Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2022/00490

 

 

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 139/ШШ2022/00490

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* салбар,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 9-р баг, ******* 3-3 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /ЗЮ/, ******* аймгийн ******* сумын 5-р баг, 1-1 тоотод оршин суух, овогт ын /ЗЮ/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9757403, 67 /есөн сая долоон зуун тавин долоон мянга дөрвөн зуун гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2022/00412/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* салбар нь Б.*******, Б. нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 9757403, 67 /есөн сая долоон зуунтавин долоон мянга дөрвөн зуун гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч *******ны ******* салбар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. *******ны ******* салбарын харъяа ******* тооцооны төв нь зээлдэгч Б.*******, хамтран зээлдэгч Б. нарт 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 221100140772 тоот зээлийн гэрээгээр 19,200,000 /арван есөн сая хоёр зуун мянган/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай авсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 7-ны өдрийн 221100140772 тоот гэрээгээр 16,245,629.45 төгрөгийн зээл дээр 2,000,000 төгрөгийн нэмэлт зээл сар бүрийн 02-ны өдөр зээл болон хүүгийн төлбөрт тогтмол 486,591 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр НГ-221100140772-01 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн хугацааг 6 сараар сунган, зээлийн хуваарийг өөрчилж сар бүрийн 02-ны өдөр 486,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан байна. Зээлийн барьцаанд: 50 сарын цэвэр цалин, хөргөгч 1 ширхэг, зурагт 1 ширхэг, компьютер 1 ширхэг тус тус барьцаалсан. Дээрх зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан бөгөөд зээлдэгч Б.*******, хамтран зээлдэгч Б. нар гэрээний нөхцөлийг талууд зөвшөөрч гарын үсэг зурсан тул зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр юм. Зээлдэгч Б.*******ын утас руу залгахад утсаа авдаггүй эсвэл холбогдохгүй байдаг. Хамтран зээлдэгч Б.тай холбогдоход Дархан хотод ажиллаж амьдардаг Б.*******т өөрт нь хэлье гэсэн хариу өгдөг. Зээлдэгч *******ын эхнэр болох Эрдэнэтуяагаас одоогоор байгаа хаягийн мэдээллийг авч 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* сум, 7-р баг, Бага тойруу 2123-1 тоот /Халамжийн эсрэг талын 3 давхар шар байрны 2-р давхарт зүүн тийшээ хаалга/ хаягаар очсон боловч зээлдэгч өөрөө байхгүй насанд хүрээгүй охин нь байсан тул Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-ийг зээлдэгчийг ирэхээр дамжуулж өгөхийг хүсээд охинд нь нэг хувийг үлдээсэн. Зээлдэгч мэдэгдэлд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр "Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл-ийг өмнөх хаягаар өгөх гэсэн боловч эзгүй байсан тул иргэний үнэмлэхний хаягийн дагуу шуудангаар хүргүүлсэн. Тус мэдэгдэлд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* *******, 7-р баг, Бага тойруу 123 тоот /Халамжийн эсрэг талын 3 давхар шар байрны 2-р давхарт зүүн тийшээ харсан хаалга/ хаягаар очиход эхнэр Эрдэнэтуяа нь байсан тул Зээлийн гэрээ цуцлах мэдэгдэл-ийг зээлдэгчид дамжуулж танилцуулахыг хүсээд мэдэгдлийн нэг хувийг үлдээгээд явсан. Иймд хариуцагч Б.*******, Б. нараас зээлийн үлдэгдэл 8859743, 86 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүүний үлдэгдэл 881,072.25 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 16,587.56 төгрөг, нийт 9,757,403.67 төгрөгийг гарргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Тэмдэгтийн хураамж 171,068.46 төгрөг төлсөн болно гэжээ.

3.Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Зээлдэгч Б.******* миний бие нь тогтвортой эрхэлсэн ажлын байргүй шалтгааны улмаас санхүүгийн бэрхшээл учирч тус банкнаас авсан цалингийн зээлээ удаа дараа хугацаандаа төлөөгүй нь үнэн. Зээлийн үндсэн үлдэгдэл 8859743, 86 төгрөг нийт хуримтлагдсан хүүний үлдэгдэл 881072, 25 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 16587, 56 төгрөг нийт 9757403, 07 төгрөгийг 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөөд үлдэгдэл мөнгийг нь Хаан банкнаас тэтгэврийн зээл авах эрх үүсэхээр тэтгэврийн зээлээ сунгаж төлж дуусгана гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ийн ******* дахь салбар ******* дахь тооцооны төв нь харилцагч Б.*******, Б. нарт 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 221100140772 тоот зээлийн гэрээ байгуулан 19200000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай олгосон. 2018 оны 08 сарын 07-ны өдөр нэмэлтээр 2000000 төгрөгийг зээлдүүлсэн. Мөн 2020 оны 12 сарын 12-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж харилцагчийн хүсэлтийн дагуу 06 сараар сунгаж олгосон байдаг. Дээрх гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Харилцагч нар нь хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаа тул Б.*******т зээл төлөх мэдэгдлийг биечлэн болон утсаар, хаягаар нь гэрт нь очиж мэдэгдэх ажиллагааг хийсэн. Иймд Б.*******, Б. нараас үндсэн зээлийн үлдэгдэл 8859743,86 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 881072,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16587,56 төгрөг нийт 9757403,67 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-3 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-р хуудас/, 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 39/454 дугаартай итгэмжлэл /хэргийн 5-р хуудас/, 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 01/1169 дугаартай итгэмжлэл /хэргийн 6-р хуудас/, 5341469 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/, 2022 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хэргийн 8-р хуудас/, 2022 оны 09 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл / хэргийн 9-р хуудас/, 20222 оны 07 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 10-р хуудас/, 2020 оны 12 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ НГ-221100140772-01 дугаартай гэрээний хуулбар /хэргийн 11-р хуудас/, 2018 оны 08 сарын 07-ны өдрийн 221100140772 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 12-13 хуудас/, 2018 оны 08 сарын 07-ны өдрийн 221100140772 дугаартай зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 14-р хуудас /, 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 221100140772 дугаартай зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 15-16 хуудас /, 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 221100140772 дугаартай зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 17-р хуудас/, Б.*******, Б. нарын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 18-р хуудас/, Б.*******ын зээлийн дансны хуулга /хэргийн 19-25 хуудас/ баримтууд, хариуцагч талаас Б.*******ын тайлбар /хэргийн 36-р хуудас/ баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч нар нь 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 221100140772 дугаартай барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна.

3.Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариу тайлбараа ирүүлсэн байна. Хариуцагч Б. нь хариу тайлбар ирүүлээгүй болно.

4.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 5341469 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/, 2022 оны 08 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл /хэргийн 8-р хуудас/, 2022 оны 09 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл / хэргийн 9-р хуудас/, 2022 оны 07 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 10-р хуудас/, 2020 оны 12 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ НГ-221100140772-01 дугаартай гэрээний хуулбар /хэргийн 11-р хуудас/, 2018 оны 08 сарын 07-ны өдрийн 221100140772 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 12-13 хуудас/, 2018 оны 08 сарын 07-ны өдрийн 221100140772 дугаартай зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 14-р хуудас /, 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 221100140772 дугаартай зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 15-16 хуудас /, 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 221100140772 дугаартай зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 17-р хуудас/, Б.*******, Б. нарын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 18-р хуудас/, Б.*******ын зээлийн дансны хуулга /хэргийн 19-25 хуудас/ баримтууд, хариуцагч талаас Б.*******ын тайлбар /хэргийн 36-р хуудас/ баримтуудаар ******* болон Б.*******, Б. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, зээл төлөгдөхөө больсноос хойш банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.*******аас удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байна.

5.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэгт 9757403,67 /найман сая жаран таван мянга дөрвөн зуун гучин төгрөг, жаран таван мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 221100140772 дугаартай зээлийн гэрээний 6 дахь хэсгийн 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээ дуусгавар болно гэжээ. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээг байгуулсан эсэх талаар хариуцагч маргаагүй байх тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.

7.Хариуцагч Б.******* нь төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь 9757403, 07 төгрөгийг 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөөд дуусгах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.*******ын тайлбарыг хүлээн авах боломжгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийг бүрэн гаргуулах тайлбарыг гаргаж байна. Иймд 9757403, 07 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

8.Хариуцагч Б.д 2022 оны 10 сарын 24 өдөр нэхэмжлэлийг гардуулж 2022 оны 11 сарын 07 өдөр хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна. Хариуцагч Б. нь шүүхэд тайлбар ирүүлээгүй, хариуцагч Б.*******, Б. нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 9757403, 67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

9.Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан арга хэрэгслээр мэдэгдэсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарыг эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч хариуцагч Б.*******, Б. нарыг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

10.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* овогт *******гийн ******* /ЗЮ/, овогт ын /ЗЮ/ нараас 9757403, 67 /есөн сая долоон зуунтавин долоон мянга дөрвөн зуун гурван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ны ******* салбарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171068, 46 / нэг зуун далан нэгэн мянга жаран найман төгрөг дөчин найман / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Б. нараас 171068, 46 / нэг зуун далан нэгэн мянга жаран найман төгрөг дөчин найман / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******инд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.*******