| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0120/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/120 |
| Огноо | 2025-08-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Пүрвээ,
Шүүгдэгч: С.Ц нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-н Цод холбогдох эрүүгийн 2527000000138 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1"""""""""""""" төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт """"""""""""""""""""""тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """"""""" регистрийн дугаартай, Б овогт С-н Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх тухай санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг """"""""""""замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгээд зогсож байхад постны баруун талын шороон замаар Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл явж байгаа харагдсан. Тухайн үедээ би яагаад засмал замаар явахгүй байгаа юм болоо гэж бодоод сэжигтэй санагдаад очиж зогсоон шалгасан. Тэгэхэд С-н Ц гэгчээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул цагдаагийн хэлтэс дээр авч ирээд согтуурал хэмжигч багажаар шалгахад 2,54 хувийн согтолт илэрсэн. Ингээд л тээврийн хэрэгслийг нь түр саатуулаад гомдол мэдээллийн бүртгэлд оруулахаар холбогдох мэдээллийг жижүүрт өгсөн. Тухайн үед С.Ц нь ганцаараа жолоо бариад явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтнаас согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,
""""""" улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 6 дугаар хуудас/,
"""""""""""""""""""""""" Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
С.Цын 2024 оны мал тооллогын баримт /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,
""""""""""""""""""""" шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/1985 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Б овгийн С-н Ц /РД:"""""""""/-ын хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 21-27 дугаар хуудас/,
Б овгийн С-н Ц /РД:"""""""""/-ын цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээллийн лавлагаа болон урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 28-37 дугаар хуудас/,
С.Цын яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.Ц 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """"""" улсын дугаартай “Тоёото Приүс-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг """"""""""""""" цагдаагийн постонд үүрэг гүйцэтгээд зогсож байхад постны баруун талын шороон замаар Тоёота Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл явж байгаа харагдсан. Тухайн үедээ би яагаад засмал замаар явахгүй байгаа юм болоо гэж бодоод сэжигтэй санагдаад очиж зогсоон шалгасан. Тэгэхэд С-н Ц гэгчээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул цагдаагийн хэлтэс дээр авч ирээд согтуурал хэмжигч багажаар шалгахад 2,54 хувийн согтолт илэрсэн. Ингээд л тээврийн хэрэгслийг нь түр саатуулаад гомдол мэдээллийн бүртгэлд оруулахаар холбогдох мэдээллийг жижүүрт өгсөн. Тухайн үед С.Ц нь ганцаараа жолоо бариад явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтнаас согтуурлын багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/, """"""" улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 6 дугаар хуудас/, """""""""""""""""""""""" Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, С.Цын 2024 оны мал тооллогын баримт /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,""""""""""""""""""""" шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/1985 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/, Б овгийн С-н Ц /РД:"""""""""/-ын хувийн мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 21-27 дугаар хуудас/, Б овгийн С-н Ц /РД:"""""""""/-ын цагдаагийн байгууллагын нэгдсэн санд бүртгэгдсэн мэдээллийн лавлагаа болон урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх лавлагаа /хавтаст хэргийн 28-37 дугаар хуудас/, С.Цын яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 44 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч С.Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгч С.Ц хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б овогт С-н Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч С.Цын гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.
Дөрөв: Бусад асуудлаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1337.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА