглах боломжтой. Одоо ч үйл ажиллагаа нь хэвийн байгаа, би эвдэж сүйтгээгүй, нураагаагүй, хаалгыг нь цоожлоогүй.
... Угаалгын газар хэвийн явагдаж байгаа, цаашдаа ч гэсэн хэвийн явагдах бүрэн боломжтой байхад үйл ажиллагаагаа зогсоогоод намайг гүтгэж мөнгө нэхэмжилж байна. Би хүлээн зөвшөөрөхгүй байна.... гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн цахим үнэмлэхийн хуулбар, нэхэмжлэгч Б.******* нь өмгөөлөгч Д.тай байгуулсан Хууль зүйн тусалцаа үзүүлэх гэрээ, Г., Б.******* нарын хоорондын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Талбайн түрээсийн гэрээ, Авто угаалгын 11*14 харьцаатай сэндвич барилга барихад гарсан зардлын тооцоо гэх 2 хуудас баримт, иргэн Т., Я., А., А., н. нарын шүүхэд гаргасан нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд, тэдгээрийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, Б.*******гийн ХААН банк дахь *******8**************030683 дугаартай харилцах дансны 2021 оны 0******* дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөн 2022 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 2*******-ны өдөр хүртэлх хугацааны, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны ХААН банк дахь *******8**************030683 депозит дансны хуулгууд, гэх цахим чатын хуулбар /Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1*******3/ШЗ2022/02403 дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хассан болно./, ын гийн Төрийн банк дахь тоот харилцах дансны 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, ын гийн ХААН банк дахь *******8**************006399 тоот харилцах дансны 2021 оны 0******* дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1*******3/ШЗ2022/021*******9 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар, Т., Д.*******, Б.Төгөлдөр, С. нарт дансаар цалин олгож байсан гэх ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, хариуцагч Г.д түрээсийн төлбөр төлж байсан тухай дансны хуулга, Ховд аймгийн сумын ******* багт байрлах авто угаалгын газрын схем зураг, авто угаалга болон дугуй засварын барилгын гэх 4 гэрэл зураг зэргийг,
Хариуцагч талаас өмгөөлөгч Г.той байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зураг дарсан гэх бичилттэй гэрэл зураг зэргийг нотлох баримтаар, мөн гэх фейсбүүк цахим хаягийн зураг, гэх цахим чатын хуулбарууд, Nz, nz гэх нэртэй зурвасуудын хуулбар, авто угаалгын зургууд /Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1*******3/ШЗ2022/02403 дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хассан болно./ зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.
4. Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр хариуцагч Г., нэхэмжлэгч Б.******* нарын гар утсанд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлийг бүрдүүлжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Түрээсийн талбай болон газраа гэрээний хугацаа дуусаагүй байхад түрээслүүлэгч худалдсанаас болж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байдлыг бий болгосон ба нэмэлт зардал гаргахад хүргэсэн тул энэхүү бизнесийг эхлүүлэхэд гарсан зардал болон сэндвичэн барилгын материал ачиж ирсэн унааны зардал, угсралт тохижилтын зардал нийт 19,718,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Би нэхэмжлэгчтэй газар түрээслэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан нь үнэн. Хашааг зарах тухай 2022 оны 06 дугаар сард Б.*******, түүний эхнэр Д. нарт хэлж, хамгийн эхэнд санал тавьсан. 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б.*******, түүний эхнэр Д. мөнгө бүтсэнгүй, одоо зарахаар бол зар гэснээр хашааныхаа зургийг дарж, зар тавьж, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хашааг худалдсан. Хашааг худалдаж авсан хүнд угаалгын газрын талаар мэдэгдэхэд, гэрээний хугацаандаа үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Одоо хүртэл угаалгын газрын үйл ажиллагаанд ямар ч саад учруулаагүй, хэн нэгэн албадан буулга гэж хэлээгүй, эд хөрөнгийг эвдэж сүйтгээгүй, одоо ч хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1 дугаартай Талбайн түрээсийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр сумын ******* баг, 6-9А тоотод байршилтай Авто угаалгын 6*******9 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар 1 жилийн хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөр 2*******0,000 төгрөгөөр түрээслэх, түрээслүүлэхээр хэлэлцэн тохиролцож, түрээслүүлэгчийг төлөөлж Г., түрээслэгчийг төлөөлж Б.******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан талбай түрээслэх гэрээгээр нотлогдож байна.
4.2. Дээрх гэрээний дагуу талууд газар түрээслэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, 2022 оны 04 дүгээр сараас 09 дүгээр сар хүртэлх хугацаанд угаалгын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан, 2022 оны 06 дугаар сард хариуцагч Н. нэхэмжлэгч Б.*******д газар зарах талаар мэдэгдсэн, гэрээний хугацаа дуусаагүй байхад түрээслүүлэгч газраа бусдад худалдсан, гэрээнд түрээсэлсэн талбайн хэмжээ 6*******9 м.кв гэж тусгагдсан боловч бодит байдал дээр 1*******4 м.кв газар түрээсэлсэн зэрэг үйл баримт нь талуудын маргаагүй байдлаар тогтоогдож байна.
4.3. Харин талууд гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний 10.1 дэх хэсэгт зааснаар ...гэрээг цуцлах тохиолдолд санаачлагч тал нь нөгөө талдаа 14-өөс доошгүй хоногийн өмнө үндэслэл, шалтгаанаа бичгээр мэдэгдэнэ... гэх заалт хэрэгжээгүй талаар, мөн гэрээнд заасан түрээслэгчийн эрхийг ноцтой зөрчсөн, зөрчөөгүй талаар маргана.
*******. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д ...Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүсжээ. *******.1. Хариуцагч Г. 6*******9 м.кв газрын зарим хэсэг болох тухайн авто угаалгын газар байршиж буй 11x14 харьцаатай 1*******4 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч Б.*******д түрээслүүлж, түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.
Иргэний хуулийн 318.3-д ...Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ..., 318.4-т ...Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна... гэж заасан хэдий ч үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх тохиолдолд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх зайлшгүй шаардлага үүсэхгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.
6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.*******-д ...Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ... гэжээ.
Мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1-д ...Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ... гэж зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч Г.гоос хохирол 19,718,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнэлээ. Учир нь,
6.1. Талуудын маргааны зүйл нь түрээслүүлэгч газраа бусдад худалдсан учир түрээслэгч түрээсэлсэн талбайг цаашид ашиглах боломжгүй гэж маргадаг. Хуулийн дээрх 297 дугаар зүйл нь эд хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэний үр дагавартай холбоотой байхаас гадна түрээслэгчийн эд хөрөнгө ашиглах эрхийг хамгаалсан зохицуулалт юм.
Тодруулбал, шинэ өмчлөгч нь буюу газар худалдан авсан гуравдагч этгээд шууд эд хөрөнгө хөлслүүлэгч /газар түрээслүүлэгч/-ийн үүргийг хүлээх ёстой гэж хуульд заасан байх тул шинэ өмчлөгч нь эд хөрөнгө хөлслөгч /талбай түрээслэгч/-ийн гаргах эрхийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй гэж ойлгоно.
Тэрээр, нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...Угаалгын барилгыг хэн нэгэн буулгах, ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад саад учруулсан зүйлгүй. Одоо үйл ажиллагаа явуулахад саад болох зүйл байхгүй, угаалгын газрын тоног төхөөрөмж, түлхүүр надад байгаа. Гэхдээ ирээдүйд үйл ажиллагаа явуулах газаргүй, угаалгын газраа буулгаж авахаар болчхож байгаа болохоор учирсан хохирлоо шаардаж байна... гэж тайлбарласнаас үзэхэд, нэхэмжлэгч буюу түрээслэгч Б.******* нь Иргэний хуулийн 289.1.1-д ...хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах..., мөн хуулийн 297 дугаар зүйл, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний ******* дугаар зүйлд тус тус заасны дагуу угаалгын газрыг тухайн гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, үйл ажиллагааг хэвийн явуулах бүрэн боломжтой юм.
Энэ нь хариуцагч Г.гийн ...Угаалгын газрыг цаашид ашиглах боломжтой. Одоо ч үйл ажиллагаа нь хэвийн байгаа, би эвдэж сүйтгээгүй, нураагаагүй, хаалгыг нь цоожлоогүй... гэх тайлбараар тогтоогдож байна.
6.2. Дээрх үйл баримтын хүрээнд, шүүх талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, гэрээг цуцлагдаагүй гэж дүгнэсэн байх ба нэхэмжлэгч Иргэний хуулийн 297 дугаар зүйлд зааснаар тухайн газрын шинэ өмчлөгчтэй түрээсийн гэрээг гэрээнд заасан хугацааны дотор үргэлжлүүлэх эрх нь нээлттэй. Түүний авто угаалгын үйл ажиллагаанд хэн нэгэн саад учруулаагүй, үйл ажиллагааг хэвийн явуулахад ямар нэгэн хязгаарлалт байхгүй тул ямар нэгэн шалтгаангүйгээр авто угаалгын үйл ажиллагааг зогсоож, нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр хохирол шаардаж байгаа нь зүйд нийцэхгүй болно.
Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д ...Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ... гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******6,7*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Хохирол 19,718,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******6,7*******0 /хоёр зуун ьавин зургаан мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгйин Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН